| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00143/И |
| Дугаар | 103/ШШ2017/00174 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2017/00174
| 20*******7 оны 05 сарын 09 өдөр | Дугаар *******3/ШШ20*******7/00*******7******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Тугчин овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******8 тоотод оршин суух, Ахиадхан овогт - холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж *******7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч З. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 20************** оны сүүлээр -ой уулзаад байр барьж байгаа эхний ******* захиалагчтай хямдралтай үнээр зарж байгаа гэхээр нь ******* өрөө орон сууцыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж -ын хувийн данс руу нь ******* сая төгрөгийг урьдчилгаа байдлаар өгсөн. Тухайн үед байрны суурь цутгачихсан байсан бөгөөд хамгийн цаад талын хугацаа нь 20*******5 оны 09 дүгээр сар гэхэд ашиглалтанд орно гэж байсан. Би Д.-ын дансанд 20**************.*******2.03-ны өдөр *******.000.000 төгрөг, 20*******5.02.*******7-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээг бичгээр байгуулаагүй. Орон сууцыг 20*******5 оны 9 дүгээр сард хүлээлгэж өгнө гэсэн боловч янз бүрийн шалтаг хэлсээр хугацааг хойшлуулж ирсэн. Би сүүлийн 5 сая төгрөгийг - өгөхдөө, байр хэзээ ашиглалтанд орох юм бэ? гэж асуухад удахгүй орно, мэргэжлийн хяналтын талаас зөрчилтэй гээд түр хаасан гэж хэлсэн. Би мөнгөө өгчихөөд хэд хэдэн удаа холбогдож байсан, тэр үед янз бүрийн тайлбар хэлэхээр нь өөрөөс шалтгаалах зүйл байхгүй юм байна гэж бодоод өдий хүртэл хүлээсэн. Гэтэл одоог хүртэл орон сууц нь баригдаж дуусаагүй. Д.-ыг мөнгөө төлөхийг шаардаад байхаар нь би сүүлийн 5.000.000 төгрөгийг аав хуягаар банкнаас зээл авахуулж, ааваараа дансанд нь хийлгүүлсэн. Би орон сууц худалдан авах зорилгоор ааваараа зээл авахуулсан учир зээлийн хүү 2.000.000 орчим төгрөгийг би төлсөн. Д.- нь хэлсэндээ хүрэхгүй одоог хүртэл орон сууц баригдаагүй учир би түүнээс өгсөн мөнгө болон бусдад төлсөн зээлийн хүүг нэхэмжилнэ. Иймд Д.- орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн *******5.000.000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 2.000.000 төгрөг, нийт *******7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний хувьд Д.- гэдэг хувь хүнтэй байр худалдан авахаар тохирсон болохоос ДД гэдэг компанитай гэрээ байгуулаагүй, ийм компани байдаг гэдгийг ч би мэдэхгүй. Би энэ нэхэмжлэлийг Д.- холбогдуулан гаргасан, Д.- уг мөнгийг гаргуулна гэв.
Хариуцагч Д.- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З. нь 20************** оны ******* дүгээр сард надтай уулзаж, манай барьж байгаа барилагт хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож, нэг өрөө байрыг 25 сая төгрөгөөр бэлнээр төлөхөөр болсон. 20**************.*******2.03-ны өдөр ******* сая төгрөгийг манай компаны Хас банкны дансаар, 20*******5.02.*******7-ны өдөр Хаан банкны дансаар 5 сая төгрөгийг тус тус нийт *******5 сая төгрөгийг манай компанид төлсөн. Бидний хооронд 25 сая төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж баталгаажуулна гэж тохиролцсон болохоор гэрээ хийгдээгүй байсан. 20*******6.05.30-ны өдөр З. нь өөрийн биеэр манай компанид хүрэлцэн ирж, цаашид хөрөнгө оруулалт хийж чадахгүй болсноо мэдэгдсэн. Ингээд хөрөнгө оруулагч биш захиалагч болж нэг өрөө байр худалдан авахаар зөвшилцсөн боловч одоог хүртэл гэрээ байгуулаагүй харин ч урьд нь өгсөн мөнгө төгрөгөө буцаан авах хэлбэрт хүрсэн. Нэгэнт З.тай манай компани цаашид хамтран ажиллах боломжгүй болсон учир хөрөнгө оруулалтаар оруулсан *******5 сая төгрөгийг буцаан олгох нь бидний үүрэг юм. Одоогоор манай компаны үйл ажиллагаа түр зогссон байгаа бөгөөд бид хөрөнгө оруулалт буюу хамтран ажиллах компанитай тохиролцож байна. Ийм учраас З.******* гаргасан нэхэмжлэлээс 2 сая төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З. нь хариуцагч Д.- холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж урьдчилгаанд өгсөн *******5.000.000 төгрөг, гэрээнээс татгалзснаас учирсан хохирол 2.000.000 төгрөг нийт *******7.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.- нь ДД ХХК-ны захирал бөгөөд З. нь манай компанитай нэг өрөө байр худалдан авахаар тохирсон, урьдчилгаа *******5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 2.000.000 төгрөгний хүүг төлөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Д.-, нэхэмжлэгч З. нар нь 20************** оны ******* дүгээр сард ******* өрөө орон сууцыг 25.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.******* дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагчийн зүгээс эдийн засгийн хямрал, барилгын салбарын хөрөнгө оруулалт зогссоны улмаас тохирсон хугацаанд захиалсан байрыг хүлээлгэж өгч чадаагүй бөгөөд урьдчилгаа төлбөрт авсан *******5.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Д.- нь ******* өрөө байрыг барьж 20*******5.09 дүгээр сард ашиглалтанд оруулахаар тохирсон ч санхүүгийн байдлаас шалтгаалан уг байр ашиглалтанд ороогүй байх тул нэхэмжлэгч З.******* урьдчилгаа төлбөрт төлсөн *******5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч З. нь ******* өрөө байр худалдах, худалдан авах гэрээг амаар иргэн Д.-ай, хариуцагч нь ДД ХХК-тай тус тус байгуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч хавтаст хэргийн 3-р хуудсанд авагдсан мөнгө хүлээлцсэн баримтанд мөнгө хүлээн авсан Ахиадхан овогт - гэж бичигдсэн, 20**************.*******2.03-ны өдөр *******.000.000, 20*******5.02.*******7-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус ДД ХХК-ний дансанд бус Д.-ын дансанд шилжүүлсэн байдал болон хариуцагч нь компанитай гэрээ байгуулсан гэсэн тайлбараа нотолж чадаагүй байх тул *******5.000.000 төгрөгийг иргэн Д.- гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.******* дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.******* дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ .
Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 20*******5 оны 2 дугаар сарын *******3-нд авсан зээлийн хүү 2.000.000 төгрөг нь хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцогдохгүй юм.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
Дээрх зээлийн хүү нь нэхэмжлэгчийн өөр этгээдтэй байгуулсан гэрээний үүрэг бөгөөд хариуцагч хуульд заасан хугацаанд тухайн байрыг ашиглалтанд оруулж хүлээлгэж өгсөн ч нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.- нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд очих боломжгүй байх тул өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.*******, 227 дугаар зүйлийн 227.*******, 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ахиадхан овогт - орон сууцны урьдчилгаа *******5.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тугчин овогт ******* т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******2.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.- 232.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.*******, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА