| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00510/и |
| Дугаар | 563 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 563
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00510/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, Хөтөл, 10 дугаар байр, 27 тоотод оршин суух Боржигон овгийн Чойдогжамцын Уранбайгаль /РД: МП73062068, утас: 9996 0324/-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Наран хотхон, 2 дугаар байр 10 тоотод оршин суух Баатуд овгийн Сэргэлэнгийн Солонго /РД: ТА91062105, утас: 9972 3285/-д холбогдох
“1,860,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Уранбайгаль, хариуцагч С.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Уранбайгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.Уранбайгаль нь С.Солонготой зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар батлуулан 1,500,000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 сарын хүү болох 180,000 төгрөг авах гэсэн боловч “эгчийн бие өвчтэй байгаа, дараа сард бүх мөнгөө гөхдөө нийлүүлээд өгье” гэж гуйсны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 сарын хүүтэйгээ нийлээд 1,860,000 төгрөг өгөхөөр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлсөнгүй. С.Солонгоос мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин, гар утсаа унтрааж алга болоод холбогдохгүй байж байгаад 2 дугаар сарын эхээр холбогдон уулзаж, яаж төлж барагдуулах талаар ярилцаад өөрийн гараар төлөх хуваарь бичиж өгөөд явсан боловч бас л биелүүлээгүй. Аав нь сард 200,000 төгрөгөөр төлнө гэснийг миний бие хүлээн зөвшөөрмөөргүй л байна. Сарын төлөлтөө 300,000 төгрөгөөр төлнө гэвэл эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч С.Солонго шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Уранбайгалаас авсан 1,500,000 төгрөг болон 2 сарын хүү 360,000 төгрөг, нийт 1,860,000 төгрөг төлөх нь үнэн. Энэ 1,860,000 төгрөгийг сард 200,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна.
Ч.Уранбайгаль сарын төлөлтөө 300,000 төгрөгөөр хийж эвлэрэх санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Ч.Уранбайгалийн нэхэмжлэлтэй С.Солонгод холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.Солонго нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,860,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч С.Солонго нь 1,860,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл болох 360,000 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч Ч.Уранбайгаль би зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.
Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Уранбайгаль нь хариуцагч С.Солонгоос 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж хариуцагч С.Солонго 1,860,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар хариуцагч С.Солонго нь 1,860,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл болох 360,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6–д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банк Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тушаасан 44,800 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,400 төгрөгийг, хариуцагч С.Солонгоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 22,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Уранбайгальд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ