| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-04-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Э.Ууганзаяа /цахимаар/,
шүүгдэгч Э.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч З овогт овогт Э.Бд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын -ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай гэх, ...................... регистрийн дугаартай, З овогт ургийн овогт Э.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “үхэр зарна” гэж иргэн С.М-гыг хуурч, түүнээс урьдчилгаанд 400000 төгрөгийг бэлнээр авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Миний хувьд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед мөнгө олдохгүй байсан учраас цаг хугацаанд нь өгч чадаагүй. Тэгээд прокурор дээр хэргээ үнэн зөвөөр нь хүлээгээд ял шийтгэлээ тохирсон байгаа учраас хэлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:
1. Иргэн С.М-гын ХААН банкин дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 4-р хуудас/,
2. Гэрч С.М-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
3. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-р хуудас/,
4. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,
5. Хохирогч С.М-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,
6. Яллагдагч Э.Бгийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 51-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр идэшний “үхэр зарна” гэж хохирогч С.М-гыг хуурч, түүнээс урьдчилгаанд 400000 төгрөгийг бэлнээр авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Гэрч С.М-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны намар найз т өвлийн идэшний үхэр авах талаар ярьж байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талын хашаанд гудамжинд нэг залуугийн хамт явж байхад нь тааралдаад уулзахад тэй хамт явж байсан Э.Б гэх залуу эр үхэр зарна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь ярилцаад 700000 төгрөгөөр үхэр авахаар болж тохиролцоод Э.Б нарын хамт яваад эмнэлгийн дээд талын АТМ дээрээс ХААН банкны дугаартай данснаас 300000 төгрөг бэлнээр аваад өөрт байсан *******0000 төгрөг нэмээд 400000 төгрөгийг Э.Б гэх залууд бэлэн өгсөн. Хөдөө явахдаа 40000 төгрөгөөр айлд өгөх боорцог, чихэр аваад 60000 төгрөгөөр миний эзэмшлийн ХОҮ улсын дугаартай автомашинд бензин хийгээд хөдөө Портер маркийн машин байгаа тэр автомашинаар үхэр ачаад ирнэ гээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11:00 цагийн үед ...Э.Б, , манай аав , найз нарын хамт ******* сум руу яваад сумаас цааш 40 км яваад Цагаан булан багт очоод Э.Бгийн дүү гэх айлд очиж үхэр авах гэхэд “Э.Б гэх хүний мал энд байхгүй ганц морь л байгаа, үхэр байхгүй, энд амьдардаг хүн биш” гээд үхэр өгөөгүй. Тэгээд бид нар тэндээс Ховд аймагт ирээд Э.Б маргааш нь надад мөнгө олж өгөхөөр болоод тэгээд тэр чигээрээ алга болсон. ... гэсэн дугаартай байсан. Би энэ утсаар холбоо барьж байсан. Надтай ярихдаа ******* суманд байна, удахгүй үхэр оруулж өгнө гээд худал хэлээд байдаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 03-наас хойш утас нь холбогдохгүй болчихсон байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Э.Бд өөрийн гэсэн мал байхгүй. ...Манайхыг бараадаад явдаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Э.Б гэх залуугаас С.М-г үхэр авахаар болсон гээд үхэр авах гэж ******* суманд очиход Э.Б гэх залуугийн гэр болон мал нь энд байхгүй гээд авах үхэр байхгүй буцаж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг зах дээр билльярд тоглож байхад Э.Б ирж уулзаад бид хоёр ярьж байгаад хоол идье гээд гуанз ороход С.М-г, хоёр гуанзанд тааралдаад бид 4-лээ нэг ширээнд суугаад хоол идэж байхад Э.Б 1 үхэр, 1 адуу зармаар байна гэж ярьсан. Тэгэхэд С.М-г үхрээ хэдээр зарах бэ гэхэд Э.Б үхрээ 600000 төгрөг, адуугаа 700000 төгрөг гэж хэлээд надад яаралтай 400000 төгрөг хэрэг байна гэж хэлсэн. С.М-г, Э.Б хоёр үхэр, адуу зарах авахаар болж тохиролцоод 400000 төгрөгийг С.М-г өгөхөөр болоод үлдсэн мөнгөө үхрээ авахдаа өгөхөөр болж бид 4-лээ эмнэлгийн дээд талын АТМ-ээс мөнгө аваад бэлэн мөнгө Э.Бд өгсөн. ...Бид 5-лаа ******* сум руу яваад ...Цагаан булан багт очиход Э.Бгийн дүү гэх залуугийн гэрт очиход унага тамгалж байсан. Цээртэй байсан болохоор буцаад Ховд аймагт ирсэн. Тэгээд хэд хоногоос цээр арилахаар үхрээ авна гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,
Хохирогч С.М-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөрлөдөг, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт оршин суудаг, ийн / “... Болсон хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг урд гэрчээр өгсөн мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан. ...Би яллагдагч Э.Бд өгсөн 500000 төгрөгөө авчих юм бол надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,
Яллагдагч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн үед зах дээр явж байгаад тэй таараад бид цайны газар ороод сууж байтал гаднаас С.М-г, хоёр орж ирээд бид хоёртой хамт суусан. Би тухайн үед үхэр, адуу зармаар байна гэхэд С.М-г “хэдэд зарах юм” бэ гэж асуухаар нь “үхрээ 600000 төгрөг, адуу 700000 төгрөгт зармаар байна” гэхэд С.М-г “би 1 үхэр худалдаж авъя” гэхээр нь “за тэгвэл чи ав надад мөнгөний хэрэг гараад байна 400000 төгрөг одоо хэрэгтэй байна” гэхэд надад 400000 төгрөг өгсөн. Үхрээ ******* сумын Цагаан булан багаас очиж авахаар болоод , , С.М-г нарын хамт С.М-гын тээврийн хэрэгсэлтэй явсан. Манай төрсөн дүү ын гэрт очиход унага тамгалж байсан. Тэгээд үхэр авах гэхэд манайх цээртэй байгаа гээд үхэр зараагүй. Тэгээд бид нар буцаад Ховд аймагт ирсэн. ...Надад хувьд оногдох эд хөрөнгө байхгүй.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Хохирогч С.М-гын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан“...хүнд мөнгөө алдаж өвлийн идшээ хийж чадаагүйд гомдолтой байна” гэх өргөдөл /хавтаст хэргийн 13-р хуудас/,
Хохирогч С.М-гын эзэмшлийн ХААН банкин дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 4-р хуудас/,
Яллагдагчийн Э.Бгийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Э.Б би хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна. Би хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Прокурорын гаргасан ялыг хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргаагүй болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 51-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах зах дээр хохирогч С.М-гт адуу, үхэр зармаар байна гэснээр тэрээр 600000 төгрөгөөр идэшний үхэр худалдаж авахаар тохиролцож АТМ дээр ирж мөнгө авч 400000 төгрөгийг шүүгдэгчид “урьдчилгаа” гэж өгч үлдэгдлийг үхрийг хүлээж авах үед өгөхөөр тохиролцсон, улмаар маргааш нь хохирогч өөрийнхөө машинаар , , аав нарын хамт шүүгдэгчийн хэлсний дагуу ******* сумын Цагаан булан багт амьдардаг гэх түүний /шүүгдэгчийн/ төрсөн дүүгийн гэрт очиход цээртэй байна гэх шалтгаанаар мал гаргаагүй тул үхэр авч чадалгүй буцсан, шүүгдэгч Э.Бгээс хохирогч нь үхрээ авчирч өгөхийг шаардсан боловч өгөөгүй, хохирлыг барагдуулаагүй өдий хүрсэн зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэсэн мал, хөрөнгөгүй талаар гэрч болон яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлжээ.
Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх гэх мэтээр бусдын эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар эд хөрөнгөө шилжүүлэн өгдөг бөгөөд шүүгдэгч Э.Б нь хувьдаа малгүй мөртлөө “адуу, үхэр худалдана” хэмээн хохирогч С.М-гыг хуурч мэхлэн “урьдчилгаа” гэж 400000 төгрөгийг бэлнээр авсан үйлдлийг бусдыг залилсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Бгийн хохирогчийг хуурч “600000 төгрөгөөр үхэр худалдана” хэмээн урьдчилгаанд бэлэн мөнгө авч 400000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Баттүвшийн хохирогч С.М-гыг хуурч, 400000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, шунахайн сэдэлтээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Прокуророос шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.М-гт 400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогчийн “үхэр авахаар ******* суманд очихдоо айлд өгөхөөр авсан боорцог, шатхууны зардал” гэх *******0000 төгрөгийг нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Б урьд залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын -ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоол, мөн тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 36-40-р хуудас/ тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ залилах гэмт хэргийг хоёр түүнээс дээш үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Бгийн хувийн байдлын талаар гэрчгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн ******* сумын ******* багт эхнэр , охин 7 настай, 2 дугаар ангид сурдаг. 6 настай, 1 дүгээр ангид сурдаг. 5 настай цэцэрлэгт явдаг. ...Цэргийн алба хаагаагүй.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, /хавтаст хэргийн 29, 43-44 -р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1жил 14 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 14 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, 400000 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогчид олгож *******0000 төгрөгийн хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих” санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зүйлчлэл болон хохирол дээр маргаан байхгүй. Прокурорын шатанд би үйлчлүүлэгчийнхээ хамт прокурортой ялаа тохирсон учраас нэмж хэлэх зүйл байхгүй. ” гэх санал дүгнэлт тус тус гаргасан болно.
Соvid-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан шүүгдэгч нь цагдан хорих байрнаас цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дуу-дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцуулсан болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Мөн тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тэрээр 2021 оны 03 дугаар сарын *******-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалтай хорих ангийн даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/353 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Бгийн өмнөх шийтгэх тогтоолоор тогтоосон 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн / 47 хоног ял эдэлсэн/ 1 жил 13 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2036000000032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-гийн өмнөх шийтгэх тогтоолоор буюу тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 2021/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 13 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сар 13 /арван гурван/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 01 жил 06 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн 2036000000032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-гээс 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.М-гт олгож, иргэний нэхэмжлэгч хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК