Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 149/ШТ/0038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Хохирогч Р.Тл

Шүүгдэгч Б.А, Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А, Т.Д нарт холбогдох эрүүгийн 2132000200016 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,1999 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой , мэргэжилгүй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Номгон овогт Буянтогтохын А/рд:*/

Монгол улсын иргэн,1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах ,эгч, дүүгийн хамт *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй ,оюуны хөнгөн хомсдол өвчтэй, хариуцах чадвартай, Совид овогт Толбекийн Д /рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Т.Д нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 06-аас 07-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Довын дов №20 тоот хаягт байрлах Р.Тлын эзэмшлийн орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 330000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

    Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой гол дээр найз нарын хамт архи уугаад гэр рүүгээ явж байтал Д араас ирээд бид хоёр юм яриад явж байгаад би Дийг нэг айлаас зурагт аваад өгчих гэж хэлээд хохирогчийн гэрт очиж байшингийн цонхыг нь би хагалаад Дийг оруулж би гадаа хүн харж байя гэж хэлээд гадаа үлдсэн. Ингээд Д байшингийн цонхоор ороод дотроос нь зурагт авч гарч ирсэн.  Зурагтыг нэг газарт аваачаад тавьчих гэж Дд хэлээд би ахындаа очоод хоносон. Маргааш нь найзынхаа төрсөн өдөрт явж байгаад цагдаад баригдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: ...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэрт байж байхад Амармөрөн манайд ирээд нэг айлд ороод зурагт аваад өгчих гэхээр нь би зөвшөөрч тэр айлд ороод зурагт аваад гарч ирсэн. Тэгээд А зурагтыг нэг газар аваачаад тавьчих гэхээр нь би ахынхаа хуучин байшинд аваачиж тавьсан. Байшингийн цонхыг А хагалсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. ...гэх мэдүүлэг.

Хохирогч Р.Тл шүүхийн хэлэлцүүлэгт: ...Миний бие хүүхдүүдийн хамт амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 06-нд А, Д нар нь манай гэрт орсон байсан. Тухайн үед манай хөрш айлын хүн манай цонхыг хагарсан, хөшиг нь салхинд хийсээд байна юу болсон юм бол гээд надад утсаар хэлсэн. А Д нар орж хулгай хийснээ зөвшөөрч мэдүүлсэн. Одоо би үзэх зурагт байхгүй байшингийн цонх хагархай эвдэрхий хэвээрээ байгаад байна. Тиймээс би одоо цонхоо шиллүүлж авах, Улаанбаатар хотоос Түнхэлд ирсэн буцсан зам зардал нэг талдаа 70000 төгрөг нийт 1400000 төгрөг, хагарсан цонхоо шиллэхэд 100000 төгрөг  нийт 240000 төгрөг болохоор байгаад байна. Манай хүү Дийг зодсон цохисон зүйл бол байхгүй. Би энэ хоёр хүүхдийг заавал шоронд явуулах хүсэл бол байхгүй. ... Би одоо гомдол санал байхгүй.  ... гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн 2132000200016 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч Р.Тл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн цаг мөчид би Улаанбаатар хотод байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр яваад буцаж гэртэй ирээгүй. Өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн довын дов-20 тоотод байдаг хаашаа байшингаа өөрийн дүү болох Тжд харж байгаарай гэж захиж үлдээсэн юм. Тэгээд би хулгай орсон гэдгийн сонсоод Улаанбаатар хотоос РСR-н шинжилгээ өгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээд 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 17:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багт ирсэн. Манай хөрш айлын хүн болох миний төрсөн эгчийн охин Ундрал надад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн.Манай байшингийн цонхыг хагалж ороод дотор нь байсан дотор байсан “Philips брэндийн 32 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, ягаан эрээн өнгийн орны даавуу /орны бүтээлэг/ 1 ширхэг, гурил зуурдаг байсан жижиг ягаан өнгийн төмпөн 1 ширхэг, LG брэндийн бор өнгийн гар утас 1 ширхэг/манай нөхөр барьдаг байсан эвдэрхий утас/, миний эзэмшлийн хуучин хадгаламж банкны хугацаа дууссан виза карт 1 ширхэг” алга болсон байсан.Би зурагтаа 2015 онд авсан шиг санагдаж байна.Улаанбаатар хотод байдаг Номин их дэлгүүрээс тухайн үеийн ханшаар 400000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин гар утсаа болохоор хэзээ хаанаас авсан гэдгээ санахгүй байна одоо угаасаа асдаггүй эвдэрхий утас болохоор үнэлэх боломжгүй байх. Виза карт нь хугацаа нь дууссан харин даавууг нь манай эгч Солонгосоос явуулж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай ганц хүү болох Г.Баярхүү нь Өмнөговь аймагт ажилдаг. 2020 оны 12 дугаар сарын 20-ны ойролцоо гэртэй нэг ирээд явсан юм. Тэгэхдээ гэрийнхээ түлхүүрийг манай дүү болох Тжынд үлдээгээд ажлаасаа дуудагдаад явсан гэж хэлж байсан. Би тэгэхээр нь Улаанбаатарт ирэх хүн байвал гэрийнхээ түлхүүрийг захиад авч ирүүлчих гэж өөрийн охин болох Г.Бмд хэлж байсан.Тэгэхээр нь манай охин өөрийн найз болох Аг гуйгаад манай ахын гэрээс очоод гэрийн түлхүүр аваад манай гэрт ороод гэр зүгээр байна уу үзээд өгөөч гэж хэлээд найзыгаа явуулсан юм. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А гэх манай охины найз нь Улаанбаатар хот руу явна гэж хэлээд манай гэрийн түлхүүрийг Тж гэх манай хамаатны гэрт очиж аваад гэрийн гадна очоод видео чат хийж харуулсан юм. Тэгэхэд хамгийн сүүлд манай гэр зүгээр байна гэж А гэх залуу хэлээд манай гэрийн түлхүүрийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод манай охин болох Г.Бмд авч ирж өгсөн. А гэх залуу хотод манай гэрийн түлхүүрийг авч ирж өгөөд он солигдох үед очих айл байхгүй одоо яана гээд байхаар нь би манайд оноо гаргахгүй юу гээд манай охин бид 2-той хамт шинэ оноо Улаанбаатарт угтаад Түнхэл рүү буцаад яваад өгсөн байсан.Тэрийг мэдэхгүй байна. Нэг машинтай очсон гэж манай охинтой ярьж байсан. Манай охин чи хэнтэй очсон юм хажууд чинь нэг хүн байна гэж Аөөс асуухад эхлээд би ганцаараа байна гэж хэлсэн тэгэхээр нь манай охин хажууд чинь нэг хүн байна ш дээ гэсэн чинь би танихгүй шүү дээ гэж хэлхээр нь бид 2 тоогоогүй орхисон. Хэнтэй очсон гэдгээ А гэх залуу нуугаад байсан.Манай гэр зүгээр байсан. Намайг явахад гэр ямар байсан яг тэр хэвээрээ байсан. Зурагт, хөргөгч, шкаф гээд бүх юм байрандаа байсан. Манай гэрт хүн байхгүй удсан болохоор маш их хүйтэн байсан манай хүү гэртэй лав хоноогүй хаана хоносон гэдэг мэдэхгүй байна. Манай дүү Тж надад хэлэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар баг довын дов-12 тоотод байдаг байсан одоо эзэнгүй Д гэж хүний байшингийн ёроолд зурагт байсан гэдгийг харсан хүн байна гэж над руу утсаар ярьж байсан юм. Энэ Д гэх одоо нас барьсан залуугийн ах дүүгийн нэр нь байж магадгүй гэж бодож байна. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 31-32 дугаар хуудас/

Гэрч Д.БЭ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Уг Довын дов №20 тоот айлын хүүхэд нь гэх Баярхүү хааяа нэг гэртээ ирдэг. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээсээ гарч ертөнцийн зүгээр хойшоо харахад манай хойд хөрш Довын дов №20 тоот байшингийн урд цонхон онгорхой хагарсан байдалтай харагдсан. Тэгээд хулгай орсон юм бол уу яасан юм бол гэж бодоод тухайн айлын хамаатныхан Ундрал эгчийнд орж Довын дов №20 тоотод хулгай орсон юм биш үү гэж хэлсэн.Намайг хэлэхэд Ундрал эгч цагдаагийн байгууллагат мэдэгдсэн. Тэгээд Ундрал эгчийн хамтаар хашаанд орж онгорхой цонхны дэргэд очоод харахад “Цонхон хагарсан байшингийн дотор эд хогшил эмх замбараагүй хулгай" орсон байдалтай харагдсан. Уг байшингийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй цонх л хагарсан байсан. 2017 онд уг айлын хүмүүс Улаанбаатар луу нүүсэн байх. Зуны цагаас гэрийн  хүмүүс ирсэн харагддаг.2020 оны 12 дугаар сарын 27-28-ний үед хулгай орсон гэх айлын хүүхэд нь Баярхүү ирсэн байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 33 дугаар хуудас/

Гэрч Ц.Цз мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр уулын модонд хуш модны самарт явах гээд Төвийн хүнсний дэлгүүрээс ойр зуурын хүнсний зүйлээ аваад гэр лүүгээ явах гэж байхад манай довын дов-д байдаг Солонго гэдэг эмэгтэй байдаг тэр эмэгтэй бас төвд явж байгаад надтай тааралдаад юм яриад зогсож байсан. Солонго надад ярихдаа манай Довын дов 20 тоотод байдаг айлд хулгай ороод зурагтыг нь аваад явсан гэж ярьсан юм. Тэгэхээр би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрийн урьд байдаг Д гэх залуугийн эзэнгүй байшингийн гадаа нэг хар зурагт байшин түшүүлээд тавьсан байсан юм гэж хэлсэн. Тэр зурагт мөн байсан юм байна даа гээд бид 2 яриад гэр лүүгээ явцгаасан. Тэр өдөр би гэрийнхээ хогийг хаячаад явж байсан тэгээд хашааныхаа булангаас харахад хар өнгийн зурагт харагдаж байсан. Тэгээд би бодохдоо эвдэрсэн зурагтаа хаясан юм болов уу гэж бодсон. Ойролцоогоор манай зурагтаас жаахан жижгэвтэр гэхээр 32 инчийн зурагт байсан байж магадгүй байх. 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байсан шиг санагдаж байсан өдөр байсан гэхээр өдрийн 15:00 цагийн орчим байсан. Би сайн мэдэхгүй тэр айл эзэнгүй байдаг хуучин Д гэж хүн байсан тэр залуу нь одоо нас барсан гэж л мэднэ. Ойролцоогоор 4x3 хэмжээтэй байшин байж магадгүй, гадна талаасаа харагдах байдал нь шавран бор байшин харагддаг, нурж унах гэж байгаа хүн амьдардаггүй, хаалга цонх нь эвдэрч хагарсан байдалтай мөн тал хашаа нь нурсан айл байдаг. Одоогоор бол хүн амьдрах боломжгүй байгаа хаалга цонх үүдний шил хагарсан байдалтай харагдаж байсан. Урин дулаан цагаар бол Цэргийн ангид амьдардаг Бүлтүү гэдэг залуу ирж очоод явж байдаг харагддаг.Би тэрийг сайн хэлж мэдэхгүй. Бүлтүүг бас Д гэж найзууд нь дууддаг гэсэн. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр бол хүн хараагүй.Мэдэхгүй байна. Манайхаас урд талд байдаг айл.Тэд нар одоо хотод байдаг гэсэн. Одоо хөл хорионд орсон наашаа явж чадахгүй байгаа гэж байсан. Тухайн айлд зунаас хойш одоог хүртэл эзэнгүй байгаа. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 40 дүгээр хуудас/

Гэрч М.Тж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Довын дов №20 тоот манай хамаатны айл. Довын дов-20 тоот айлын байшин Г.Бмгийн нэр дээр байдаг. Уг тоот айлд Тл, Бм Баярхүү нарын хүмүүс байдаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ний өглөө Сэлэнгэ аймгийн Мандал сум яваад орой 21 цагийн үед Түнхэл тосгонд ирсэн. Хөрш айл төрсөн дүү Ундралын гэрт ороход хамаатны дүү Г.Бмгийн гэрт хулгай орсон байсан гэж дүү М.Ундрал хэлсэн. Тухайн айлын залуу Баярхүү 2020 оны 12 дугаар сарын 25-27-ний үед гэртээ ирсэн харагдаж байсан. Баярхүү гэртээ ирээд 2-3 хоноод явсан. Тухайн үед цонхонд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл харагдаагүй. Би хамаатны дүү Г.Бмтай ярьж гэрт байгаа эд зүйлийн хэлж бүртгүүлэхэд Г.Бм гэрт байсан “Хар өнгийн 32 инчийн Philips загварын LCD зурагт байхгүй алга болсон байсан гэж хэлсэн. Бусад зүйл нь байна гэж Г.Бм хэлсэн. Сэжиглэж байгаа хүн байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 37-38 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 9 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-17 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 19, 22-23 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 26-28 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 114-117 дугаар хуудас/

Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээний 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №Ц-107 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”/Хх-ийн 60-61 дүгээр хуудас/

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №36/21 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа/Хх-ийн 68 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №34/21 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа/Хх-ийн 72 дугаар хуудас/

Шүүгдэгч З.Зжын оршин суугаа газрын тодорхойлолт/Хх-ийн 84 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.А, Т.Д нарын иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 95-96 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Бб, З.Зж нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 112-113 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Аөөс хохирогч Р.Тлд 330000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч Б.А, Т.Д нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Б.А, Т.Д нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон Довын дов №20 тоотод оршин суух, иргэн Р.Тлын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч Б.Аий мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 41-42, 90-91 дүгээр хуудас/,  шүүгдэгч Т.Дий мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 82-83 дүгээр хуудас/,хохирогч Р.Тлын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 29-32 дугаар хуудас/,Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 26-28, 114-117 дугаар хуудас/,Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээний 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №Ц-107 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”/Хх-ийн 60-61 дүгээр хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон нотлох баримтыг үгүйсгэсэн баримтгүй, шүүгдэгч Б.А, Т.Д нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Б.А, Т.Д нар нь  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 330000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулж байгаа үйлдэл нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амар хялбар аргаар ашиг, орлого олох зорилготой шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон тул  шүүгдэгч Б.А, Т.Д нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс шүүгдэгч Б.А, Т.Д нарт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.А гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 330000 төгрөгийг хохирогч Р.Тл нөхөн төлсөн болох нь шүүхийн шатанд гаргаж ирүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Тл нь Улаанбаатар хотоос Түнхэл тосгонд ирж мөрдөгчтэй уулзаж мэдүүлэг өгөхөөр ирсэн, буцсан зам зардал 140000 төгрөг, байшингийн цонх шиллэх зардал 100000 төгрөг нийт 240000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэх боловч хэрэгт хавсаргаж ирүүлсэн нотлох баримтгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хохирлыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

            Гурав. Шүүгдэгч Б.А, Т.Д нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.А, Т.Д нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.А, Т.Д нарт эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрын нэгээс багагүй хугацаагаар хорих ялыг оногдуулах зүйлтэй байна гэж үзлээ.

Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А, Т.Д нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LG  загварын гар утас 1 ширхэг/эвдэрхий/, TUUL.R гэсэн бичиглэл бүхий Хадгаламж банкны виза картыг хохирогч Р.Тлд, Adidas гэсэн бичиглэл бүхий хар өнгийн ноосон малгайг шүүгдэгч Т.Дд нарт тус тус буцаан олгохыг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 Тогтоох нь:

 

   1. Шүүгдэгч Номгон овогт Буянтогтохын А, Совид овогт Толбекийн Д нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Аийг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Дийг 01/нэг/жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А, Т.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Т.Д нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А, Т.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.А нь хохирогч Р.Тлд 330000/гурван зуун гучин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нар нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Р.Тл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн LG  загварын гар утас 1 ширхэг/эвдэрхий/, TUUL.R гэсэн бичиглэл бүхий Хадгаламж банкны виза карт зэргийг хохирогч Р.Тлд, Adidas гэсэн бичиглэл бүхий хар өнгийн ноосон малгайг шүүгдэгч Т.Дд нарт тус тус буцаан олгосугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.А, Т.Д нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ.