Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

       

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:        

  

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Э.Ууганзаяа,  

хохирогч Ч.А /цахимаар/

хохирогчийн өмгөч ******* /цахимаар/

шүүгдэгч Н.Б,

шүүгдэгчийн өмгөч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ө ургийн овогт Н.Бд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0*******1 оны 0******* дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч, *******0*******1 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1986 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн хүний нөөцийн мэргэжилтэнгээр, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байсан, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар ******* айлын байрны 17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ...................... регистрийн дугаартай, Ө ургийн овогт Н.Б, 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Н.Б нь *******0*******0 оны 09 дүгээр сарын *******7-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байх гэртээ байтал хохирогч Ч.Ааас эхнэрийг нь доромжилсон мессеж ирүүлснээс болж бухимдаж “Ч.Аыг олж ир учрыг нь тодруулъя” гэж улмаар хохирогч Ч.А гэрийнх нь гадна такситай ирж, улмаар таксинаас гарч зугтаад хуучнаар Комбинатын дэлгүүрийн 3 замын уулзварын засмал зам дагуу гүйж байтал шүүгдэгч Н.Б хөөж гүйцэж очин унагаагаад гар болон хөлөөрөө биеийн бүх хэсэгт нь цохиж, мөн хутгаар дал хэсэгт ******* удаа санаатай хутгалж, хохирогч Ч.Аын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Б мэдүүлэхдээ: Над руу нэг дугаараас мессэж бичээд, залгаад байхаар нь би блоклосон. Гэтэл дараа нь өөр дугаараас дахин мессэж бичээд залгаад байсан. Би дугааруудыг нь блоклочихоод амрах гэж байтал гэрийн хаалга хүчтэй цохиж эхэлсэн. Тухайн өдөр манай найз манайд ирэх ёстой байсан. Очоод хаалга нээтэл ******* манайд ороод ирэхээр нь би барьж аваад яагаад хүн доромжилдог юм гээд муудалцахад надаас зугтаад явсан. ******* намайг гэртээ байхгүй, гадуур явж байгаа гэж бодсон юм шиг байсан. ******* манай эхнэртэй уулзах гэж ирсэн эсэхийг нь мэдэхгүй. Тухайн шөнө би эхнэртэйгээ маргалдаад хэнтэй нь амьдрах юм. Учрыг нь олчихоод ир гээд эхнэрээ хөөгөөд явуулсан. Хэсэг хугацааны дараа ******* ирсэн. Би хоол хийж байсан хутгаа гартаа бариад гарчихсан байсан. Яагаад тэр хутгыг барьснаа санахгүй байна. Амгаланбаатартай уулзаж учраа олъё гээд очтол надаас зугтаад машинд ороод хаалга түгжчихсэн. Би жолоочийг нь дарамталж байгаад байгаад хойд талын цонхыг нь ойлгоод хаалгыг нь нээсэн чинь ******* эсрэг талын хаалгаар гараад зугтсан. Надтай юм яриагүй. Би араас нь хөөж очиж барьж аваад ноцолдож байтал хутгатай гараараа дээрээс нь дарж унасан. Би хүнд хутга хүргэх вий гэж бодож байтал хүмүүс ирж салгасан гэв.

Хохирогч Ч.А мэдүүлэхдээ: ******* худал мэдүүлэг өгч байна. Миний хувьд урдаас нь эсэргүүцсэн үйлдэл үзүүлээгүй. Намайг битгий зод. Хоёулаа учраа олъё гэж хэлсэн. Үнэхээр өөрийг нь зодсон гэж байгаа бол тухайн үед шүүхийн дүгнэлт гаргуулахгүй яасан юм. ******* чамайг яг одоо алчихъя гээд над руу хутга бариад дайраад байсан. Хутга барьж байсан хүн хоёр удаа миний дээр бүдэрч унах боломжтой юу? Миний хувьд *******ыг намайг санаатайгаар алахыг заналхийлсэн гэж үзэж байна. Тухайн үед бичсэн мессэжүүд нь одоо хүртэл миний утсан дээр байгаа. Мөн *******ын эхнэр гаас болж би эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдарч байна. Манай гэрт очоод гэрийн гал, голомтыг татаж унагааж байсан удаатай. Хэн хэн нь буруутай байх. Хууль, шүүхийн байгууллагад худал мэдүүлэг өгч болдоггүй байтал  худал мэдүүлэг өгсөн байсан. Би *******тай зодолдоогүй. Тухайн өдөр надад зодолдъё гэсэн бодол байгаагүй. Би гомдолтой байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад над руу нэг ч удаа яриагүй. Эхнэр нь буцаад ажилдаа орчихсон. Одоо чи хохироод үлдэн гэж хэлж байсан. Миний хувьд маш их гомдолтой байна. *******ын эхнэр *******5-ны өдөр надтай хамт буудалд хоносон. Тухайн өдөр *******ын эхнэр намайг дуудах гэж гараагүй. Манай найзтай хамт явж байхаар нь би араас нь таксидаад очтол миний толгой руу хамаагүй цохиод байхаар нь би чи өөр хүнтэй явалдаад байгаа юм уу? нөхөр чинь буруу ойлгоод байна. Одоо очиж асуудлаа шийдье гэж хэлсэн.  нөхөр лүүгээ ямар мессэж бичсэнийг би мэдэхгүй. Миний хажууд нөхөртэйгөө утсаар яриагүй. Гэнэт ******* гэрээсээ хутга аваад гарсан байсан. Би хутгатай хүн хараад айгаад зугтсан. Би айл гэр үймүүлсэн бол хариуцлагаа хүлээнэ. *******ын эхнэрээс болж би хоёр жоохон охиноосоо тусдаа, хүний нутагт амьдарч байна. Гэр бүлийн асуудал ярих гэж байгаа бол энэ хэргээс тусдаа шийдье. ******* намайг санаатайгаар алахыг завдсан. Миний хувьд гомдолтой байна. Миний настай ээж эмнэлэг дээр уйлаад явж байхад ******* нэг ч удаа ирж уулзаагүй. Сэтгэл санааны хувьд ч гомдолтой байна гэв.

            Хэргийн үйл баримтын талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гар утасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. 

Шүүгдэгч Н.Б нь *******0*******0 оны 09 дүгээр сарын *******7-ны орой *******1 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын *******  багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар ******* айлын орон сууцны 17 тоотод байх гэртээ эхнэр Л.гийн хамт байтал дугаарын хэрэглэгчээс /хохирогч Ч.Ааас/ шүүгдэгчийн утасанд эхнэрийг нь өөр хүнтэй явж байгаа мэтээр доромжилсон агуулгатай зурвас /мессеж/ ирснээс болж тэрээр бухимдаж уурлан эхнэр Л.тай муудалцсан. Улмаар шүүгдэгч Н.Бын гэрт хохирогч Ч.А нь Л.тай уулзах гэж ирэх үед шүүгдэгч уурласнаар тэрээр зугтаад явсан.  Л. хохирогч Ч.А нар нь *******014 оны 10 дугаар сард танилцсанаас хойш дотно харьцаатай болж уулздаг болсон. Тухайн үед хохирогч Ч.А нь гэр бүлтэй байсан. Хохирогч Ч.А болон Л. нарын гэр бүлийн гадуурх харилцааны талаар шүүгдэгч мэддэг байсан тул тухайн өдөр эхнэр Л.д хохирогчийг олж ир гэснээр тэрээр хохирогчийг дагуулж ирж учраа олох зорилгоор Ч.Аын утас руу нь залгасан. Л. нь Ч.Атай холбогдож улмаар түүний найз гэх нарын хамт ************** цагийн орчимд таксигаар шүүгдэгчийн гэрийн гадаа ирэх үед шүүгдэгч Н.Б нь хоол хийж байсан хутгыг барьж гарч ирж машины арын судалд сууж байсан хохирогч руу дайрч эхэлсэн. Улмаар хохирогч Ч.А шүүгдэгчээс зугтах үед шүүгдэгч түүнийг араас нь хөөж тус аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Комбинатын дэлгүүрийн 3 замын уулзварын засмал зам дээр гүйцэж очин хохирогчийг барьж авч газар унагааж дэвсэж, цохиж зодон дал хэсэгт хутгаар ******* удаа хутгалж, түүний биед олон тооны гаралт, цус хуралт, шарх бүхий гэмтэл үүсгэсэн. Шүүгдэгч нь хохирогчийг барьж авахаар хөөгөөд явсныг харсан хохирогчийн найз гэх , Л.гийн хамт таксигаар хойноос нь ирэхэд хохирогч Ч.Аыг газар унагааж зодож байсан тул Л. шүүгдэгч Н.Быг салгаж авч явсан. Тухайн үед гудамжинд явж байсан хүмүүс түргэн тусламж дуудаж, цагдаад мэдэгдсэнээр түргэн тусламжийн машин ирж хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Аын биед үүссэн гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.      

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч  Н.Б нь *******0*******0 оны 09 дүгээр сарын *******7-ны өдөр орой  ************** цагийн орчимд гар утсанд нь хохирогч Ч.Ааас эхнэрийг нь доромжилсон зурвас /мессеж/ ирүүлсэн, мөн эхнэр Л.тай уулзах гэж гэрт нь ирснээс болж уурлаж, бухимдан Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Комбинатын 3 замын уулзвар засмал зам дээр хохирогчийг унагаагаад гар болон хөлөөрөө биеийн хэсэгт нь цохиж өшиглөж зодон, хутгаар дал хэсэгт ******* удаа хутгалж, хохирогч Ч.Аын бие махбодид “******* далны дунд дээд хэсэгт шарх, зүүн мөрний ар хэсэг буюу зүүн далны дээд хэсэгт шарх, зүүн талын дал ясны дээд хэсгийн цууралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн ар хэсэгт цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт цус хуралт, айн баруун урд хэсэгт гаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсэгт цус хуралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт, зүүн чамархай хэсэгт цус хуралт,  зүүн хацар хэсэгт гаралтууд, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, хүзүүний урд хэсэгт гаралтууд хүзүүний зүүн урд хэсэг болон зүүн эгэмний баруун хэсгийг хамарсан цус хуралт, зүүн мөрний хэсэгт цус хуралт, зүүн мөрний хэсэгт гаралт, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралтууд, зүүн тохой хэсэгт гаралт, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт цус хуралт,  зүүн гарын шууны дотор дээд хэсэгт гаралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт гаралтууд, зүүн гарын сарвууны ар хэсэгт гаралтууд, хүзүүний баруун ар хэсэгт гаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, баруун гарын шууны дотор дунд хэсэгт цус хуралт, баруун тохой хэсэгт гаралтууд, нурууны дунд хэсэгт гаралтууд, бүсэлхий нурууны хэсэгт гаралтууд, цээжний зүүн урд доод хэсэгт гаралт, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Үүнд:

          Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******0*******0 оны 09 дүгээр сарын *******7-ны ************** цаг өнгөрч байсан байх Ховд  аймгийн Жаргалант сумын багийн тоотод байрлах “ ” нэртэй хүнсний дэлгүүрт зогсож байтал гадна засмал замаар машин болон хүн шуугих чимээ гарахаар нь араас нь гараад хартал манайхаас прокурор луу эргэдэг 3 замын уулзвар орчим ******* хүн нэг нэгнийгээ хөөгөөд байсан. Тэгэхээр нь тоглож байгаа юм байх гэж бодоод орох гэтэл нэг нь ёолж орилоод байхаар нь хартал нэг нь газар уначихсан нөгөө хүн нь өшиглөж байгаа бололтой харагдсан. ...Хэвтэж байгаа залуу нь эсэргүүцэж чадахгүй ёолж орилоод байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн *******5-р хуудас/,

          Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******0*******0 оны 09 дүгээр сарын *******7-ны өдөр орой *******1 цагийн үед гэр бүлийхэнтэйгээ гэртээ байж байтал манай нөхөр болох Н.Бын утсанд намайг хүнтэй яг одоо унтаж байгаа гэсэн утгатай мессеж ирсэн. Тэгэхээр нь Н.Б надаас асуухад би наадах чинь Аагий байна, бид хоёрыг муудалцуулах гээд байсан. Тэгээд удахгүй байж байтал манай гэрийн хаалгыг цохисон бөгөөд Н.Б хаалга онгойлгосон чинь Аагий буюу Ч.А орж ирээд Н.Бд хандаж “эхнэрт чинь хэлэх зүйл байна, уулзмаар байна” гэж хэлсэн. Тэгээд Н.Б уурласан чинь Ч.А гэрээс гараад зугтаасан бөгөөд Н.Б гутлаа өмсөөд араас нь гарсан чинь байхгүй байна гэж эргэж орж ирсэн. Тэгээд Н.Б намайг нөгөө Ч.Аыг олоод ир гэж хэлсэн. Тэгээд би гараад Ч.Аын найз болох тэй холбогдоод ардын намын байрны тэнд тэй уулзаад хамт байж байтал Ч.А өөрөө хүрээд ирсэн.Тэгээд дагуулаад такси бариад гэрийн гадаа ирчихээд би Н.Бруу гараад ир гээд утсаар ярьсан чинь Н.Б гэрээсээ гарч ирээд бид нар дээр ирэх хооронд Ч.А нь таксинаас буугаад хойш эргээд зугтаасан. Тэгтэл Н.Б араас нь хөөгөөд явахаар нь араас нь яваад очсон чинь засмал замын шар худгийн хажуу талын 3 замын уулзварын хажууд засмал зам дээр Ч.А, Н.Б нар хоорондоо зодолдож байхаар нь би очоод Н.Быг салгаж авсан.  ...Намайг араас нь яваад очиход Н.Б нь Ч.Аыг газар унгаачихсан өшиглөж байсан ба дахиад цохих гээд байхаар нь салгаж авсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-р хуудас/,

          Гэрч  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нарыг араас нь очих үед машинаас буугаад зугтсан ах газар хэвтчихсэн, нөгөө эмэгтэйн нөхөр гэх хүн газарт хэвтэж байсан ахын толгой хэсэгт нь 4-5 удаа өшиглөж байгаад баруун гартаа барьсан байсан хутгаар ар нуруу хэсэгт нь 1 удаа дээрээс доошоо чиглэлтэй хутгалсан.  Тэгээд эхнэр нь буугаад салгах гэж ноцолдоод үлдсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 3*******-33, 15*******-153-р хуудас/,

          Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******0*******0 оны 09 дүгээр сарын *******7-нд БОЭТ-ийн ахлах жижүүр эмчээр ажиллаж байсан бөгөөд орой ************** цагийн үед 103-аар бусдад зодуулсан гэх хүн хүргэгдэж ирсэн. Тухайн хүн болох Ч.А нь эрэгтэй 30 настай, биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаантай, орчиндоо харьцаа сул, асуусан асуултад цөөн үгээр хариулна. ...Хэсэг газрын үзлэгээр баруун ар далны дунд шугам орчинд 4 см зүсэгдсэн шархтай, баруун мөрний доод ирмэглүү 4 см орчим зүсэгдсэн шархтай шарх цэвэрлэж цус тогтоож оёдол тавьсан. Толгой дагз орой хэсгээрээ булдруутаж хавдсан, баруун нүдний дээд ухархай хөхөрч хавдсан, хамраас цус гарсан, доод уруул хуучин шархтай, хүзүү зүүн тал орчмоор гарсан шархтай ******* гарын бугалганы дээд, дунд 3/1-ээр зөөлөн эдийн хөхөрч няцарсан шархтай, баруун гарын сарвуу хавдартай, ар нуруу ******* дал орчим, ******* бөөрний орчим зөөлөн эдийн хөхөрсөн шархтай, зүүн хөлийн шилбэ бага зэрэг гарсан шархтай байсан.”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-р хуудас/,

          Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.А Л.д “нөхөртэй чинь уулзъя янхан минь, дуудчих” гэж хэлсэн юм. Тэгээд бид 3 Л.гийн нөхөр Н.Бтай уулзахаар Цагдаагийн газрын хойд талын  ******* айлын орон сууцны гадна очиж зогсоход Н.Б тэнд байсан. ...Н.Б гүйж ирээд Ч.А сууж байгаа талын хаалгыг татахад Ч.А миний урдуур гараад нөгөө хаалгаар гарч зугтаасан. Араас нь хөөгөөд явсан. Бид нар таксинд суугаад араас нь очиход ******* айлын орон сууцны цаад талын уулзварт Н.Б, Ч.Аыг өшиглөж байсан ба хамар, амнаас цус гарсан байсан. Н.Бын эхнэр Л. машинаас бууж очиж салгаж авсан. Би такситайгаа яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40-р хуудас/,

          Хохирогч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******0*******0 оны 09 дүгээр сарын *******4-ний орой ************** цагийн орчим Ховд Их Сургуулийн хажуунаас такси бариад Н.Бын гэрийн гадна Л., , таксины жолооч бид 4 хамт ирсэн. Тэгсэн машины гэрэлд Н.Б баруун гар талдаа хутга барьчихсан гарч ирсэн. Тэгээд бид хойно сууж байхдаа таксины хойд талын хаалга цоожилсон. Н.Б жолооч талын хаалгаар хойд талын хаалгаа нээхээр гараа оруулж ирээд “би яг одоо чамайг алчихъя” гэхээр нь би айгаад нөгөө талын хаалгаар нь гараад цааш зугтаасан. Тэгээд прокурорын гарын хойд талын хар зам дээр очоод баригдсан. Би “хөгшөөн хоёулаа ярилцах юм байна” гэж хэлсэн тэгтэл үг дуугүй “чамайг ална” гээд цохиж унагаагаад нэг мэдсэн доор нь байсан. Яаж доор нь байсан гэдгээ тодорхой хэлж мэдэхгүй байна. Тэгээд унасан байхад дээрээс энд тэндээс хаа хамаагүй дэвсээд миний дал руу хоёр хутгалчихаад зодож байхад Л. ирээд “одоо болно ш дээ, хаяач наадахаа” гэж хэлээд эмнэлэг, цагдаа ч дуудаж өгөлгүй Н.Быг дагуулаад яваад өгсөн. ...Тэр хавьд байсан нэг эмэгтэй утасны чинь код хэд юм гэж асуугаад эмнэлэг, цагдаад мэдэгдэж байсан. Тэгээд удаагүй цагдаа, эмнэлэг ирж үзэж ... түргэний машинд оруулсан.... Баруун талын нүд хавдаж тагларсан байсан. Хоёр талын далны орчим ... нийт хоёр удаа хутгалснаас үүссэн шарх  гэмтэл, дэвсэлтээс толгой энд тэндээ товойж хавдсан байсан.” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 34-*******-р хуудас/,

          Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Ховд аймгийн Булган суманд амьдарч байхад буюу *******014 оны 10 дугаар сард найзынхаа гэрт очиж байгаад Ч.Атай анх танилцсан. Ингээд Ч.Атай уулздаг дотно харилцаатай болсон. ...Тэгээд над руу нөхөр рүүгээ ярь одоо бүх юмаа дуусгая гээд би Амарсанаагийн талбай руу гэхэд тийшээ явахгүй Ч.А гэрийн гадаа таксины жолоочийг зогсоолгосон. Би Н.Быг Амарсанаагийн талбай дээр гараад ир гэж мессеж бичсэн байсан юм.  Тэгтэл Н.Б гараад ирэхээр нь би машины сигналыг дарж дуудсан. Ч.А буугаад зугтаасан чинь Н.Б араас нь хөөгөөд явсан.  Тэгээд таксигаа эргүүлээд араас нь явахад манай байрнаас хойшоо 300-400 орчим метр зайд очиход Н.Б Ч.Аыг зодоод хамраас нь цус гараад аллаа гэж орилж байсан. Би очоод Н.Быг салгаж аваад гэр рүүгээ явсан. ...Н.Быг аваад гэр рүүгээ харьж байхад гарт нь хутга байгааг харсан. Тэр хутга манай гэрт байсан бор шар цоохор иштэй жижиг хутга мөн байсан.”  гэх мэдүүлэг  /1-р хавтаст хэргийн 13-140-р хуудас/,

          Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Дуудлагаар захын орчим гэр хороолол дунд явж байхад “Эмнэлгийн доод талын замын уулзварын хажууд хүн хутгалуулсан байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу очиход *******9 настай гэх эрэгтэй хүн нурууны далны орчим хутгалуулсан, цус дунд зэрэг алдсан байдалтай байсан. Ингээд цамцыг сөхөж хараад хутгалуулсан гэх хэсэгт ариутгасан боолтоор дараад эмнэлгийн ойролцоо байсан болохоор яаралтай тусламжийн хэсэгт оруулаад мэс заслын эмч Мөнхбатад хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155-р хуудас/,

          Шинжээчин *******0*******0 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 784 дугаартай “...1. Ч.Аын биед гэмтэл тогтоогдлоо. *******. Ч.Аын биед ******* далны дунд дээд хэсэгт шарх, зүүн мөрний ар хэсэг буюу зүүн далны дээд хэсэгт шарх, зүүн талын дал ясны дээд хэсгийн цууралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн ар хэсэгт цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт цус хуралт, айн баруун урд хэсэгт гаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний амины зүүн хэсэгт цус хуралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт, хамрын зүүн доод хэсэгт гаралт,  дээд уруулын гадна зүүн хэсэгт гаралтууд, доод уруулын дунд хэсэгт гаралтууд, зүүн чамархай хэсэгт цус хуралт, зүүн хацар хэсэгт гаралтууд, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, хүзүүний урд хэсэгт гаралтууд, хүзүүний зүүн урд хэсэг болон эгэмний баруун хэсгийг хамарсан цус хуралт, зүүн мөрний хэсэгт цус хуралт, зүүн мөрний хэсэгт гаралт, зүүн гарын бугалганы гадна дунд цус хуралтууд, зүүн тохой хэсэгт гаралт, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны дотор доод хэсэгт гаралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт гаралтууд, зүүн гарын сарвууны ар хэсэгт гаралтууд, хүзүүний баруун ар хэсэгт гаралт, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт, баруун гарын шууны дотор дунд хэсэгт цус хуралт, баруун тохой хэсэгт гаралтууд, баруун гарын сарвууны ар хэсэгт гаралт, нурууны дунд хэсэгт гаралтууд,  бүсэлхий нурууны хэсэг гаралтууд, цээжний зүүн урд доод хэсэгт гаралт, хэвлийн баруун хажуу хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсэгт гаралтууд баруун хөлийн шилбэний гадна дээд хэсэгт гаралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсэгт гаралт, зүүн өвдөгний гадна хэсэгт гаралт, зүүн гуяны гадна доод хэсэгт гаралтууд, зүүн хөлийн шилбэний урд хэсэгт гаралтууд гэмтэл тогтоогдлоо. Ч.Аын биед учирсан дээрх шарх, зүүн талын дал ясны дээд хэсгийн цууралт гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад дээрх цус хуралтууд, гаралтууд гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ******* далны дунд дээд хэсэгт шарх, зүүн мөрний ар хэсэг буюу зүүн далны дээд хэсэгт шарх, зүүн талын дал ясны дээд хэсгийн цууралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн ар хэсэгт цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт цус хуралт, айн баруун урд хэсэгт гаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсэгт цус хуралт, зүүн шанаа хэсэгт цус хуралт, зүүн чамархай хэсэгт цус хуралт, зүүн хацар хэсэгт гаралтууд, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, хүзүүний урд хэсэгт гаралтууд, хүзүүний зүүн урд хэсэг болон зүүн эгэмний баруун хэсгийг хамарсан цус хуралт, зүүн мөрний хэсэгт цус хуралт, зүүн мөрний хэсэгт гаралт, зүүн гарын бугалганы гана дунд хэсэгт цус хуралтууд, зүүн тохой хэсэгт гаралт, зүүн гарын шууны дотор дээд хэсэгт цус хуралт,  зүүн гарын шууны дотор дээд хэсэгт гаралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт гаралтууд, зүүн гарын сарвууны ар хэсэгт гаралтууд, хүзүүний баруун ар хэсэгт гаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, баруун гарын шууны дотор дунд хэсэгт цус хуралт, баруун тохой хэсэгт гаралтууд, нурууны дунд хэсэгт гаралтууд, бүсэлхий нурууны хэсэгт гаралтууд, цээжний зүүн урд доод хэсэгт гаралт, хэвлий баруун хажуу хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, гэмтлүүд тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Бусад дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болохоос өмнө учирсан байх боломжтой.  3. Ч.Аын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Ч.Аын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 158-р хуудас/,

          Шинжээчийн *******0*******0 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн 4118 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэмд дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт, хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт болон ханзралтууд, хөх өнгийн цамцанд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ цооролт, хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд, богино ханцуцтай цагаан өнгийн цамцанд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлтүүд байна. Урагдалт болон ханзралтууд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 161-168-р хуудас/,

          Шинжээчийн *******0*******0 оны 10 дугаар сарын *******9-ний өдрийн  5660 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Аын гэх хуруу шилтэй шингэн цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. *******. Ч.Аын хатаасан цус гэх марльд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл, хэргийн газраас илрүүлсэн цус мэт улаан хүрэн өнгий зүйл гэх цаасан уутанд марльд шингээсэн, 1, *******, 3 гэж тэмдэглэсэн бүдэг хүрэн өнгийн зүйлүүд, шаргал өнгийн хуванцар оруулгатай 9,5 см иштэй *******3 см урттай хутга, хар өнгийн куртка цагаан өнгийн футболка, цэнхэр өнгийн цамц, цаасны хэсэг дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 3. Ч.Аын хатаасан цус гэх марльд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл хэргийн газраас илрүүлсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гэх цаасан уутанд марльд шингээсэн 1, *******, 3 гэж тэмдэглэсэн бүдэг хүрэн өнгийн зүйлүүд, цагаан өнгийн футболка, цэнхэр өнгийн цамц, цаасны хэсэг дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 169-17*******-р хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн талаархи *******0*******0 оны 09 дүгээр сарын *******7-ны өдрийн “...Хэрэг учрал ...Ховд аймгийн Жаргалант сумын  Цамбагарав багийн  нутаг дэвсгэрт Комбинатын дэлгүүрийн 3-н замын уулзвар засмал зам дээр болсон байв. ...Хэрэг учрал болсон засмал замын гадаргууд ... цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйл замын гадаргууд бохирлогдсон байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 4-11-р хуудас/,

          Эд зүйл хураан авсан тухай “...Хохирогч Ч.Ааас ... хар өнгийн хавар, намар өмсдөг нимгэн куртка 1 ширхэг, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, цагаан өнгийн футболка 1 ширхэг зэрэг хувцас байсан ба бүгд ар нуруу хэсгээрээ шингэн зүйлээр бохирлогдсон байв” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 1*******-р хуудас/,

          Яллагдагч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед гэрээсээ гарахдаа хутга авч гарснаа санахгүй байгаа. Дээр нь маш их бухимдсан байсан учраас араас нь хөөж явсан бөгөөд уг газарт гүйцэж очоод барьж аваад ноцолдож 1 минут орчим болсон. Тэгж байхдаа би  өөрийнхөө гарт хутга байгааг мэдсэн бөгөөд тухайн үед хутга байгаа юм байна энэ хүнийг  хутгалчих вийдээ гэж бодох зуур нөгөө Ч.А нь миний хөлийг дэгээдсэн бөгөөд би унахдаа Ч.Аын дээрээс унасан ба ... унахдаа гарт байсан хутга нөгөө хүний нуруу руу хатгагдсан байх. Харин дахиад нэг хатгагдсан эсэхийг би мэдэхгүй байна, ноцолдох явцад хатгагдсан байх гэж би бодож байна. Би Ч.Аыг ална гэж бодож байсан бол тухайн үед ******* биш хэд хэдэн удаа амин тус газар нь хутгалаад орхих боломж байсан. Надад тийм хүн ална гэсэн санаа байгаагүй, харин бухимдсандаа хөөж очиж ноцолдсон. ...Тэр орой Ч.А нь над руу янз бүрийн доромжилсон мессеж бичихээс гадна, манай гэрт ирсэнд би маш их бухимдсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн *******46-р хуудас/,

          Шинжээчийн *******0*******1 оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн 0******* дугаартай “...1.Н.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, темперамэнт нь Меланхолик, *******. Н.Б нь өөрийн үйлдэл, учир холбогдлыг мэднэ. 3. Н.Б нь огцом уурласан үедээ өөрийгөө хянан чадваргүй болдог богино хугацаанд, 4. Н.Б нь зөв мэдүүлэг өгөх чадвартай, 5. Н.Б нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /*******-р хавтаст хэргийн 16-15-р хуудас/,

          Эд зүйлд үзлэг хийсэн тухай *******0*******0 оны 09 дүгээр сарын *******8-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 13-16-р хуудас/,

          Гар утасанд үзлэг хийсэн тухай *******0*******0 оны 09 дүгээр сарын *******8-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 14-*******0-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 4-р хуудас/,

          Хохирогч Ч.Аын биед үзлэг хийсэн талаарх Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 44-48-р хуудас/,

          Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 49-50-р хуудас/,

          Хохирогч Ч.Ат эмчилгээ хийсэн талаархи эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, 10633 дугаартай өвчний түүхийн хуулбар /1-р хавтаст хэргийн 60-67-р хуудас/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 145-148-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хохирогч Ч.Аын биед учирсан зөөлөн эдийн няцрал, олон тооны гаралт, цус хуралт гэмтлүүд болон ******* далны дунд дээд хэсэгт шарх, зүүн мөрний ар хэсэг буюу зүүн далны дээд хэсэгт шарх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******014 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн *******16/4************** дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Хохирогч Ч.Аын биед үүссэн ******* далны дунд дээд хэсэгт шарх, зүүн мөрний ар хэсэг буюу зүүн далны дээд хэсэгт шарх  гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад цус хуралт, гаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж шинжээч дүгнэсэн нь үндэслэлтэй, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон “шүүгдэгч хохирогчийг цохиж, өшиглөж зодсон, далны хэсэгт ******* удаа хутгалсан” гэх  хэргийн үйл баримттай тохирсон хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна.

Шүүгдэгч Н.Б нь Л.тай гэрлэж *******009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлжээ. /1-р хавтаст хэргийн 186-р хуудас/

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.А бид хоёр гэр бүлээс гадуур уулздаг юмаа. Уулзаад 7 жил болж байна. Энэ байдлыг Н.Б мэддэг. Тэгээд Н.Б Ч.Атай уулзах юм бол түүнийг зүгээр өнгөрөөхгүй шүү гэж хэлээд байдаг байсан. Үүнийг Ч.А ашиглаж “намайг нөхөрт чинь хэлнэ, ажлын газар дээр чинь очиж шившиг болгоно, ажилгүй болгоно” гэсэн байдлаар дарамталдаг болохоор нь би хааяа уулздаг юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-р хуудас/, хохирогч Ч.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Б миний утасны дугаарыг блоколчихсон байсан болохоор би тухайн үед таксины жолоочийн дугаараас Н.Бын дугаар луу мессеж бичсэн нь үнэн. Гэхдээ би Н.Быг “чи эхнэрээ надтай битгий хардаад бай энэ хүн чинь бас надаас өөр хүнтэй явдаг юм байна” гэдгийг нь хэлэх гэж тийм мессеж явуулсан.”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34-*******-р хуудас/, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч ажилтай Г.Ариунын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Яагаад гэвэл энэ хэрэг нь гэр бүлийн гадуур харилцаа нөлөөлсөн ба уг харилцаа олон жилийн өмнөөс үүссэн байна.” гэх мэдүүлэг /*******-р хавтаст хэргийн 10-р хуудас/, яллагдагчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнээд үзэхэд хохирогч Ч.А болон Л. нарын удаан хугацаанд үргэлжилсэн гэр бүлийн гадуурх харилцаа, үүнээс улбаатай гэр бүлийн таарамжгүй байдал, хохирогчийн нөхөр лүү эхнэрийг нь доромжилсон агуулгатай зурвас бичиж, нөхөр нь байхад Л.тай уулзах гэж гэрт ирсэн үйлдэл, эхнэртээ гомдсон сэтгэл, олон жилийн даамжирсан уур бухимдал зэрэг нь шүүгдэгчийг хохирогчийн биед халдаж,  гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.

Шүүгдэгч Н.Бын хутга хэрэглэж бусдын биед халдсан нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Аын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

          Хэдийгээр шүүгдэгчийн хохирогчийн биед хутга хэрэглэн халдсан буюу гэмт хэрэг үйлдсэн арга нь нийгмийн аюул ихтэй үйлдэл ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Хохирогч Ч.А нь “шүүгдэгч нь намайг алах сэдэлттэй байсан” гэх боловч прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн шинж, хэргийн үйл баримт, нөхцөл байдалд дүгнэлт хийж,  яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Бын хутга хэрэглэж бусдын биед халдсан нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Аын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

          Иймээс шүүгдэгч Т.*******ын  хохирогч Ч.Аыг удаан хугацааны хувийн таарамжгүй харилцааны улмаас бий болсон уур, бухимдалд  хөтлөгдөн түүний биед халдаж өшиглөж,  цохиж зодон, дал хэсэгт хутгаар ******* удаа хутгалж, хохирогчийн эрүүл мэндэд шарх, олон тооны гаралт, цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Н.Быг хохирогч Ч.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэгтэй, хууль сахиулагчаар ажилладаг хүний хувьд тухайн үед үүссэн нөхцөл байдлыг хүчээр шийдвэрлэсэн, хохирогчийн буруутай үйлдэл, гэр бүлийн гадуурх харилцаанаас улбаатай таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Аын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг буюу эмчилгээний зардал 1391554 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогчийн иргэний нэхэмжлэлээс **************5000 төгрөг нэхэмжилсэн баримт нь хэзээ, ямар зорилгоор авсан болон и-баримт дахь үнийн дүн, он, сар, өдөр нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн *******0*******0 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 000******* дугаартай хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлын 657904 төгрөг нэхэмжилсэн баримт, мөн БОЭТ-ээс олгосон 68500 төгрөгийн и-баримт, эмийн сангийн 83500, 31650 төгрөгийн и-баримт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 3*******5000 төгрөгийн и-баримт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нийт 1166554 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Мөн хохирогчийн өмгөч “шүүгдэгчээс эмчилгээний зардал 657904 төгрөгийг гаргуулан Баруун бүсийн эмчилгээ оношилгооны төвд шилжүүлж өгнө үү” гэх санал гаргасан боловч тухайн байгууллага нь энэ хэргийн оролцогч биш учир эмчилгээний зардлыг тухайн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин хохирогчийн өмгөчийн хор уршгийг нөхөн төлж, хохирлыг арилгахад хугацаа тогтоож өгнө үү” гэх санал, шүүгдэгчийг “эмчилгээний зардал 657904 төгрөгийг төлөхөөр бэлдсэн.” гэх мэдүүлгийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасныг баримтлан  1 сарын дотор хор уршгийг бүрэн нөхөн төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэв.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Н.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /1-р хавтаст хэргийн 183-р хуудас/ тогтоогдож байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдсан хохирогч Ч.А, гэрч Л. нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар  хохирогчийн “шүүгдэгчийн гар утас руу эхнэрийг нь доромжилсон агуулгатай зурвас явуулсан, Л.тай уулзах гэж гэрт нь ирсэн” зэрэг зүй бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Н.Бын хувийн байдлын талаар гэрч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /*******-р хавтаст хэргийн 5-8-р хуудас/, Ажилтан алба, хаагчийн дэлгэрэнгүй анкет, Гэмт хэргийн бүртгэл, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын *******018 оны 04 дүгээр сарын *******8-ны өдрийн Б/1******* дугаартай, *******019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б14 дугаартай “Сахилгын шийтгэлийг хугацаанаас өмнө хүчингүй болгох тухай”, *******0*******0 оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал, Цагдаагийн Ерөнхий газрын даргын *******0*******0 оны Б/11, *******013 оны 3*******, *******013 оны 454, *******014 оны 338, *******015 оны Б/305, *******016 оны Б/*******93, *******017 оны Б/*******88,  *******0*******0 оны Б/184, *******0*******0 оны Б/86******* дугаартай тушаалууд, Төрийн албан хаагчийн анкет, Зан байдлын тодорхойлолт, цагдаагийн ахмад Н.Бын сэтгэл зүй, зан байдлын тодорхойлолт, Албаны шалгалт явуулсан мэдээ, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 79-9*******, 94, 97-98, 118, 178, 189-196, 199-*******0*******-р хуудас/ болон бусад нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгийн торгох ял оногдуулж,90 хоногт төлүүлэх хугацаа тогтоох, шүүгдэгчээс хор уршигт 7*******6404 төгрөг гаргуулан хохирогчид олгох,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн цамц, хар өнгийн куртка, цагаан өнгийн футболка, марль болон цаасанд хатаасан цус болон хуруу шилтэй цус мэт зүйл, хутга тус тус 1 ширхгийг устгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлт, хохирогчийн өмгөч “гэм буруугийн асуудлыг хуулийн хүрээнд дүгнэж, 1076404 төгрөгийн хор уршгийг гаргуулж хохирогчийг хохиролгүй болгох, эмчилгээ хийлгэсэн зардлыг БОЭТ-д шилжүүлэхээр болон хохирлыг төлөх хугацаа тогтоож шийдвэрлэж өгөх, эрүүгийн хариуцлага оногдуулах талаар тусгайлан гаргах саналгүй” гэх санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөч “ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг шүүгдэгч зөвшөөрч байгаа,  хор уршгийг ******* сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоож өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар саналгүй.” гэх санал, дүгнэлт тус тус  гаргасан болно.

   Шүүгдэгч Н.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөч нарын гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх  хэмжээний 700000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хэмжээг нэмэгдүүлж оногдуулав.

          Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний “одоо эрхэлсэн ажилгүй” гэх хувийн байдлыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

          Шүүгдэгч оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

            ******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн куртка 1 ширхэг, цагаан өнгийн футболка 1 ширхэг, марль болон цаасанд хатаасан цус 5 ширхэг, хуруу шилтэй цус мэт зүйл 1 ширхэг, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

          Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, *******.1 дүгээр зүйлийн 1, *******.******* дугаар зүйлийн 1, *******, 4 дэх хэсэг, *******.3 дугаар зүйлийн 1, *******.6, *******.7 дугаар зүйл, *******.8 дугаар зүйлийн 1, *******, 4, 5 дахь хэсэг, *******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ө овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Н.Б-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Б-д тайлбарласугай.

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-аас  1166554 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч Ч.А-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн иргэний нэхэмжлэлээс **************5000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д хор уршиг 1166554 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

7. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй,  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн куртка 1 ширхэг, цагаан өнгийн футболка 1 ширхэг, марль болон цаасанд хатаасан цус 5 ширхэг, хуруу шилтэй цус мэт зүйл 1 ширхэг, шаргал өнгийн иштэй хутга 1  ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

          9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөч, өмгөч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК