Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 149/ШТ/0032

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ат холбогдох 21320000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-2, аавын хамт * газарт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,

-Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жамсранжавын А/рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг, Сэвсүүл гэх газарт М.Ажтай таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

    Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: …Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  21320000000028 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч М.Аж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болсон явдлын талаар дэлгэрэнгүй гэрчийн мэдүүлэг өгсөн. Өмнө өгсөн мэдүүлэг дээр одоо нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Ж.Атай 2020 оны 11 дүгээр сард танилцсан. Гэрлэлтийн батлах байхгүй, бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй. Танилцсанаас хойш уул руу самарт хамт явж, ууланд хамт  байсан. Сүүлийн 1 сарын хугацаанд Ж.Аийн хөдөө гэр болон манай гэрт хамтран амьдарч байна. ...2021  оны 03 дугаар сарын 19-нд Ж.Аийн хамт Сэвсүүл рүү явсан Төвөөс гарахдаа /уучихсан байсан. Архи уусан үедээ гэртээ аав дээрээ очдоггүй болохоор гэрийнхээ ойролцоо байх н.Жанцан гэх айлд очоод тэндээ архи уугаад байсан. Би архи уухаа боль гэдэг асуудлыг тавьсан боловч миний үгэнд ороогүй уугаад байсан. Архи уугаад миний үгэнд орохгүй байсан болохоор нь би өөрийг нь үлдээгээд н.Жанцаны гэрээс гараад явсан. н.Жанцаны гэрт мобикомын сүлжээ барьдаггүй, явах гэхээр унаагүй болохоор ж.Аийг үлдээгээд н.Жанцаны гэрээс 2 гүвээ орчим явж байхад араас хүрээд ирсэн. Тэгээд намайг н.Жанцаны гэр лүү дагуулж яваад, гэрийнх нь гадаа зодсон. ...Айлд архи уугаад байхаар нь би орхиод гарсан. Тухайн үед өөрт нь мөнгө байгаагүй, надаар архи авахуулах гэхэд нь орхиод явсанд уурласан. Би мөнгөгүй байж болно, чи хэдэн халтар төгрөгөө яасан их юманд боддог юм гээд над руу, уурлаж, асаад. агсамнаад байсан. ...Ж.А үснээс зулгааж газраар чирээд, нүүр, гар, хөл рүү гар, хөлөөрөө ээлжилж цохиж, зодсон. Намайг цохиж, зодохдоо гартаа ямар нэгэн юм бариагүй байсан. ...н.Жанцан болон түүний эхнэр болон н.Оюунаа гэх хүмүүс байсан. Ж.Аийг миний эрх чөлөөнд халдах үед 2 эмэгтэй салгаад хажуу гэр лүүгээ намайг оруулсан. ...Анх танилцсанаас хойш миний эрх чөлөөнд халдсан асуудал байхгүй. 2021 оны 03 дугаар сарын 19-нд л миний эрх чөлөөнд халдсан. ...Ж.А нэлээн уусан байсан. Ж.Аийг өмнө ууж байх үед нь хамт байж байгаагүй гэхдээ уусан үедээ их хурц зан, араншинтай болдог байх гэж хувьдаа дүгнэж байсан. ...2021 оны 03 дугаар сарын 11-нд дундаасаа мөнгө нийлүүлээд самарт явах зорилгоор 11 сая төгрөгөөр пажеро маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан. Машин худалдан авснаас хойш самарт явах гээд явах бэлтгэлээ хангаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө миний байсан гэрт орж ирээд чамаас уучлалт гуйна гэж байхгүй. Чамайг эндээс явуулахгүй гэж хэлээд өөрөө Зүүнхараагийн төв рүү орж архи авах гээд явсан хойгуур нь би Д.Тш ахыг дуудаж, Зүүнхараа руу гэртээ ирсэн. Ж.А өмнө хүнтэй сууж байгаагүй, өөрийн гэсэн хүүхэдгүй. Хамт байх хугацаанд намайг хөдөө гэртээ байлгах сонирхолтой, өөрөөсөө холдуулах дургүй, хартай зантай. Намайг ерөнхийдөө өөрийнхөөрөө байлгах сонирхолтой. ...Эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн асуудал бол байхгүй. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй байна. Сэтгэл санаа одоо л тайвширч, айдас маань дарагдаж байна. Болсон асуудлыг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлүүлнэ. ...Ж.Аийн аав өндөр настай хүн байдаг болохоор сэтгэл санаагаар унаад бие мэнд нь муудах бий гэж санаа зовж байсан. Ж.Аийн сургийг сонсоход Дархан-Уул аймагт байгаа юм шиг байна лээ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Д.Тш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...М.Ажтай өмнө хамт ажиллаж байсан, миний хуурай дүү байгаа юм. н.А нь М.Ажтай сүүлийн 1 сарын орчим хамтран амьдарсан юм билээ. Самарт хамт явж байгаад танилцсан байсан. ...2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө М.Аж над руу утсаар холбогдоод Сэвсүүлд байна, н.А намайг зодчихлоо, намайг ирээд аваач гэж ярьсан. Машин аваад, М.Ажын залгасан утас руу нь холбогдож байгаад байгаа газар нь яваад очиход хүнд зодуулсан байдалтай байхаар нь гэр лүүгээ дагуулаад ирсэн. М.Ажыг н.А уулын мод руу авч ороод зодсон гэж байсан, тухайн үед бол хамт байгаагүй. М.Ажын биеийн ил харагдах хэсэг буюу нүүрэн дээр нь зулгарсан шарх байсан. ...Хариулт: М.Аж нь н.Атай самарт явж байгаад танилцсан, хэн хэн нь эхнэр, нөхөргүй, гайгүй аятайхан хүн байна, цаашдаа гэр бүл болоод хамт амьдардаг юм уу гэж ярьж байсан. Хамт самарт явж ирээд, цаашдаа самарт явна гээд хэн хэн нь дундаасаа мөнгө нийлүүлж гаргаад Пажиро маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан юм билээ.М.Аж надад өмнө н.Ат зодуулсан талаараа юм ярьж байгаагүй. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өглөө залгаад н.Ат зодуулчихлаа ирээд аваач гэхээр нь л очиж авсан. н.Атай, М.Ажыг зодсоноос нь хойш би уулзаагүй, утсаар бол холбогдсон. Намайг утсаар ярих үед надтай юу ч ярихгүй, миний яриаг сонсож байгаад утсаа тасалчихсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.А яллагдагчаар мэдүүлэхдээ: ...М.Ажтай танилцаад 3 сар орчим болж байна. Сүүлийн 1 сарын хугацаанд хамтран амьдарч байна, гэрлэлтээ батлуулаагүй, дундаас төрсөн хүүхэд байхгүй. ...2021.03.19-ний орой М.Ажын хамт Ганбаа ахын гэрт очсон. Тэдний гэрт байхад М.Аж намайг хэл үгээр дайрч, доромжлоод байсан. Өмнө хэл үгээр дайрч доромжилж байсан ч Ганбаа ахынд байхад бүр их хэл үгээр дайрч доромжлоод байсан. Ганбаа ахын гэрээс М.Ажын хамт Сэвсүүл рүү явсан. Манай аав нас өндөр болохоор шөнө, оройн цагаар би гэртээ очдоггүй болохоор н.Жанцан ахын гэр лүү очсон н.Жанцан ахын гэрт байхад гадаа харанхуй болчихсон байхад М.Аж нэг бол машин барьж явах гээд эсвэл ганцаараа хөдөө газар гарч гүйгээд байсан. М.Аж миний үгэнд орохгүй хэл, үгээр дайрч давшлаад байхаар нь М.Ажын эрх чөлөөнд халдсан. ...М.Аж бид 2 хэн хэн нь уусан байсан. Хамт амьдарч байх хугацаанд М.Аж намайг 3-4 хоног хаяад явж байсан удаатай. Би уг нь тэр асуудлыг яриад байдаггүй, өөрөө тэр асуудлаа сөхөж яриад байсан. Хардалтаас болоод хоорондоо маргаж муудалцсан. ...Би М.Ажыг машинаас татаж газар унагаагаад, газар чирсэн. Тухайн газрын цас нь хайлаад хөлдчихсөн байсан болохоор цас нь хатуурчихсан байсан. Газар чирч байхдаа цохисон. Би бас өөрөө уучихсан байсан болохоор хардалтаас болоод асуудал үүсчихлээ. ...М.Ажын эрх чөлөөнд халдаж байгаагүй. ...Шинжээч эмчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн буруугаа ойлгож байна. ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Одоо өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 12, 33-34 дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №72 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.М.Ажын биед дух, нуруу, 2 өгзөг, зүүн гуя, зүүн хөлийн өвдөгний үений доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун гарын тохой, зүүн гарын тохой, шуу, өгзөг, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Аийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа/Хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Аийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа/Хх-ийн 38 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Аийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 46 дугаар хуудас/

Хохирогч М.Ажын гаргасан хүсэлт/Хх-ийн дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Аийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 56 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Ж.Аийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  Ж.А нь 2021 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Сэвсүүл гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Ажтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний дух, нуруу, 2 өгзөг, зүүн гуя, зүүн хөлийн өвдөгний үений доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун гарын тохой, зүүн гарын тохой, шуу, өгзөг, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэнд цус хуралт үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч М.Ажын мэдүүлэг/Хх-ийн 9-10, 11 дүгээр хуудас/, гэрч Д.Тший мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/,шүүгдэгч Ж.Аийн зөрчлийн хэргийн холбогдогчоор болон эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 12, 33-34 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн № 72 дугаартай дүгнэлт/Хх-ийн 23-24 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ж.А болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч М.Аж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна/Хх-ийн 55 дугаар хуудас/

 

Гурав.Шүүгдэгч Ж.Ат оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Сэвсүүл гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Ажтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний дух, нуруу, 2 өгзөг, зүүн гуя, зүүн хөлийн өвдөгний үений доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун гарын тохой, зүүн гарын тохой, шуу, өгзөг, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэнд цус хуралт үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Ат эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.А нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Ж.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамсранжавын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Аийг 450/дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 04/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Ууганбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Аж гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨН