Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 111/ШШ2019/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамж нь хууль бус шийдвэр болохыг тогтоолгож захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гантулга нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн ******* настай. Ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* *******-р багийн ******* ******* ******* тоотод амьдардаг. 32 жил төрийн албанд ажилласан энэ хугацаанд ямар нэг хууль зөрчсөн зүйл гаргаж ял шийтгэл хүлээж байгаагүй. Төрийн захиргааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Одоо Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байна. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга ******* дугаар захирамж гаргаж надад сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн захирамжийн 2 дахь хэсэгт тус аймгийн Орон нутгийн өмчийн 21 сумын 262 байгууллагын бүх эд хөрөнгийг нүд үзэн тоолж, 04 дүгээр сарын 20-ны дотор дүнг танилцуул гэсэн нь цаг хугацааны хийгээд хүн хүч, санхүүгийн боломж байхгүй юм. Учир нь 2018 онд Аймгийн засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт 90,7 хувиар биелэгдэж А үнэлгээтэй үнэлэгдсэн. 2019 он гарсаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Өмч-2017” ажиллагаа зохион байгуулах тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын биелэлтийг миний бие айигийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулсан бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гараагүй гэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид дүгнэсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1 а/*******4 тоот албан бичигт заасан үндэслэлд миний шууд оролцоо байхгүй байхад надад хамаатуулан сахилгын шийтгэл оногдуулснаас гадна сахилгын шийтгэл оногдуулах явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулаагүй, мөн хуулийн 26, 27дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, Сонсох ажиллагааг явуулах зэргийг хууль журмын дагуу явуулаагүйгээс гадна тоон мэдээлэлд үндэслээгүй, тооцоо судалгаагүй, байхгүй хөрөнгийг жагсаалтанд оруулж актлуулсан гэх зэргээр огт худал дүгнэж үүнийгээ үндэслэн надад сахилгын шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах нэхэмжпэлийн шаадлагыг гаргаж байна. Үүнд: Надад сахилгын шийтгэл оногдуулсан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамж нь хууль бус шийдвэр болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар надад оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Өмч-2017” арга хэмжээг зохион байгуулсан тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд Орон нутгийн өмчийн газрын дарга ******* нь Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд Орон нутгийн өмчийн газрын дарга нь орон нутгийн өмчит байгууллагуудын үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах, хөрөнгийг орон нутгийн өмчит байгууллагуудын хооронд шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг хариуцан хэрэгжүүлнэ гэсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хурлын тэмдэглэлээр баталгаажсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 11.2.2-1 “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх” гэж заасны дагуу зохион байгуулсан арга хэмжээг чиг үүргийн дагуу зохион байгуулаагүй нь Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга нарын 2019 онд хамтран ажиллах гэрээний нэгжийн ажил үйлчилгээ 5-ын 7 дахь заалтаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот захирамжаар *******-д ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандаж, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамж нь хууль бус шийдвэр болохыг тогтоолгож захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамж нь хууль бус шийдвэр болохыг тогтоолгож захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 6 дугаар сард Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг үндэслэж, “…Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн өмчтэй холбоотой асуудлыг хэлэлцүүлэхдээ тоон мэдээлэлд үндэслээгүй, тооцоо судалгаагүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй, бичиг баримтын зөрчилтэй, үнийн зөрүүтэй, байхгүй хөрөнгийг жагсаалтад оруулж актлуулах зэрэг алдаа зөрчлийг удаа дараа гаргасан тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1а/*******4 тоот албан бичгийн дагуу 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн…” гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж, 48.1.1-д “сануулах” гэж заасан байна.

Баянхонгор аймгийн Засаг даргаас аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга *******-тэй 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ”-г байгуулсан байх ба тус гэрээний 4.1-д “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулав” гэж, 4.2-т “Төсвийн шууд захирагч гэрээний биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан тайлагнаж, төсвийн ерөнхийлөн захирагч 2020 оны 01 дүгээр сарын 05-ны дотор багтаан түүний биелэлтийг дүгнэнэ.” гэж тусгасан боловч маргаан бүхий захирамжид “...2019 оны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаар захирамж гарах үед *******ийн 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй, үүнтэй холбогдох баримт байхгүй зэрэг нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараас харагдана.

Түүнчлэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1а/*******4 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж, “тоон мэдээлэлд үндэслээгүй, тооцоо судалгаагүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй, бичиг баримтын зөрчилтэй, үнийн зөрүүтэй, байхгүй хөрөнгийг жагсаалтад оруулж актлуулах” зэрэг алдаа зөрчлийг гаргасан албан тушаалтанд хариуцалага тооцох тухай дурдсаны дагуу Аймгийн Засаг дарга 2019 оны ******* дугаар захирамжаар *******-д сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн тухай баримтаа шүүхэд ирүүлсэн боловч мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэсэн, мөн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах үүргийг заасан бөгөөд 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” зэрэг нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахаар хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5/75 дугаар, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 93 дугаар албан бичгүүд, аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтний тайлбар зэргээс харагдаж байна.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгч *******-ийг “...тоон мэдээлэлд үндэслээгүй, тооцоо судалгаагүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй, бичиг баримтын зөрчилтэй, үнийн зөрүүтэй, байхгүй хөрөнгийг жагсаалтад оруулж актлуулах...” зэрэг алдаа зөрчлийг гаргасан гэж буруутгаж байгаа хэдий ч аль байгууллагын ямар эд хөрөнгийн үнийн дүн хэрхэн зөрүүтэй, тоон мэдээлэлд үндэслээгүй байсан, мөн байхгүй ямар эд хөрөнгийг жагсаалтад оруулж актлуулах гэж байсан талаар тодорхойлоогүй, тодорхой тайлбар өгдөггүй, эд хөрөнгийн жагсаалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлүүд зэргээс тодорхой харагдахгүй, ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.3.12, *******7 дугаар зүйлийн *******7.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 76 дугаар зүйлийн 76.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА