Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 149/ШТ/0044

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Бд холбогдох 2132000000034 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1996 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шавар, будагчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын Зүүгхараа дахь Барилга ашиглалтын үйлчилгээний 1 дүгээр ангид шавар будагчин ажилтай байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Отгонбилэгийн Б. /РД:*/

 

           Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 24 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан гэртээ хамтран амьдрагч Э.Уттай маргалдаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бы өгсөн …. ... 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа тараад хамтран амьдрагч Э.Ут, хамт ажилладаг Х.Пс нарын хамт дэлгүүрээс 2 ширхэг том савтай пиво аваад Хараа голын эрэг дээр очсон. Тэгээд голын эрэг дээр 1 сав пивоо уучихаад Хараагийн № 24 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан гэртээ ирсэн. Гэртээ ирээд 1 сав пивоо Псгийн хамт хувааж уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Маргааш нь хамтран амьдрагч Утгаас юу болсныг өөрөөс нь сонсож мэдсэн. Ахиж архи уухгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Э.Утгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хамтран амьдрагч болох О.Бы хамт ажлаа тараад 18 цагийн орчимд харих замдаа найз Пстэй 3 дугаар багт байрлах Мөнгөн мод хүнсний дэлгүүрийн гадаа таарсан. Тэгээд бид гурав Тод хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн 3 сав пиво аваад гол явсан. Гол дээр О.Б Х.Пс нар пиво уугаад би уугаагүй. Тэндээсээ манай гэрт очоод үлдсэн пивоо хувааж уугаад тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдоод тэр шарандаа намайг О.Б зодсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.... О.Б миний үснээс зулгаагаад сандлаар зүүн гар луу хэд хэдэн удаа цохисон. Би О.Бтай хамтран амьдраад нэг жил гаран болж байгаа юм. Урьд нь О.Б ийм асуудал гаргаж байгаагүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 08, 13-14 дүгээр хуудас/

Гэрч Х.Псгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2021 оны 04 дүгээр сарын 16-ны орой О.Б, Э.Ут бид гурав гол дээр очоод О.Б бид хоёр 2 литрийн пиво хувааж уусан. Э.Ут машин барьж явсан болохоор пиво уугаагүй. Тэгээд гол дээр хүйтэн байсан болохоор Хараагийн гудамжинд байдаг О.Бы гэрт очоод тэндээ мөн 2 литрийн пиво уусан. Тэгээд удалгүй О.Б, Э.Ут хоёр муудалцаад О.Б Э.Утгийн гар луу цохисон. Яг ямар асуудлаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй.... Быг элдвийн ямар нэгэн зан авир гаргаж байгааг нь харж байгаагүй. Тухайн өдөр яагаад тэгснийг нь ойлгоогүй. Архи тамхи хэрэглэдэггүй. Тэр өдөр нилээн согтчихсон байсан. Гэх мэдүүлэг /Хх-н 17-18 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № 88 ...... Дүгнэлт:

1.Э.Утгийн биед зүүн мөр, зүүн гарын бугалга, зүүн хацарт зулгаралт, зүүн мөр, зүүн дал, зүүн гарын бугалга, шуу, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 24-25 дугаар хуудас/

О.Б нь Хараагийн гудамжны № 42 тоотод, ам бүл 5 оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 38 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Бы иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 42 дугаар хуудас/

О.Б нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 44 дүгээр хуудас/

Хохирогч Э.Утгийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан уг хэрэгт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 46 дугаар хуудас/

Яллагдагч О.Бы Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр Уттай учир зүйгээ олсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 24 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан гэртээ хамтран амьдрагч Э.Уттай маргалдаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч О.Бы хохирогч Э.Утгийн зүүн мөр, зүүн хацар, зүүн гарын бугалга, зүүн чихний ар хэсэг рүү гар болон сандлаар цохиж зодсон  үйлдэл нь О.Бы архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болсноос хоорондоо маргалдсанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Бы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 160000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Э.Ут нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар

 

зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Отгонбилэгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Быг 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б нь 480000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.