Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 1186

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн АМ67101320 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65А байр 16 тоотод оршин суух Чойр овогт Түнжидмаагийн Ичинхорлоо,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЧЛ83021615 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65А байр 17 тоотод оршин суух Адуучин овогт Дэмбэрэлийн Нацагдулам,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ИЗ64040215 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65А байр 19 тоотод оршин суух Анчин овогт Дагвадоржийн Мөнхжаргал,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЛЮ74052814 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65А байр 21 тоотод оршин суух Хэрээд овогт Цэдвээгийн Баттөр,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн МФ88110330 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65А байр 23 тоотод оршин суух Боржигин овогт Хадбаатарын Адьяа,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЧМ68121272 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65Б байр 21 тоотод оршин суух Боржигин овогт Дуламхорлоогийн Энхчулуун,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн УР79121679 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65Б байр 26 тоотод оршин суух Цахар овогт Лувсандагвын Алтанхуяг,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ПЮ85030639 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65А байр 27 тоотод оршин суух Боржигин овогт Сономын Өнөрбуян,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн АЭ64020403 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65Б байр 29 тоотод оршин суух Боржигин овогт Намжилын Цэцгээ,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ИЭ85033011 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65Б байр 72 тоотод оршин суух Алаг адуут овогт Отгонбаярын Энэбиш,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЧЛ86012972 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Да хүрээ хотхон 65Б байр 74 тоотод оршин суух Боржигин овогт Барсболдын Батмөнх нарын нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1т байрлах “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазар

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 2587203 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, шархадны гудамж Даймонд худалдааны төвд оршин суух “Мануул Трэйвел” ХХК-нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу авахад саад болж байгаа хууль бус үйл ажиллагааг зогсоох, уг гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчдийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч Н.Цэцгээгийн зээлийн хүү, цахилгаан, халаалтын төлбөрийн аж ахуй нэгжийн болон болон айл өрхийн тарифийн зөрүү нийт 2.536.243,49 төгрөг, нэхэмжлэгч Л.Алтанхуягын орон сууцны талбайн зөрүү, цахилгаан, халаалтын төлбөрийн аж ахуй нэгжийн болон болон айл өрхийн тарифийн зөрүү нийт 2.264.432 төгрөг, нэхэмжлэгч Т.Ичинхорлоогийн зээлийн хүү, ашиглалтын зардал 5.261.516 төгрөг, нэхэмжлэгч Д.Энхчулууны зээлийн хүү, ашиглалтын зардал 922.122 төгрөг, нэхэмжлэгч С.Өнөрбуяны зээлийн хүү 5.493.907 төгрөг, нэхэмжлэгч Б.Батмөнхийн ашиглалтын зардал 1.550.179 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мануул Трэйвел” ХХК-ийн Т.Ичинхорлоогоос ашиглалтын зардал 2.293.324 төгрөг, С.Өнөрбуянгаас ашиглалтын зардал 1.646.644 төгрөг, О.Энэбишээс ашиглалтын зардал 1.811.599 төгрөг, Б.Батмөнхөөс ашиглалтын зардал 116.603 төгрөг, Д.Энхчулуунаас орон сууцны төлбөрөөс дутуу төлсөн 1.575.000 төгрөг, Н.Цэцгээгээс орон сууцны төлбөрөөс дутуу төлсөн 600.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Нацагдулам, Ц.Баттөр, Л.Алтанхуяг, С.Өнөрбуян, О.Энэбиш, Б.Батмөнх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчулуун, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, нэхэмжлэгч Н.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, нэхэмжлэгч Х.Адъяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Очирхуяг хариуцагчийн өмгөөлөгч Э.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Нацагдулам, Ц.Баттөр, Л.Алтанхуяг, С.Өнөрбуян, О.Энэбиш, Б.Батмөнх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчулуун, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч бид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Шархаданд “Мануул Трэйвэль” ХХК-ийн 2010-2012 онуудад барьж байсан Орон сууцны “Да Хүрээ” хотхоны 65-ын “А”,  “Б” байрнуудад одоо сууж байгаа сууцнуудаа сонгож  тус компанитай “Орон сууц захиалан бариулах гэрээ”- / Цаашид ОСЗБГ гэх /-г 2010-2011 онуудад байгуулсан. Нэхэмжлэгч Ш.Батцагаан, Т.Ичинхорлоо, Д.Мөнхжаргал, Д.Энхчулуун, С.Өнөрбуян, Н.Цэцгээ бид ОСЗБГ-г байгуулах үедээ захиалан бариулж байгаа байрныхаа үнийн дүнгийн 10-18 хувьтай тэнцэх мөнгийг тус компаний санхүүд бэлнээр болон харилцах дансанд тушаасан билээ. “Мануул Трэйвэль” ХХК-иас нэхэмжлэгч болох Ш.Батцагаан, Т.Ичинхорлоо, Д.Мөнхжаргал, Д.Энхчулуун, С.Өнөрбуян, Н.Цэцгээ нарын бидний 6 хүнтэй байгуулсан дээрх ОСЗБГ болон Монгол улсын Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн 4000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус компанитай Орон сууцны санхүүжилтийн корпорацийн байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г тус тус  үндэслэн  2011 онд бидний захиалсан орон сууцны үнийн үлдэгдэл 90 хувийг Орон сууцны санхүүжилтийн корпорациас олон жилийн хугацаатайгаар жилийн 8 хувийн хүүтэй зээлээр төлөхөөр тохиролцон зээлдүүлэгч ОССК, гүйцэтгэгч  “Мануул Трэйвэль” ХХК, зээлдэгч бид хамтдаа  гурван талт “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-г  нэхэмжлэгч бидний хүн бүртэй 2011 онд байгуулсан. Зээлдүүлэгч  Орон сууцны санхүүжилтийн корпораци нь гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч Ш.Батцагаан, Т.Ичинхорлоо, Д.Мөнхжаргал, Д.Энхчулуун, С.Өнөрбуян, Н.Цэцгээ нарын бидний 6 хүний захиалсан Орон сууцны үнийн дүнгийн үлдэгдэл 90 хувьтай тэнцэх мөнгийг гүйцэтгэгч “Мануул Трэйвэль” ХХК-ний дансанд бүрэн шилжүүлсэн.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бид “Мануул Трэйвэль” ХХК-тай байгуулсан ОСЗБГ-ний 2.1-д заасны дагуу хугацаанд нь үлдэгдэл төлбөрөө  мөн гэрээний 3.12-д заасны дагуу бүрэн шилжүүлэн төлж дууссан. Бас бидэнд мөнгө зээлдүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпораци, Зээлдэгч бидний хооронд “Орон сууцны зээлийн гэрээ”-г 2011 онд тус тус байгуулсан. “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулсан  өдрөөс эхлэн бид зөвхөн  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сар тутам зээл төлөх графикт заасан хэмжээгээр зээлээ өнөөдрийг хүртэл тогтоосон хугацаанд нь Худалдаа хөгжлийн банкин дахь  ОССК-ний  дансанд төлж байгаа болно.Бусад 6 нэхэмжлэгч  болох Д.Нацагдулам, Ц.Баттөр,  Х.Адьяа, Л.Алтанхуяг, О.Энэбиш,  Б.Батмөнх нар   хувиараа “Мануул Трэйвэль” ХХК-тай 2010-2011 онд ОСЗБГ-г тус тус  байгуулж захиалсан байрны үнийн дүн болох  нийт 180.639.000 төгрөгийг ОСЗБГ-ний 2.1-д заасны дагуу тус компаний санхүүд бэлнээр болон харилцах дансаар бүрэн төлж дууссан. Үүгээр гүйцэтгэгч компани болон захиалагч бидний байгуулагдсан ОСЗБГ-ний 2.1, 3,10 4,9 дэх заалтууд хэрэгжиж оршин суугчид бид захиалан бариулж худалдан авсан байраа өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авч улмаар өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болох ёстой.

Тус компаниас ОСЗБГ-ний 3.108, 4.9-д заасан байрыг бидний өмчлөлд шилжүүлэн өгөх болон Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авахад тус компаниас шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч бидний шаардлагыг үл ойшоон харин өмчлөх эрхийн гэрчилгээгээр маань барьцаалан ОСЗБГ-нд заагдаагүй хууль бус шаардлагуудыг тавин борлуулалтын үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн өртгийн албан татвар, улсын комисс хүлээж авахаас өмнөх ашиглалтын зардал, талбайн зөрүү мөнгө, тэдгээрийн алданги, гэж айл болгоноос мөнгө нэхсэн мэдэгдэл өгч эс өгвөөс гэрчилгээг гаргаж өгөхгүй гэрээ цуцлана нүүлгэнэ гэх зэргээг дарамталж удаа дараа мэдэгдэл өгч оршин суугч биднээс хууль бусаар мөнгө нэхэж байна. ОСЗБГ-ний 2.1, 3.10, 4.9-д заасны дагуу захиалагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд байрыг өмчлөлдөө, шилжүүлэн авах эрхтэй гэж заасан, түүний өмчлөлд гүйцэтгэгч шилжүүлэн өгөх бөгөөд үүнтэй холбоотой зардлыг саадгүй гарган өгөх үүрэгтэй гэж заасан болохоос НӨАТ болон ашиглалтын зардал талбайн зөрүү мөнгийг төлүүлэх тэдгээрээс алданги тооцох үүнийг төлөөгүй тохиолдолд өмчлөлд нь шилжүүлэхгүй гэсэн заалт  гэрээнд заагдаагүй болно. Иймд нэхэмжлэгч бидний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу авахад саад болж байгаа хууль бус үйл ажиллагааг зогсоох уг гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчдийн өмчлөлд бүрэн шилжүүлэх үүргийг Мануул Трейвэль ХХК-д даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Энхчулуун, С.Өнөрбуян нараас Орон сууцны санхүүжилтийн корпораци, Мануул трэйвэл ХХК-тай 2011 онд байгуулсан “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 4.2-т зааснаар бол барилгын компани нь Орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэж өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс уг зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүүгийн төлбөрийн төлөх үүрэг хүлээсэн. Энэхүү “Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний нотариатаар батлуулсан хуулбар нь хавтаст хэрэгт үдэгдсэн болно. Мөн орон сууцны санхүүжилтийн корпораци, Мануул трэйвэл ХХК-ний хооронд 2010 оны 12 дугаар сарын 31-нд байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажилгааны” тухай 2010 / 6-26 тоот гэрээний 2.2.3-т зааснаар бол тус компани нь “...барилгыг улсын комисс хүлээж авсны дараа орон сууцны түлхүүрийг зээлдэгчид хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн өмнөөс зээлийн гэрээнд заасан хүүг төлөх...”,  мөн гэрээний 2.2.13-т “Орон сууцыг 2011 оны 4 дүгээр сарын 30-ны дотор ашиглалтанд оруулаагүй тохиолдолд зээдэгчийн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх” үүргийг тус тус хүлээсэн. Энэ тухай төрийн орон сууцны корпорациас тус Мануул Трэйвел ХХК-нд 2012 онй 5 дугаар сарын 1-нд хүргүүлсэн 1/637 тоот албан шаардлагад анхааруулан дахин сануулсан бөгөөд уг шаардлагын нотариатаар батлуулсан хуулбар нь хавтаст хэрэгт үдэгдсэн болно.

            Хариуцагч Мануул Трэйвэл ХХК нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Т.Ичинхорлоо нь гэрээ байгуулсан 2011.07.08, Д.Энхчулуун нь гэрээ байгуулсан 2011.0.17, С.Өнөрбуян нь гэрээ байгуулсан 2011.09.28-ны өдрөөс тус тус улсын комисс хүлээж авсан 2014 оны 2 дугаар сарыг дуусталх хугацаанд төлсөн зээлийн хүү болох нийт 11.033.162 /арван нэгэн сая гучин гурван мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг тус компаниас гаргуулах хүсэлтэй байна.

Хариуцагч Мануул Трэйвэл ХХК нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-ийн “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.” Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-ийн “Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилгх байгууламжийг цахилгаах, харилцаа хобоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хоирглоно”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нэхэмжлэгчдийг болон бусад оршин суугчдыг “Удахгүй улсын комисс хүлээж авна” хэмээн хууран мэхэлж оруулчихаад ашиглалтын зардлбг айл өрхийн биш аж ахуйн нэгжийн тарифаар  маш өндөр үнээр төлүүлж ирсэн. Одоо ч төлүүлж байгаа. Өндөр үнээр төлүүлж байгаа атлаа улсын комисс хүлээж авахаас өмнө хангалттай үйлчилгээ үзүүлж байгаагүй. Өвөл ялангуяа 2013-2014 оны өвөл маш зутруу даарч өвөлжиж байсан. Халаалтаа сайжруулахыг тус компаниас удаа дараа шаардахад “танай зарим айлууд ашиглалтын зардлаа төлөөгүй учраас хангалттай дулаан өгч чадахгүй” гэж хариулж байсан. 2012, 2013, 2014 оны зун халуун усгүй өнжсөн.

Нэхэмжлэгч Б.Батмөнхөөс хариуцагч Мануул Трэйвэл ХХК нь байр ашиглалтанд орсон 2012 оны 2 дугаар сараас 2013 оны 7 дугаар сар хүртлэх ашиглалтын зардал болох 1.219.586 төгрөгийг алдангийн хамт мөн оны 7 дугаар сарын 1-ны дотор төлж Улсын бүртгэлийн гэрчилгээг авахыг мэдэгдсэн мэдэгдэл өгсөн байсан. Нэхэмжлэгч Б.Батмөнх дээрх 1.219.586 төгрөгийн алданги 69.830 төгрөгийн хамт нийт 1.289.416 төгрөгийн хамт 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хадгаламж банкин дахь дансанд нь тушаасан байсан.  Гэвч хариуцагч амласандаа хүрч гэрчилгээг нь гаргаж өгөөгүй. Улмаар нэхэмжлэгчээс ашиглалтын зардал болох 329.637 төгрөгийг тушааж гэрчилгээгээ авахыг сануулсан мэдэгдэл дахиж өгсөн байна. Нэхэмжлэгч Б.Батмөнх мөн л хэлснээр дээрх 329.637 төгрөгийг тус компаний Хадгаламж банкин дахь дансанд тушаасан. Гэвч дахин амласандаа хүрээгүй. Нэхэмжлэгч Б.Батмөнх нь 2 удаа ашиглалтын зардал болох нийт 1.550.179 төгрөгийг бөөнд нь төлсөн.

Иймд Нэхэмжлэгч Д.Энхчулууны байр ашиглалтанд орсон 2012 оны 2 дугаар сараас улсын комисс 2014 оны 2 дугаар сарын 27-нд хүлээж авах хүртэлх хугацаанд төлсөн нийт ашиглалтын зардлын зөвхөн цахилгаан, халаалтын төлбөрийн аж ахйун нэгжийн болон айл өрхийн тарифийн хоорондын зөрүү болох нь 344.801 төгрөг, Нэхэмжлэгч Б.Батмөнх нь 2 удаа тус компанид төлсөн ашиглалтын зардал болох нийт 1.550.179 төгрөг энэ 2 нэхэмжлэгчийн төлсөн нийт 344.801+1.550.179=1.894.980 /нэг сая найман зуун ерэн дөрвөн мянга есөн зуун далан есөн/  төгрөгийг хариуцагчаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Ичинхорлоог  2012 оны 2 дугаар сард захиалан бариулсан байрандаа орох үед нь түүнээс огт суугаагүй мөн оны 1,2 дугаар сарын ашиглалтын зардал болох  300.000 төгрөгийг нэхэж хэрвээ төлөхгүй бол түлхүүрийг нь төлөхгүй гэж дарамталсан тул нэхэмжлэгч Т.Ичинхорлоо  нь арга буюу дээрх нэхсэн мөнгийг нь өгч байж байранда орсон. Иймд нэхэмжлэгч Т.Ичинхорлоогийн 2012 оны 1, 2 дугаар сарын огт хэрэглээгүй ашиглалтын зардал болох 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулаг өгч түүнийг хохиролгүй болгож өгнө үү.

 Нэхэмждэгч тус бүрийн төлсөн нийлбэр дүн болох 13.228.142 /арван гурван сая хоёр зуун хорин найман мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагчаас Мануул Трэйвэл ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Н.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж болох н.Цэцгээ нь Мануул трейвэль ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 21,6 м.кв, 1 өрөө байрыг захиалсан. Манай зүгээс хариуцагчид төлөх төлбөрийн 2011 оны 06 дугаар сарын 20-нд ТОСК-д бүрэн шилжүүлж дуусгасан байдаг. “Мануул трейвэль” ХХК-тай анх гэрээ байгуулсан гэрээн дээр НӨАТ төлнө гэх заалт огт байхгүй байсан учраас манайхыг төлөхийг шаардсан НӨАТ-г төлөхгүй байгаа. Мөн “Мануул трейвэль” ХХК нь анх гэрээ байгуулахад байсан байрны зураг төсөл болон байрны тоотыг өөрчилчихөөд түүнээс болж үүссэн байрны хэмжээн зөрүүг надаас нэхэмжилж байгаа учраас би төлөхгүй гэж үзэж байгаа. Хариуцагч талаас байрны зээлийн хүү төлсөн гэх нотолгоо гаргаж өгч байх шиг байна. Гэтэл энэ нь ТОСК, Мануул трейвэль ХХК, н.Цэцгээ нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу тус байрыг Улсын комисс хүлээн авах хүртэлх зээлийн хүүг төлөх үүрэгтэй, хэрвээ 2011 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөөгүй бол үндсэн зээл дээрээ хүүг нэмж төлөх зохицуулалт байдаг юм. Би яагаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бэ? гэвэл орон сууцны төлбөрөө бүрэн төлчихсөн байхад байраа захиран зарцуулах эрхэд минь удаа дараа хариуцагч халдаж байгаа учраас хариуцагчаас 2012 оны 01 дүгээр сарын 25-наас 2014 оны 02 дугаар сарын 25-г хүртэлх 2,242,348 төгрөгийг /зөвхөн зээлийн хүү/ нэхэмжилж байгаа. Хариуцагчаас үндсэн зээлийг би нэхэмжлээгүй. Би байр ашиглалтад орсон хугацаанаас өнөөдрийг хүртэл байгууллагын тарифаар цахилгаан халаалтыг мөнгийг төлж байгаа учраас хувь хүний төлөх ёстой тарифаар бодож 2012 оны 02 дугаар сараар 2014 оны 04 дүгээр сар хүртэлх зөвхөн цахилгаан, халаалтын зөрүүнд 293,895.49 төгрөг, нийт 2,536,243.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна. Би “Мануул трейвэль” ХХК-н н.Золбоот захиралтай уулзахад байрны ашиглалтын зардалд 1,701,217.46 төгрөг, алданги болох 1,047,230 төгрөгийг төлчихвөл чамд байрны гэрчилгээг чинь гаргаад өгье, байрны хэмжээн зөрүүг авахгүй байя гэх саналыг надад тавьж байсан юм. Иймд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, гэрчилгээгээ авъя гээд би хариуцагчийн дээр хэлсэн мөнгийг “Мануул трейвэль” ХХК-н  Төрийн банкны дансанд хийсэн боловч хариуцагч хэлсэн үгэндээ хүрэхгүй намайг хохироосон. Гэхдээ би байрны ашиглалтыг зардлыг хариуцагчаас нэхэмжлээгүй. Харин оршин сууж байгаа байрныхаа үл хөдлөх гэрчилгээ болон зээлийн хүү цахилгаан халаалтын зөрүү болох 2.536.243,49 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Нэхэмжлэгч Х.Адьяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мануул трейвэль” ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай ээж н.Эрдэнэчимэг 36,3 м.кв, 2 өрөө байрыг худалдан авахаар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, урьдчилгаанд гэрээ байгуулсан өдрөө 17,000,000 төгрөгийг өгсөн. Гэрээг манай ээж хариуцагчтай хийсэн. Одоо нас барсан би үр хүүхэд нь учраас тэр байранд нь байгаа. Дараа нь 9,200,000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 3,143,000 төгрөгийг байрныхаа түлхүүрийг авахдаа төлөхөөр болж, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3,143,000 төгрөгийг төлж манайх байрандаа орсон. Ингээд төлөх графикийн байрны төлбөрийг ямар ч алдангигүйгээр 100 хувь төлсөн байхад надад гэрээ дүгнэсэн тэмдэглэл гэх байр хүлээлцсэн акт болох Самбуу овогтой Эрдэнэчимэг нь байрны төлбөрийг 100 хувь төлсөн учир байрыг хүлээлгэн өгөв гэх тамгатай бичиг баримтыг өгсөн хирнээ ашиглалтын зардалд 2,122,000 төгрөг, НӨАТ төлөх ёстой гэх зэргээр ар араасаа 7,594,000 төгрөгийг надаас төлөхийг шаардсан. Төлбөрөө 100 хувь төлсөн гэж акт үйлдэж өгсөн хирнээ дараа нь НӨАТ төлөхийг шаардаж байгаад гайхаж, Татварын ерөнхий газраас асуусан. Манай ээжтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахад НӨАТ-н тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.1 дэхь заалтын дагуу хариуцагч компани НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байсан юм билээ. Манайхтай 2011 оны 06 дугаар сарын 25 өдөр гэрээ байгуулсан, хариуцагч компани нь 2010 онд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байсан учраас ээжтэй минь гэрээ байгуулахдаа НӨАТ шингэсэн үнийн дүнгээр гэрээ байгуулсан байх ёстой юм. Гэтэл дараа нь надаас дахин НӨАТ нэхэмжилж байгааг би гайхаж байна. Хувийн хадгаламжийн дансандаа буюу Машбатын Золбоот гэх хадгаламжийн дансандаа төлбөрийг хийлгүүлж авсан юм билээ. Анхандаа 29,000,000 төгрөг дээрээ НӨАТ нэмж төлөн 31,000,000 төгрөг болгон төлөөрэй гээд хэлчихгүй дараа нь хувийн хадгаламжаар мөнгө авчихаад дахин нэхэмжилж байгаа учраас үүнийг төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Гэрээнд заасан хугацаандаа байранд оруулаагүй, 2012 оны 02 дугаар сарын 07-д ашиглалтад байрыг оруулж, улсын комисс 2014 онд хүлээн авсан байсан. Энэ хугацааны ашиглалтын зардал надаас нэхэмжилж байгаа. Би үүнийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Барилгын тухай хуулийн 19.2 дахь хэсэгт зааснаар “... барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлүүлэхийг хориглоно. Барьж дуусаагүй, дууссан боловч улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг учраас би ашиглалтын зардлыг төлөхгүй. НӨАТ-н хувьд би хариуцагч компани НӨАТ төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан өдрөөс хойш аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ НӨАТ-н үнийг шингээсэн байх ёстой гэх хуулийн зохицуулалт байдаг учраас би НӨАТ-г төлөхгүй гэж үзэж байна. Би хариуцагч компаниас зөвхөн байрныхаа үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч “Мануул Трейвел” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Очирхуяг хариуцагчийн өмгөөлөгч Э.Должинсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн захиалан бариулсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Да Хүрээ хотхоны 65а, 65б байрны оршин суугчид гэрээний төлбөрийн болон бусад үлдэгдэлтэй байгаа тул ҮХЭХӨЭУБ гэрчилгээг тухайн иргэдийн нэр дээр гаргуулах материалыг УБЕГ-т өгөх боломжгүй байна. Иймээс Ш.Батцагаан нарын 12 иргэний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Н.Цэцгээ нь 2012-01-25-ний өдрөөс улсын комисс хүлээн авсан 2014 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд төлсөн зээлийн хүү болох 2.242.348 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд манай компани ямар нэгэн гэрээгээр Н.Цэцгээд зээлийн хүүг төлөх үүрэг хүлээгээгүй учир зээлийн хүүг компаниас шаардах эрх байхгүй. Н.Цэцгээ 2012-02-03-нд байраа хүлээн авсан бөгөөд өөрийн гарааг манай компанид баталгаа гаргах бичиг бичиж өгөхдөө “...ОССК-д үндсэн зээл болон зээлийн хүүгээ өөрөө хийнэ” гэж зөвшөөрөн төлсөн байж одоо яагаад компаниас нэхэж байгаа вэ. Иймд Н.Цэцгээ өөрөө төлөхөөр тохиролцож үүргээ биелүүлсэн учир нөгөө талаар гэрээгээр компани Н.Цэцгээд төлөх үүрэг хүлээгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 2-р сараас улсын комисс 2012-02-27-ний өдөр хүлээж авах хүртэл хугацаанд төлсөн цахилгаан халаалтын төлбөрийн аж ахуй нэгжийн болон айл өрхийн тарифын хоорондын зөрүү 298.895 гаргуулах шаардлагын хувьд манай компани улсын комисс хүлээн авах хүртэл өөрсдийн зардлаар халаалтыг өгч байсан бөгөөд цахилгаан нүүрс, ажилчдын цалин зэргээр халаалт өгөхөд гарсан зардлаа айл өрхийн ашигтай талбайд хуваан төлүүлдэг байсан. Нэхэмжлэгч урьд өмнө нь шаардлага гарган өргөдөл гомдол өгч байгаагүй халаалтаа аваад л явж байсан мөртлөө одоо зөрүү гээд нэхээд байгаа нь үэдэслэлгүй болно. Улсын комисс хүлээн авсан өдрөөс хойш халаалтыг бид хариуцахаа больсон учир одоо ч хүртэл аж ахуйн тарифаар авдаг байсан гэдэг нь манайд  хамааралгүй байна. Цахилгааны төлбөрийг бид авдаггүй зохих үйлчилгээ үзүүлсэн төрийн байгуллага авдаг тул манай компанид тус шаардлага хамааралгүй болно. Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар захиалагч нь түлхүүр гардан авснаас хойш гарсан ашиглалтын зардлыг төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд ашигласан хэрэглээний зардлаа төоөх үүргээ биелүүлсний дараа ямар шалтгаанаар буцаад нэхэж байгаа нь тодорхойгүй ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь орон сууцны м.кв-ын зөрүү 600.000 төгрөгийг төлөөгүй учир сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилснийг гаргуулах үндэслэлтэй тул нэмэгдүүлсэн шаардлагуудыг зөвшөөрөхгүй үндэслэлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчулуун нь нэхэмжлэгч нарын эрхийг хамгаалах бус хохироосон байдлаар нэхэмжлэгч нарын урьд өмнө нэхэж байгаагүй зүйлийг гаргаж ирж шаардан хэргийг удаашруулж сунжруулж байгаа мөртлөө хариуцагчийг үүндээ байнга буруутгаж байдаг. Ш.Батцагаан нь Д.Энхчулууны оролцоогүй өөрөө ирээд компанитай эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг нь хэрэгсэхгүй болсон байгаа. Д.Энхчулуун нь янз бүрийн буруу зөрүү тайлбар хийж үндсэн нэхэмжлэгч нарыг төөрөгдүүлэн эвлэрэх боломж олгохгүй байна гэж үзэж байна. Компанийн хувьд эвлэрэх хүсэлтэй байгаа болно. Нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Энхчулуун, С.Өнөрбуян нар гэрээ байгуулсан өдрөөс улсын комисс хүлээн авсан 2014 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд төлсөн зээлийн хүү болох 11.033.162 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Компани ямар нэгэн гэрээгээр нэр бүхий нэхэмжлэгч нарт зээлийн хүүг төлөх үүрэг хүлээгээгүй учир зээлийн хүүг компаниас шаардах эрх байхгүй.

2012 оны 2 дугаар сараас улсын комисс 2012-02-27-ны өдөр хүлээж авах хүртэл хугацаанд таөлсөн цахилгаан, халаалтын төлбөрийн аж ахуйн нэгжийн болон айл өрхийн тарифийн хоорондын зөрүүг нэхэмжлэгч Д.Энхчулуун 344.801 төгрөг, Б.Батмөнх 1.550.179 төгрөг, нийт 1.894.980 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд манай компани улсын комисс хүлээн авах хүртэл өөрсдийн зардлаар халаалтыг өгч байсан бөгөөд цахилгаан, нүүрс, ажилчидын цалин зэргээр халаалт өгөхөд гарсан зардлаа айл өрхийн ашигтай талбайд хуваан төлүүлдэг байсан. Нэхэмжлэгч нар урьд өмнө энэ талаар шаардлага гарган өргөдөл гомдол өгч байгаагүй халаалтаа аваад л явж байсан мөртлөө одоо зөрүү гээд нэхээд байгаа нь үндэслэлгүй болно. Улсын комисс хүлээн авснаас хойш  халаалтыг бид хариуцахаа больсон учир одоо ч хүртэл аж ахуйн тарифаар авдаг байсан гэдэг нь манайд хамааралгүй бана. Цахигааны төлбөрийг бид авдаггүй зохих үйлчилгээ үзүүлсэн төрийн багууллага авдаг тул манай копанид тус шаардлага хамааралгүй болно. Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар захиалагч нь түлхүүр гардан авснаас хойш гарсан ашиглалтын зардлыг төлөхөөр үүрэг хүлээсэн бөгөөд ашигласан хэрэглээний зардлаа төлөх үүргээ биелүүлсний дараа  ямар шалтгаанаар буцаад нэхэж байгаа нь тодорхойгүй, ойлгохгүй байна. Б.Батмөнх нь ашиглалтын зардлаа төлөх талаар удаа дараа өргөдөл гаргаж байсан бөгөөд төлбөрийн үлдэгдэлтэй учир үлдэгдэл 116.603 төгрөгийг төлөөгүй учир сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилснийг гаргуулах үндэслэлтэй болно. Т.Ичинхорлоо нь 2012 оны 2 дугаар сард байраа хүлээж авсан орохоос өмнөх 1,2 дугаар сарын ашиглалтын зардал гээд 300.000 төгрөг төлснийг гаргуулах гэжээ. Энэ баримтыг харахад  Худалдаа хөгжлийн бакны төв салбарын тоот дансанд “зээлийн төлөлт” гэж төлсөн байхад ашиглалтын зардал төлсөн гэж нэхэж байгаа нь шударга бус иль худал нэхэмжлэл гаргасан байгааг анхаарна уу. Манай компанид Худалдаа хөгжлийн банкинд ийм данс байдаггүй. Харин Т.Ичинхорлоо нь байранд орсноос хойшхи ашиглалтын зардал 2.293.324 төгрөгийг төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлээр шаардсныг гаргуулах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Х.Адьяагийн хувьд компаний зүгээс эвлэрэх хүсэлтэй байгаа бөгөөд Х.Адьяа нь гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гуравдагч этгээд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Д.Энхчулуун нарын нэхэмжлэлтэй “Мануул трэйвел” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг тус иргэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай албан тоот, захирамжтай танилцаж хариуг хүргүүлж байна. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 235 дугаар тогтоолоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ байгуулса нбөгөөд тус байгууллага нь ОССК ХХК-тай холбоотой чиг үүрэг, шаардах эрх, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээн аваагүй. Тодруулбал ОССК-тай холбоотой ТАХ-чдын 4000 орон сууц төслийн чиг үүргийг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 74 дүгээр тогтоол, 2015 оны 106, 107 дугаар тогтоолуудаар бүхэлд нь Төрийн банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шилжүүлсэн байдаг. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь одоо хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл, дүрмээр ОССК-тай холбоотой ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх зүйн боломж байхгүй бөгөөд харин энэ эрхийг зээл, түүний шаардах эрхийг шилжүүлэн авсан төрийн болон үндэсний хөрөнгө оруулалтын банкыг гуравдагч этгээдээр татах замаар нэхэмжлэлийг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэжээ

 

Хариуцагч Мануул Трейвэл ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Очирхуяг хариуцагчийн өмгөөлөгч Э.Должинсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн барьж байсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Да хүрээ хотхоны  65А, 65Б байранд дэррх нэр бүхий хариуцагч нар нь өөрсдийн орон сууц сонгон орон сууц захиалан бариулах гэрээгээ тус тус байгуулсан. Орон сууцыг барьж дуусаад ашиглалтанд ороход захиалагч нар түлхүүр гардан авснаас хойш байрныхаа ашиглалтын зардлыг өөрсдөө хариуцан төлнө гэж тохиролцон албан ёсоор бичиг хийж өгөөд байрандаа орцгоосон билээ. Анхнаасаа бидний хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 3.3-т “Байрны түлхүүр хүлээн авсан өдрөөс хойш энэ гэрээний 3.3-т зааснаас бусад уг байрны эзэмшил, ашиглалттай холбоотой аливаа зардал төлбөр, бүрэн хариуцна” гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч Т.Ичинхорлоо 2,293,324 төгрөгийг, С.Өнөрбуян 1.646.644 төгрөгийг, О.Энэбиш 1.811.599 төгрөгийн, Б.Батмөнх 116.603 төгрөгийн ашиглалтын зардлаа өнөөдрийг хүртэл төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна.

Мөн орон сууц захиалан бариулах гэрээнд орон сууцны талбайн хэмжээг Н.Цэцгээд 22.4м.кв гэх байсныг 21.6м.кв гэж 0.8м.кв талбайгаар дутуу, Д.Энхчулуунд 36.6м.кв  гэх байсныг 34.2м.кв гэж 2.1м.кв талбай дутуугаар өрөөний талбайн хэмжээг буруу бичсэн байдаг. Манай компани батлагдсан зургийн дагуу барилгыг барьж улсын комисс хүлээн авсан болно. Н.Цэцгээ нь гэрээний дагуу нэг метр квадратын үнийг 750.000 төгрөгөөр тооцон 16.200.000 төгрөг төлөгдсөн учир дутуу 0.8 м.кв талбайн үнэ 600.000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Д.Энхчулуун нь  нэг метр квадратын үнийг 750.000 төгрөгөөр тооцон 25.650.000 төгрөгийг  төлсөн учир дутуу 2.1 м.кв талбайн үнэ 1.575.000 төгрөгийг төлөх ёстой. Иймд захиалагч нар буюу нэр бүхий хариуцагч нар нь гэрээний үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Иймд:

Хариуцагч Т.Ичинхорлоогоос Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхоны 65 А байрны 16 тоот байрыг хүлээн авснаас хойш хэрэглэсэн халаалт, цэвэр ус, бохир ус, ус халаасны төлбөр, хог, цэвэрлэгээ, жижүүр зэрэг ашиглалтын зардал 2.293.324 төгрөг,

Хариуцагч С.Өнөрбуянгаас Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхоны 65 Б байрны 27 тоот байрыг хүлээн авснаас хойш хэрэглэсэн халаалт, цэвэр ус, бохир ус, ус халаасны төлбөр, хог, цэвэрлэгээ, жижүүр зэрэг ашиглалтын зардал 1.646.644 төгрөг,

Хариуцагч О.Энэбишээс Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхоны 65 Б байрны 72 тоот байрыг хүлээн авснаас хойш хэрэглэсэн халаалт, цэвэр ус, бохир ус, ус халаасны төлбөр, хог, цэвэрлэгээ, жижүүр зэрэг ашиглалтын зардал 1.811.599 төгрөг,

Хариуцагч Б.Батмөнхөөс  Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхоны 65 А байрны 74 тоот байрыг хүлээн авснаас хойш хэрэглэсэн халаалт, цэвэр ус, бохир ус, ус халаасны төлбөр, хог, цэвэрлэгээ, жижүүр зэрэг ашиглалтын зардал 116.603 төгрөг,

Д.Энхчулуунаас Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхоны 65 Б байрны 21 тоот сууцны төлбөрөөс дутуу төлсөн 2.1м.кв талбайн үнэ болох 1.575.000 төгрөг,

Н.Цэцгээгээс Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ хотхоны 65 Б байрны 29 тоот сууцны төлбөрөөс дутуу төлсөн 0.8 м.кв талбайн үнэ болох 600.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Нацагдулам, Ц.Баттөр, Л.Алтанхуяг, С.Өнөрбуян, О.Энэбиш, Б.Батмөнх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчулуун, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн ярьж байгаа оршин суугчдаар гарын үсэг зуруулсан гэх баримтуудад тайлбар хэлэхэд би бусад оршин суугчдаас асуухад бид нарыг байранд орох гэж байгааг далимдуулж, хууран мэхэлж, бичиг бичүүлж авсан байна. Энэ нь иргэний тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл болж байгаа юм. Нөгөө талаас хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эртэй гэж заасан байдаг. Мөн иргэний хуулийн 62 дугаар зүйлд хүч хэрэглэж хийсэн хэлцлийг”... хэлцэл хийгч этгээдийн ойр дотны болон гэр бүлийн гишүүн, садан төрлийн хүнд нь аюул учрахуйц нөхцөл байдал бий болсон бол...” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл оршин суугч нарыг төлбөр өгөхгүй бол гэрээг цуцална, байрны түлхүүрийг өгөхгүй гэх зэргээр хясаж, боож байсан учраас байрны түлхүүрээ авахын тулд хариуцагчийн тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хуулиа баримталбал нэг ч оршин суугч ашиглалтын зардлыг төлөх ёсгүй учир нь уг байрыг Улсын комисс хүлээн аваагүй, зарим оршин суугчид байрны мөнгийг алдангиас айж л төлж өнөөдрийг хүртэл ирсэн. Улсын комисс хүлээн авахгүй байхаар нь би Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын хяналтын инженер н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээс асуухад наад байр чинь эвдрэл гэмтэл ихтэй, чанарын шаардлага хангаагүй байх тул засварласан цагт нь Улсын комисс хүлээн авна гэх хариуг өгсөн. Дараа нь юу болсон юм бол бүү мэд улсын комисс хүлээн авсан байсан. Улсын комисс хүлээн авснаас хойш “Мануул трейвэль” ХХК нь манай байрыг хаяад явчихсан. Байр маань их муу байсан, хариуцагчийн хэлж байгаагаар байр сайн байгаагүй. Байрны засвар үйлчилгээг “Мануул трейвэль” ХХК хийх үүрэгтэй. СӨХ-д ямар ч хамаарал байхгүй. СӨХ нь иргэний хуулийн 33.3, СӨХ-н эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд биш. Байр жилээс жилд хэцүү байдалтай болж байсан учраас байрны оршин суугчид байрыг хүлээн авсан Улсын комиссыг Авилгатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн. Гэтэл Авилгатай тэмцэх газар тус барилга нь чанаргүй барилга гэх зүйл тогтоогдож байгаа учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллага чанаргүй барилга гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Өнгөрсөн 7 хоногт шинжээч нь дүгнэлтээ өгчихсөн. Одоо прокурорын байгууллагад хянуулахаар өгсөн байгаа. Бид байрандаа хүнд байдалтай өвөлжиж байгаа. Бид хохирч байгаа. Одоо бол өмчлөх эрхийн асуудалтай холбоотой маргаан байгаа. Талбайн зөрүү төлөх эсэхийг Мэргэжлийн хяналтын дэд бүтцийн хяналтын зөвлөлтэй очиж уулзахад манайх хариуцахгүй, үүнийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн хийх ёстой гэсэн учраас бид “Уран үзэг” компаниар тус байранд хэмжилт хийлгэсэн. Манай байр гэрээнд заасан хэмжээнээс 1.1 м.кв-аар илүү байсан. Хариуцагч шүүхэд шинжээч томилох хүсэлт гаргасан тул танай шүүхээс “Цэнхэр дөхөм” компанийг томилж, хэмжилт хийлгэхэд тус компаний хэмжилтээр гарсан хэмжилт нь гэрээнд заасан хэмжээнээс 0.7 м.кв-аар илүү байсан, хариуцагчийн нэхэж байгаа хэмжээнээс 1.3 мкв-аар дутуу байсан. Иймд хариуцагчийн нэхэмжилж байгаа талбайн зөрүү үндэслэлгүй байгаа нь шүүгчийн томилсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэв.

 

Нэхэмжлэгч Н.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч надаас 0.8 мкв талбайн зөрүү нэхэмжилж байгаа. Манайх “Мануул трейвэль” ХХК-тай 21.6 мкв талбайн хэмжээтэй байрыг худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Гэвч байр ашиглалтад орсноос хойш манайхаас 22.4 мкв-н үнээр халаалт, дулаан  зэрэг байр ашиглалтын төлбөрийг өнөөдрийг хүртэл авч байгаа. Шүүхээс томилсон “Цэнхэр дөхөм” ХХК-н хийсэн хэмжилтийн хэмжээнээс 0.47 м.кв-аар дутуу байсан. Анх гэрээ байгуулахад байсан үгийн дүнгээс 0.33 м.кв-аар илүү байгаа нь тогтоогдсон. Би байрны хэмжээн зөрүүг төлөх эрх зүйн шаардлага байхгүй учраас төлөхгүй гэж үзэж байгаа.  Байрны түлхүүр авахад хүсэлт бичиж өгсөн гэж тайлбарлаж байна. Би тус хүсэлтийг  ээжтэйгээ хамт бичиж өгсөн. Энэ хүсэлтийг н.Золбоот захирал өрөөндөө өөрөө ингэж бич гэж хэлээд бичүүлсэн юм. Ингэж бичихгүй бол би танайхтай гэрээгээ цуцална, түлхүүрийг чинь өгөхгүй гэх зэргээр хэлсэн учраас би зөндөө хугацаанд байраа хүлээж, байрны төлбөрт мөнгөө өгчихөөд мөнгөний ханш өөрчлөгдсөн байхад би гэрээгээ цуцалж, мөнгөө авах шаардлага байхгүй байсан учраас бичсэн. 2012 оны 02 дугаар сарын зээлийн хүүг хариуцагч компани төлөөгүй байсан учраас Худалдаа хөгжлийн банк танай байрны төлбөр дутуу төлөлттэй явж байна гэж хэлэн мөнгө төлөөрэй гэж хэлсэн. Би хариуцагч компанид Худалдаа хөгжлийн банк зээлийн хүүгээ танайх төлөөгүй байна гэж хэлж байна гэж хэлэхэд харин тийм ээ төлөөгүй байгаа мөнгөний байдал хэцүү байна та нэг сарынхаа зээлийг хүүг төлчих гэж хэлсэн. Мөн энэ хүсэлтийг бичиж зээлийн хүүгээ төлөх юм бол байрныхаа түлхүүр, болон байраа хүлээгээд ав гэж хэлсэн. Тийм учраас би яг тэр дор нь банкинд очиж, 90,000 гаруй төгрөгийг төлөөд тэр хүсэлтийг бичсэн гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Нацагдулам, Д.Мөнхжаргал, Ц.Баттөр, Х.Адьяа, Д.Энхчулуун, Л.Алтанхуяг, С.Өнөрбуян, Н.Цэцгээ, О.Энэбиш, Б.Батмөнх нар нь хариуцагч “Мануул Трэйвел” ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу авахад саад болж байгаа хууль бус үйл ажиллагааг зогсоох, уг гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчдийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч Н.Цэцгээгийн зээлийн хүү, цахилгаан, халаалтын төлбөрийн аж ахуй нэгжийн болон болон айл өрхийн тарифийн зөрүү нийт 2.536.243,49 төгрөг, нэхэмжлэгч Л.Алтанхуягын орон сууцны талбайн зөрүү, цахилгаан, халаалтын төлбөрийн аж ахуй нэгжийн болон болон айл өрхийн тарифийн зөрүү нийт 2.264.432 төгрөг, нэхэмжлэгч Т.Ичинхорлоогийн зээлийн хүү, ашиглалтын зардал 5.261.516 төгрөг, нэхэмжлэгч Д.Энхчулууны зээлийн хүү, ашиглалтын зардал 922.122 төгрөг, нэхэмжлэгч С.Өнөрбуяны зээлийн хүү 5.493.907 төгрөг, нэхэмжлэгч Б.Батмөнхийн ашиглалтын зардал 1.550.179 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг /1 дүгээр х.х-ийн 1-3, 2 дугаар х.х-ийн 213-215, 3 дугаар х.х-ийн 23-25, 29-30 дугаар тал/,

Хариуцагч “Мануул Трэйвел” ХХК нэхэмжлэгч Т.Ичинхорлоогоос ашиглалтын зардал 2.293.324 төгрөг, С.Өнөрбуянгаас ашиглалтын зардал 1.646.644 төгрөг, О.Энэбишээс ашиглалтын зардал 1.811.599 төгрөг, Б.Батмөнхөөс ашиглалтын зардал 116.603 төгрөг, Д.Энхчулуунаас орон сууцны төлбөрөөс дутуу төлсөн 1.575.000 төгрөг, Н.Цэцгээгээс орон сууцны төлбөрөөс дутуу төлсөн 600.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна./3 дугаар х.х-ийн 131-133 дугаар тал/

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчулуун, нэхэмжлэгч Н.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насажаргал, нэхэмжлэгч Х.Адьяа нараас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу авахад саад болж байгаа хууль бус үйл ажиллагааг зогсоох, уг гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчдийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид тус тус даалгах гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагчид холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

Нэхэмжлэгч нар хариуцагчтай Орон сууц захилан бариулах гэрээг тус тус дараах байдлаар байгуулсан байна.

1. Т.Ичинхорлоо нь 36.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 810.000 төгрөгөөр тооцож 29.403.000 төгрөгийн төлбөрийн 10 хувь болох 2.940.300 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэх 90 хувь буюу 26.462.700 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн зээлээр төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2011 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр 2/24 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 15-19 дүгээр тал/

2. Д.Нацагдулам нь 36.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 810.000 төгрөгөөр тооцож 29.403.000 төгрөгийн төлбөрийн 50 хувь болох 14.700.000 төгрөгийг гэрээ байгуулах үед, 30 хувь болох 8.820.900 төгрөгийг 2011 оны 7 дугаар сарын 31-ны өдөр, байрны түлхүүр гардан авахад үлдэх 20 хувь болох 5.882.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2/17 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 28-30 дугаар тал/

3. Ц.Баттөр нь 36.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 810.000 төгрөгөөр тооцож 29.403.000 төгрөгийн төлбөрийн 67 хувь болох 19.877.400 төгрөгийг гэрээ байгуулах үед, 13 хувь болох 3.822.390 төгрөгийг 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, байрны түлхүүр гардан авахад үлдэх 20 хувь болох 5.703.210 төгрөгийг төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2/21 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 43-45 дугаар тал/

4. С.Эрдэнэчимэг нь 36.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 810.000 төгрөгөөр тооцож 29.403.000 төгрөгийн төлбөрийн 57.8 хувь болох 17.000.000 төгрөгийг гэрээ байгуулах үед, 32 хувь болох 9.462.700 төгрөгийг 2011 оны 7 дугаар сарын 31-ны өдөр, байрны түлхүүр гардан авахад үлдэх 10 хувь болох 2.940.300 төгрөгийг төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2/23 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 46-48 дугаар тал/

5. Д.Энхчулуун нь 34.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 750.000 төгрөгөөр тооцож 25.650.000 төгрөгийн төлбөрийн 10 хувь болох 2.565.000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэх 90 хувь буюу 23.085.000 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн зээлээр барилгын гүйцэтгэл 80 хувьтай болсон тохиолдолд төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2/24 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 50-54 дүгээр тал/

6. Л.Алтанхуяг нь 36.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 810.000 төгрөгөөр тооцож 29.403.000 төгрөгийн төлбөрийн 70 хувь болох 20.585.000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 2.940.300 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 10-ны дотор, 5.877.700 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2011 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 1/26 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 64-66 дугаар тал/

7. С.Өнөрбуян нь 36.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 891.000 төгрөгөөр тооцож 32.343.300 төгрөгийн төлбөрийн 10 хувь болох 3.234.330 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэх 90 хувь буюу 29.108.970 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн зээлээр төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2011 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 1/27 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 67-69 дүгээр тал/

8. Н.Цэцгээ нь 21.6 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 750.000 төгрөгөөр тооцож 16.200.000 төгрөгийн төлбөрөөс гэрээ байгуулах үед урьдчилгаа 2.000.000 төгрөгийг, үлдэгдэл 14.200.000 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн зээлээр төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1/27 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 75-77 дугаар тал/

9. О.Энэбиш нь 22.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 780.000 төгрөгөөр тооцож 17.472.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг гэрээ байгуулах үед, 6.000.000 төгрөгийг 2011 оны 5 дугаар сарын 07-ны дотор, үлдэгдэл 10.472.000 төгрөгийг 2011 оны 6 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2/72 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 81-83 дугаар тал/

10. Б.Батмөнх нь нь 22.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 730.000 төгрөгөөр тооцож 16.352.000 төгрөгийн 30 хувь болох 4.905.600 төгрөгийг гэрээ байгуулах үед, 4.905.600 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны дотор, 4.905.600 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 1.635.200 төгрөгийг 2011 оны 3 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцож хариуцагчтай 2010 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1-66/1/74 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, /1 дүгээр х.х-ийн 84-86 дугаар тал/-г тус тус байгуулсан байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээг “Орон сууц захилан барулах гэрээ” гэж нэрлэсэн байх боловч гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, гэрээний агуулга болон зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн идэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл нэг талаас орон сууц барьж гүйцэтгэх гэх боловч барилгын явцдаа байгаа орон сууцыг шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнэ төлөх үүргийг харилцан хүлээх агуулга илэрхийлэгдсэн байх тул Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “ажил гүйцэтгэх гэрээ” бус, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “худалдах-худалдан авах” гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байхаас гадна талууд гэрээний зүйчлэл, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Хариуцагч “Мануул Трэйвел” ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа татгалзалын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

-Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа татгалзалын үндэслэлээ “... Орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, ашиглалтад ороогүй байхад нэхэмжлэгч нар ашиглалтын зардлыг өөрсдөө төлж барагдуулна гэсэн хүсэлтийг үндэслэн орон сууцыг гэрээ дүгнэсэн актаар хүлээлгэн өгсөн боловч ашиглалтын зардлыг төлөөгүй, дутуу төлсөн тул зохих зардлыг төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хариуцагч уг үүргийг хүлээгээгүй” гэж тодорхойлсон бөгөөд энэхүү үйл баримт хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн гэрээ дүгнэсэн протокол, нэхэмжлэгч нарын хариуцагчид гаргаж өгсөн өргөдөл зэргээр тогтоогдоно гэж, /3 дугаар х.х-ийн 39, 41, 43-46 дугаар тал/

-Орон сууцны санхүүжилтийн корпораци, “Мануул Трэйвел” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 4.2-т “Мануул Трэйвел” ХХК нь “орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлдэгчийн ... зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүү ...-г төлөх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Энхчулуун, С.Өнөрбуян, Н.Цэцгээ нар зээлийн хүү төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нар шаардах эрхгүй тул зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэж,

            -Нэхэмжлэгч Л.Алтанхуягын орон сууцны 36.3 м.кв талбайгаас 1.46 м.кв дутсан үндэслэлээр 1.182.600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,

            -Нэхэмжлэгч нарын байр хүлээн авснаас хойш улсын комисс хүлээж авах хүртэлх хугацаанд хэрэглээний ус, цахилгаан, дулааны төлбөрийг аж ахуй нэгжийн тарифаар төлсөний зөрүү нэхэмжилсэн шаардлагын тухайд аж ахуй нэгжийн тариф хэд болох айл өрхийн тариф хэд болохоо баримтаар нотлоогүй тул төлөх үндэслэлгүй гэж тус тус маргасан.

            1. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нд заасан үнэ төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаар маргаагүй, харин ашиглалтын зохих зардлыг төлөөгүй гэх үндэслэлээр  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.10-т захиалагч нь “энэ гэрээний 2.1-д заасан төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд байрыг өмчлөлдөө шилжүүлэн авах эрхийг эдлэх бөгөөд гэрээг нотариатаар гэрчлүүлэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг ЭХЭУБГ-ас авах болон тэдгээртэй холбогдох гарах зардлыг дангаар хариуцах бөгөөд түүнд холбогдох шаардлагатай бичиг баримтыг гүйцэтгэгч талаас гаргуулан авна” гэж, 4.9-т гүйцэтгэгч нь “захиалагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд байрыг түүний өмчлөлд шилжүүлэн өгөх, үүнтэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг түүнд саадгүй гарган өгнө” гэж тус тус тохиролцсон байна.

Монгол улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Тодруулбал, хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэг, худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг тус тус үүсэхээр тодорхойлсон.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3т зааснаар “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангагдах боломжтой тул хариуцагчид гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хууль болон гэрээгээр хариуцагчид үүсээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 65А, Б барилга 8 автомашины зогсоолтой, 100 айлын орон сууцыг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2014/127 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар  улсын комисс хүлээн авсан байх бөгөөд актын 2.1-д “байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв”, 2.2-т “энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж орон сууцны зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд захиалгч байгууллага болох “Мануул трэйвел” ХХК-ийн мэдэлд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ашиглалтад /үйлчилгээ, оршин суух/ оруулахыг зөвшөөрөв” гэжээ./2 дугаар х.х-ийн 147-18 дугаар тал/

-Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.2-т “Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно”, 48.3-т “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд хуульд зааснаар эрх бүхий байгууллага барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн аваагүй тохиолдолд барилга, байгууламжийг ашиглах, цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглосон байна.

Маргаж буй талуудын хооронд байгуулсан гэрээнд нэг талаас бизнес эрхлэгч хуулийн этгээд нөгөө талд хувь хүн буюу хэрэглэгч оролцсон тул энэ тохиолдолд бизнес эрхлэгч хуулийн этгээдэд хуулиар хүлээлгэсэн үүргийг хувь хүн буюу хэрэглэгчид шилжүүлэх боломжгүй юм.

Иймд хуульд заасан дээр дурдсан үндэслэлээр ашиглалтын зардал нэхэмжлэгч нараас төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Батмөнхийн ашиглалтын зардалд 1.550.179 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна./ 2 дугаар х.х-ийн 229-232, 234 дүгээр тал/. Харин ашиглалтын зардлын зөрүүд нэхэмжлэгч Л.Алтанхуяг 1.019.332 төгрөг, Т.Ичинхорлоо 300.000 төгрөг, Д.Энхчулуун 344.801 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хангах үндэслэлгүй болно.

            3. Орон сууцны санхүүжилтийн корпораци, “Мануул Трэйвел” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 4.2-т “Мануул Трэйвел” ХХК нь “орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлдэгчийн ... зээлийн гэрээний хавсралтын дагуу зээлийн хүү ...-г төлөх үүрэгтэй гэж зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс улсын комисс барилгыг хүлээж авсан 2014 оны 2 дугаар сарын дуусталх хугацаанд төлсөн зээлийн хүүнд нэхэмжлэгч Т.Ичинхорлоо 4.961.516 төгрөг, Д.Энхчулуун 577.739 төгрөг, С.Өнөрбуян 5.493.907 төгрөг, Н.Цэцгээ 2.242.348 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч Т.Ичинхорлоо, Д.Энхчулуун, С.Өнөрбуян нар 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс улсын комисс барилгыг хүлээж авсан 2014 оны 2 дугаар сарын дуусталх хугацааны зээлийн хүүг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэрэгт авагдсан 002458, 002990, 003775 харилцагчийн дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлийн хүүг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. /2 дугаар х.х-ийн 217-218, 222, 225 дугаар тал/

            4. Нэхэмжлэгч Л.Алтанхуяг гэрээгээр тохирсон 36.3 м.кв талбайтай орон сууцнаас 1.46 м.кв дутсан тул /810.000х1.46/=1.182.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба тэрээр хариуцагч “Мануул Трэйвел” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 1/26 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, 2012 оны 2 дугаар сарын 11-ны өдөр орон сууцыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /3 дугаар х.х-ийн 87 дугаар тал/ Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага нь энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахаар байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан тул түүнд 2012 оны 2 дугаар сарын 11-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Н.Цэцгээ, Х.Адъяа нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-Н.Цэцгээ нь 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Мануул Трэйвел” ХХК-тай 1/27 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулжээ. /1 дүгээр х.х-ийн 75-77 дугаар тал/

Б.Насанжаргал нь 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн итгэмжлэлээр “орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авахтай холбоотой” иргэний хэрэгт түүнийг төлөөлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эдлэх эрхийг эдлэн оролцох эрхийг Д.Энхчулуунд олгосон байна.

Уг итгэмжлэлээр төлөөлөгч Д.Энхчулуун нь 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Мануул Трэйвел” ХХК-тай байгуулсан 1/27 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ-г үндэслэн шүүхэд хариуцагч “Мануул трэйвел” ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу авахад саад болж байгаа хууль бус үйл ажиллагааг зогсоох, уг гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй  этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан ба, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “... энэ хуулийн ... 65.1.3-65.18-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Тодруулбал эрх ашиг нь хөндөгдсөн гэж шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд болох Н.Цэцгээг Д.Энхчулуун нь төлөөлөх эрхгүй байх тул Н.Цэцгээгийн нэхэмжлэлтэй “Мануул трэйвел” ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

- С.Эрдэнэчимэг нь 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Мануул Трэйвел” ХХК-тай 2/23 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулжээ, /1 дүгээр х.х-ийн 46-48 дугаар тал/

“Мануул трэйвел” ХХК-иас “Хаан банк-нд 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн 17 дугаартай албан бичигт “Манай компаний захиалгаар БЗД-ийн 17 дугаар хороонд “Да хүрээ” хотхоны 65А байрны 36.3 м.кв 29.403.000 төгрөгийн үнэ бүхий 23 тоот байрны захиалгыг С.Эрдэнэчимэгийн нэр дээр гэрээ хийсэн болно. Энэхүү байрны гэрчилгээ нь С.Эрдэнэчимэг болон хамтран эзэмшигч ... Х.Адъяа нарын дээр гарах болно” гэжээ.

Х.Адъяа нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ “... миний ээж орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан боловч зээлийг би хамтран авсан, мөн ээж маань нас барсан тул гэрээний үүргийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй гэж” тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “Мануул Трэйвел” ХХК нэхэмжлэгч Т.Ичинхорлоогоос ашиглалтын зардал 2.293.324 төгрөг, С.Өнөрбуянгаас ашиглалтын зардал 1.646.644 төгрөг, О.Энэбишээс ашиглалтын зардал 1.811.599 төгрөг, Б.Батмөнхөөс ашиглалтын зардал 116.603 төгрөг, Д.Энхчулуунаас орон сууцны төлбөрөөс дутуу төлсөн 1.575.000 төгрөг, Н.Цэцгээгээс орон сууцны төлбөрөөс дутуу төлсөн 600.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 Хариуцагч нь Д.Энхчулуун, Н.Цэцгээ нараас орон сууцны төлбөрөөс дутуу төлсөн төлбөр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “.. орон сууц захиалан бариулах гэрээнд орон сууцны талбайн хэмжээг Н.Цэцгээд 22.4 м.кв гэх байсныг 21.6 м.кв гэж 0.8 м.кв талбайгаар дутуу, Д.Энхчулуунд 36.3 м.кв гэх байсныг 34.2 м.кв гэж 2.1 м.кв талбай дутуугаар буруу бичсэн, барилгыг “Аксиом констракшин” ХХК-ийн эскиз зургийн дагуу барьж улсын комисс хүлээн авсан” гэж тайлбарлаж байх хариуцагчийн энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Д.Энхчулуунтай 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2/24 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, “Орон сууц санхүүжилтийн корпорацийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/145 дугаартай албан бичиг, зээлийн санал зэргээр 65Б байрны 21 тоот 2 өрөө орон сууц нь 34.2 м.кв, Н.Цэцгээтэй 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1/27 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр 65Б байрны 29 тоот орон сууц 21.6 м.кв болох тогтоогдож байхаас хэрэгт баримтаар авагдсан “Аксиом констракшин” ХХК-ийн эскиз зураг нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг зургийн дагуу 65Б байрны 21, 29 тоот орон сууц баригдсан гэх тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч үүнийгээ баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй байна. /2 дугаар х.х-ийн 144-145 дугаар тал/

-Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг”, 3.1.19-т “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг” тус тус ойлгоно гэж заасан.

Хариуцагч ашиглалтын зардалд нэхэмжлэгч Т.Ичинхорлоогоос 2.293.324 төгрөг, С.Өнөрбуянгаас 1.646.644 төгрөг, О.Энэбишээс 1.811.599 төгрөг, Б.Батмөнхөөс 116.603 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хуульд зааснаар уг ашиглалтын зардлыг “Мануул трэйвел” ХХК шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дугаар зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мануул трэйвел” ХХК-иас 1.550.179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож, нэхэмжлэгч Д.Энхчулуун, Т.Ичинхорлоо, Д.Нацагдулам, Ц.Баттөр, Л.Алтанхуяг, С.Өнөрбуян, О.Энэбиш, Б.Батмөнх нарт үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Мануул трэйвел” ХХК-нд даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас Л.Алтанхуягын 2.201.932 төгрөг, Т.Ичинхорлоогийн 5.261.516 төгрөг, Д.Энхчулууны 922.540 төгрөг, С.Өнөрбуяны 5.493.907 төгрөг гаргуулах болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Мануул трэйвел” ХХК-ийн Т.Ичинхорлоогоос 2.293.324 төгрөг, С.Өнөрбуянгаас 1.646.644 төгрөг, О.Энэбишээс 1.811.599 төгрөг, Б.Батмөнхөөс 116.603 төгрөг, Д.Энхчулуунаас 1.575.000 төгрөг, Н.Цэцгээгээс 600.000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цэцгээ, Х.Адьяа нарын нэхэмжлэлтэй “Мануул трэйвел” ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч “Мануул трэйвел” ХХК-нд холбогдох нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Ичинхорлоогоос төлсөн 190.140 төгрөг, Д.Нацагдуламаас төлсөн 70.200 төгрөг, Д.Мөнхжаргалаас төлсөн 70.200 төгрөг, Ц.Баттөрөөс төлсөн 70.200 төгрөг, Д.Энхчулуунаас төлсөн 114.332 төгрөг, Л.Алтанхуягаас төлсөн 132.700 төгрөг, С.Өнөрбуянгаас төлсөн 193.852 төгрөг, Б.Батмөнхөөс төлсөн 70.200 төгрөг, О.Энэбишээс төлсөн 70.200 төгрөг, хариуцагч “Мануул трэйвел” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мануул трэйвел” ХХК-иас улсын улсын тэмдэгтийн хураамжид 601.352 төгрөгийг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Т.Ичинхорлоод 70.200 төгрөг, Д.Нацагдуламд 70.200 төгрөг, Ц.Баттөрт 70.200 төгрөг, Д.Энхчулуунд 70.200 төгрөг, Л.Алтанхуягт 70.200 төгрөг, С.Өнөрбуянд 70.200 төгрөг, Б.Батмөнхөд 70.200 төгрөг, О.Энэбишэд 70.200 төгрөгийг тус тус олгож, 39.752 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.

            5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Адъяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч Н.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.530 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Адъяа нэхэмжлэгч Н.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалд тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Л.ЭНХЖАРГАЛ