| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0047/Э |
| Дугаар | 149/ШТ/0045 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 149/ШТ/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 2132000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1994 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 50 хувийн группэд байдаг, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Дбын Б /рд:*/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Гүн хутгийн 6 тоотод байх хашааны гадаа иргэн Г.Ттэй маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: … Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу учраас надад ярих зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2132000000035 тоот хавтаст хэргээс
Хохирогч Г.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 2 сард Улаанбаатар хотоос Мандал суманд ирээд самарт явсан. Тэгээд самарт яваад 2021 оны 04 дүгээр сарын 14-нд самраас ирсэн. Тэгээд самарт хамт Эби гэдэг залуугийн хамаатны ах болох Мандал сумын Хэрх 4 дүгээр багт байрлах Дб гэдэг айлд очсон. Тэгээд тэр айлд 4 хоносон. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой гадуур пиво уусан. Тэгээд би Дбын хашааны ард байсан нурсан байшин дотор ганцаараа пиво уугаад сууж байсан. Намайг тэнд сууж байхад Дбын хүү болох Б надад дээр ирсэн. Тэгээд бид 2 юм яриад сууж байгаад Б намайг гэртээ ор гэхээр нь би хадам ахаас айгаад байна гэж хэлсэн. Би Бг тэгж хэлснээс хойш ухаан санаа орж гараад байсан. Нэг ухаан орсон чинь Б бид 2 зууралцаад ноцолдож байсан. Тэгээд Б гэр рүүгээ яваад өгсөн. Би араас нь хашааных нь гадаа очоод зогсож байхад Б аав болох Дбтайгаа гараад ирсэн. Тэгэхээр нь би ааваас нь айгаад буцаад нөгөө нурсан байшин руугаа гүйсэн чинь араас Дб Б 2 хүрч ирээд намайг барьж аваад Дб нь унагаагаад миний нүүр лүү гараараа, хүү болох Б нь миний нүүр толгой руу өшиглөж, зодсон. Тэгээд би Улаанбаатар хотод байгаа ээж рүү залгаж ээж Мандал сумын цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд Б бид хоёрыг аваад явсан. ...Би сайн санахгүй, бид 2 хоорондоо маргалдаж зодолдох ямар нэгэн шалтгаан байхгүй. ....Д.Б уугаагүй. ...Нурсан байшин дотор маргалдаж зодолдож байхад Д.Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Сүүлд би хашааных нь гаднаас буцаад нурсан байшин руу очиход араас Дб, Д.Б хоёр араас миний араас ирсэн. Өөр хүн байгаагүй. ...Д.Б бол намайг зодсон. Аав болох Дб нь миний гарыг барьж дээр гарч суугаад хөдөлгөхгүй байсан. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. ...Би уул руу 2021 оны 02 дугаар сарын 26-нд саранд яваад 2021 оны 04 дүгээр сарын 10-нд Зүүнхараад ирээд 4 дүгээр багт байх Дб гэх айлд байрлаж байсан юм. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тухайн айлаас гараад пиво уугаад буцаад тухайн айлд очсон. Тэгээд тэр айл руу орохоос айгаад санаа аваад хашааны байж байтал Б ирээд намайг гэрт ор гэж байсныг санаж байна. Д.Бтэй яг юунаас болж маргасныг сайн санахгүй байна.Ямар ч байсан Д.Б намайг зодсоныг санаж байна. ...Д.Бгийн аав намайг зодож цохисон асуудал байхгүй. ...Чихний хэнгэрэг цоорсон . Одоо биеийн байдал зүгээр байгаа. ...Гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...Гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11-12, 18-19 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Б байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байхад уул руу самарт явж ирээд манай хашаанд байрлаж байсан Т гэх залуутай би маргалдсан.Тэгээд би Ттэй маргалдаж байгаад нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тухайн үед Т согтуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Т архи уучихсан байхаар нь сэтгэл санааг тайван болгох мөн ярилцах санаатай чинь хэл амаа ололцоогүй тэгээд маргалдаж байгаад би Тийг цохисон. ...Миний буруу хохирлыг барагдуулж өгнө. ...Ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. 2021 оны 04 дүгээр сарын 13-нд уулнаас самраас ирэхээр нь таньдаг болсон. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Тээс уучлалт гуйсан бид хоёр учраа олсон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 40 дүгээр хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 5 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 24-25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №89 дугаартай дүгнэлт:
1. Г.Тий биед зүүн чихний хэнгэргэн хальсны шинэ цоорхой, хамрын ясны шинэ хугарал, таславчийн мурийлт, хүзүүний зүүн тал зүүн хацар, баруун шанаа, дээд уруулын зүүн дээд хэсэг, эрүүн доор, 2 эгмийн дээд хэсэг, баруун дал, зүүн гарын бугуй, алганы ар хэсэгт зулгаралт, зүүн нүд цохигдож салст улайсан, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /Хх-ийн 29-30 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Бгээс хохирогч Г.Тд эмчилгээний зардалд 800000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримт /Хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Бгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /Хх-ийн 57дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч Д.Бг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ны шөнийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүн хутгийн 6 тоотын орчимд хохирогч Г.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаас гараараа толгой нүүр орчимд цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Г.Тий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 11-12, 18-19 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 31-32 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №89 дугаартай дүгнэлт/Хх-ийн 29-30 дугаар хуудас/,шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 39-40 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Г.Тий эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардалд 800000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Г.Т нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болно.
Гурав.Шүүгдэгч Д.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Лхагвасүрэн нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Дбын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Бд оногдуулсан 540000 төгрөгийн торгох ялыг 05/тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Т нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.