Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж, Улсын яллагч Ц.Л Хохирогч Ц.Х, Шүүгдэгч И.Б, Б.Б, Э.О, Шүүгдэгчийн өмгөөөлөгч Р.Ц, Р.Б, О. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б, Б.Б, Э.О нарт холбогдох Эрүүгийн 2025004200412 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч :Монгол улсын иргэн,  И.Б / ГИ56012619

Шүүгдэгч : Монгол улсын иргэн, Д.Б

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,Э.О

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч И.Б-ийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан ”Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс үл таних хүнээс авч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-8- 16 тоот гэртээ хадгалсан, мөн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг Б.Б-д худалдсан, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг Э.О-д худалдсан,

Шүүгдэгч Б.Б-г 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1- р хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг И.Б-оос худалдан авсан, Шүүгдэгч Э.О-ийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг БаянӨндөр сум Бүрэнбүст багийн 5-8-16 тоотоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “ховор амьтны жагсаалт-“д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг И.Б-с худалдан авсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Шүүгдэгч И.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Баавгайн сарвууг үнэхээр нэн ховор амьтан гэж мэдээгүй, хууль зүйн мэдлэг дутмаг байснаас ийм зүйл хийсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хүрэн баавгай амьтны аймгийн ховор амьтанд тооцогддог. Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Г-ын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/262 дугаартай дүгнэлтээр уг 2 ширхэг баавгайн сарвуу нь хүрэн баавгайн нэг эр бодгаль урд хойд сарвуу болох нь тогтоогдсон байгаа. Мөн Экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.500.000 төгрөг гэж гарсан. Амьтны тухай хуулийн 37.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон. Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу нийт 13.000.000 төгрөгийг И.Б, Б.Б, Э.О нараас гаргуулан Байгаль орчныг хамгаалах санд оруулж өгнө үү. Амьтны тухай хуулийн 37.3-д Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэсэн заалтын дагуу 13.000.000 төгрөгийгнэхэмжилж байгаа юм гэв. Гэрч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний бие Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт экологи хариуцсан мөрдөгчөөр ажилладаг. Ажил үүргийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Бөөгийн эдлэл хэрэглэл” гэх фэйсбүүк групп дээр Боролзой Цэнгэл гэсэн хаягнаас “баавгайн савар байна” гэсэн зар оруулсан байсан. Тэгээд би уг Боролзой Цэнгэл гэх фэйсбүүк хаяг руу дугаар чат бичихэд 99689934 дугаарыг өгсөн. 600.000 төгрөгөөр зарна нойтон савар гэж надруу чат бичсэн. Тэгээд бид хоёр хүний хөлөөс зайдуу уулзья гээд Орхон аймаг Дэнж баг наадмын талбайн хажууд уулзахад Б.Б нь 2 ширхэг нойтон баавгайн савар торонд хийчихсэн зогсож байхаар нь зөвшөөрлийн бичиг баримтыг нь асуухад байхгүй гэсэн. Тэгээд миний бие жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгсөн. Б 2 ширхэг сарвууг үл таних хүнээс худалдаж авсан гэж байсан гэжээ./хх23ху / Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 08 дугаар сарын эхээр Теди төв дээр ажлаа хийгээд байж байхад хажуу талын гар утас засдаг Даашка гэж дууддаг ахтай баавгайн савар шашны бөөгийн зан үйлд хэрэг болоод байна гэж ярьж байхад над дээр гар утсаа засуулж байсан үл таних эрэгтэй хүн 99554177 гэсэн дугаарын утас руу залгаад асуу баавгайн савар байж магадгүй гэж хэлсэн.Тэгэхээр нь би уг дугаар луу залгахад эрэгтэй хүн уг дугаарыг аваад баавгайн савар байгаа гэж хэлсэн.Үүнээс хойш 2020 оны 08 сарын 24-ний өдөр уг хүн рүү дахин залгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Номин худалдааны төвийн хойд талд уулзахаар болоод уулзсан.Тухайн үед Б гуай 2 ширхэг баавгайн сарвуу цагаан өнгийн тортой дотор талд нь хар өнгийн тор нь дотор хийчихсэн ирсэн. Ахад нь 2 ширхэг сарвуу байна, хямд өгнө гэсэн.Тэгэхээр нь би дүүд нь нэг ширхэг л хэрэг болоод байна гэж хэлсэн чинь салгаж өгөхгүй 350.000 төгрөгөөр ав гэсэн.Тэгээд би өөрийн данснаасаа 350.000 төгрөг Б-ийн ХААН банкны данс руу шилжүүлсэн.Тухайн баавгайн савар нь нойтог эхүүн үнэртэй байсан болохоор өөртөө хэрэглэлгүй бөөгийн шашны хэрэглэл гэсэн нэртэй Фэйсбүүкийн групп дээр хэрээний чихмэлээр солих санаатай зар байрлуулсан. Тэгтэл миний дугаар луу танихгүй дугаар залгаад баавгайн саврыг чинь худалдаж авья гэсэн.Тэгээд би Дэнж баг наадмын талбайн хажууд уулзсан.Тэгтэл цагдаагийн ажилтан байсан. Миний бие баавгайн савар худалдаж авах, хадгалах нь гэмт хэрэг гэдгийг мэдэхгүй иймд асуудалд орсон. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б ахын гэрээс Э.О 2 ширхэг баавгайн сарвуу авсан гэх мэдүүлэг / хх197-198 ху / Шүүгдэгч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Булнай нэртэй халуун рашаанд амрахаар очсон. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Булнай бригадад овооны баяр болсон юм. Тухайн үед үл таних 2 залуу өмхийрчихсэн 4 ширхэг баавгайн сарвууг хаяна гээд явж байхаар нь ахдаа өгчих гээд гуйгаад үнэгүй авсан. Тэгээд 4 ширхэг баавгайн сарвуугаа аваад Орхон аймагт гэртээ ирээд хөргөгчинд хийж хадгалсан. Эхний хоёр баавгайн сарвууг үл таних бөө гэх эмэгтэйд зүгээр өгсөн. Тэгтэл миний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн байсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Б хочит Б гэх залууд 2 ширхэг баавгайн сарвууг зүгээр өгсөн. Тэгээд би Б-с 350.000 төгрөг зээлж авсан гэх мэдүүлэг. /хх202-203 ху / Шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний бие хүрэн баавгайн саврыг худалдаж авах нь хууль бус гэмт хэрэгт тооцогддогыг мэдэхгүй, хууль зүйн мэдлэг дутуугаас ийм асуудал гаргачихлаа гэх мэдүүлэг./ хх208 ху /-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх8-9 ху / -Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх12-16 ху/ -ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн сарвууны морфологи хэмжээнээс үзэхэд залуу бодгальд хамаарна. Харин сарвуунаас авсан дээжинд хийсэн хүйс тодорхойлох шинжилгээгээр эр бодгалийнх байна. Хоёр ширхэг сарвуу нь хүрэн баавгайн нэг бодгалийн урд болон хойд сарвуу байна. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл. Мөн хүрэн баавгай нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд зааснаар Хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байна гэсэн дүгнэлт /хх33,43-52 ху / -Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /109,128,179ху -Яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх195197-198,202-203,207-208ху / -Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулах тухай,яллагдагч И.Б-оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч И.Б нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Ховор амьтны жагсаалт”- д багтсан хүрэн баавгайн сарвууг Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс үл таних хүнээс авч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-8-16 тоот гэртээ хадгалсан, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт хүрэн баавгайн сарвуу 2 ширхэгийг Б.Б-д худалдсан, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүрэн баавгайн 2 ширхэг сарвууг Э.Оюун-Эрдэнэд худалдсан, Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох хүрэн баавгайн сарвуу 2 ширхэгийг И.Б-оос худалдаж авсан. Шүүгдэгч Э.О нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг БаянӨндөр сум Бүрэнбүст баг 5-8-16 тоотод оршин суух И.Б-оос “Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох хүрэн баавгайн сарвуу 2 ширхэгийг худалдан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар эхнээсээ үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч Б.Б-ийн “...Б гуай 2 ширхэг баавгайн сарвууг цагаан тортой, дотор талд нь хар өнгийн торонд хийсэн ирсэн. Би нэг ширхэг хэрэгтэй байна гэхэд салгаж өгөхгүй, 350.000 төгрөгөөр ав гэсэн.Би өөрийн данснаасаа 350.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.О-ийн хавтаст хэргийн 64-67 дугаар хуудсанд авагдсан И.Б-д 500.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга, шүүгдэгч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...эхний баавгайн сарвууг үл таних бөө эмэгтэйд зүгээр өгсөн, надад сэтгэлээ илэрхийлж 500.000 төгрөг шилжүүлсэн. Б гэх залууд үлдсэн 2 ширхэг сарвууг өгсөн гэх мэдүүлэг, гэрч Г.Ж-ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын ХААН банкны дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч нар гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч И.Б, Б.Б, Э.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нөхцөл байдал, цалин хөлс, орлого орох боломж зэргийг харгалзан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд: ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд: Хоёр ширхэг сарвуу нь хүрэн баавгайн нэг бодгалийн урд болон хойд сарвуу байна. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд зааснаар Хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг байна гэж дүгнэсэн ба Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу шүүгдэгч И.Б-с 4.333.333 төгрөг, Б.Б-с 4.333.333 төгрөг, Э.О-с 4.333.333 төгрөг нийт 13.000.000 төгрөг гаргуулан Байгаь орчныг хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн болно. Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан,гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэжээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн баавгайн 2 ширхэг сарвууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 1. Шүүгдэгч Тайж овгийн И.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн эд зүйлийг хадгалсан, худалдсан, шүүгдэгч Д овгийн Б.Б, С овгийн Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхийн эдийн эд зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-г 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Б-ийг 1 жилийн хугацаагаар тус тус Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, Б.Б нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б, Б.Б, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баавгайн сарвуу 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч И.Б-с 4.333.333 төгрөг, Б.Б-с 4.333.333 төгрөг, Э.О-с 4.333.333 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчныг хамгаалах санд олгосугай. 8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай. 9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.Э