| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0345/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тд холбогдох эрүүгийн 1925006120385 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Өсвөр насны шүүгдэгч О.Т нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт урт цагааны гудамжинд 11 настай Б.Мгийн “самсунг С-6” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч залилан авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9
тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.Тг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 угаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргүүд үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би айлын ганц хүүхэд ээжийнхээ үгэнд орохгүй, гэртээ байхгүй pc тоглоод буруу хүмүүстэй нийлж найзалж явж байгаад ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Цагдан хорих байранд 1 жил 4 сар биеэрээ суусан хугацаанд маш их тунгааж бодсон. Би эндээс гараад үеийн хүүхдүүд шигээ сургуульд сурч, нийгэмтэйгээ хөл зэрэгцэн алхмаар байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол болох 200 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Б.М-гийн “2019 оны 07 сарын 28-ны өдөр би гэрээсээ гараад урт цагааны үзүүрийн хүнсний дэлгүүр орох гээд ганцаараа явж байтал өндөрдүү нуруутай, туранхай биетэй бор царайтай, нүдний шил зүүсэн хар өнгийн цамцтай, цагаан өнгийн пүүзтэй 20 орчим насны ах таараад ахдаа утсаараа нэг яриулаач гэсэн. Миний утас гадагшаа дуудлага гарахгүй байгаа гэж хэлэхэд ах нь өөрөө янзлаад яриад өгье гээд миний хар хөх өнгийн самсунг эс 6 маркийн гар утсыг аваад надад 1000 төгрөг өгөөд жижиг контек аваад ирээч гэсэн. Би дэлгүүр орж нэг ширхэг контек авчихаад гараад ирсэн чинь нөгөө ах байхгүй байсан. Тэр хавиар хайсан боловч олдоогүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 77-р хуудас/
2. Гэрч Г.У-хийн “Утас сэлбэгэнд авах уу гэж орж ирсэн. Ямар утас юм бэ гээд үзэхэд самсунг маркийн эс-6 загварын хар хөх өнгийн утас байсан. Уг утсыг шалгаж үзэхэд цэнэглэдэг хэсэг масстай, дэлгэц нь бүтэн утас байсан. Өөр ломбардад тавих гэсэн чинь 30-40 мянган төгрөгөөр авна гээд байна, та хэдээр авах уу? гэхээр нь 50, юм уу 60 мянган төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд гараад явсан. Удалгүй цаг орчмын дараа орж ирээд та хэлсэн үнэндээ авчих гэхээр нь би 60 000 төгрөгөөр авсан. Дэлгэц нь бүрэн бүтэн байсан тул өөр танихгүй хүнд 70 000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 92-р хуудас/
3. “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 101 дугаартай “үнэлгээнд хамрагдсан самсунг эс-6 загварын гар утас 2019 оны 07 сарын 30-ны өдрийн байдлаар 200 000 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 81-86-р хуудас/
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын 33-4 тоотод байх байшинд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-ийн 4-7-р хуудас/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарьын 09-ний өдрийн 4881 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай 6.0 гр жинтэй нунтаг хар ногоон өнгийн ургамал, “Рunch” нэртэй ундааны савтай 14.0 гр хар ногоон өнгийн ургамал тус бүрд дельта-9 тетрагидроканнабинол илрэв” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 21-р хуудас/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4884 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Оюунцэцэг О.Т” гэж хаягласан 90 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол илрэв...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 26-р хуудас/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №4885 дугаартай “...Б.Т гэж хаягласан 50 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол илрэв ...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 16-р хуудас/
8. Насанд хүрээгүй гэрч Б.Т-гийн “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай найз О.Т гэрт ирээд Говил орчихоод ирье гэхээр нь хамт гэрээсээ гарсан. Сагс тоглож байгаад 19 цагийн орчим манайд очиж хонох уу гэхээр нь О.Тгийн гэрт нь очсон. Хоол унд идчихээд байж байтал Итгэлтөгс ах дөнгөж орж ирээд гараад явсан. Тэгтэл “О.Т ногоон өнгийн татдаг өвс байна татах уу? гэхээр нь тэгье гэж хэлсэн. Хаанаас авсан талаараа хэлээгүй. О.Т гэрээсээ газ болон ундааны сав, тугалган цаас зэргийг гаргаж ирээд нөгөө өвсөө ундааны саван дотроо хийж байгаад зүүгээр ундааны саваа цоолж байгаад шахаж утааг нь сорсон” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 30-р хуудас/
9. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 59-61-р хуудас/
10. Өсвөр насны яллагдагч О.Тгийн “Би 2019 оны 07 сарын 28-ны өдөр уртцагаанд явж байсан эмэгтэй хүүхдээс Самсунг С-6 маркийн гар утсыг хуурч аваад урт цагаанд байрлалтай ломбардтай гар утас засварын газарт 60 000 төгрөгөөр зарсан. Би Тэмүүлэнд тэр бодисыг Говилын сөнөсөн байшинд хамт байхдаа өгөөд манай гэрт очоод хамтдаа хэрэглэсэн юм” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 95, 232-р хуудас/
11. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 33-р хуудас/
12. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ны 258 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 144-147-р хуудас/
13. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 06-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 165-170-р хуудас/
14. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 220-222-р хуудас/
15. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа өсвөр насны хоригдол О.Т-гийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ялын тодорхойлолт.
16. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны 60 дугаартай магадлалын хуулбар /1-р хх-ийн 115-119, 148-150 хуудас/
17. Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны 83 дугаартай тогтоолын хуулбар /1-р хх-ийн 151-153 хуудас/
18. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 73-74-р хуудас/
19. Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 94, 95, 229, 231-232 хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч Оюунцэцэг овогтой О.Т нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.М-ий гар утсыг хуурч залилж авсан гэмт хэрэг үйлдсэн, мөн 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр сэтгэцэд нөлөөт бодисын коневицид багтсан мансууруулах төрлийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон мөн насанд хүрээгүй шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна. Тийм учраас өсвөр насны шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангйин 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Оюунцэцэгээс 200 000 төгрөг гаргуулан насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-дад олгох нь зүйтэй гэсэн саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч Оюунцэцэг овогтой О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн хорих ялын 1 хоногт тэнцүүлэн нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан 1 жилийн хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 1 жил 30 хоногийн хорих ялыг 2 дахин багасгаж нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн өсвөр насны шүүгдэгч О.Тд нийт 1 жил 17 хоногийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Цагдан хоригдсон хоногийн тухайд өсвөр насны шүүгдэгч О.Т нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ялтан шилжүүлэх тухай шийдвэр захирамжийн дагуу Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгсөн байдаг. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын ялын тооцоог 07 дугаар сарын 20-ны өдөр эцэслэн гаргасан байдаг Иймээс өсвөр насны шүүгдэгчийн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг нь тооцож үзэхэд 07 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тооцоход нийт 157 хоног цагдан хоригдсоныг нийт эдлэх ялд тооцох нь зүйтэй, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүгчийн захирамжаар 18 хоног цагдан хоригдох шийдвэр гарсан боловч энэ хугацаанд өсвөр насны шүүгдэгч О.Т Дархан-Уул аймгийн шүүхэд хэрэг нь шилжиж Дархан-Уул аймгийн цагдан хорих байранд яллагдагчийг шүүхэд шилжүүлэн авах захирамжаар шилжүүлэн авсан. Тиймээс энэ 18 хоног нь Дархан-Уул аймгийн шийтгэх тогтоолын 261 хоногт багтсан багтсан тул энэ 18 хоногийг одоо ялд цагдан хоригдсон гэж тооцох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай 6 грамм жинтэй нутаг хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, PUNCH нэртэй ундааны савтай 14 грамм хар ногоон өнгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, үзүүр хэсэг нь шатаж харласан зүү, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, асаагуур, претик тус бүр 1 ширхэг, тугалган цаас 2 ширхэг, цоолж нүхэлсэн 0.5 грамм ундааны сав 1 ширхэг, хэрэглээний гааз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Өсвөр насны шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, өсвөр насны шүүгдэгч О.Тд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байгаа нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарагдаж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч О.Тий өмгөөлөгчөөр оролцоно. Өсвөр насны шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруу болон зүйлчлэлийн тал дээр мэтгэлцэхгүй. Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаас хавтаст хэрэгт авагдсан түүний хувийн байдалтай холбоотой баримтуудыг судалж оролцоно. Ялын хувьд улсын яллагчийн зүгээс тухайн зүйлд заасан хамгийн доод хэмжээний ялыг шүүхэд санал гаргаж байгаа тул энэ тал дээр мэтгэлцэх зүйл алга. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлээр хоёр дахин багасгах саналыг улсын яллагчийн зүгээс санал гаргасан. Үүнийг өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх нь зүйтэй байна. Цагдан хоригдсон болон ял эдэлсэн хоногийн хугацаа будилаантай байгаад байгаа. Анх өсвөр насны шүүгдэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр ял шийтгэгдсэн. Үүнээс өмнө 2019 оны 05 дугаар сард өөрөө хоёр хоног саатуулагдаад буцаад суллагдсан гэх асуудлыг ярьдаг. 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс өнөөдрийг хүртэл суллагдсан зүйл байхгүй хоригдож байсан. Нийт цагдан хоригдсон хоног нь 473 хоног байгаа. Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 05 дугаар сарын 25-нд ял шийтгүүлж 261 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байсан. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг дахь цагдан хорих байранд хоригдсон хугацаа нь 55 хоног юм. Тиймээс 05 дугаар сарын 25-ны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлхийг ял эдэлсэн хугацаанд нь оруулна гэвэл 55 хоног ял эдэлсэн хугацаанд оруулна гэж үзэж байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаа нь 175 хоног юм. Ийм ялын тооцоо гарч байна. Энэ цагдан хоригдсон 75 хоног, 18 хоногийн зөрүү гараад байгаа энэ хугацааг нь 261 хоногт оруулаад тооцогдсон байгаа. Дархан-Уул аймагт хоригдсон 261 хоног буюу 05 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 230 хоног, энэ хоёр хугацааг нэмэхээр 491 хоног болж байгаа. Зөрүү гарсан 18 хоногийг хасхаар 09 дүгээр сарын 09-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацаа нь 473 хоног байгаа. Тиймээс О.Тийг 07 дугаар сарын 20-ны өдрөөс Орхон аймгийн цагдан хорих байр луу авч ирсэн хугацаанаас энэ 18 хоногийг хасаж энэ хоногоос нь хасаж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 05 дугаар сарын 25-ны өдөр болон 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойших өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг бүтнээр нь өсвөр насны шүүгдэгчийг ял эдэлсэн хугацаанд нь тооцож оруулж өгөөч гэх саналтай байна” гэв.
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн “2019 оны 07 сарын 28-ны өдөр би гэрээсээ гараад урт цагааны үзүүрийн хүнсний дэлгүүр орох гээд ганцаараа явж байтал өндөрдүү нуруутай, туранхай биетэй бор царайтай, нүдний шил зүүсэн хар өнгийн цамцтай, цагаан өнгийн пүүзтэй 20 орчим насны ах таараад ахдаа утсаараа нэг яриулаач гэсэн тэгээд би миний утас гадагшаа дуудлага гарахгүй байгаа гэж хэлэхэд ах нь өөрөө янзлаад яриад өгье гээд миний хар хөх өнгийн самсунг эс 6 маркийн гар утсыг аваад надад 1000 төгрөг өгөөд жижиг контек аваад ирээч гэсэн. Би дэлгүүр орж нэг ширхэг контек авчихаад гараад ирсэн чинь нөгөө ах байхгүй байсан. Тэр хавиар хайсан боловч олдоогүй” гэсэн мэдүүлэг, гэрч Г.У-хийн “Утас сэлбэгэнд авах уу гэж орж ирсэн. Ямар утас юм бэ гээд үзэхэд самсунг маркийн эс-6 загварын хар хөх өнгийн утас байсан. Уг утсыг шалгаж үзэхэд цэнэглэдэг хэсэг масстай, дэлгэц нь бүтэн утас байсан. Өөр ломбардад тавих гэсэн чинь 30-40 мянган төгрөгөөр авна гээд байна, та хэдээр авах уу? гэхээр нь 50, юм уу 60 мянган төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд гараад явсан. Удалгүй цаг орчмын дараа орж ирээд та хэлсэн үнэндээ авчих гэхээр нь би 60 000 төгрөгөөр авсан. Дэлгэц нь бүрэн бүтэн байсан тул өөр танихгүй хүнд 70 000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг, Өсвөр насны яллагдагч О.Тгийн “Би 2019 оны 07 сарын 28-ны өдөр уртцагаанд явж байсан эмэгтэй хүүхдээс Самсунг С-6 маркийн гар утсыг хуурч аваад урт цагаанд байрлалтай ломбардтай гар утас засварын газарт 60.000 төгрөгөөр зарсан. Би Тэмүүлэнд тэр бодисыг Говилын сөнөсөн байшинд хамт байхдаа өгөөд манай гэрт очоод хамтдаа хэрэглэсэн юм” гэсэн мэдүүлэг, “Далайван аудит” ХХК-ний 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Хонхорын 33-4 тоотод байх байшинд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4881 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4884, 4885 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ны 258 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны 60 дугаартай магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны 83 дугаартай тогтоолын хуулбар, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч О.Т нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр урт цагааны гудамжинд 11 настай Б.М-гийн “самсунг С-6” маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч мэхлэн авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, О.Т-нд өгсөн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн гар утсыг хуурч мэхлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Т-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2,2 дахь хэрэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч нь 18 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 угаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хорих ялыг нэмж, эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн ял эдэлсэн хоногийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон тооцсон хорих байгууллагын тодорхойлолтыг шүүх дахин хянаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоног, ял эдэлсэн хоногийг үндэстэй зөв тооцсон байна гэж үзлээ. Шүүгдэгчийн агдан хоригдсон хоногийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож үзвэл 157 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогчид 200 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Оюунцэцэгээс гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.М-гийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-дад олгох нь зүйтэй.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай 6.0 гр жинтэй нунтаг хар ногоон өнгийн Панч нэртэй ундааны савтай 14.0 гр хар ногоон өнгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, үзүүр хэсэг нь шатаж харласан зүү, 100 төгрөгийн дэвсгэрт, асаагуур, притка тус бүр 1 ширхэг, тугалган цаас 2 ширхэг, цоолж нүхэлсэн 0.5 граммын ундааны сав 1 ширхэг, хэрэглээний газ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 8.5 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 6 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-д оногдуулсан 11 сар 2 хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн хууль ёсны төлөөлөгч /99941335/ Ч.Оюунцэцэгээс 200 000 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.М, хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-** тоотод оршин суух Л.Э-д нарт олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай 6.0 гр жинтэй нунтаг хар ногоон өнгийн Панч нэртэй ундааны савтай 14.0 гр хар ногоон өнгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, үзүүр хэсэг нь шатаж харласан зүү, 100 төгрөгийн дэвсгэрт, асаагуур, притка тус бүр 1 ширхэг, тугалган цаас 2 ширхэг, цоолж нүхэлсэн 0.5 граммын ундааны сав 1 ширхэг, хэрэглээний газ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС
Ц.