| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Т.Өсөхболд,
шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Э.Д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******21 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, *******21 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................... регистрийн дугаартай, овогт Э.Д,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Д нь *******21 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс *******21 оны 03 дугаар сарын 03-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын 311 тоот өрөөнөөс Д.Цийн эзэмшлийн 450000 төгрөгийн үнэ бүхий “Galaxy A9 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: Би өөрийн гаргасан алдаагаа зөвшөөрч байна. Өмнө нь гэрчээр мэдүүлэхдээ үйл баримтыг ярьсан учраас хэлэх зүйл алга байна. Би гар утсыг нь буцаагаад өгсөн. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Би тухайн үедээ уучлал гуйсан гэв.
Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:
1. Гэрч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 3-5-р хуудас/,
2. Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
3. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
4. Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16-р хуудас/,
5. Гар утас үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******-р хуудас/,
6. Яллагдагч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37-р хуудас/,
7. Яллагдагч Э.Дын *******21 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 58-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Э.Д нь *******21 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс *******21 оны 03 дугаар сарын 03-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын 311 тоот өрөөнөөс хохирогч Д.Цийн эзэмшлийн 450000 төгрөгийн үнэ бүхий “Galaxsy A9 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Цид 450000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1995 оны 02 сарын 05-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суудаг, ийн / “... Би *******21 оны 03 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын 311 тоот өрөөнд найзууд болох н., н. нарын хамт архи уугаад унтаж байгаад шөнө 03 цагийн үед сэрэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд тухайн үедээ хайгаад олоогүй. Тэгээд олдохгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан. Э.Д гэдэг залуу хулгайлж авсан талаараа цагдаад хэлсэн байсан. Э.Д надад утсыг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,
Гэрч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найз н., н., н. нар хамт байсан. Хажуу өрөөнд хүмүүс орж гараад байсан. н.ийн хамт буудалд дагуулж ирсэн Э.Д гэдэг залуу бас байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******21 оны 03 сарын 02-ны өдөр Д.Ц, н. нарын хамт гадуур хоолонд орж явж байгаад “” зочид буудалд оруулж өгөөд хамтдаа байж байгаад орой ******* цагийн үед тухайн өрөөнөөс гараад явсан. Маргааш өглөө нь Д.Ц утсаа алдсан гэж дуулаад цагдаа дээр ирж уулзсан. Тэр өдрөөс хойш уулзаагүй. ...Тухайн үед Д.Ц А9 Pro маркийн андройд утас барьж байсан. ...Д.Цийн гар утсыг Э.Д гэдэг залуу хулгайлж авсан гэдгийг сүүлд өөрөөс нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -р хуудас/,
Яллагдагч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна уу гэх асуултанд хариулсан Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгт бүх зүйлийн талаар ярьсан, одоо нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
Яллагдагч Э.Даас Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын *******21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 40 дугаартай зөвшөөрөл /хавтаст хэргийн 11-р хуудас/,
Яллагдагч Э.Даас Эд зүйлийг хураан авсан талаархи *******21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “...Иргэн Э.Даас SAMSUNG маркийн GALAXY A9 Pro хар ногоон өнгийн IMEI дугаартай гар утас түр хураан авав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12-р хуудас/,
Хураан авсан эд зүйлд үзлэг хийж, хохирогч Д.Цид хүлээлгэн өгсөн талаархи *******21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “...Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 306 тоот өрөөнд дараах эд зүйлд үзлэг хийв. ...Сим картыг хийж дахин асааж IMEI кодыг шалгахад... дугаар гарч байсныг үзлэг хийж тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 13-16 р хуудас/,
Гар утаст үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн *******21 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “GALAXY A9 Pro маркийн гар утас бүгд үнэ 450000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******-р хуудас/,
Яллагдагчийн Э.Дын *******21 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн ******* дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Дт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд хохирлыг бүрэн арилгасан тул ийнхүү хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 58-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д нь найз н.ийг хүргэж өгөхөөр *******21 оны 03 дугаар сарын 02-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын 311 тоот өрөөнд ирсэн, тухай өрөөнд хохирогч Д.Ц, иргэн н. нар байсан, улмаар шүүгдэгч нь н., хохирогч Д.Ц, иргэн н. нарын хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаад хохирогч Д.Цийг согтох үед түүний эзэмшлийн “GALAXY A9 Pro” маркийн хар ногоон өнгийн гар утсыг хулгайлан авч явсан, хохирогч гар утсаа алдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шүүгдэгч Э.Даас гар утсыг авч хохирогчид өгсөн зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Зочид буудлын өрөөнд хамт байсан хохирогчийн гар утсыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан буюу бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад мэдэгдэлгүйгээр, гар утсыг нь өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авсан шүүгдэгчийн үйлдлийг шунахайн сэдэлтээр, хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Дын хохирогчийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Дыг хохирогч Д.Цийн эзэмшлийн гар утсыг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн тухайн үед шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч Э.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Дын хохирогчийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цид 450000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс гар утсыг хураан авч хохирогчид өгсөн, мөн тэрээр нь хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “...Э.Даас гар утсаа авсан болохоор гомдол, санал алга байна.” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 22-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Д урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 49-р хуудас/ тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Дын хувийн байдлын талаар гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Д нь миний төрсөн хүү байгаа юм. ******* сумын 10 жилийн сургуулийн 2 дугаар анги төгссөн. Сургуулиас тархины гэмтэлтэй гэдэг шалтгаанаар гарсан. Одоо тогтмол эм уудаг. Одоо эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд тусдаа гараагүй байгаа.” гэх мэдүүлэг, гэрч нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Д нь одоо эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Бага наснаасаа тархины гэмтэлтэй гэдэг оноштойгоор байнга эм уудаг. Одоо хүний үг яриаг сайн ойлгоно. ******* сумын 10 жилийн сургуулийн 2 дугаар ангиас гарсан. Архи, тамхи хэрэглэдэггүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй байх.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын *******21 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3******* дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 40-42, 52-56-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлснийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах араг хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 8 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэв.
Мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид сануулж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн *******36000000*******8 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг биет байдлаар төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Д-г 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч Э.Дт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг” хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Дт сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Дт тайлбарласугай.
7. Эрүүгийн *******36000000*******8 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Дт хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.