Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1449

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЛК86082102 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 30-607 тоотод оршин суух Орлой овогт Ласрангийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Монгол улсын иргэн УХ65091311 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 39 тоотод оршин суух Боржигон овогт Дашжамцын Зоригтод холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад,                                                     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Л.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Зоригттой 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг хүүгүй 4 сарын хугацаатайгаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Зоригт нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна.

 Зээлийн гэрээнд заасны дагуу хугацааг хэтрүүлсэн үндсэн үээлийн 3.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг Д.Зоригтоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Л.Энхтуяа миний бие Д.Зоригтод холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохирч нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон тул эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Л.Энхтуяа хариуцагч Д.Зоригтод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Зоригт нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Л.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 төгрөгийг хариуцагч Д.Зоригт нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Д.Зоригтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийн 50 хувь буюу 31.475 төгрөгийг улсын төсвөөс, 31.475 төгрөгийг хариуцагч Д.Зоригтоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Энхтуяад олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Зоригт нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

                                      

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ