Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 1142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

                            

 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.У, Ч.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү У.Х, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.С нарыг эх Ч.Цийн асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү У.Х, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин У.С11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Ур тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан С.Ус гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтнй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохгүйг заасугай.

            5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг баримтлан 53-70 УНЦ улсын дугаартай тоёото приус-20 /toyotg prius 20/ маркийн тээвийн хэрэгслэлийг нэхэмжлэгч Ч.Цийн өмчлөлд үлдээн, нэхэмжлэгч Ч.Цээс 2.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Ут олгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололол, Нарны зам 103/2 дугаар байрны 52 тоот гурван өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Цс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Ус 181.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цт олгосугай.

            7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ