| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/85 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч *******, А.Б, тэдний өмгөөлөгч *******, хохирогч *******ын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч П овогт Аийн Б, Х овогт Бын ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2021/0073/Э индекстэй хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ПЖ89************** регистрийн дугаартай, П овогт Аийн Б
2. Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа амьдрах, Ховд аймгийн сумын багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, МЯ900614 регистрийн дугаартай, Х овогт Бын *******
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б, ******* нар нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг “...найз чинь шоронд байгаа, та нар шоронгийн хадаас...” гэж хэлсэн гэх шалтгаанаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ийн гэрт А.Б, *******, *******, нартай нэг шил архи хувааж уучихаад гэрлүүгээ түрүүлээд явсан.Тэгээд тэд нар араас ирэхгүй болохоор нь буцаад очиход ******* ******* нар зодолдож байсан. ******* дээр нь гарчихсан ******* доор нь даруулсан цохиулж байсан.А.Б ******* руу дайрч байсан цохисон эсэхийг мэдэхгүй. Би тэднийг салгаад *******ыг мотоцикльдоо суулгаж яваад гэрт нь буулгачихаад гэр лүүгээ явсан.... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид хоёр түрүүлж яваад араас ирэхгүй болохоор нь буцаад очиход А.Б, ******* хоёр ******* руу дайрч цохиж байхаар нь бид хоёр ирээд салгаад *******ыг араараа суулгаад мотоциклийг нь унаад, би ын мотоциклийг унаад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн...*******ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн зулгаралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, баруун шанаа хэсгийн зулгаралтууд, духны баруун дунд хэсгийн зулгаралт, баруун хөмсөг хэсгийн зулгаралт, духны дунд дээд хэсгийн зулгаралтууд, духны зүүн дунд хэсгийн зулгаралт, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд,хамрын дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан дээрхи гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Цохилтын хүчийг тогтоох боломжгүй. *******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 23-24-р хуудас/
Хохирогч овогт гийн ын / регистрийн дугаартай, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 02 дугаар сарын 25-ны орой А.Б, ******* хоёр манайд ирээд бид гурав нэг шил архи хувааж уучихаад *******ынд очиж малаа ялгахаар явсан. Малаа ялгаж байгаад харанхуй болохоор нь хаячихаад *******ынд орж 6-уулаа 2 том пиво уусан. Батаа гэдэг айлд нэг шил архи уучихаад бид 5 гараад худагны хажууд тамхи татаад зогсож байтал ******* над руу “танай аав хулгайч, та нар хулгайч” гээд намайг цохихоор нь би “ та нар араа даах юм бол намайг зодоорой” гэхэд ******* “та нарт ямар цагдаа үйлдчилдэг юм“ гэсэн. Тэгэхээр нь би “та нарын найз шоронгийн хадаас биз дээ” гэсэн чинь А.Б хажуу талаас орж ирээд цохисон.*******, А.Б хоёр ээлжлээд миний толгой, нүүр лүү өшиглөөд байсан...гэх мэдүүлэг / хэргийн 91-93-р хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ийн гэрээс гараад худаг дээр тамхи татаад зогсож байхад ******* ардаас гарч ирээд “ танай найз шоронгийн хадаас,та нар хамсаатан” гэж хэлэхээр нь би *******ын нүүрэн тус газар нь 2 удаа цохисон.Тэгээд *******тай эвлэрэх гэхэд ******* намайг үсдээд авахаар нь би адилхан үсдээд бид хоёр газарт өнхөрч унаад би *******ын дээр нь гарч толгой руу нь 2-3 удаа цохиход ирж салгасан...” гэх мэдүүлэг / хэргийн 49-50-р хуудас/
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******, ******* хоёр хоорондоо зодолдохоор нь би дундуур нь орж салгаад байж байтал ******* “ та нарын найз шоронгийн хадаас, та нар хамсаатан” гэж хэлэхээр нь би очиж *******ын нүүрэн тус газар нь 3 удаа цохисон.Тэгээд бид хоёр салсан. *******,******* 2 дахиад зодолдоод ******* дээр нь гарсан үснээсээ таталцаад байж байхад ирж салгасан...” гэх мэдүүлэг / хэргийн 55-56-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,А.Б нар нь хохирогч *******ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч *******, А.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* “та нарын найз шоронгийн хадаас, та нар хамсаатан” гэж хэлснээс үүдэн *******ыг бүлэглэн зодож түүний биед хамар ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн зулгаралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, баруун шанаа хэсгийн зулгаралтууд, духны баруун дунд хэсгийн зулгаралт, баруун хөмсөг хэсгийн зулгаралт, духны дунд дээд хэсгийн зулгаралтууд, духны зүүн дунд хэсгийн зулгаралт, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд, хамрын дунд хэсгийн зулгаралт гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба хүний нүүр, толгой руу цохиж, өшиглөхөд бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******, А.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогч *******, тухайн үед хамт байсан гэрч , нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч *******ын “...толгойны зураг авхуулсан, эм тарианы үнэ -180.000 төгрөг, Ховд аймаг руу явж үзүүлэхдээ 2 хүнийг өдрийн .000 төгрөгөөр хөлсөлж, хөдөө ******* хоног малаа хариулуулсны нийт 600.000 төгрөг, аймаг руу явсан зардал *******0.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс-500.000 төгрөг, нийт 1.380.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгч *******оос шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч ******* нь 1380000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Шүүгдэгч нар хохирогчид 0000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдсэн хохирлыг гаргуулж өгнө үү гэх боловч хэрэгт 136.897 төгрөгний хохирлын баримтыг ирүүлсэн байна.
Шүүгдэгч *******, А.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчид 0000 төгрөгний хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна“ гэх мэдүүлгээс шүүгдэгч нарыг хохирогч *******т 0000 төгрөгний хохирол төлсөн гэж үзнэ. Харин хохирогч ******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******, А.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /85,87-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч ийн өгсөн “...******* нь манай нөхрийн ганц дүү байгаа юм. аймгийн суманд төрсөн, эцэг, эх хоёр нь нас барсан.Одоогоор ганцаараа амьдардаг, 2014-2016 онд манайд амьдарч байгаад айлын мал маллахаар сум руу явсан,түргэн ууртай, уурлахаараа орж гараад орилж хашгираад байдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 58-59-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь миний төрсөн дүү, бид хоёрыг бага байхад манайх Ховд аймагт амьдрах гэж эс ирсэн. ******* нь зан байдлын хувьд түргэн зантай, 2020 оноос тамхи татдаг болсон, архи хааяа хэрэглэдэг.Өөрийн гэсэн гэр орон байхгүй, суманд айлын мал маллаж тэр айлдаа амьдардаг, ямар ч ажлыг сэтгэлээсээ хийдэг, хүний үгэнд итгэмтгий хүн...” гэх мэдүүлэг / хэргийн 61-62-р хуудас/,
Шүүгдэгч хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн “...А.Б нь хөгжилтэй зантай, хүнтэй нээлттэй харьцдаг. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, суманд айлын мал маллаж амьдардаг...” гэх мэдүүлэг / хэргийн 65-66-р хуудас/, шүүгдэгч *******, А.Б нарын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, сумын багийн Засаг даргын тодорхойлолт, *******ын мал тооллогын бичиг зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч *******,А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч *******,А.Б нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******,А.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,торгох ялын 500000 төгрөгийг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 0000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд: шүүгдэгч *******,А.Б нар нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 0000 төгрөгний хохирол төлсөн, шүүхээс шийдвэрлэсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, торгох ялын 500000 төгрөгийг тус бүр ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч *******,А.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 0000 төгрөгний хохирол төлсөн, болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, А.Б нарт тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, А.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид 0000 төгрөгийг хохирол төлсөн,хохирогч ******* нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П овогт Аийн Б, Х овогт Бын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П овогт Аийн Б, Х овогт Бын ******* нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Б,******* нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг ******* /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б, ******* нарт тайлбарласугай.
5.Шүүгдэгч А.Б,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хохирогчид 0000 төгрөгний хохирол төлснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Б,******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.Б,******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС