| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0074/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Д.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л ургийн овогт Дгийн Бд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ,,,, регистрийн дугаартай, Л ургийн овогт Дгийн Б,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 он 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Бор аралын цагаан” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр хүнсэндээ ашиглах зорилгоор “Оndatra” буюу Заарт харх нэртэй амьтан 2-г агнаж, экологи-эдийн засагт 2*******000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: 2 ширхэг заарт хархыг нуруу өвдөж байсан тул эмчилгээнд, хүнсний хэрэгцээнд агнасан. Тухайн 2 ширхэг заарт хархыг модоор цохиж алсан. Мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хохирлоос 2*******,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2*******.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэв.
******* дугаартай эрүүгийн хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10-р хуудас/,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
3. Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
4. Эд мөрийн баримт хурааж авах тухай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 56-р хуудас/,
5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-59-р хуудас/,
6. Яллагдагч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
7. Яллагдагчийн өмгөөлөгч *******ийн 2021 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 85-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар буюу Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” гэх газарт өвөлжиж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны хооронд хүнсэнд хэрэглэх зорилгоор “Заарт ондоотор” гэх амьтан 2-ыг агнасан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 он 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт хамаарах Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Бор аралын цагаан” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хүнсэндээ хэрэглэх зорилгоор “Заарт ондоотор” гэх амьтан 2-ыг агнаж, амьтны аймагт 2*******000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” гэх газар байв.” гэх тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 10-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар, нутгийн хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, Ховд аймгийн т сумын багт оршин суудаг, гийн / “...Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Бор аралын цагаан” гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орно. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсийн баганаас дотогш 25-30 км, ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамрагдана. Хязгаарлалтын бүс гэдэг нь тусгай хамгаалалттай газар нутгийн гол бүс юм. ...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Заарт харх” буюу ондоотор гэх амьтаны эр нь 120000, эм нь 130000 төгрөгөөр үнэлэгддэг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ондоотор гэх амьтан нэн ховор болон ховор амьтны төрөлд орохгүй. Харин улсын тусгай хамгаалалттай газар нутгаас амьтан агнахыг хориглоно гэж эрүүгийн хуульд заасан байдаг. Хэрэв улсын тусгай хамгаалалттай газар нутгаас амьтан агнахаар бол төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл олгосны үндсэн дээр сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор амьтан агнаж болно гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “ 1. Тэнцэнэ, ...3. Хар- Ус нуур, Ховд гол, Булган гол, 4. Нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй. Ховд аймагт байдаг. 5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Заарт ондоотор эр нь 120000, эм нь 130000 төгрөг, 6. Агнах зөвшөөрөл олгогдоогүй, 7. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,
Яллагдагч Д.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх “Бор аралын цагаан” гэх нэртэй газар нь манай аавын өвөлжөөний ойролцоо байдаг ба тухайн үед би мал дээр байсан болохоор хүнсний зориулалтаар 2 ширхэг ондоотор буюу заарт харх гэх амьтныг агнаж хүнсэндээ хэрэглэх гэж байхад цагдаагаас холбогдоод хурааж авсан. ... Би нийт 2 ширхэгийг ангасан. ...50 см урттай модоор цохиж агнасан. ...Би шуудайд хийгээд морин дээрээ тавиад гэртээ зөөвөрлөж хүргэсэн байгаа. ...Би тухайн үед эр заарт харх барьсан байна лээ. Өөрөө махыг шулж байхдаа мэдсэн. Тухайн үед би түүнийг тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг мэдэхгүй агнасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
Хууль бусаар агнасан гэх заарт харх буюу ондооторын махыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 54-р хуудас/,
Агнагдсан 2 заарт ондооторын махыг хураан авсан тухай прокурорын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 56-р хуудас/,
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйл хураан авсан талаархи “...Иргэн Д.Баас 28 см урттай 12 см өргөнтэй, толгойгүй, сүүлгүй, гэдсийг нь задалсан ондоотор гэх амьтны мах 2 ширхэгийг хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн зураг /хавтаст хэргийн 57-59-р хуудас/,
Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Бор аралын цагаан” гэх газар нь Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн хилийн 3 дугаар баганаас дотогш 20-25 км зайд оршдог бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамрагддаг болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 60-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Ганзоригийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 85-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ... хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан ... хамаарна гэж заажээ.
Монгол Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаартай “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Ховд аймгийн Мянгад, Буянт, *******, Манхан, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн цагаан нуур, т Хайрхан, Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын хамгаалалтад авсан байна.
Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр байрлах “Бор аралын цагаан” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрт хамаардаг болох нь хэрэгт цугларсан Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.
Иймээс зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрээс модоор цохиж “Заарт ондоотор” 2-ыг агнасан шүүгдэгчийн үйлдлийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Бы дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж амьтны аймагт хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Д.Бы улсын тусгай хамгаалалтад хамаарах газраас зөвшөөрөлгүйгээр “Заарт ондоотор” 2-ыг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Быг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр “Заарт ондоотор” 2-ыг агнаж, хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэх зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Прокуророос шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зарим хэсгийн нөхөн төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Заарт ондоотор”-ын экологи-эдийн засгийн үнэлгээг эрийг нь 120000 төгрөг эмийг нь 130000 төгрөгөөр тогтоосон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөвшөөрөлгүйгээр ангасан амьтны хүйсийг тогтоох боломжгүй байх тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед эр заарт харх барьсан байна лээ. Өөрөө махыг шулж байхдаа мэдсэн.” гэх мэдүүлгийг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/ үндэслэн эр “Заарт ондоотор”-ын экологи-эдийн засгийн үнэлгээ 120000 төгрөгөөр тооцож, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь үндэслэлтэй байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу эр “Заарт ондоотор”-ын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх 480000 /120000 х 2 ондоотор х 2 дахин=480000/ төгрөгийн нөхөн төлбөрийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 480000 төгрөгөөс 2*******000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнээс 2*******000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 41-р хуудас/ тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Бы хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аав ээжээсээ 8-лаа, айлын 5 дахь хүүхэд, 2 ах, 2 эгч, 3 дүүтэй. ******* сумын 10 жилийн сургуулийг онд 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Ховд аймгийн ******* сумын Урд гол багт эхнэр , охин , хүү , охин лан нарын хамт амьдардаг. ...Увс аймагт 2001-2002 онд цэргийн алба хаасан байгаа. ” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 23-24, 52-53-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Заарт ондоотор”-ын махыг зохих журмын дагуу устгах, шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг гаргуулан хохирогчид олгох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус тайлбарлаж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол 2*******000 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Заарт ондоотор”-ын махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн 49 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгов.
Шүүгдэгчийг шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Быг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Бд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бд сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бд тайлбарласугай.
6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2*******000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Баас 2*******000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг “Заарт ондоотор”-ын махыг устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай “Nissan atlas” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны ******* дүгээр сарын 01-ний өдрийн 49 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК