Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1541

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5036895 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, сэнтрал тауэр, 8 давхарт байрлах Юнител ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн СЮ88082505 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, овоот 7 гудамж, 21 тоотод оршин суух Ганпүрэвийн Мөнхцэцэгт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1.002.456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Юнител ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Мөнхцэцэг нар харилцан тохирч 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88011663 дугаарт Samsung galaxy s6 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2016 оны 02 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 88011663 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 668.304 төгрөг, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги 334.152 төгрөг, нийт 1.002.456 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох 1.002.456 төгрөгөөс 835.380 төгрөгийг хүлээн зөвшөөрөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тохирч байгаа болно. Алданги 334.152 төгрөгөөс 50 хувь хөнгөлж байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Юнител ХХК хариуцагч Г.Мөнхцэцэгт холбогдуулан гэрээний үүрэгт 1.002.456 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь алданги 334.152 төгрөөс 50 хувиас нь татгалзаж, нийт үнийн дүнгээс 176.076 төгрөгийг хасч нийт 835.380 төгрөгийг хариуцагч Г.Мөнхцэцэг нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Юнител ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.002.456 төгрөгөөс 176.076 төгрөгийг татгалзаж, хариуцагч Г.Мөнхцэцэг нь нь 835.380 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Г.Мөнхцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.609 төгрөгийн 50 хувь буюу 14.305 төгрөгийг улсын төсвөөс, 14.305 төгрөгийг хариуцагч Г.Мөнхцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Юнител ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Мөнхцэцэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ