Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2017/00171

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох О.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “******* ******* *******” ХХК-ийн захирал Ч.*******, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

“******* ******* *******” ХХК-ийн захирал Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: О.******* нь 2016.01.06-ны өдөр ******* вагон буюу 195 тонн, 2016.01.20-ны өдөр 1 вагон буюу 61 тонн нүүрсийг таньдаг хүнээрээ дамжуулан манай компаниас авсан. Түүнээс хойш холбогдохгүй байгаа. Хүнээс сураг сонсоход Улаанбаатар хот, 11 дүгээр хороололд амьдардаг гэж сонссон. Би зүсийг нь харж байгаагүй, хүнээр дамжуулж нүүрс авдаг байсан. *******тэй би нэг удаа утсаар ярихад удахгүй таны мөнгийг өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Дараа нь 08 дугаар сарын сүүлээр мөнгөө өгөхгүй болохоор нь *******ийн утсаар дахин холбогдоход би 09 дүгээр сард төрнө, тэрнээс өмнө таны мөнгийг өгнө гэсэн. О.*******ээс нүүрсний үнэ болох 6.150.000 төгрөгөө авч чадахгүй байгаа ба 91911046, 80208004, 80608004 дугаарын утсаар нь холбогдохоор утсаа авахгүй, холбогдохгүй байна. Хүнээр дамжуулан авсан тул хаана амьдардаг болохыг нь мэдэхгүй. Иймд О.******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан О.*******ийн иргэний бүртгэлийн лавлагаа, Улаанбаатар төмөр замын 6*******2, 6707************** тоот орлох падаанууд зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь О.******* эрэн сурвалжлуулахыг хүсчээ.  Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:  

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, О.******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Улаанбаатар төмөр замын 6*******2, 6707************** тоот падаанууд зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь 4 вагон нүүрсний үнэ 6.150.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй боловч О.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК  нь хуульд заасан харьяаллын дагуу түүнийг  эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар Боржигон овогт ******* /РД: ТД8508*******002/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

*******. Шийдвэрийн хувийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн  дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                     

ДАРГАЛАГЧ                                 П.ТУЯА