Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 239

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 19-16 тоотод оршин суух, Доржзовдын Пүрэвлхагвагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт оршин суух, Гармаажавын Батсайханд холбогдох

600000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвлхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Батсайханаас 600000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Пүрэвлхагвагийн нэхэмжилж буй 600000 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрэвлхагва нь Г.Батсайханаас 600000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батсайхан нь 600000 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарД.Пүрэвлхагвагийн нэхэмжлэлтэй Г.Батсайханаас 600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгтхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Г.Батсайханаас 9325 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 9325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18650 төгрөгөөс 9325 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА