| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Боржигон овогт Д.А-д холбогдох эрүүгийн 1000000047 дугаартай хэргийг 01 оны ******* дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 01 оны ******* дугаар сарын 4-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *******-ийн ажилчин, ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн ******* сумын багийн дугаар айлын орон сууцны тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 001 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн ******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86..6-т зааснаар 0 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 сарын *******-ны өдрийн 01/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснар 500000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ..................... регистрийн дугаартай, Боржигон овогт Д.А-д,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.А нь 01 оны 0 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн дугаар айлын орон сууцны тоотод байрлах гэртээ хохирогч Ж.Тыг “куртка аваад ир” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар модон сандлаар толгой, гар хэсэг рүү цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.А мэдүүлэхдээ: Гэрт хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр хүнийг би хүний дайтай хүн болгосон нөхцөл байдал нь ийм байна. Би куртка асуухад надад байхгүй гэж хэлэхээр нь би өөрийнх нь курткийг өмсөж гарсан. Хамт байхад их хэцүү байнга хэрүүл хийдэг. Маргаан гарсан өдрөөс хойш явсан болохоор одоо ганцаараа тайван байна гэв.
Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:
1. Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 3-р хуудас/,
. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 5-р хуудас/,
3. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,
4. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
5. Хохирогч Ж.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/
6. Шинжээчийн 01 оны 0 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 3-р хуудас/,
7. Яллагдагч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Д.А нь 01 оны 0 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн дугаар айлын орон сууцны тоотод байрлах гэртээ хохирогч Ж.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас “курт аваад ир” гэх шалтаанаар маргалдаж, улмаар хохирогчийн толгой, гар хэсэгт модон сандлаар цохиж зодон, биед нь зулайн баруун хэсэгт язарсан шарх, баруун хөмсөгний урд болон баруун гарын алганы ар, зүүн гарын 1-р хуруунд тус бүр зулгаралтууд, гарын бугалга, баруун гарын шуу, баруун гарын алганы ар, баруун хөлийн шагайн хэсгүүдэд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцралууд бүхий гэмтэл үүсгэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Ж.Ты / оны 0 сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, Ховд аймгийн ******* суманд оршин суудаг, ийн / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...01 оны 0 сарын 15-ны орой өөрийнхөө түрээслэдэг айлын байранд байж байсан чинь тухайн байрны эзний хүүхэд Д.А нь өрөөндөө , нартай архи ууж байгаад намайг дуудаад ууж байгаа архинаасаа өгсөн. Тэгээд тэд нар авсан архиа ууж дуусгаад , , Д.А гурав цувж гараад явцгаасан.Тэгээд 1 цагийн дараа Д.А буцаж гэрт орж ирээд надруу “куртка хаана байна” гэхээр нь “байгаа ш дээ” гэсэн чинь миний унтдаг өрөө рүү ороод миний курткыг авч гараад тэгээд буцаж орж ирээд надтай маргалдаад модон сандал аваад миний толгой гар луу цохисон чинь сандал хугараад унасан. Тэгээд хугарсан сандлын модоор миний гар, хөл, толгой руу цохиод миний толгойг хагалаад тэгэхээр нь цагдаа дуудаад өгсөн. ...Миний толгой хагарч баруун гаран дээр шалбарсан, зүүн гарын гадна хэсэг хөхөрсөн. Баруун хөлийн шагай хавдсан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,
Гэрч Ж.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...01 оны 0 сарын 15-ны орой би Ховд аймгийн ******* сумын багийн -р айлын орон сууцны тоотод гэртээ байж байтал манай байрны эзний хүүхэд Д.А, , нар орж ирээд архи ууж байгаад намайг дуудаад архи өгөхөөр нь би “уухгүй” гээд би амсаад өгсөн. Тэгээд бүгдээрээ гараад явцгаасан. Удалгүй Д.А нь буцаж орж ирээд нардуу “куртка аваад ир” гэхээр нь “байгаа ш дээ” гэхэд миний унтдаг өрөө рүү ороод миний куртка аваад надтай маргалдаад модон сандал аваад миний толгой гарлуу цохисон чинь сандал хугараад унасан. Тэгээд хугарсан сандлын модоор миний гар хөлрүү цохиод миний толгой хагалаад тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед согтуу байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 01 оны 0 сарын 15-ны орой ус буцалгагчийн суурь авахаар гийн хамт гийнд орсон. Тухайн үед нэг 0.33 граммын “Ерөөл” нэртэй архи авч орсон. Түүнийг гэрт нь задлаад ууж байтал миний утас дуугараад би хүнтэй уулзахаар гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад буцаад орж ирэхэд тэд нар дахиад нэг архи авчихсан ууж байсан. ы хажууд очоод шал дэвсээд цочоосон чинь уурласан. Би урд нь г ыг зодоод шүүхээр орсон гэдгийг мэдэж байсан ба г “явъя гай болно” гээд дагуулаад гарсан.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 19-р хуудас/,
Шинжээчийн 01 оны 0 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай "1. Ж.Ты биед гэмтэл учирсан байна. . Ж.Ты биед зулайн баруун хэсэгт язарсан шарх, баруун хөмсөгний урд болон баруун гарын алганы ар, зүүн гарын 1-р хуруунд тус бүр зулгаралтууд, гарын бугалга, баруун гарын шуу, баруун гарын алганы ар, баруун хөлийн шагайн хэсгүүдэд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцралууд, мөн баруун нүдний алим, доод зовхинд бүдэг цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 3. Ж.Ты биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ба зөвхөн /баруун нүдний алим, доод зовхинд үүссэн цус хуралт/ гэмтэл нь хуучин гэмтэл байна. Ж.Ты учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3-р хуудас/,
Яллагдагч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...01 оны 0 сарын 15-ны орой би , хоёр намайг ажлаасаа тараад гэртээ орох гэж байтал миний араас нэг шил архи барьж орж ирсэн. Тэгээд архиа задлаад уусан. Би хариуг нь бариад дахиад гаднаас “Ерөөл” нэртэй архи авч ирээд тэр архийг хувааж уугаад манайхаас эхлээд гаръя гээд гарсан, араас нь гарч явсан. Тэгээд бид хоёр гэртээ үлдээд куртканаас болж маргалдсан. ...Би модон сандлаар ыг цохисон чинь модон сандлын хөл хугарсан. Тэгэхээр нь хугарсан сандлын толгойгоор гар, толгой руу нь цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,
Хохирогч Ж.Тыг цохисон гэх модон сандалд үзлэг хийсэн талаарх 01 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар айлын ороно сууцны тоотод гэртээ шүүгдэгч Д.А , /хоч нэр/ нартай хамт архи уусан, улмаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуу өрөөг түрээслэдэг хохирогч Ж.Ттай “куртка аваад ир” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийг гэрт байсан модон сандлаар цохих үед сандал хугарснаар сандлын хугарсан хөлөөр нь нүүр, гар, хөл хэсэгт цохиж зодож түүний биед гэмтэл үүсгэсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогч Ж.Ты эрүүл мэндэд учирсан зулайн баруун хэсэгт язарсан шарх, баруун хөмсөгний урд болон баруун гарын алганы ар, зүүн гарын 1-р хуруунд тус бүр зулгаралтууд, гарын бугалга, баруун гарын шуу, баруун гарын алганы ар, баруун хөлийн шагайн хэсгүүдэд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцралууд, бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 014 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн 16/4 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Агийн хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар модон сандлаар түүний нүүр, гар, хөлний шагай хэсэгт цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Аг хохирогч Ж.Ты эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.А нь хохирогчийг сандлаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн ба хэрэг учрал болох үед шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ты эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл алга байна” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 11-р хуудас/ хохирол, хор, уршигтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчид 00000 төгрөг төлсөн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирлыг нөхөн төлсөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.А урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 35-р хуудас/ болон Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхимйн 01 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 01/ШЦТ/8/ дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байгаа ба
ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Агийн хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний төрсөн ах Д.А нь ******* онд Ховд аймгийн Үенч суманд гэдэг хүний дээрээсээ дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ нэг ахтай, дороо 5 дүүтэй. Бага насаа Ховд аймгийн ******* суманд өнгөрүүлж, эцэг, эхийн гар дээр хүмүүжсэн. дугаар 8 жилийг 1983 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж тэгээд Техник мэргэжлийн сургуулийг гагнуурчин мэргэжлээр төгссөн. 1998 онд гэдэг хүнтэй гэр бүл болж нэг охин гарсан. 000 онд хүн амины хэрэгт холбогдоод жилийн ял эдлээд гарч ирээд өөрийнхөө байсан айлын орон сууцанд амьдарч байгаа.Цэргийн албаа барилгын цэргийн ангид хаасан. Хааяа нэг архи хэрэглэдэг. Манай ахад өөрийн гэсэн хөрөнгө байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... нь гэдэг хүний хүүхэд болж ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн. Бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй. Одоо Ховд аймгийн ******* сумын багийн 3 дугаар алын давхарын 1 тоотод оршин суудаг. Урьд өмнө хүн амины хэргээр ял эдэлж байгаад гарсан. Сүүлд ыг зодож шүүхээр орсон юм. Д.А өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 01 оны 57 дугаартай “... овогтой гийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байхгүй байна.” гэх тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, /хавтаст хэргийн 53-55-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 950000 төгрөгөөр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг сандлын хөлийг устгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжилсэн хохиролгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дансан дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай” гэх санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруу дээр маргаангүй, торгох ялыг шүүгдэгчийн цалин, хөлсийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
Мөн шүүгдэгчид Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 01/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 01 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 01/80 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 500000 төгрөгийн торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 950000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн ширхэг сандлын хөлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст далгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5866071******* дугаартай дансан дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 01 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдэрлэлээ.
Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, .1 дүгээр зүйлийн 1, . дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, .6, .7 дугаар зүйл, .8 дугаар зүйлийн 1, , 4, 5 дахь хэсэг, .10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д.А-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч Д.А-д Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 01/ШЦТ/8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 950000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 950000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.А-д тайлбарласугай.
6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн ширхэг сандлын хөлийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь 5866071******* дугаартай дансан дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 01 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 39 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК