| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00120/И |
| Дугаар | 103/ШШ2017/00162 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2017/00162
| *******017 оны 05 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ*******017/0016******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн Бага тойрууд байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжны ******* тоотод оршин суух, Боржигин овогт ******* холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь *******014.08.01-ний өдөр манай компанитай 11*******73*******1 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Хэрэглэгч Д.******* нь гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болох **************0.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд Д.******* үндсэн төлбөр **************0.000 төгрөг, алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн ******* нь *******014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай 11*******73*******1 тоот зээлээр төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Төхөөрөмжийг анх авахдаа ******* *******0.000 төгрөг төлөөд авсан бөгөөд үлдэх **************0.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөхөөр гэрээ байгуулсан байгаа. Тухайн үед төхөөрөмжний үндсэн үнэ *******40.000 төгрөгөөр тогтоогдсон. Иргэн ******* нь төхөөрөмж анх авснаасаа хойш *******014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхний төлөлтөө хийх ёстой байсан боловч нэг ч төлөлт хийгээгүй өдий хүрсэн. *******тай удаа дараа холбогдоход за ойлголоо, хөдөө явсан байна гэсэн тайлбар өгдөг. Иймд гэрээнд заасны дагуу алданги 110.000 төгрөг, төхөөрөмжийн үнэ **************0.000 төгрөг нийтдээ 330.000 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Намайг энэ төхөөрөмжийг авах үед манай Нуурт Мобиком барьдаггүй байсан юм. ******* ******* ХХК-ийн зүгээс 3 хүн манайд ирсэн, тухайн үед миний хөл муу, явж чаддаггүй байсан. Би тэр хүмүүст энэ төхөөрөмж манай гэрт гарч байвал би авъя болохгүй бол авахгүй гэдгээ хэлж байсан. Тэгсэн чинь нөгөө 3 хүн чинь манай хорооны хэсгийн ахлагчийг дагуулж яваад манай хойд талын гэрт орж төхөөрөмжөө шалгаад ажиллаж байна гээд манай гэрээр ороогүй үлдээгээд явсан байсан. Тэрнээс хойш манай хүүхэд 10 гаруй хоногийн дараа ирсэн, тэр үед хүү худалдаж авсан төхөөрөмжийг үзэхэд ерөөсөө ажиллахгүй байсан. Тэгээд би *******ын ******* ******* ХХК-ийн салбар луу 3 удаа утсаар мэдэгдэж, ажиллахгүй байгаа тухай хэлсэн. Тэгэхэд компаний зүгээс маргааш очиж засаж өгье гэсэн хариу өгсөн. Тэрнээс хойш нэг ч удаа манайд ирээгүй. Хэрвээ үүнийгээ ажиллуулаад өгөх юм бол би мөнгийг нь төлье гэдгээ хэлж байсан. Энэ төхөөрөмж нь манай гэр хороололд угаасаа ажилладаггүй юм байна лээ. Авч байсан хүмүүс надаас бусад нь бүгд төхөөрөмжөө хэрэглээгүй, өөр бусдад шилжүүлж, зарсан байсан. *******ын ******* ******* ХХК-ийн салбарын ажилтан нь надад хэлэхдээ энэ төхөөрөмж манай гэр хороололд болохгүй байгаа гэж хэлж байсан. Ийм үндэслэлээр би мөнгийг төлөхгүй. Хэрвээ өнөөдөр ч хамаагүй манай гэрт очоод үүнийгээ ажиллуулаад өгвөл би мөнгийг нь төлөхөд бэлэн байна. Ажиллахгүй байгаа төхөөрөмжний үнэ, алданги төлөхөд тэтгэврийн надад үнэхээр хэцүү байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.******* зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь уг төхөөрөмж нь ажилладаггүй, засуулах талаар удаа дараа хэлсэн боловч нэхэмжлэгч байгууллага засварлаж өгөөгүй бөгөөд хэрэглээгүй байгаа шинэ төхөөрөмжийг буцааж өгнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Иргэний хуулийн *******6******* дугаар зүйлийн *******6*******.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, *******63 дугаар зүйлийн *******63.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн *******6******* дугаар зүйлийн *******6*******.1 дэх хэсэгт зааснаар төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн *******63 дугаар зүйлийн *******63.1, *******63.******* дахь хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэрээгээр хариуцагч Д.******* нь төхөөрөмжийг 1******* сарын хугацаатай, сар бүр тэнцүү хэмжээгээр *******0.000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд *******014.09.17-ны өдрөөс гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй талаар талууд маргаангүй байна.
Гэрээний ******* дугаар зүйлийн *******.1-т компани гэрээнд заасан хугацаанд холбогдох төлбөр тооцоог барагдуулахыг хэрэглэгчээс шаардах эрхтэй, 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт хэрэглэгч зээлээр авсан төхөөрөмжийн төлбөрийг энэ гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Хариуцагч нь худалдаж авсан төхөөрөмж нь тухайн хүний амьдарч байгаа *******-р хороонд ажиллахгүй, доголдолтой учраас одоог хүртэл ашиглаж чадахгүй байгаа талаар тайлбарлаж байгаа хэдий ч эд хөрөнгө доголдолтой гэх үйл баримтыг нотолж чадаагүй, түүний тайлбар бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзал, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн доголдолтой эд хөрөнгийн үнийг төлөхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг баталгаат хугацааны дотор гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд хариуцагч Д.******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5, Иргэний хуулийн *******6******* дугаар зүйлийн *******6*******.1 дэх хэсэгт зааснаар төхөөрөмжийн үнэ **************0.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги 110.000 төгрөг нэхэмжилжээ.
Хавтаст хэргийн 7-р хуудсанд авагдсан нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн гэрээний алданги бичигдсэн 5.3 дахь заалтны алданги тооцсон хэсэг мэдэгдэхгүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэдэн хувиар алданги тооцох нь тодорхойгүй, өөрсдийн шаардлагаа нотолж ирүүлсэн гэрээний бичвэрийн зарим хэсэг шаардлага хангахгүй байх тул алданги тооцсон 110.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийг улын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7*******50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгуулагад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн *******6******* дугаар зүйлийн *******6*******.1, *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Боржигин овогт Дашдаваагийн ******* зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт **************0.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 110.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7*******50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА