Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

                       

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

         Улсын яллагч З.Алтансолонго

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2021/0072/Э индекстэй хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар  сарын *******-ний өдөр аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух,урьд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ДО88**************37 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2021 оны ******* дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд насанд хүрээгүй г “ хашаанаас гар гэлээ” гэх шалтгаанаар  зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* бид хоёр манайд нэг шил архи хувааж уучихаад дахиад нэг шил архи авахаар манай эхнэр бид гурав дэлгүүр лүү яваад архиа авчихаад эхнэрийгээ түрүүлээд явж бай гэчихээд ******* бид хоёр айлын хашаан дотор юм яриад зогсож байсан. Тэгтэл нэг хүүхэд ирээд “хашаанаас гараарай” гэхээр нь би “ хоёр ах нь одоо гарлаа” гэхэд тэр хүүхэд “ одоо гарчих” гэсэн. ******* тэр хүүхэд рүү явж очоод мөрнөөс нь барьж аваад хөл рүү нь хавсрахад тэр хүүхэд унах шахаад босоод ирэхэд нь ******* дахиж хавсарсан. Тэгээд  ******* яваад өгсөн. Харин тэр хүүхэд намайг барьж аваад явуулахгүй “ цагдаа дуудна” гэхээр нь би “хоёулаа манайд очъё,тэр хүн манайд хүрээд ирнэ” гээд гэр лүүгээ дагуулаад явж байтал ******* ирээд тэр хүүхдээс уучлалт гуйсан... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч овогт гийн гийн / -ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сурагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 онй ******* дугаар сарын 22-ны орой найзынхаа дэлгүүр орж утасны цэнэглэгч авчихаад явж байтал тэдний хашаанд 2 согтуу хүн ороод ирчихсэн байхаар нь найздаа “танай хашаанд 2 согтуу хүн орж ирсэн байна” гэж хэлэхэд манай найз намайг “ чи наад хүмүүсээ гаргачих” гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрт “ та хоёр хашаанаас гарчих” гэхэд тэр хоёр согтуу хүн ”эр хүмүүс учраа олж байна, эндээс чинь юм хулгайлахгүй” гээд гарахгүй болохоор нь би “ цагдаа дуудлаа шүү” гээд залгаж байтал намхан нь над руу тулж ирээд миний хөл рүү өшиглөхөөр нь би түлхсэн чинь намайг мөргөөд миний хамарнаас цус гарсан... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн... гийн биед хамрын хянга ясны дотогш цөмөрсөн хугарал, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгийн зулгаралт, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 32-р хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны ******* дугаар сарын 22-ны орой найз Төрөөгийнд нэг шил архи уучихаад Төрөө тэдний эхнэр бид гурав дэлгүүр орж нэг шил архи аваад гудамж андуураад айлын засвар хийж байсан хашаа руу ороод юм яриад зогсож байсан. Тэгтэл нэг хүүхэд ирээд “ та нар хашаанаас гарч зайл, та нарын зогсдог хашаа юм уу” гэхээр нь Төрөө “юм хулгайлах гэж байгаа биш, санамсаргүй ороод ирлээ, одоо гарлаа” гэхэд тэр хүүхэд “одоо гарч зайл, архичид” гээд орилоод байхаар нь би очоод тэр хүүхдийг мөрнөөс нь татаад эргэхээр нь хавсраад хальти мөргөчихсөн. Тэгтэл тэр хүүхдийн хамарнаас цус гарсан...Би гээс уучлалт гуйсан. Хохирлыг нь барагдуулаад бид хоёр эвлэрсэн... гэх мэдүүлэг / хэргийн 40-41-р хуудас/ зэрэг баримт болно.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч гийн  биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж найз Төрөөгийн хамт айлын хашаанд зогсоод ярилцаж байхад насанд хүрээгүй хохирогч   “ та нар хашаанаас гарч зайл” гэж хэлснээс үүдэн г хавсарч хөл рүү өшиглөн хамар луу нь мөргөснөөс  насанд хүрээгүй хохирогч гийн  биед хамрын хянга ясны дотогш цөмөрсөн хугарал, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгийн зулгаралт, зүүн хөлийн шилбэний гадна дунд хэсгийн цус хуралт гэх хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба хүний хөл рүү өшиглөж нүүрэн хэсэгт хүчтэй мөргөхөд бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч гийн “...миний эмчилгээний төлбөр 320000 төгрөгийг төлж барагдуулсан, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /хэргийн 26-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* урьд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-43/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч ын өгсөн “...******* нь төлөв зантай, шулуун шударга, найзууд дундаа нэр хүндтэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог спортын авъяастай залуу байгаа юм. суманд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг..”.гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь даруу төлөв, шулуун шударга зантай, ажилч хичээнгүй залуу байгаа юм.Архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг...” гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/, шүүгдэгч *******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа  зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,торгох ялын 500000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 320000 төгрөг төлсөн,  хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйж хохиролд 320000 төгрөг төлсөн.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, торгох ялын 500000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 320000 төгрөгний хохирол төлсөн, болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 05 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад тайлбарласугай.

5.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хохирогчид 320000 төгрөгний хохирол төлснийг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС