Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2019/0017/З |
Дугаар | 111/ШШ2019/0021 |
Огноо | 2019-07-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 111/ШШ2019/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн ******* тоотод байгаа м2 талбай бүхий хувийн орон сууцийг өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гантулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ нь өөрийн амьдран суух хувийн орон байраа 1997 онд тухайн үеийн тус сумын “ ” хоршооноос худалдан авч одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд өөрийн эзэмшилд авч шударга өмчлөгчөөр тогтоолгохоор Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа хандсан. Учир нь 1997 онд “ ” хоршооноос худалдан авсан хувийн орон сууцны хувьчлалын бичиг баримт, сум аймгийн архивт ямар нэгэн баримт байхгүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэлгүй, гэрчилгээжээгүй уг орон сууцны талаар маргалддаггүй, маргаан байхгүй бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 131/ШЗ2018/018866-д “…иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсан бүрдүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн сумын тоотод байрлах хашаа, хувийн орон сууц бүхий *******, м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь газар эзэмших эрхийн ******* тоот эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байх ба газар дээр байгаа газраас үл салгаж болох хувийн орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг илээр 21 жил өмчилсөн болох нь тодорхой байх тул Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан шийдвэрлүүлэх боломжтой байна...” гэж дурдсан бөгөөд “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэдэг заалтыг нэхэмжлэгч зөрчсөн байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад энэ нэхэмжлэл маргалдагчгүй маргаангүй, илтэд тодорхой буюу Улсын бүртгэлийн хэлтэс шийдвэрлэх асуудал буюу Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шударга өмчлөгч болох нь бүрдүүлсэн материалаар тогтоогдсон байна…” гэж үзээд Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй бол хийвэл зохих үүргийг биелүүлэхээр даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж өгсөний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр биелэх ёстой гэж үзэж холбогдох материалыг бүрдүүлэн өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний биеийг сонгон оруулж байгаа болно. Иймд Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн ******* тоотод байгаа м2 талбай бүхий хувийн орон сууцыг *******гийн Бы өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэсийн эрх бүхий албан тушаалтанд даалгаж шийдвэрлэж өгнө үү. Улсын бүртгэлийн газар нь шүүхээр өмчлөгчийг тогтоосон шийдвэр гараагүй тохиолдолд манай байгууллага бүртгэхгүй, гэрчилгээ олгохгүй. Өмчлөгчөөр тогтоох байгууллага нь шүүх манай байгууллага албан ёсны өмчлөгч мөн болохыг нотлосон баримтаар бүртгэнэ, гэрчилгээ олгоно гэж материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгч иргэн ыг хохироосоор чирэгдүүлсээр байгаа болно. Иймд Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн газарт хуулийн дагуу даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч иргэн *******гийн Б Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 131/Ш32018/01866 тоот захирамжаар шударга өмчлөгч болох нь тодорхой байх тул Улсын бүртгэлийн хэлтэст хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж буцаасан учир ******* овогт *******гийн Б-ы өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгуулахаар гаргасан нэхэмжпэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хийж байна. Үүнд:
Иргэн нэхэмжлэлдээ өөрийн амьдран суух хувийн орон байраа 1997 онд тухайн үеийн тус сумын “ ” хоршооноос худалдан авч одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд өөрийн эзэмшилд авч шударга өмчлөгчөөр тогтоолгохоор Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа хандсан. Учир нь: 1997 онд “ ” хоршооноос худалдан авсан хувийн орон сууцны хувьчлалын бичиг баримт байхгүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэлгүй, гэрчилгээжээгүй, уг орон сууцны талаар маргаан байхгүй бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 131/Ш32018/01866 захирамжаар нэхэмжпэгч нь Баянхонгор аймгийн сумын тоотод байрлах хашаа, хувийн сууц бүхий *******. мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь газар эзэмших эрхийн ******* тоот эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байх ба газар дээр байгаа газраас үл салгаж болох хувийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг илээр 21 жил өмчилсөн болох нь тодорхой байх тул Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан шийдвэрлүүлэх боломжтой байна гэж дурьдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар “Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэдэг заалтыг нэхэмжлэгч зөрчсөн байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад энэ нэхэмжлэл маргалдагчгүй, маргаангүй, ил тод тодорхой буюу Улсын бүртгэлийн хэлтэс шийдвэрлэх асуудал буюу Иргэний хуулийн 105-р зүйлийн 105.1-д зааснаар шудрага өмчлөгч болох нь бүрдүүлсэн (иргэний хэрэгт) материалаар тогтоогдсон байна гэж үзээд Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй бол хийвэл зохих үүргийг нь биелүүлэхээр даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж өгсөний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргаж байна гэж бичсэн байна.
Нэхэмжлэгч нь анх 2017 онд Улсын бүртгэлийн хэлтэст ирж өөрт байгаа нотлох баримтаа үзүүлэн зөвлөгөө авсны дагуу түүний гаргаж өгсөн “Мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт”-тай танилцаад улсын бүртгэгч тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан үзээд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж үзэн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.1-т заасны дагуу “Мэдүүлгийг хүлээн авахаас татгалзан, татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, хэрэв хувьчилж авсан, худалдаж авсан гэх эрх зүйн баримт бичиг байхгүй бол, өөрөөр хэлбэл таны өмчлөх эрх үүссэн гэдгийг нотолсон эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг байхгүй бол шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгож болох юм гэсэн” зөвлөгөөг өгсөн байна.
Тодруулбал: Иргэн нь нэхэмжпэлдээ “ ” хоршооноос худалдан авч өмчлөх эрх үүссэн гэх боловч түүнийг нотлох өмч хувьчлалын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр, өмч хувьчлалаар худалдаж авсныг нотлох ямар нэгэн гэрээ, хэлцэл, эрхийн гэрчилгээ зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг байхгүй байгаа нь түүнийг өмчлөгч гэдгийг нотлох баримт байхгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн эд хөрөнгийг хуульд зааснаар хувьд шилжүүлснээр иргэн ы өмчлөх эрх үүссэн гэж ойлгогдож байна. Тэрнээс биш ямар нэгэн эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авснаас түүний өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
“Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэдэгт эрх олгосон шийдвэр, гэрээ, хэлцэл зэргийг хамааруулан ойлгоно. Аливаа өмчлөх эрх үүсэх үндэслэл анхдагч, үүсмэл гэсэн хэлбэрээр үүсдэг.
Бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчийн гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргагдсан нотлох баримт нь тухайн этгээдийг аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг хангалттай нотлож байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийн өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгон баталгаажуулдаг, харин өмчлөгчийг тогтоодог эрх бүхий субьект биш учраас шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох хэрэгтэй” гэж зөвлөсөн болно.
Ийнхүү зөвлөсөн нь Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг хэрэгжүүлэх замаар түүний эрхийг хангах, нөгөөтэйгүүр бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас өгсөн мэргэжлийн аргачлал, чиглэлийг хэрэгжүүлэх, өмчлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн хэрэг юм.
Харин иргэн нь манай байгууллагад дахин өргөдлөөр хандан бүртгүүлэхийг хүссэн ба өргөдлийн хариуг Хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/763 тоот албан бичгээр өгсөн байна.
Иргэн нь тус орон сууцыг “ ” хоршооноос худалдаж авч өмчлөх эрх үүссэн гэдгээ нэхэмжлэлд тодорхой дурьдсан хэдий ч өмч хувьчлалын асуудал хариуцсан байгууллагаас эрх олгосон шийдвэр, гэрээ, хэлцэл зэрэг ямар нэгэн баримт аймаг, сумын архивт байхгүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, гэрчилгээжээгүй талаар дурьдаж өмчлөх эрх үүссэн эрх зүйн баримт бичиг байхгүй гэдгээ давхар илэрхийлж тайлбарлаж байгаа хэрэг буюу энэ нь улсын бүртгэлийн байгууллага мэдүүлэг хүлээн авах боломжгүй байсныг илтгэх нотолгоо юм.
Харин нэхэмжлэлд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 131/Ш32018/01866 тоот захирамжаар шударга өмчлөгч болох нь тодорхой байх тул Улсын бүртгэлийн хэлтэст хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж буцаасан тухай дурьдсан байна. Энэ нь нэхэмжпэгчийн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөнд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох хуульд заасан эрхийг шүүхийн байгууллага хангах ёстой бөгөөд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг хангаж ажиллаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.6.1-д “Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь” болон холбогдох нотлох баримтыг хавсаргаж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгох бөгөөд дээрх нотлох баримт бүрдээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөгч болохыг Улсын бүртгэлийн байгууллага тогтоох чиг үүрэггүй бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Орон сууц эзэмших эрхтэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгсөн тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага -ы өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох боломжтой. -ы Иргэний хэргийн шүүхэд гаргаж байсан өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй утга ижил нэхэмжлэлийг урьд нь манай шүүхийн байгууллага шийдвэрлэж байсан. Жишээлбэл: Иргэн ******* овогт *******ийн ******* /*******/-ийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүх Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг тус тус баримтлан өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргасны дараа улсын бүртгэлд бүртгэн өмчлөх эрхийг баталгаажуулж, гэрчилгээ олгосон байна.
Өөрөөр хэлбэл иргэн -ы гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргаж өгсөн гэрчилж тодорхойлсон бичмэл баримт дээр тулгуурлан холбогдох гэрчийн тайлбарыг авах, гэрчилж болох бусад бичмэл баримт бичгийг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах зэрэг процессын ажиллагааг хийх эрх хэмжээ чиг үүргийг хуулиар шүүхийн байгууллагад олгосон. Үүнтэй маргах зүйл үгүй юм.
Иймээс энэ хэргийг харьяаллын дагуу Улсын бүртгэлийн байгууллага биш, Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх нь зүйд нийцэх юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн ******* тоотод байгаа м2 талбай бүхий хувийн орон сууцыг -ы өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэл болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбарууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багийн ******* тоотод байгаа м2 талбай бүхий хувийн орон сууцыг ы өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч болохоо тогтоолгохоор хоёр удаа хандсан байх боловч тус шүүхийн Шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШЗ2018/01856 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй бөгөөд захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч энэ нь Захиргааны хэргийн шүүхээр даалгах шийдвэр гаргах үндэслэл биш юм.
Монгол Улсын Их хурал 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Бүртгэхийг даалгахаар маргаж буй үйл баримт нь дээрх хууль батлагдахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийг буцаан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана.”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.2-т “газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт”, 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ”, 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”, 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг” 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан сумын Дэлгэр мөрөн 5 дугаар багийн ******* тоотод байгаа м2 талбай бүхий хувийн орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэн, гэрчилгээ авахаар холбогдох баримтуудыг хавсарган хандсаныг хянан үзээд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө.”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж заасны дагуу Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1/763 дугаар албан бичгээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч -ы Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэгтээ хавсарган өгсөн сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2013 оны 86 дугаар захирамж, Баталгаажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, үл хөдлөх хөрөнгийн фото зураг, газар эзэмших тухай өргөдөл, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нь сумын хашаанд байрлах хувийн сууц бүхий *******. кв.м үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг гэдгийг нотлох баримт биш юм.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд захиргааны байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд хуульд заасан бүрдүүлбэрийг шаардсан нь буруу биш байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч ы гаргасан “Баянхонгор аймгийн сумын Дэлгэр мөрөн 5 дугаар багийн ******* тоотод байгаа м2 талбай бүхий хувийн орон сууцыг ы өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА