| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0248/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/272 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/272
2021 05 18 2021/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Г.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Г.Т т холбогдох эрүүгийн 1811008900170 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Г.Т , 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол суманд оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 5-86а тоотод Л.Б тай хамтран амьдарч байхдаа гэрээс нь хөөрөг, зурагт, гар утаснууд, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.301.960 төгрөгийн,
2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрал” зочид буудлын ресейпшний ширээн дээрээс иргэн Ц.Д ын эзэмшлийн “хуавэй пи9 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн буюу бусдад нийт 3.561.904 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 42, 194, 2-р хх 35/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 195-198/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 44/,
Хохирогч Х.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Г.Т тай би 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүрэг Цайзын ойролцоох пабад найзтайгаа сууж байгаад танилцсан. Бид 2 сар орчим холбоотой байсан ба өдөр шөнөгүй залгаж ярина хааяа манайд ирдэг, хааяа хонож өнжөөд явдаг байсан, яваандаа надад таалагдахаа больж би зайгаа авсан. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлын газрын цуг ажилладаг Гэрэлмаа эгчтэй ажлаа тараад жоохон сууж байгаад гэртээ ирсэн ба тэр бээр хамт ирж хонохоор болсон, бид 2-оос 3 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Төгсбаатар ирчихсэн байсан ба манай охин Анхзаяатай хамт байсан. Төгсбаатар бид 2 гэрт байсан том савтай пивоноос нэг нэг аяга уугаад хамт газар ор засаад унтсан. Өглөө сэрэхэд Төгсбаатар байхгүй байсан гэтэл гэнэт Гэрэлмаа эгч цүнхэнд байсан мөнгө болон гар утас байхгүй байна гээд цүнх нь онгорхой дэлгээтэй байгаагаа харуулсан. Би цүнхээ аваад үзтэл миний гар утас байхгүй, охины гар утсаар ярих гэтэл мөн байхгүй байсан. Ингээд ирэх байх гэж нилээн хараад цагдаад хандсан..., ...Гэрэлмаа эгчийн алдсан дэлгэгддэг Самсунг маркийн гар утас нь хуучны, хүн тоохооргүй Скайтелийн утас нэг ширхэг, Хас банкны карт болон автобусны карт мөн бэлэн 18.000 төгрөг тус тус байсан ба эдгээрийг би Гэрэлмаа эгчтэй ярьж байгаад хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 51-53/,
Гэрч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өглөө сэрэхэд нөгөө залуу нь байхгүй байсан. Гүнчимэгийг ажилдаа явъя гэж сэрээгээд цаг харах гэж утсаа хайсан чинь бид гурвын гар утас байхгүй байсан, тэр залууг бидний утсыг аваад явсан байна гэж бодсон. Миний түрийвчнээс 10.000 төгрөг мөн Гүнчимэг болон түүний охины гар утас бас хэд хэдэн зүйл алдагдсан байна гэж ярьж байсан. Гүнчимэг миний хохирлыг төлж өөрөө цагдаагийн газарт хандсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 54/,
Шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Х.Г гэгчтэй 2018 онд Улаанбаатар хотод орж ирээд бааранд танилцаж байсан тэрнээс хойш үерхэж чаталдаг байсан мөн Улаанбаатар хотод орж ирэхээрээ уулздаг байсан юмаа. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргээс ирчхээд Гүнчимэгтэй уулзах гээд Хайлаастад буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 45-973 тоотод гэрт нь очиход Гүнчимэгийн 8 билүү 9 дүгээр ангид сурдаг охин нь байхаар нь Гүнчимэгийг яасан талаар асуухад ээж байхгүй байна одоо ингээд ирнэ та гар утас руу нь залгаарай гэхээр нь гар утас руу залгахад очиж байна гэхээр нь би хашаан дотор нь тамхи татаад хүлээж байсан тэгэхэд Гүнчимэг гаднаас орж ирэхдээ ажлынхаа нэг эмэгтэй хүнтэй шоудаад гээд согтуу орж ирээд хоол унд идэж, зурагт үзэж байгаад л бүгд унтсан. Тэгээд өглөө уг хүмүүсийг сэрэхээс өмнө түрүүлж босоод толгой дээр 2 ширхэг мэдрэгчтэй гар утас байхаар нь аваад гэрийн хаалганы хажууд байсан гутлаа өмсөөд босохоос нь өмнө гарч явсан... Тэгээд л 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Налайхад газар хөдөлсөн гээд уурхайн амыг хаахаар болоод би ажилгүй болоод 2019 оноос орон нутаг руу гарч айлын туслах малчин хийдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 154/,
Шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Налайхын зах дээр очиж 2 гар утсыг 120.000-130.000 хооронд зарсан. Тэгээд ажилдаа явахаасаа өмнө 2 ширхэг пиво авч уучхаад ажлын байрандаа амарчхаад ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 164/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-18-474 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 3 дугаар сарын 14- нөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 516.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 63-64/,
Хохирогч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1 цаг 31 минутын үед би гэрээсээ гарсан. Тэгтэл Төгсбаатар намайг Дэнжийн 1000-д байх хүүгийндээ очоод гал түлж бай, араас чинь би нүүрс аваад очъё гэж хэлж байсан юм. ...тэгээд намайг хүүгийндээ очиж бай гэж хэлээд тэр хойгуур 5-86а тоот гэрээс 42 инчийн ЛСД зурагт нэрийг нь сайн санахгүй байна, сүүжин манан дунд гарын хөөрөг, мөнгөн аяга, охины гар утас sony V10, миний гар утас айфоне 5 утсыг хулгайлж аваад явсан байсан. Би Г.Т тай 2018 оны 10 сараас хойш хамтран амьдарч байгаа юм..., ...Хамтран амьдрагч Төгсбаатартай хамт том хүү Ойдовын гэрт очиж сүүжин манан хөөргийг цүнхэндээ хийж гэртээ авчирсан юм. Өглөө нүүрээ будах гээд цүнхээ онгойлготол хөөрөг цүнхэнд байхаар нь хөөргийг цүнхтэйгээ үлдээгээд явсан. Харин эргээд ирэхэд хамтран амьдрагч Төгсбаатар манай гэрт байсан эд зүйлүүдийг хулгай хийгээд цүнхэнд дотор байсан хөөргийг минь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 202/,
Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ээж Бадамханд надад гэрээ шалгаадах манай гэрт хулгай орсон байна хамтран амьдардаг Төгсбаатар юм шиг байна гэж хэлсэн тэгээд би гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот гудамж тоотыг нь санахгүй байна тухайн үед айлын хашааг түрээсэлж гэрт амьдарч байсан юм. Гэртээ ирээд шалгахад манай гэр зүгээр байсан. Тэгээд ээжийн гэрт очиход ээж 2 дүүгийн хамт байсан тэгээд би юу алга болсон талаар бол тухайн үед би асуугаагүй ил харагдах зурагт нь байхгүй байсан. 2019 оны 5 сард байхаа хавар гэрээ цэгцэлж байгаад хөөрөг байхгүй болохоор нь би ээжээс хөөргөний талаар асуухад хавар Төгсбаатар манай гэрээс хулгай хийх үед хөөрөг алдагдсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 212/,
Гэрч С.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 1 сарын 22-ны өдөр буюу хулгай гарсны өмнөх өдөр Төгсбаатар гэгч нь хадам ээжийн хамт гэрт ирээд толины урд байсан хөөргийг ээж нь энийг аваад явчихъя өөр дээрээ байлгаж байя гэж байсан. Нөхрийн өвөөгөөс хадгалагдаж ирсэн олон жил болсон хуучин хөөрөг байсан. Тэгээд уг өдрийн маргааш гэрт хулгай ороод хөөрөг алдагдсан гэж хэлсэн талаар мэдэхгүй байна, хулгай орсон л гэж байсан. Манай нөхөр надад ээжийн гэрт хамт амьдардаг байсан Төгсбаатар нь хулгай хийсэн гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-212/,
Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төгсбаатар гэх хүн 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр зурагт барьцаанд тавьсан эсэх талаар шүүж үзээд 194 дугаартай зээлийн гэрээг олж гарган өгсөн. Дээрх гэрээ нь дээр Ганбаатарын Төгсбаатар гэх нэрийг бичсэн 88182139, 95182139 гэсэн дугаарыг бичиж гарын үсгээ зурсан байсан. ...Гэрээнээс харахад 32 инчийн ЛЕД зурагтыг 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байсан. Түүнээс хойш бүртгүүлсэн дугаар луу удаа дараа холбогдох гэсэн боловч хариу өгөөгүй, холбогдохгүй байсан тул баримт дээр тэмдэглэсэн. Тэгээд журмын дагуу шийдвэрлэсэн болно...” гэх мэдүүлэг /1-р хх 215-216/,
Шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бадамханд гэрээсээ гараад явсны дараа зурагт, хуучин гар утас мөнгөн аягатай цүнхийг авч гараад зурагтыг нь тус цагдаагийн байгууллагын баруун талын ломбардад барьцаанд тавьсан тэгээд Сансар орж хуучин гар утсыг 30,000 төгрөгөөр засварын газар өгсөн. Сансарт ганцаараа караокед нилээн ууж байгаад гарч яваад хүмүүст дээрэмдүүлсэн. Тухайн үед цүнхэнд мөнгөн аяга, хувцас байсан...” гэх мэдүүлэг /хх 15/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны ЧД2-21-064 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.301.960 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 223-224/,
Хохирогч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 9 цагт ажил дээрээ очсон. Өдөр би гар утсаа текний ард цэнэглээд үлдээсэн байсан юм. Манайх тогоочгүй өөрсдөө хоолоо хийдэг юм. Өдөр 13 цагийн үед гал тогоо руу хоол хийх гээд орчхоод гарч иртэл миний гар утас байхгүй, цэнэглэгч нь байсан. Манайх камертай учир би камер шүүж үзтэл манай буудлын үүдэнд хүн хүлээж байна гээд сууж байсан залуу аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 48-49/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Цуурай 2 нэртэй худалдааны төвд 2018 онд алт мөнгөний дархан хийж байхад үл таних 30 орчим насны залуу ганцаараа орж ирээд Хуавэй маркийн гар утас байна авах уу гэхээр нь би 40.000 төгрөгөөр үнэ тохирч авсан. Тэгээд ихэр могой худалдааны төвийн 3 давхарт байх гар утасны лангуу ажиллуулдаг хүн дээр очиж программ уншуулж ажиллах боломжтой болгосон. Тэгээд тухайн гар утсанд сим картаа хийж ашиглаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 51-52/,
Гэрч Ц.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн өдөр би ажил дээрээ байсан. Манай буудалд байрласан гэх залуу өрөөнөөсөө гараад машин ирж авна гээд үүдний буйдан дээр суугаад байсан. Тэр үед Доржханд гал тогоонд хоол хийж байсан. Харин би орж гараад ажил хийгээд явж байсан. Тэгээд удалгүй Доржханд утас алга болчихлоо гээд хэлэхээр нь бид нар камер шүүж үзсэн чинь үүдэнд сууж байсан залуу босож ирээд үүдний рессепшний арын тавиур дээр байсан утсыг авч байгаа бичлэг байсан. Тэр залуу туранхай, намхан, бор царайтай, жинсэн өмдтэй, хар фудволк дээр цагаан бичигтэй, цэнхэр өнгийн цүнх, жижиг хар өнгийн гар цүнх барьчихсан байсан. Тэр залуу манай буудалд 2 хоносон...” гэх мэдүүлэг /2-р хх 58-59/,
“Капитал Зууч” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Ц.Д ын эзэмшлийн “Хуавэй пи9 лайт” нэртэй гар утас /хуучин/ 700.000 төгрөг...” гэх үнэлгээ /2-р хх 67/,
Дунбэрэн ХХК-ны барьцаан зээлийн гэрээний хуулбар /1-р хх 233/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 121/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх 120/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 45-973 тоотод байх Х.Г ийн гэрт ирж хоноод явахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 3 ширхэг гар утас, монетон гинж, 10 доллар, 20.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, 559.944 төгрөгийн,
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 5-86а тоотод Л.Б тай хамтран амьдарч байхдаа гэрээс нь хөөрөг, зурагт, гар утаснууд, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.301.960 төгрөгийн,
2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундрал” зочид буудлын ресейпшний ширээн дээрээс иргэн Ц.Д ын эзэмшлийн “хуавэй пи9 лайт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн буюу бусдад нийт 3.561.904 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 44/, хохирогч Х.Г ийн “...Г.Т тай би 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүрэг Цайзын ойролцоох пабад найзтайгаа сууж байгаад танилцсан. Бид 2 сар орчим холбоотой байсан ба өдөр шөнөгүй залгаж ярина хааяа манайд ирдэг, хааяа хонож өнжөөд явдаг байсан, яваандаа надад таалагдахаа больж би зайгаа авсан. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажлын газрын цуг ажилладаг Гэрэлмаа эгчтэй ажлаа тараад жоохон сууж байгаад гэртээ ирсэн ба тэр бээр хамт ирж хонохоор болсон, бид 2-оос 3 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Төгсбаатар ирчихсэн байсан ба манай охин Анхзаяатай хамт байсан. Төгсбаатар бид 2 гэрт байсан том савтай пивоноос нэг нэг аяга уугаад хамт газар ор засаад унтсан. Өглөө сэрэхэд Төгсбаатар байхгүй байсан гэтэл гэнэт Гэрэлмаа эгч цүнхэнд байсан мөнгө болон гар утас байхгүй байна гээд цүнх нь онгорхой дэлгээтэй байгаагаа харуулсан. Би цүнхээ аваад үзтэл миний гар утас байхгүй, охины гар утсаар ярих гэтэл мөн байхгүй байсан. Ингээд ирэх байх гэж нилээн хараад цагдаад хандсан..., ...Гэрэлмаа эгчийн алдсан дэлгэгддэг Самсунг маркийн гар утас нь хуучны, хүн тоохооргүй Скайтелийн утас нэг ширхэг, Хас банкны карт болон автобусны карт мөн бэлэн 18.000 төгрөг тус тус байсан ба эдгээрийг би Гэрэлмаа эгчтэй ярьж байгаад хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 51-53/, гэрч Б.Г гийн “...Өглөө сэрэхэд нөгөө залуу нь байхгүй байсан. Гүнчимэгийг ажилдаа явъя гэж сэрээгээд цаг харах гэж утсаа хайсан чинь бид гурвын гар утас байхгүй байсан, тэр залууг бидний утсыг аваад явсан байна гэж бодсон. Миний түрийвчнээс 10.000 төгрөг мөн Гүнчимэг болон түүний охины гар утас бас хэд хэдэн зүйл алдагдсан байна гэж ярьж байсан. Гүнчимэг миний хохирлыг төлж өөрөө цагдаагийн газарт хандсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 54/, шүүгдэгч Г.Т ын сэжигтнээр өгсөн “...Х.Г гэгчтэй 2018 онд Улаанбаатар хотод орж ирээд бааранд танилцаж байсан тэрнээс хойш үерхэж чаталдаг байсан мөн Улаанбаатар хотод орж ирэхээрээ уулздаг байсан юмаа. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргээс ирчхээд Гүнчимэгтэй уулзах гээд Хайлаастад буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 45-973 тоотод гэрт нь очиход Гүнчимэгийн 8 билүү 9 дүгээр ангид сурдаг охин нь байхаар нь Гүнчимэгийг яасан талаар асуухад ээж байхгүй байна одоо ингээд ирнэ та гар утас руу нь залгаарай гэхээр нь гар утас руу залгахад очиж байна гэхээр нь би хашаан дотор нь тамхи татаад хүлээж байсан тэгэхэд Гүнчимэг гаднаас орж ирэхдээ ажлынхаа нэг эмэгтэй хүнтэй шоудаад гээд согтуу орж ирээд хоол унд идэж, зурагт үзэж байгаад л бүгд унтсан. Тэгээд өглөө уг хүмүүсийг сэрэхээс өмнө түрүүлж босоод толгой дээр 2 ширхэг мэдрэгчтэй гар утас байхаар нь аваад гэрийн хаалганы хажууд байсан гутлаа өмсөөд босохоос нь өмнө гарч явсан... Тэгээд л 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Налайхад газар хөдөлсөн гээд уурхайн амыг хаахаар болоод би ажилгүй болоод 2019 оноос орон нутаг руу гарч айлын туслах малчин хийдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 154/, шүүгдэгч Г.Т ын яллагдагчаар өгсөн “...Налайхын зах дээр очиж 2 гар утсыг 120.000-130.000 хооронд зарсан. Тэгээд ажилдаа явахаасаа өмнө 2 ширхэг пиво авч уучхаад ажлын байрандаа амарчхаад ажилдаа явсан...” гэх мэдүүлэг /1-р хх 164/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ЧД2-18-474 дугаар “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 3 дугаар сарын 14- нөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 516.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 63-64/, хохирогч Л.Б ын “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1 цаг 31 минутын үед би гэрээсээ гарсан. Тэгтэл Төгсбаатар намайг Дэнжийн 1000-д байх хүүгийндээ очоод гал түлж бай, араас чинь би нүүрс аваад очъё гэж хэлж байсан юм. ...тэгээд намайг хүүгийндээ очиж бай гэж хэлээд тэр хойгуур 5-86а тоот гэрээс 42 инчийн ЛСД зурагт нэрийг нь сайн санахгүй байна, сүүжин манан дунд гарын хөөрөг, мөнгөн аяга, охины гар утас sony V10, миний гар утас айфоне 5 утсыг хулгайлж аваад явсан байсан. Би Г.Т тай 2018 оны 10 сараас хойш хамтран амьдарч байгаа юм..., ...Хамтран амьдрагч Төгсбаатартай хамт том хүү Ойдовын гэрт очиж сүүжин манан хөөргийг цүнхэндээ хийж гэртээ авчирсан юм. Өглөө нүүрээ будах гээд цүнхээ онгойлготол хөөрөг цүнхэнд байхаар нь хөөргийг цүнхтэйгээ үлдээгээд явсан. Харин эргээд ирэхэд хамтран амьдрагч Төгсбаатар манай гэрт байсан эд зүйлүүдийг хулгай хийгээд цүнхэнд дотор байсан хөөргийг минь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 202/, гэрч О.О ын “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ээж Бадамханд надад гэрээ шалгаадах манай гэрт хулгай орсон байна хамтран амьдардаг Төгсбаатар юм шиг байна гэж хэлсэн тэгээд би гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот гудамж тоотыг нь санахгүй байна тухайн үед айлын хашааг түрээсэлж гэрт амьдарч байсан юм. Гэртээ ирээд шалгахад манай гэр зүгээр байсан. Тэгээд ээжийн гэрт очиход ээж 2 дүүгийн хамт байсан тэгээд би юу алга болсон талаар бол тухайн үед би асуугаагүй ил харагдах зурагт нь байхгүй байсан. 2019 оны 5 сард байхаа хавар гэрээ цэгцэлж байгаад хөөрөг байхгүй болохоор нь би ээжээс хөөргөний талаар асуухад хавар Төгсбаатар манай гэрээс хулгай хийх үед хөөрөг алдагдсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 212/, гэрч С.Э ий “...2019 оны 1 сарын 22-ны өдөр буюу хулгай гарсны өмнөх өдөр Төгсбаатар гэгч нь хадам ээжийн хамт гэрт ирээд толины урд байсан хөөргийг ээж нь энийг аваад явчихъя өөр дээрээ байлгаж байя гэж байсан. Нөхрийн өвөөгөөс хадгалагдаж ирсэн олон жил болсон хуучин хөөрөг байсан. Тэгээд уг өдрийн маргааш гэрт хулгай ороод хөөрөг алдагдсан гэж хэлсэн талаар мэдэхгүй байна, хулгай орсон л гэж байсан. Манай нөхөр надад ээжийн гэрт хамт амьдардаг байсан Төгсбаатар нь хулгай хийсэн гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-212/, гэрч Л.Ц гийн “...Төгсбаатар гэх хүн 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр зурагт барьцаанд тавьсан эсэх талаар шүүж үзээд 194 дугаартай зээлийн гэрээг олж гарган өгсөн. Дээрх гэрээ нь дээр Ганбаатарын Төгсбаатар гэх нэрийг бичсэн 88182139, 95182139 гэсэн дугаарыг бичиж гарын үсгээ зурсан байсан. ...Гэрээнээс харахад 32 инчийн ЛЕД зурагтыг 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байсан. Түүнээс хойш бүртгүүлсэн дугаар луу удаа дараа холбогдох гэсэн боловч хариу өгөөгүй, холбогдохгүй байсан тул баримт дээр тэмдэглэсэн. Тэгээд журмын дагуу шийдвэрлэсэн болно...” гэх мэдүүлэг /1-р хх 215-216/, шүүгдэгч Г.Т ын яллагдагчаар өгсөн “...Бадамханд гэрээсээ гараад явсны дараа зурагт, хуучин гар утас мөнгөн аягатай цүнхийг авч гараад зурагтыг нь тус цагдаагийн байгууллагын баруун талын ломбардад барьцаанд тавьсан тэгээд Сансар орж хуучин гар утсыг 30,000 төгрөгөөр засварын газар өгсөн. Сансарт ганцаараа караокед нилээн ууж байгаад гарч яваад хүмүүст дээрэмдүүлсэн. Тухайн үед цүнхэнд мөнгөн аяга, хувцас байсан...” гэх мэдүүлэг /хх 15/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны ЧД2-21-064 дугаар “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.301.960 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хх 223-224/, хохирогч Ц.Д ын “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 9 цагт ажил дээрээ очсон. Өдөр би гар утсаа текний ард цэнэглээд үлдээсэн байсан юм. Манайх тогоочгүй өөрсдөө хоолоо хийдэг юм. Өдөр 13 цагийн үед гал тогоо руу хоол хийх гээд орчхоод гарч иртэл миний гар утас байхгүй, цэнэглэгч нь байсан. Манайх камертай учир би камер шүүж үзтэл манай буудлын үүдэнд хүн хүлээж байна гээд сууж байсан залуу аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 48-49/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрийн “...Би Цуурай 2 нэртэй худалдааны төвд 2018 онд алт мөнгөний дархан хийж байхад үл таних 30 орчим насны залуу ганцаараа орж ирээд Хуавэй маркийн гар утас байна авах уу гэхээр нь би 40.000 төгрөгөөр үнэ тохирч авсан. Тэгээд ихэр могой худалдааны төвийн 3 давхарт байх гар утасны лангуу ажиллуулдаг хүн дээр очиж программ уншуулж ажиллах боломжтой болгосон. Тэгээд тухайн гар утсанд сим картаа хийж ашиглаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 51-52/, гэрч Ц.Ч ийн “...тухайн өдөр би ажил дээрээ байсан. Манай буудалд байрласан гэх залуу өрөөнөөсөө гараад машин ирж авна гээд үүдний буйдан дээр суугаад байсан. Тэр үед Доржханд гал тогоонд хоол хийж байсан. Харин би орж гараад ажил хийгээд явж байсан. Тэгээд удалгүй Доржханд утас алга болчихлоо гээд хэлэхээр нь бид нар камер шүүж үзсэн чинь үүдэнд сууж байсан залуу босож ирээд үүдний рессепшний арын тавиур дээр байсан утсыг авч байгаа бичлэг байсан. Тэр залуу туранхай, намхан, бор царайтай, жинсэн өмдтэй, хар фудволк дээр цагаан бичигтэй, цэнхэр өнгийн цүнх, жижиг хар өнгийн гар цүнх барьчихсан байсан. Тэр залуу манай буудалд 2 хоносон...” гэх мэдүүлэг /2-р хх 58-59/, “Капитал Зууч” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “...2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Ц.Д ын эзэмшлийн “Хуавэй пи9 лайт” нэртэй гар утас /хуучин/ 700.000 төгрөг...” гэх үнэлгээ /2-р хх 67/, Дунбэрэн ХХК-ны барьцаан зээлийн гэрээний хуулбар /1-р хх 233/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Т ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Т нь хохирогч Х.Г ийн хохирол болох 559.944 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд байршуулсан байх тул уг мөнгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 45-973 тоотод оршин суух, Хүрэлбаатарын Гүнчимэг /РД: ЧВ86090268/-т олгуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч Ц.Д ад алдагдсан гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирлыг барагдуулсан, мөн иргэний нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрт 40.000 төгрөг, хохирогч Л.Б ад 2.301.960 төгрөгийн хохиролыг тус тус мөрдөн шалгах ажиллагааны үед төлсөн барагдуулсан байх тул шүүгдэгч Г.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх, шүүгдэгч Г.Т т ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч Г.Т ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2021.03.05-ны өдрөөс 2021.05.17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоног, нийт 75 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 75 /далан тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот дансанд байршуулсан 559.944 /таван зуун тавин есөн мянга есөн зуун дөчин дөрвөр/ төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 45-973 тоотод оршин суух, Хүрэлбаатарын Гүнчимэг /РД: ЧВ86090268/-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН