| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00187/И |
| Дугаар | 103/ШШ2017/00170 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2017/00170
| 01******* оны 05 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ01*******/001*******0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох З.г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 01******* оны 0******* дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З. хамтран амьдарч байгаад хүү 015.01.30-ны өдөр төрүүлсэн. Би хүүхдээ төрсөн цагаас нь хойш ганцаараа өсгөж байгаа, нь төрсний дараа эхний 3 сар л хүү бид хоёртой хамт байсан. Үүнээс хойш хүүтэйгээ уулзаагүй, хүүхдээ тэжээн тэтгэдэггүй. Би З.аар хүү О. тэжээн тэтгүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин сууж байсан хаягтаа байхгүй, бүртгэлгүй байсан тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Би одоогоор З. оршин сууж байгаа хаягийг мэдэхгүй байх тул эрэн сурвалжлуулж хаягийг нь тогтоолгох шаардлагатай байна. Иймд З.г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Г. нь З. хамтран амьдарч байгаад 015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү О. төрүүлсэн. Төрснөөс хойш нь 3 сарын хугацаанд хамт амьдарч байгаад түүнээс хойш ямар ч холбоогүй, хүүхэдтэйгээ уулзахгүй байгаа. Нэгэнт одоо хамт амьдрахгүй байгаа учраас Г. нь хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх хариуцагч оршин суугаа хаягтай байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Иймд З.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01*******.0*******.11-ний өдрийн 103/ШЗ01*******/00**************1 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, О. төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь З.г эрэн сурвалжлуулахыг хүсчээ. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Г. нь З. хамтран амьдрах хугацаандаа хүү О. төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид 015 оны ******* дүгээр сараас хойш тусдаа амьдарсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй боловч З. нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг нотолсон ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01*******.0*******.11-ний өдрийн 103/ШЗ01*******/00**************1 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид Хариуцагчийн нэхэмжлэлд дурдсан Ө аймгийн хотын дугаар баг,- дугаар гудамжны тоотод оршин суух хаягаар мэдэгдэх хуудас явуулсан боловч тухайн хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Ө аймгийн хотын дугаар багийн Засаг дарга тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ гэсэн захирамж хэрэгт авагджээ.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З. нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас хүсэлт гаргагч Г.******* хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж *******0.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар
зүйлийн 115..1, 116, 1, 3 дугаар зүйлийн 3.1.*******-д заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Хойд овогт Зоригоогийн г /РД: КЗ*******0030*******10/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад үүрэг болгосугай.
*******. Хойд овогт Зоригоогийн нь 168 см орчим өндөртэй, хар үстэй, шар царайтай, махлагдуу биетэй, содон шинжгүй, одоогоор Улаанбаатар хотод амьдарч байж болзошгүй зэрэг мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж *******0.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******., 11*******.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 11******* дүгээр зүйлийн 11*******.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА