Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч З.Алтансолонго,  

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.з овогт Б.Нт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ам бүл *******, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар гудамжны тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..................... регистрийн дугаартай, Х.з овогт Б.Н,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь ашиг олох зорилгоор Ховд аймгийн Жаргалант суманд оршин сууж байхдаа 2020 оны дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Ёндоо Ёндоо” гэсэн цахим хаяг, хөзөр ашиглан олон нийтийн сүлжээнд үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 200000 төгрөгийн ашиг олж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хууль мэдэхгүйн улмаас ийм байдалд хүрлээ. Цагдаагийн байгууллага дээр мэдүүлэгээ өгсөн, түүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:

1. Гэрч ийн мөрдөн шалган ажиллагаанд  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

2. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

3. Яллагдагч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Б.Нийн ХААН банк дахь *******84**************204 дугаарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн *******8-8******* дугаар хуудас/,

*******. Иргэн ын ХААН банк дахь *******846044687 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн *******1-*******2 дугаар хуудас/,

6. Үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/,

7.  Яллагдагч Б.Нийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Б.Н нь ашиг олох зорилгоор Ховд аймгийн Жаргалан суманд оршин сууж байхдаа 2020 оны дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд “Ёндоо Ёндоо” гэсэн цахим хаяг, хөзөр ашиглан фейсбүүк олон нийтийн сүлжээнд үр дүнг урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 200000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

   Шүүгдэгч Б.Нийн Samsung galaxy s8 маркийн гар утаст үзлэг хийсэн талаарх “Б.Нийн эзэмшлийн Samsung galaxy s8 маркийн гар утаст үзлэг хийсэн бөгөөд уг гар утас нь гадна талдаа ямар нэгэн гэргүй, цэнхэр өнгөтэй, дэлгэцэнд шилэн наалттай гар утас байв. ...фейсбүүк тохиргоо руу орж үзэхэд “ ” “ ” “ ”, “Ёндоо Ёндоо”, “ ” гэсэн нэр бүхий 4 фейсбүүк аккаунт байв. “Ёндоо Ёндоо” гэсэн фейсбүүк хаягт орж үзэхэд шууд орсон бөгөөд ямар нэгэн нууц үг нэхээгүй болно.  ...Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэн “See Your About info” цэс рүү дарж ороход “Contact info” хэсэгт 9898*******71******* гэсэн утас тэмдэглэлтэй байгаа бөгөөд уг дугаар нь Б.Нийн эзэмшлийн дугаар мөн байх ба  Б.Нээс өөрөөс нь асуухад 9898*******71******* дугаарын утас миний эзэмшлийн дугаар мөн гэж хэлж байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тус өдөр цахим орчинд мөрийтэй тоглоом тоглосон. Фейсбүүкт “Ёндоо Ёндоо” гэсэн нэртэй хаягнаас лайв хийж мөрийтэй тоглоом тоглуулж байсан. Тэгээд би сонирхоод лайв дээр байршуулсан байсан. ХААН банкны *******84**************204 дугаарын данстай гэдэг хүний дансанд мөнгө байршуулан хэд хэдэн удаа мөрийтэй тоглоом тоглосон. ...Ганцаараа нэг эмэгтэй дуугарч байсан, хажууд нь өөр хүн байгаагүй. ...Би нийт хэдэн удаа тоглосоноо сайн санахгүй байна. *******-6 удаа оролцож тоглосон байх гэж бодож байна. ...Би өөрийн эзэмшлийн ХААН банкны *******8632*******7*******1 гэсэн дугаарын данснаас мөнгө байршуулан тоглосон. Нэг удаа тоглоход *******000 төгрөг байршуулж тоглодог бөгөөд би барагцаагаар *******, 6 тоглосон гэхэд 2*******000, 30000 төгрөг байршуулан тоглосон гэж бодож байна. “Ёндоо Ёндоо” гэсэн фейсбүүк хаяг шинэ хаяг байсан бөгөөд уг шинэ хаягийг нээсэн эмэгтэйг би таньдаг. Бид хоёр фейсбүүк дээр найзууд юм. Б.Н нь фейсбүүкт “ ” гэсэн хаягтай явдаг юм. ... 1 удаа тоглоход 6 хүн оролцдог. Тэгээд дотроос нь 1хүн хожиж 4 хүний мөнгийг авдаг. Зохион байгуулагч нь 1 хүний мөнгийг авах журмаар тоглодог байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би тухайн дансанд 2020 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр, 17-ны өдрүүдэд “Ёндоо, Ёндоо” гэсэн фейсбүүк хаягаас зохион байгуулсан покер тоглоомд *******, 6 удаа орлого хийж байсан. Ихэнхдээ *******000 төгрөг, нэг хоёр удаа 10000 төгрөгөөр орлого хийж байсан байх. ...Би Б.Н гэдэг хүнийг танихгүй юм байна. Зүгээр л фейсбүүк дээр “Ёндоо Ёндоо” гэсэн фейсбүүк хаягаас лайв хийж покер тоглуулж байсан болохоор оролцож тоглосон юм. ...Нэг эмэгтэй хүн “Ёндоо Ёндоо” гэсэн хаягаас *******84**************204 дугаарын данс ашиглан покер тоглуулж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Намайг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хуулиа мэдэж байсан бол цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Иргэн ийн ХААН банкин дахь *******84*******403989 тоот дансанд шүүгдэгч Б.Нийн эзэмшлийн *******84**************204 дугаартай данснаас мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Иргэн ын ХААН банкин дахь *******84**************22861 тоот данснаас шүүгдэгч Б.Нийн эзэмшлийн *******84**************204 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын *******-ны өдрийн хооронд мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

Иргэн ын ХААН банкин дахь *******846044687 тоот дансанд шүүгдэгч Б.Нийн эзэмшлийн *******84**************204 тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 12 дугаар сарын 2*******-ны өдрүүдэд мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Нийн эзэмшлийн ХААН банкин дахь *******84**************204 тоот  дансны 2020 оны дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Нийн эзэмшлийн ХААН банкин дахь *******84**************204 тоот  дансанд үзлэг хийсэн талаарх  “...ХААН банкны Ховд аймаг дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 71******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Нийн эзэмшлийн ХААН банкны *******84**************204 тоот дансны 2020 оны сарын 01-ний өдрөөс 2020 оны  дүгээр сарын 26-ны өдрийн хоорондох орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга байх бөгөөд  ...10*******46*******00 төгрөгийн орлого орсон байна, нийт 1017**************00 төгрөгийн зарлага гаргасан байна. Олсон орлого 200000 төгрөгийн ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож байна.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэгдэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Нийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие овогтой нь Ховд аймагт амьдран суудаг. Ам бүл *******. 3 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Одоогоор тогтсон ажилгүй гэртээ суудаг. Өрхийн амьжиргаанд нэмэр болгох үүднээс Техас буюу цахим мөрийтэй тоглоом тоглуулсаны улмаас Ховд аймгийн Цагдаагийн газарт дуудагдаж шалгагдаж байгаа тул миний ялыг хөнгөвчилж өгнө үү хэмээн хүсэж байна. ...Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2020 оны дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “Ёндоо Ёндоо” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд  шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр цаасан шоо ашиглан “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан, тоглолтод оролцох хүсэлтэй тоглогч шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь *******84**************204 тоот дансанд *******000 төгрөгийг шилжүүлснээр тоглох эрх үүсэж, улмаар 6 хүн 1 тоглолтод оролцож хожсон хүн бусад ******* хүний мөнгийг, зохион байгуулагч нь 1 хүнийг мөнгийг авах журмаар тоглодог, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хугацаанд шүүгдэгч олсон орлогоосоо хожсон тоглогч нарт мөрийг нь буцаан шилжүүлж нийт 200000 төгрөгийн ашиг олсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулахаар хуульчилжээ.  

Иймээс шүүгдэгчийн ашиг олох зорилгоор гар утас ашиглан “Ёндоо Ёндоо” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд  шууд дамжуулалт /live/ хийж тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс *******000 төгрөг авч тоглоомд оролцуулан, хожсон тоглогчид мөнгө шилжүүлж, хөзөр, цаасан шоо зэргийг бэлтгэж “Покер” нэртэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж, зохион байгуулсан үйлдлийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь 2020 оны дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд мөрийтэй тоглоом зохион байгуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгчийн ашиг олох зорилгоор гар утас ашиглан “Ёндоо Ёндоо” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд  шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр, цаасан шоо ашиглан “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж  200000 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Нийг мэдээллийн технологи буюу гар утас, олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь ашиг олох зорилгоор мэдээллийн технологи буюу гар утас, олон нийтийн цахим сүлжээг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн ба гэр бүлийн орлогод нэмэр болгож ашиг олох зорилготой байсан, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг  зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Мөн шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Буянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн Жаргалан сумын ******* багийн *******- тоотод оршин суудаг, нөхөр нь Хөшөөтийн уурхайд тээврийн менежер хийдэг, охин ******* настай, 3 настай, 6 сартай нарын хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найзын эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн төвд амьдарч байгаа. Ажил гэвэл зун бид нар хамт барилга дээр ажилладаг бөгөөд өвлийн цагт ажил гарвал хийгээд гэр зуур байдаг юм.” гэх мэдүүлэг, Иргэний үнэмлэхний лавлаа  /хавтаст хэргийн 1*******, 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт цугларсан байна.

Шүүгдэгч Б.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 4*******0000 төгрөгийн торгох  ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

          Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 200000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэв.

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, ******* дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.з овогт Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.з овогт Б.Н-т  дөрвөн зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 4*******0000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 4*******0000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн  ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарласугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Б.Н-ээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

          *******. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Н-т оногдуулсан торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4*******7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ө.БАХЫТБЕК