| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б овогт Л.Бт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын *******-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .................... регистрийн дугаартай, Б овогт Л.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Б нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Өврийн худаг” гэх нэртэй газарт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдан хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, духны дунд хэсгийн цус хуралт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд доод хэсгийн зулгаралтууд, хамрын дунд хэсгийн зулгаралт, зүүн талын суганы дунд шугамаар хавирганы нум хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Б мэдүүлэхдээ:Би өөрийн гаргасан хэргээ хүлээж байгаа цагдаагийн байгууллага дээр болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн /1-р хуудас/,
2.Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-*******-р хуудас/,
3. Хохирогч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
4. Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-р хуудас/,
5. Яллагдагч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-р хуудас/,
6.Яллагдагч Л.Бын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 50-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Л.Б нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Өврийн худаг” гэх нэртэй газарт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Х.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн нүүр, толгой хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, духны дунд хэсгийн цус хуралт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд доод хэсгийн зулгаралтууд, хамрын дунд хэсгийн зулгаралт, зүүн талын суганы дунд шугамаар хавирганы нум хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1980 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, ******* овогтой / “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө машинтай ******* сумын “Дончин” гэх нэртэй газарт нэг хүн буулгачихаад буцаад явж байсан чинь зам дээр айлын мал явж байхаар нь харсан чинь “Өврийн худаг” нэртэй газрын хаваржаа дээр 2 айл буусан байхаар нь явж очсон чинь Л.Б буусан хажууд нь бас нэг эзэнгүй гэр байсан. Тэгэхээр нь Л.Бын гэрт нь орж уулзсан чинь гэр дотор Галбадрах гэдэг залуутай хоёулаа байхаар нь “миний дүү хаваржаан дээр арай эрт буусан байна” гэсэн чинь “чамд хамаа байхгүй” гээд уурласан. Тэгэхээр нь “за за би тэгвэл явлаа” гэж хэлээд гэрээс нь гарсан чинь миний араас Л.Б гарч ирээд намайг хавирч унагаагаад миний нүүр лүү гараараа нилээд олон удаа цохихоор нь “намайг босгочих” гэсэн тэгсэн хажууд нь байсан Галбадрах гэдэг залуу ирж “чи 40 хүрсэн хүнийг цохиж байдаг” гэж хэлээд салгасан. Тэгээд би босоод ирсэн чинь дахиад миний гэдэсрүү нэг удаа өшиглөсөн. ...Миний нүд нүүр хөхөрч хавдсан тархи хөдөлсөн, хамрын дээд хэсэг шалбарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
Гэрч Х.Аринболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрээс нь гарахад араас Л.Б дагаж гарч ирээд гэнэт намайг хавирч унагаагаад нүүр, нүд хэсэг рүү цохиод дарж аваад босгохгүй чамайг би алчихсан ч яадаг юм бэ гэж хэлээд цохиод байсан. Тухайн үед Л.Бын найз гээд нэг залуу байсан тэр залуу Батбаярыг боль гэж татаж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-р хуудас/,
Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай “...1.Х.Аын биед хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, духны дунд хэсгийн цус хуралт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд доод хэсгийн зулгаралтууд, хамрын дунд хэсгийн зулгаралт, зүүн талын суганы дунд шугамаар хавирганы нум хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Х.Аын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Х.Аын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Х.Аын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
Яллагдагч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* сумын ******* багийн “Өврийн худаг”-т байдаг хаваржаа дээрээ очиж буугаад байж байсан юм. Тэгээд тэр өдөр манай эхнэр, хүүхдүүд аймаг явсан. Миний хажууд манай нутгийн ах болох Галбадрах ирсэн байсан. Тэгээд байж байтал 17 цагийн үед байх манай гэрийн гадаа Х.А машинтайгаа ирсэн. Тэгэхээр нь гэртээ оруулаад цай хийж өгөөд байж байсан чинь “дүү хүү ямар эрт хаваржаан дээрээ бууж байна” гэхээр нь “ууланд өвсгүй болчихоод эрт буулаа” гэсэн чинь Х.А ах “манайх буусны дараа танайх буух байсан” юм гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ” гэхэд миний урдаас “юу ярьдаг юм шээс минь” гээд босоод ирэхээр нь ... над руу нэг чулуу аваад шидэхээр нь би бултаж очоод барьж аваад боож байгаад хавирч газар унагаагаад нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгсэн Х.А ахыгаа босгочих гэхээр нь босгоод хамарнаас нь цус гоожсон байсныг Галбадрах ах гаран дээр нь ус хийж өгөөд угаасан. ...Би Галбадрах ахад хохирлын мөнгө гэж 500000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Иргэн Х.Аын Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдол /хавтаст хэргийн 2-р хуудас/,
Яллагдагч Л.Бын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 50-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.Б нь хохирогч Х.Атой “хаваржаанд эрт буулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг газар унагааж, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогч Х.Аын биед учирсан хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг, хоёр хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, духны дунд хэсгийн цус хуралт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд доод хэсгийн зулгаралтууд, хамрын дунд хэсгийн зулгаралт, зүүн талын суганы дунд шугамаар хавирганы нум хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2*******4 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/4******* дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч нь хохирогчтой маргалдах явцад түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Быг хохирогч Х.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б нь хохирогчтой маргалдаж улмаар түүний нүүр,толгой хэсэгт цохиж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч болон хохирогч нар нь “хаваржаанд эрх буулаа” гэх шалтгаанаас үүссэн хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 500000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч ийн мэдүүлэг, хохирогчийн “...500000 төгрөгийг төлж өгсөн нь үнэн болно” гэх хүсэлтээр /хавтаст хэргийн 43-44-р хуудас тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Б урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 26-р хуудас/ тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Бын хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* суманд Лхагвасүрэнгийн дээрээсээ 3 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ ах, эгч хоёртой, доороо 2 дүүтэй. Бага насаа Ховд аймгийн ******* суманд цэцэрлэгээр хүмүүжиж 3 дугаар 12 жилийн дунд сургуульд сурч байгаад 9 дүгээр ангиа төгсөөд Политехникийн коллежид элсэн орж мужаан мэргэжлээр төгссөн. Цэргийн албыг Төв аймагт Зэвсэгт хүчний *******6 дугаар ангид хаасан. Одоо эхнэр, 1 хүүхдийн хамт ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 11, 25, 32-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500000 төгрөгийн хор уршгийг төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь дугаартай дансан дахь 400000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л.Б-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.Б-т тайлбарласугай.
5. Шүүгдэгч Л.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансан дахь 400000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК