| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0024/Э |
| Дугаар | 149/ШТ/0030 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 149/ШТ/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гэд холбогдох эрүүгийн 21320000000019 тоот хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул, уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт * тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхбаярын Г/рд-*/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2021 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 00 цагийн орчим Б.Энхтогтохын эрх чөлөөнд халдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч М.Гэд холбогдох эрүүгийн 21320000000019 дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэлэлцэв.
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. ... гэх мэдүүлэг.
Эрүүгийн 21320000000019 тоот хавтаст хэргээс
Хохирогч Б.ЭО мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 2021 оны 03 дугаар сарын 4-ний орой 00 цагийн орчим манай хоёр найз Бат-од, Хулгана нар манай гэрт ирж 1 шил 0,75 литрийн хараа архи хувааж уугаад 01 цагийн үед гэрээсээ 2 найзыгаа гаргаж өгөөд хашааныхаа үүдэнд тамхи татаад зогсож байхад нэг залуу согтуу гудамжинд орилоод байхаар нь би ахын дүү гэртэй харьж амар гэхэд чи юу юм гэж хэлээд орилоод байхаар нь би очоод уулзах гэхэд намайг шууд цохиод авсан тэгэхээр нь би нөгөө залууг хавирч унгаахад нөгөө залуу буцаж босож ирэхдээ хөл эвгүй боллоо гэж хэлээд доголоод байсан. Тэгээд буцаж босож ирээд надтай муудалцаж барьцалдаж байхад нэг өндөр залуу ирж миний гарыг өчсөн тэгээд байж байхад цагдаа нар ирж салгасан. ...миний уруул сэтэрч гурван оёдол тавиулсан. ...Миний биед үүссэн гэмтлийг Г гэх залуу үүсгэсэн. ...Миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 6 дугаар хуудас/
Гэрч Ш.Эбын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн орчим манай хүргэн ах архи уусан байна хүргээд өг гэхээр нь хүргэн ах Бсгийн хамт очтол манай хүргэн ах ЭО нэг хүний дээр нь гарсан дээрээс нь дарсан байдалтай хоёулаа газар байсан. Тэгэхээр нь би Бс ахын хамт очиж салгаад байж байтал манай хүргэн ах ЭОыг нөгөө хүн цохих гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Хараагүй ээ намайг очиход муудалцаад манай хүргэн ах дээр нь гарсан гарыг нь бариад байж байсан. ...Манай хүргэн ах Г архи уусан байсан гэхдээ өөрийгөө авч явах чадвартай байсан. Харин нөгөө ЭО гэх залууг сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/
Шүүгдэгч М.Гийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэхдээ: ...2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр VIР караокед найз Алтанхундага, Эб хоёрын хамт архи ууж байгаад 00 цагийн үед гэртэй харих гэж гараад би дүү Эбыг манай найзуудыг хүргэж өгөөд ир гэж хэлээд машинаа өгч явуулаад гэр рүүгээ алхаж байхад гудамжны үзүүрт нэг хүн тамхи татчихсан зогсож байсан. Тэгээд би зөрөөд явах гэж байхад нөгөө залуу намайг чимээгүй яв гэж хэлхээр нь тоохгүй явж байтал над дээр ирж чимээгүй яв гэж хэлээд байна гэхээр нь уур хүрээд нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон тэгэхэд цаанаас манай үү Эб ирж намайг салгасан. ...Тиймээ би Энхтогтох гэх залуугийн нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. ...Тиймээ би хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө авч явах чадвартай байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 26 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №60 дугаартай дүгнэлт Дүгнэлт хэсэгт:
1. Б.ЭОы биед дээд уруулын зүүн талд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 11-12 дугаар хуудас/
Хохирогч Б.ЭОы анх үзсэн эмчийн үзлэгийн тодорхойлолт/Хх-ийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгч М.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 28 дугаар хуудас/
Шүүгдэгч М.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 46 дугаар хуудас/
Хохирогч Б.ЭОы гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 47 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч М.Гийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч М.Г нь 2021 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн гудамжинд хохирогч Б.ЭОтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч М.Гийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Ш.Эбын мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/,Хохирогч Б.ЭОы мэдүүлэг/Хх-ийн 6 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №60 дугаартай дүгнэлт/Хх-ийн 11-12 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч М.Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч М.Г нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.ЭО нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч М.Гэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Г нь 2021 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 00 цагийн орчим хохирогч Б.ЭОтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч М.Гэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Г нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбаярын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийг 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гэд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Гэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч М.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.ЭО гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Гэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.