Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2017/00177

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2017/00177

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* ХХК-д холбогдох татварын өр 1.621.876,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн ******* ХХК нь 2016 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын үлдэгдэл 1.691.876,5 төгрөгөөс 2017 онд 70.000 төгрөгийг төлж үлдэх 1.621.876,5 төгрөгийг хуулийн хугацаанд барагдуулахгүй байна. Тус компани өрийг барагдуулахын тулд утсаар шаардахын зэрэгцээ ******* ерөнхий хуульд заасны дагуу 2017.03.16-нд захирал Б.******* мэдэгдэх хуудсыг гардуулж, улмаар улсын бүртгэлд бүртгэлтэй Хас банкин дахь харилцах дансны зарлагийн гүйлгээг 2017.03.29-ний өдөр зогсоосон боловч төлөгдөөгүй байна. Иймд ******* ХХК-наас татварын өр 1.621.876,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК нь 2016 оны татварын өр 1.621.876,5 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 21.876,5 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард 600.000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч ******* ХХК-д холбогдох татварын өр 1.621.876,5 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч ******* ХХК нь 2016 оны татварын өр 1.621.876,5 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард 21.876,5 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард 600.000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 40.900 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-наас улсын тэмдэгтийн хураамж 20.450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА