| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00156/И |
| Дугаар | 103/ШШ2017/00166 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2017/00166
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Хэрээт овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, Боржигон овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.430.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 201*******.08.18-ны өдөр Б. зээлийн гэрээ байгуулж сарын 8 хувийн хүүтэй 1.500.000 төгрөг зээлдүүлсэн боловч одоог хүртэл мөнгийг маань өгөхгүй байна. Иймд Б. үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 810.000 төгрөг, нийт 2.430.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А. нь 2.430.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 810.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б. нь үлдэх 1.500.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Иргэн А. зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.430.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн үнийн дүн болон төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2*******.915 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б. 2*******.915 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хэрээт овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Боржигон овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.430.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч А. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 810.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.500.000 төгрөгийг хариуцагч Б. нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2*******.915 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б. 2*******.915 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА