| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/81 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 21 оны дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 21 оны дугаар сарын 11-ний хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн сумын багийн дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПЮ881811 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр ХОҮ улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган *******ын эзэмшлийн хашааг мөргөсний улмаас нурж, хашаан дотор тоглож байсан насанд хүрээгүй 3 нас, 6 сартай хашааны банзанд дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найзынхаа гэрт хашаа барихаар очсон. Тухайн үед шуурч байхаар нь найз гийнд тай 2 шил архи хувааж уучихаад тэдний хашаанаас доош чиглээд харих замдаа явж байхад машины урд хэсэгт 2 хүүхэд гүйж гарч ирэх үед сандарч баруун гар талдаа жолоогоо эргүүлж дарахад айлын хашаа очиж мөргөсөн. Хашаа цааш унах үед цаад талд тоглож байсан хүүхдийг дарж унасан гэв. Хохирогчид хохирол, хор уршгийн төлбөр 76000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 16000 төгрөгийг хамт нийт 65000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн зүгээс 00000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд хохирогчтой тохиролцож, төлөхөө илэрхийлсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 4 хүүхдээ гэртээ хараад байж байсан. Тухайн үед манай том хүү хичээлдээ явчихсан. 2 цагийн үед 3 хүүхдээ гадна үлдээчхээд гэртээ орж панангин зүрхний эм уучхаад гэртээ хэвтэж байгаад хэсэг хугацааны дараа гэрийн зүүн талд тоглож байгааг харчхаад сууж байтал 2 цагийн үед манай том хүү хичээлээсээ тараад гэртээ ирсэн. Яагаад оройтож тарсан юм гэх мэтээр ярилцаад сууж байтал гэрийн гадна “юм мөргөх чимээ гарч, хүүхдүүд уйлалдаж эхэлсэн”. Тэр үед гэрээс яаран гарч хархад 2 хүүхэд уйлалдаж, 1 хүүхэд нь харагдахгүй, хашаа нурж унасан байдалтай байсан ба тухайн хашааг давж гарахад ******* машинаа асаагаад ухарч байх үед нь гүйж очин, машины түлхүүрийг авсан. Нэг мэдэхэд хажууд явж байсан хүмүүс цуглаж яаралтай тусламж дуудаарай гэж байсан. Нэг хүүхдээ хайх үед хашаан доор дарагдсан, ямар ч ухаангүй, хүүхдээ авах гэтэл эхлээд цагдаа дууд, хүүхдээ авч болохгүй гэхээр нь хүүхдээ гэр рүү явуулж утас авахуулаад 7043102, 103 дугаар луу залгаж цагдаа, түргэн дуудсан. Удалгүй цагдаа ирж хүүхдээ аваад гэр рүүгээ ор гэж хэлсэн. Удалгүй түргэний машин ирж, түргэний эмч машинаас бууж ирээд хүүхдээ ав явъя, явах хүн байгаа юм уу? байхгүй юм уу? гэж хэлэхээр нь дагаж яваад үзүүлсэн боловч дараа ирж дахин хүүхдээ үзүүлэх шаардлагатай гээд буцаагаад явуулсан. Гэртээ ирээд хүүхдээ газарт тавихад 2 тийшээгээ дайвалзаж, алхаж чадалгүй, учир зүггүй бөөлжихөөр нь 6 цагийн үед эмнэлэг рүү очсон боловч эмч нь хагалгаанд орсон учир эмнэлэгт суугаад эмчийг хүлээсэн. Хүлээх үед манай хүүхэд бөөлжиж, бие нь сульдаж, уйлсан. Жижүүр эмчид хандаж хүүхэд уйлаад байна. Арга хэмжээ авах боломжгүй юм уу? гэхэд жижүүр эмчийн зүгээс жинлэж үзээд тариа хийсэн. Шөнө нь рентген аппаратад үзүүлж, маргааш өглөө нь томаграфт үзүүлээд хариу нь үдээс хойш гарсан. Нэхэмжилж буй хохирлын хувьд цаашид яаралтай эмчилгээ хийлгэх бодолтой байгаа бөгөөд бодит мөнгөн дүнг ******* төлсөн. Цаашид гарах хохирлын дүнг яаралтай гаргуулах бодолтой байна. 2 сая төгрөгийг яаралтай гаргуулж Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх болно.Гомдолтой байна, явц дунд нь хүүхдийн эрүүл мэндэд ямар өвчин гарахыг би тааж мэдэхгүй тул гарсан төлбөрийг гаргуулах бодолтой байна. ******* нь бэлнээр 76800 төгрөг, 16000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирол 2 сая төгрөгийг богино хугацаанд гаргуулж, хүүхдийг авч, Улаанбаатар хотод яаралтай эмчилгээнд явах шаардлагатай. Тухайлбал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа сонсголд нь ямар нэгэн нөлөө үзүүлсэн байна гэж байгаа тул цаашид хүүхдийн эрүүл мэнд ямар байдалтай байхыг би мэдэхгүй, эмчилгээ хийлгэж байна гэв.
******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:
1.Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,
2. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын акт /хавтаст хэргийн 16-21-р хуудас/,
3. Жолоочийн согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 57-р хуудас/
4. Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 63-р хуудас/,
5. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/
6. Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/,
8. Шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн ХОҮ улсын дугаартай “HYUNDAU ACCENT” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцад урдаас нь хүүхэд гарч ирснээр зам дагуу байрлах тус багийн -р гудамжны “в” тоот *******ын эзэмшлийн хашааг мөргөсний улмаас хашаа нурж, хашаан дотор тоглож байсан насанд хүрээгүй 3 нас, 6 сартай хашааны банзанд дарагдсан байна. Тухайн үед шүүгдэгчийн машинд найз Н. хамт зорчиж явсан, хашаа нурсан чимээгээр насанд хүрээгүй хохирогчийн ах , ээж ******* гарч ирж банзанд дарагдсан хүүхдийг гаргаж авч дуудлага өгснөөр цагдаа, эмнэлгийн тусламж ирсэн. Улмаар шүүгдэгчийг цагдаагийн байгууллагад авчирч согтуурлын хэмжээг шалгах үед 2,0% согтолттой гарсан, шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр ХОҮ улсын дугаартай “HYUNDAU ACCENT” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/-д тухайн тээврийн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, насанд хүрээгүй 3 нас, 6 сартай ын биед гавлын ясны зүүн зулай, чамархайн хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн субдараль цус хуралт, зүүн зулай, чамархайн хэсгийн хуйхны цус хуралт, духны зүүн дунд хэсгийн зулгаралт, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын тохой хэсгийн зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн талаархи “...Тухайн зам тээврийн осол нь тус аймгийн сумын багийн -р гудамжны “в” тоот хашааны баруун хойд талын буланг “Hyundai accent” маркийн ХОҮ улсын дугаартай автомашин мөргөж хашааны банзыг дотор тал руу унагах явцад хашааны дотор талд тоглож байсан хүүхдийг гэмтээсэн байдалтай байв.” гэх тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 16--р хуудас/,
Зам тээврийн осол гарсан байдлын тухай “...21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн сумын багийн -р гудамжны в тоот хашааг Hyundai accent маркийн ХОҮ улсын дугаартай автомашин мөргөж, хашаан дотор тоглож байсан 3 настай эрэгтэй ын биед гэмтэл учруулсан гэх хэрэгт жолооч ******* овогтой ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчиж тухайн зам тээврийн осол гарсан байна.” гэх ослын акт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-21-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гудамжинд явган алхаад явж байтал саарал өнгийн Аccent машин айлын хашаа мөргөсөн байдалтай зогсож байхыг нь харсан.Тэгээд сонирхоод яваад очиход нэг жаахан хүүхэд хашаанд дарагдсан байдалтай уйлж байсан. Харин тэр хүүхдийг 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд хашааны банзыг холдуулж байгаад доороос гаргаж байгаа харагдсан. ..Тэр хашаа мөргөсөн машины жолооч нилээн согтуу байдалтай байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******тай уулзаад найз гийн хашаа барилцахаар очсон чинь гадаа шуураад байхаар нь маргааш хийцгээе гээд гийн гэрт *******, бид гурав 2 шил архи хувааж уугаад ******* бид хоёр харихаар *******ын машинтай явж байтал машины урдуур 2 хүүхэд гүйгээд ороод ирсэн. ******* жолоогоо баруун тийш дартал айлын хашааг очиж мөргөөд зогссон юм. Тэр айлын хашаа нурж унахад дотор нь байсан гэрээс нэг эмэгтэй гарч ирээд хүүхэд гэмтээчихлээ гээд *******ын хаалгыг онгойлгоод машины түлхүүрийг нь авч цагдаа дуудсан юм. Тэгэж байтал цагдаа ирээд юу болсныг асуугаад намайг чи одоо харьж амар согтуу байгаа юм биш үү гэхээр нь би гэрлүүгээ явсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Би хичээлээсээ ирээд хувцсаа сольж байтал гадаа таг гээд юм дуугарахаар нь гараад харсан чинь манай хашааг машин мөргөчихсөн, харин манай 5 настай охин дүү, 1 настай дүүгээ тэврээд уйлж байсан. Тэгээд би тэр хоёрыг гэрт оруулчихаад дахиж гараад ыг хайгаад хашааны гадаа гартал манай хашааг дайрсан машин ухраад зам руу явсан. Манай эгч ******* машиныг зогсоохоор гүйгээд явсан. Харин дүү маань машинд дайруулаад нурж унасан хашаанд дарагдчихсан байсан. Би хашааны банзыг холдуулаад дүүгээ өргөөд автал уйлсан. Тэгээд би дүүгээ гэр лүүгээ оруулсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34-р хуудас/,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн “...Тухайн өдөр 14 цагийн үед Жаргалан сумын багийн - тоотод хашаанд байрлах гэртээ өөрийн дүү болох , 1-5 насны 3 хүүхэдтэйгээ байж байгаад манай 3 хүүхэд гэрээс гараад хашаан дотроо тоглож байх үед манай гэрийн ард чимээ гархаар нь манай дүү гэрээс гарч хараад манай хашааг машин мөргөсөн байна гэхээр нь би гэрээс гартал 2 хүүхэд уйлаад 3 настай хүү болох унасан хашааны банзанд дарагдсан байдалтай уйлагнаж байсан. ...Манай хашааг саарал өнгийн ХОҮ улсын дугаартай автомашин мөргөөд унасан хашаан дээр урд дугуйгаараа гарч ирээд зогссон байсан. ...Манай хүүхдийн дух чамархайн хэсэгт цөмөрсөн, хуйх, зулай, зүүн чихний ар тал, хамрын уг хэсгүүдэд цус хурсан зэрэг гэмтлүүд авсан байна гэж эмч хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын /185 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, ам бүл 7, нөхөр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгоны Өнөржав/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би унасан хашааны банзнаас авч хаяж байгаад хүүгээ гаргаж авсан. Тэгээд цагдаа дуудсан. ...Эмнэлэгт очоод эмч үзээд “гэртээ харьж ажигла” гэж хэлээд буцаасан. Гэртээ иртэл хүүхэд бөөлжөөд энд, тэнд гишгээд согтуу хүн шиг байсан. Тэгэхээр нь би дахиж эмнэлэгт очоод үзүүлсэн чинь рентгенд харуулах шаардлагатай гээд ...маргааш өглөө нь томографт үзүүлсэн чинь тархины цууралт, цөмрөлт байна, бас 3 газар цус хуралт үүссэн байна гэж хэлсэн. ...Тэр залуу манай хашааг босгосон. Харин хүүгийн минь эмчилгээ дуусаагүй байгаа учир хамгийн сүүлд хүүд хэрэглэгдсэн эмчилгээ оношилгооны мөнгийг нэхэмжилж авна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-40-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний хүү од одоогийн байдлаар 730 төгрөгийн эмчилгээ үйлчилгээний зардал гараад байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47-р хуудас/,
Жолоочийн согтуурлыг шалгасан тухай “...******* овогтой *******ыг цагдаагийн газарт 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор dragger багажаар шалгахад 2,0% хувийн, тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 52-р хуудас/,
Шинжээчийн 21 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 180 дугаартай “...1.ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. ын биед гавлын ясны зүүн зулай, чамархайн хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн субдараль цус хуралт, зүүн зулай, чамархайн хэсгийн хуйхны цус хуралт, духны зүүн дунд хэсгийн зулгаралт, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын тохой хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. ын биед учирсан дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 6. ын биед учирсан гэмтлүүд нь шинэ үүссэн, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-р хуудас/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 21 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед талын хашаанд байгаа найз гийн хашааг барилцахаар өөрийнхөө ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр найз ын хамт очсон юм. гийнд очоод хашаа барилцах гэтэл гадна салхи шуураад байхаар нь гэрт нь орсон. Манай найз жаахан халамцуу ирсэн байсан. Тэгээд нэг шил 0,5 литрийн Ерөөл архи авч ирээд тэр архийг , бид 3 хувааж уугаад дуусч байтал гийн эхнэр бас 1 шил 0,5 литрийн Ерөөл архи авчирсан. Тэрийг бас уугаад бид 3 хоёр шил архи ууж дуусгаад би гэртээ харихаар гараад машинаа жолоодоод явж байтал миний машины урдуур хоёр жаахан хүүхэд гэнэт зам хөндлөн гүйсэн. Би сандраад жолоогоо баруун тийш нь дараад айлын хашаа мөргөөд зогссон юм. Тухайн үед миний мөргөсөн хашааны цаад талд хүүхэд тоглож байгаад банзанд цохиулаад унасан байсныг би мэдээгүй юм. Харин хашаан дотроос нэг эмэгтэй гарч ирээд миний машины түлхүүрийг аваад байж байтал цагдаа ирээд миний машиныг журмын хашаа руу авч яваад харин намайг цагдаа дээр авчраад согтолт тодорхойлоод өглөө 08 цагт ир гээд явуулсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67-р хуудас/
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-р хуудас/,
Яллагдагч ******* түүний өмгөөлөгч ******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 21 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “...Тус прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллагдагчаар татагдаж эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ******* овогтой ******* миний бие гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учруулсан хохирол болгон 700000 төгрөг төлсөн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 107-р хуудас/,
Зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,
21 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 58-р хуудас/,
“Жолооч ******* *******ын эрх нь хасагдсан” гэх жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 4-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 4-р хуудас/ шүүгдэгчийн “...Надад эрхийн үнэмлэх байхгүй. Би онд жолоодох эрхээ 1 жилээр хасуулаад сэргээж авч чадаагүй байсан юм.” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 66-67-р хуудас/ тус тус тогтоогдож байх тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.1.4-т зааснаар түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзнэ.
Зам тээврийн осол гаргах үед жолоодож явж байсан ХОҮ улсын дугаартай “HYUNDAY ACCENT” маркийн тээврийн хэрэгсэл нь гийн гэх хүний нэр дээр бүртгэлтэй боловч тухайн машиныг шүүгдэгч ******* нь худалдаж авсан, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь “...Энэ машиныг би оны 11 дүгээр сард гэх хүнээс аваад нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Миний машин мөн.” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 66-67-р хуудас/ нотлогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч нь оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, зам тээврийн осолд өртөх үед 03 нас, 07, сар 12 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ээж нь *******ыг оролцуулсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг юм.
Шүүгдэгч ******* нь ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож явцад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/-д тухайн тээврийн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж айлын хашааг мөргөсний улмаас хашааны банз нурж, насанд хүрээгүй хохирогч 3 нас, 6 сартай бага насны хүүхэд ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь нийгэмд аюултай, гэм буруутай нэг удаагийн үйлдэл боловч эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Насанд хүрээгүй хохирогч ын биед учирсан гавлын ясны зүүн зулай, чамархайн хэсгийн цөмөрсөн хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн субдараль цус хуралт, зүүн зулай, чамархайн хэсгийн хуйхны цус хуралт, духны зүүн дунд хэсгийн зулгаралт, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, зүүн гарын тохой хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 14 оны 12 дугаар сарын -ны өдрийн 216/422 дугаартай “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.
Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байж хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь түүний үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түүнд тохирсон арга хэмжээг авах нь жолоочийн үүрэг.
Иймээс жолооч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөд хүргэж, зам тээврийн осол гаргасан байна.
Шүүгдэгч нь эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон нь санаатай үйлдэл бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж, хохирол, хор уршигт хүргэсэн байх тул гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ ХОҮ улсын дугаартай, “HYUNDAY ACCENT” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а/ заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч бага насны хүүхэд ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зарим хэсгийг төлж өгч, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нотлох баримтаар хор уршиг буюу эмчилгээний зардал 76875 төгрөг нэхэмжилснээс 700000 төгрөгийг 21 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр, 21 оны 03 дугаар сарын 11-нээс -ны хооронд 16534 төгрөгийн эмчилгээний зардлыг тус тус төлж өгсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хавтаст хэргийн 108-р хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн е-баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд гарах эмчилгээний зардал гэх 00000 төгрөгийг 21 оны дугаар сарын 08-нд 500000 төгрөг, 21 оны 6 дугаар сард 500000 төгрөг, 7 дугаар сард 500000 төгрөг, 8 дугаар сард 500000 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй 21 оны 04 дүгээр сарын 2-ний өдөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иймээс шүүхээс хохирол нөхөн төлөх хугацаа тогтоохгүйгээр эвлэрлийн гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээгээр эмчилгээний зардлыг шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөхөөр тохиролцсоныг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 63-р хуудас/ нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь зан төлөвийн хувьд бол дуу цөөнтэй даруу талдаа, элдэв муу зангүй, хулгай хийж худал, үнэн хэлээд яваад байхаар хүүхэд биш. Уг нь их мөрөөрөө зантай гэрээс гардаггүй юм. ******* манай аав, ээж болон ах, дүү нарынхаа дунд нэр хүндтэй, айлын бага болохоор жоохон эрх талдаа. Одоо ээж болон эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/, Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 21 оны 03 дугаар сарын 2-ний өдрийн 414 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 71, 74-75 хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ “шүүгдэгчийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 76875 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид учрах хор уршгийг төлж өгөхөө илэрхийлж байгаа тул улсын яллагчийн санал болгож буй ял, албадлагын арга хэмжээг оногдуулах” гэх, хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч “эмчилгээний зардал 00000 төгрөгийг 21 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, цаашид гарах хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Мөн шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг “автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д тайлбарласугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. ******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 664 төгрөг нөхөн төлснийг болон эмчилгээний зардал 00000 /хоёр сая/ төгрөгийг 21 оны дугаар сарын 08-ны өдөр, 21 оны 6, 7, 8 дугаар саруудад тус тус 500000 төгрөгөөр нөхөн төлөхөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцсоныг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******д хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК