Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Э.О,

            Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гурван хар овогт А.Ад холбогдох эрүүгийн 2107 00000 0064 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 24 настай, халх, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, "........" ******* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт …………………………………. тоотод түр оршин суух бүртгэлтэй.

Урьд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ялаар,

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Багахангай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ОЗа дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаатай оногдуулсан хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасч, 1 жил 5 cap хорих ялаар,

  1. оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1039 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Багахангай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 653 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

/РД: /, ******* овгийн А.А.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* дүгээр гудамж 12 тоот хашааны гадна асаалттай байсан иргэн Э.Оийн ........ улсын дугаартай Honda Fit маркын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж онхолдуулан иргэн Э.Оэд 3174400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Үүн дээр нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...О бид 2 А.Атай өмнөх өдөр нь уулзаад О А.А 2 нийлж уусан байсан. Тэгээд би энэ 2-ыг хүргэж өгчхөөд гэр рүү харьж хоноод маргааш өглөө нь О гэдэг залуугийн найзынд очиж хоол хийж идэхээр болоод хоол хийж идчихээд О гэдэг залуугаар тээврийн хэрэгслээ бариулаад би пиво уусан. Оэр машинаа бариулж хот орж ирээд буцаж А.Атай уулзаад өглөө нь ажилтай байсан болохоор машинаа нармалдаж асаасан байж байгаад алдсан. Тэгээд гаднаас А.А орж ирээд “машин чинь алга болсон” гэсэн. Тэгээд машинаа хайгаад яваад байсан чинь сүүлд нь А.А намайг “цагдаа дуудаач” гэхээр нь цагдаа дуудсан чинь үнэхээр алга болсон байсан. Тэгээд цагдаатай хайж явж байгаад цагдаа намайг “гэр рүүгээ харь” гэхээр нь гэртээ очсон чинь миний таксинд явдаг Дөлгөөн гэдэг залуу “чиний машин чинь тэнд онхолдсон байна, А.А дэргэд нь байсан” бид нар А.Аыг хүргэж өгсөн гэсэн. Тэгээд би байцаагч руугаа залгаж хэлсэн. Машинаа очиж, ачиж яваад журмын хашаанд хийсэн. Хохирол үнэлгээгээр 3.185.000 төгрөг гарсан. Үүний үнэлгээг би өөрөө хийлгэсэн Налайхад 90.000 төгрөгөөр, хотоос 150.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн...” гэв.

 

            Хохирогч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 1 дүгээр хорооны голд А.Аыг буулгаад шууд Улаанбаатар хотруу хүнд паспорт бичиг баримт дөхүүлж өгөхөөр О бид 2 яваад буцаад 1 цаг орчим болсон байх маш хурдан буцаж ирсэн 17 цагийн үед болов уу замдаа А.Атай холбогдоод петровисийн клонк дээр уулзаад дахиад 2 Ариукааг гэрээс нь очиж аваад дэлгүүр орж 2.5 литрийн 1 хроп буюу 8 том савтай пиво аваад Очир-Эрдэнийн гэрт очиход гэр нь маш бохир байхаар нь бүгдээрээ нийлж цэвэрлээд дараа нь мах чанаад шөлтэй хоол хийж идээд 22 цагийн үед пиво ууж эхэлсэн ба би эхнэрээсээ айгаад нээх айхтар пиво уугаагүй. Тэгээд 00 цагийн үед болов уу эхний савтай пиво ууж дуусгаад О бид 2 бие засахаар гараад би машинаа өглөө эрт явах юм чинь жоохон халаачихъя гэж бодоод асаагаад буцаад Отэй хамт гэрлүү ороход А.А зөрж гарч ирж байсан. Ингээд гэрт ороод сууж байтал 30 орчим минутын дараа болов уу А.А гаднаас орж ирсэнээ машин чинь алга болчихож гэхээр нь гайхаад гартал хашааны гадна байсан машин байхгүй байхаар нь тоглоод байгаа юм байхдаа гээд хэсэг хайж байгаад сүүлдээ үнэхээр байхгүй болохоор нь 1 цаг гарангийн дараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийж байтал манай найз Дөлгөөн надруу залгаад машин чинь Нисэхийн хороонд унасан байна А.А онхолдуулчихсан гээд явж байхаар нь Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хүргэж өгсөн шүү А.А хэлэхдээ өөрийнхөө гранд марк 2 машиныг онхолдуулсан гэж хэлсэн чинь чиний машин байна гэхээр нь би цагдаад болсон асуудлыг хэлсэн..." /хх-11-13/ гэх мэдүүлэг,

            Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 7397 УНЗ улсын дугаартай хонда пит маркийн тээврийн хэрэгслээ хүргэн хүү Э.Оэд 2020 оны 05 дугаар сард 4 сая төгрөгөөр зарсан юм. Тэгээд манай хүргэн юм болохоор нэр шилжүүлээгүй Э.Оийн тээврийн хэрэгсэл гэж явна. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө гэртээ байж байтал 09 цагийн үед манай хүргэн Э.О надруу залгаад машинаа алдсан гэхээр нь яасан юм гэхэд найзынхаа хашааны гадна тавьсан байсан чинь хүн унаж яваад онхолдуулсан байна гэж хэлсэн. Тэгээд орой нь би Э.Орүү залгаад юу болж байгаа талаар асуухад манай найз унаад явсан байна, хохирол мөнгийг барагдуулна гэж байна гэж хэлсэн..." /хх-19/ гэх мэдүүлэг,

Гэрч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машинаа найз Бамбуугийн хашаанд тавьсан байсан ба 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр машинаа очиж авахаар Д.Нгийн хамт 23 цагийн үед хашаанд очиход Бамбуу байхгүй байсан ба машины урд дугуй хагарсан болохоор солих гэж байтал манай найз Дөлгөөн, Батуш нар ирээд машины дугуйг солиод зогсож байтал нэг залуу ирээд хараад зогсоод байхаар нь би яасан юм бол гэсэн чинь тэр залуу би чамайг урьд нь хүргэж өгч байлуу гэхээр нь танихгүй залуу байсан учир мэдэхгүй, танихгүй юм байна хөгшөөн гэсэн чинь нөгөө залуу манай найз Батушийг харсанаа таниад хөгшөөн сайн уу гэхэд Батуш бас таниад юу байна гэхэд нөгөө залуу би сая машинаа хойно унагаачихлаа гэхээр нь тийм үү зүгээр үү ямар машин бэ гэхэд марк 2 гэдэг машин гэхээр нь очиж босгох уу яах уу гэхэд яахын мань чинь эхлээд харимаар байна гэхээр нь биеэ үзүүлэхгүй юм уу хүнтэй явсан юм уу гэхэд зүгээрээ ганцаараа явсан эхний ээлжинд гэртээ харимаар байна гэхээр нь за зовж яваа хүнийг гэж бодоод Д.Нг хүргээд өгчих гэхэд за гээд Д.Нгийн машинтай тэр 2 яваад өгсөн. Ингээд удалгүй Д.Н ирээд Э.Оийн машин юм бишүү марк 2 биш байна пит байна гэхээр нь Э.Орүү залгаад хэлэхэд машинаа алдаад цагдаад мэдэгдсэн байгаа гэхэд Д.Н түрүүн энэ машиныг унагаасан залууг би 1 дүгээр хороонд хүргэж өгсөн шүү дээ гээд манай хашаанд орж ирсэн залуу машиныг нь авч яваад онхолдуулсан гэдэг нь тодорой болсон..." /хх-21/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би буцахдаа сониуч зан хөдлөөд Нисэхийн хорооны сайжруулсан замаар чигээрээ явж байтал хаягийг нь бас сайн мэдэхгүй байна ямар ч байсан нэг хашааны хажууд шар өнгийн пит маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байхаар нь хараад найзууддаа хэлтэл хамт ирж харсанаа Дөлгөөн энэ Э.Оийн машин байна гэж хэлээд Э.Оэд мэдэгдсэн..." /хх-23/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн 1 дүгээр гудамжинд найзынхаа гэрт машины дугуй солиод байж байтал хашааных нь дотор А.А гэх залуу орж ирэхээр нь юу хийж яваа юм гэтэл машинаа унагаачихлаа намайг хүргээд өгчихөөч гэхээр нь тус болъё гэж бодоод манай найз Д.Н хүргэж өгөхөөр явсан. Тэгээд сүүлд нь утсаар ярихад Налайх дүүргийн 1-р хороо ******* дүгээр гудамжны үзүүрт буулгасан гэж байсан. Д.Н хажуугаар нь гарахдаа *******гийн машин юм шиг байна чи очоод үздээ гэхээр нь очиж үзэхэд *******гийн Хонда фит маркийн машин мөн байхаар нь *******д хэлэх гээд хайсан. Сайжруулсан шороон замын хажууд бор банзан хашааны үзүүрт дээшээ харсан байдалтай байсан..." /хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 4 дүгээр хороо казак залуугийн гэрээс гараад машиндаа 1 том савтай 2,5 литрийн пиво уучихаад казак залууг тэндээ буулгасан юм байна би бас урьд нь мэдүүлэг өгөхөө андуурч буруу ярьсан байна. Тэгээд шууд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны голд ирээд би буугаад О, А.А нар Улаанбаатар хотруу яваад би хорооны голоор явж байгаад Очир-Эрдэнийн гэрт очиж хэсэг унтаж байгаад сэрээд Орүү залгаад дахиад петровисийн клонкийн гадна уулзаад дахиад 2 Ариукааг аваад дэлгүүр орж пиво аваад Очир-Эрдэнийд уусан. О, Э.О бид 3 гараад бие засаад Э.О машинаа асааж халаана гээд асаачихаад буцаад О, Э.О нар орохоор нь би машинд нь очоод суусан байхаа би архиндаа хэтэрхий их согтоод болсон асуудлыг сайн санахгүй, заримыг нь дараалалгүй санаад байна..." /хх-50-54/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/,

Хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ны үнэлгээгээр Хонда пит автомашин 3.174.400 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан /хх-33-34/,

Ино Марк Мастер ХХК-ийн оношлогооны төблөр, дүгнэлт /хх-37-40/,

Тээрвийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-57-58/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/,

Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл /хх-103/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо ******* дүгээр гудамж 12 тоот хашааны гадна асаалттай байсан иргэн Э.Оийн ........ улсын дугаартай Honda Fit маркын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж онхолдуулан иргэн Э.Оэд 3174400 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох:  Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Үүн дээр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дөлгөөн гэдэг залуу “чиний машин чинь тэнд онхолдсон байна, А.А дэргэд нь байсан” бид нар А.Аыг хүргэж өгсөн гэсэн. Тэгээд би байцаагч руугаа залгаж хэлсэн. Машинаа очиж, ачиж яваад журмын хашаанд хийсэн. Хохирол үнэлгээгээр 3.174.400 төгрөг гарсан. Үүний үнэлгээг би өөрөө хийлгэсэн Налайхад 98.000 төгрөгөөр, хотоос 150.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг, Хохирогч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт ороод сууж байтал 30 орчим минутын дараа болов уу А.А гаднаас орж ирсэнээ машин чинь алга болчихож гэхээр нь гайхаад гартал хашааны гадна байсан машин байхгүй байхаар нь тоглоод байгаа юм байхдаа гээд хэсэг хайж байгаад сүүлдээ үнэхээр байхгүй болохоор нь 1 цаг гарангийн дараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийж байтал манай найз Дөлгөөн надруу залгаад “машин чинь Нисэхийн хороонд унасан байна А.А онхолдуулчихсан” гээд явж байхаар нь Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хүргэж өгсөн шүү А.А хэлэхдээ өөрийнхөө гранд марк 2 машиныг онхолдуулсан гэж хэлсэн чинь чиний машин байна шдэ гэхээр нь би цагдаад болсон асуудлыг хэлсэн..."гэх мэдүүлэг, Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өглөө гэртээ байж байтал 09 цагийн үед манай хүргэн Э.О надруу залгаад машинаа алдсан гэхээр нь яасан юм гэхэд найзынхаа хашааны гадна тавьсан байсан чинь хүн унаж яваад онхолдуулсан байна гэж хэлсэн. Тэгээд орой нь би Э.Орүү залгаад юу болж байгаа талаар асуухад манай найз унаад явсан байна, хохирол мөнгийг барагдуулна гэж байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Гэрч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө залуу “би сая машинаа хойно унагаачихлаа” гэхээр нь “тийм үү, зүгээр үү, ямар машин бэ” гэхэд “марк 2 гэдэг машин” гэхээр нь “очиж босгох уу, яах уу” гэхэд “яахын, мань чинь эхлээд харимаар байна” гэхээр нь “биеэ үзүүлэхгүй юм уу, хүнтэй явсан юм уу” гэхэд “зүгээрээ ганцаараа явсан, эхний ээлжинд гэртээ харимаар” байна гэхээр нь за зовж яваа хүнийг гэж бодоод “Д.Нг хүргээд өгчих” гэхэд “за” гээд Д.Нгийн машинтай тэр 2 яваад өгсөн. Ингээд удалгүй Д.Н ирээд “Э.Оийн машин юм бишүү, марк 2 биш байна. Пит байна” гэхээр нь Э.Орүү залгаад хэлэхэд “машинаа алдаад цагдаад мэдэгдсэн байгаа” гэхэд Д.Н “түрүүн энэ машиныг унагаасан залууг би 1 дүгээр хороонд хүргэж өгсөн” гэхэд манай хашаанд орж ирсэн залуу машиныг нь авч яваад онхолдуулсан гэдэг нь тодорой болсон..." гэх мэдүүлэг, Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би буцахдаа сониуч зан хөдлөөд Нисэхийн хорооны сайжруулсан замаар чигээрээ явж байтал хаягийг нь бас сайн мэдэхгүй байна ямар ч байсан нэг хашааны хажууд шар өнгийн Пит маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байхаар нь хараад найзууддаа хэлтэл хамт ирж харсанаа Дөлгөөн “энэ Э.Оийн машин байна” гэж хэлээд Э.Оэд мэдэгдсэн..." гэх мэдүүлэг, Гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн 1 дүгээр гудамжинд найзынхаа гэрт машины дугуй солиод байж байтал хашааных нь дотор А.А гэх залуу орж ирэхээр нь “юу хийж яваа юм” гэтэл “машинаа унагаачихлаа намайг хүргээд өгчихөөч” гэхээр нь тус болъё гэж бодоод манай найз Д.Н хүргэж өгөхөөр явсан. Тэгээд сүүлд нь утсаар ярихад Налайх дүүргийн 1-р хороо ******* дүгээр гудамжны үзүүрт буулгасан гэж байсан. Д.Н хажуугаар нь гарахдаа “*******гийн машин юм шиг байна, чи очоод үздээ” гэхээр нь очиж үзэхэд *******гийн Хонда пит маркийн машин мөн байхаар нь *******д хэлэх гээд хайсан. Сайжруулсан шороон замын хажууд бор банзан хашааны үзүүрт дээшээ харсан байдалтай байсан..."гэх мэдүүлэг, Шүүгдэгч А.А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О, Э.О бид 3 гараад бие засаад Э.О машинаа асааж халаана гээд асаачихаад буцаад О, Э.О нар орохоор нь би машинд нь очоод суусан байхаа би архиндаа хэтэрхий их согтоод болсон асуудлыг сайн санахгүй, заримыг нь дараалалгүй санаад байна..." гэх мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгийн үнэлгээний "Вендо" ХХК-ны үнэлгээгээр Хонда пит автомашин 3.174.400 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан, Ино Марк Мастер ХХК-ийн оношлогооны төблөр, дүгнэлт, Тээрвийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

             

Иймд шүүхээс шүүгдэгч А.А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж онхолдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч А.Ад холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан үзээд түүнд тухайн зүйлд заасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.А нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ялаар шийтгүүлсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж биечлэн эдлүүлэх ялыг 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоолоо.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй дурдав.

 

Хохирогч Э.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 3.422.400 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хянан үзээд хэрэгт авагдсан автомашины үнэлгээ, үнэлгээ хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн  шүүгдэгч А.Аас 3.422.400 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гурван хар овогт *******ийн А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Аыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд ажил хийлгэх ял дээр нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 580 цагийн нийтэд тустай ажил хийлэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Аас 3.422.400 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Оэд /Боржигон овогтой Эрдэнэчимэгийн Э.О /уп97082052/ олгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Л.Т болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД