Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0903/З |
Дугаар | 221/МА2023/0103 |
Огноо | 2023-02-08 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2023/0103
2022 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2022/0000 | Улаанбаатар хот |
“АБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С
Нэхэмжлэгч: “АБ” ХХК
Хариуцагч: УБЕГ-ын ХЭУБГ-ын УБ-гч
Нэхэмжлэлийн шаардлага: “... “АБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/**дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/0*дүгээр тогтоолуудын дагуу “АБ” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2208020** дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “АБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/**дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/0*дүгээр тогтоолуудын дагуу “АБ” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийг УБЕГ-ын ХЭУБГ-ын УБ-гч У.М-д даалгуулах” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,
Хариуцагч У.М нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0903/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “АБ” ХХК-аас УБЕГ-ын ХЭУБГ-ын УБ-гч У.М-д холбогдуулан “... “АБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/**дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/0*дүгээр тогтоолуудын дагуу “АБ” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2208020** дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “АБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/**дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/0*дүгээр тогтоолуудын дагуу “АБ” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийг УБЕГ-ын ХЭУБГ-ын УБ-гч У.М-д даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.14 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан “АБ" ХХК-аас УБЕГ-ын ХЭБГ-ын УБ У.М-д холбогдуулан гаргасан “УБЕГ-ын ХЭУБГ-ын УБ-гч У.М-ийн “АБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/**дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/0*дүгээр тогтоолуудын дагуу “АБ” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2208020** дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “АБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/**дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/0*дүгээр тогтоолуудын дагуу “АБ” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийг УБЕГ-ын ХЭУБГ-ын УБ-гч У.М-д даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С давж заалдах гомдолдоо:
3.1. ... нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт. 0920 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “ДСН” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ..., 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлэхийг хүссэнтэй ижил агуулга бүхий тогтоолын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой захиргааны хэрэг үүссэн байсан болох нь тогтоогдож байх тул “АБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/**дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/0*дүгээр тогтоолуудын дагуу “АБ” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасанд нийцжээ. Учир нь Улсын бүртгэлийн 20.1.14 дэх хэсэгт зааснаар ... маргаантай холбоотой хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэдгийг шүүхээс заавал улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэн түүнийг мэдэгдсэн байхыг ойлгохгүй ба бүртгүүлэхийг хүссэн бүртгэлтэй холбоотой өөр бусад захиргааны хэрэг маргаан хянагдаж байгааг мэдэгдсэн тохиолдолд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэлийг хориглох юм” гэжээ.
3.2. Гэтэл анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн Улсын бүртгэлийн ажиллагаанд хориглох зүйл гэсэн 20 дугаар зүйлийн 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэжээ. Тодруулбал, энэхүү хуулийн заалт нь тухайн маргаантай холбоотой асуудлаар иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ” авсан, эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ тус тус авч Улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдсэнээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн системд бүртгэл хийж болохгүй гэсэн хориг тавьдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлөөр Улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хориг тавьсан тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага тухайн аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгэл хийж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт юм. Харин нэхэмжлэгч “АБ” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэлд иргэн, эрүү, захиргааны шүүх хэргээс холбогдох хориг, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гараагүй, хавтаст хэрэгт авагдсан “АБ” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар хориг тавигдсан мэдээлэл байдаггүй. Хэрэв анхан шатны шүүхийн энэхүү хуулийн заалтыг буруу тайлбарласнаас болж хэн нэгэн этгээд үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаад яваад байвал хэзээ ч бүртгэл хийгдэхгүй байхаар тайлбарласан нь үндэслэлгүй байна.
3.3. Хоёрдугаарт. Хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт ороход дараах хуульд зааснаар татгалзахаар хуулиар зохицуулсан. Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн Бүртгэхээс татгалзах гэсэн 18 дугаар 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд... болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.”, 18.1.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-д “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэсэн 3 тохиолдол байгаа бол хариуцагч улсын бүртгэгч хуулийн этгээдийн бүртгэлд орж буй өөрчлөлтийг бүртгэхээс татгалзахаар зохицуулсан. Гэтэл энэхүү илүү нарийвчилсан хуулийн зохицуулалтад “АБ” ХХК-ийн улсын бүртгэлд орсон өөрчлөлт хамаарахгүй, харин улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй байтал хариуцагч нь өөр хуулийн зохицуулалт болох Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасныг үндэслэн бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА