| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01139/И |
| Дугаар | 1420 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 1420
риуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2072572 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, самбуугийн гудамж-47-д байрлах Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн НЭ89102216 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, зүүн алтан өлгий, 5 гудамж, 72 тоотод оршин суух, Боржигон овогт Энхжаргалын Энхбаатарт холбогдох,
Гэрээний үүрэгт 377.713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Энхбаатартай гар утас зээлээр худалдах, худалдан авах 20175694 тоот гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 377.713 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Энхбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Мобикомын нэхэмжилсэн 377.713 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь хариуцагч Э.Энхбаатарт холбогдуулан гэрээний үүрэгт 377.713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт 377.713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Энхбаатар нь хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Энхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.981 төгрөгийн 50 хувь буюу 5990 төгрөгийг улсын орлогоос, 5990 төгрөгийг хариуцагч Э.Энхбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ