| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Э.Бт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б овогт Э.Бт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дуагар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар, мөн тус шүүхийн 2019 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 310 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ............. регистрийн дугаартай, Б овогт Э.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.Птэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь бахь хэрэглэн халдан зүүн талын нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн чамархай хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын таславчийн муруйлт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун дээд хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б мэдүүлэхдээ: Би цагдаа дээр байх хугацаандаа үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгсөн. Ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлоо бүрэн төлсөн. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:
1.Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,
2. Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35-р хуудас/,
3.Гэрч Н.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24-р хуудас/,
4. Хохирогч Н.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
5. Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-р хуудас/,
6.Яллагдагч Э.Бийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 99-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Э.Б нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн 7 дугаар гудамжны тоотод байрлах иргэн *******ы гэрт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Н.Птэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа гартаа барьж байсан бахиар түүний толгой, нүүр хэсэгт цохиж зодон, биед нь зүүн талын нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн чамархай хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын таславчийн муруйлт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Н.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1984 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод оршин суудаг, гийн / “...Намайг өөрийн эхнэртэйгээ хардаад ийм зүйл болчихлоо. Нөхцөл байдал нь ч бас тэгээд таарчихсан юм. ...Тухайн үед нүд хавдаж толгойн зүүн хажуу хэсэгт язарсан байсан. Одоо эдгэрээд ямар нэгэн өвчин зовиургүй болсон. Тухайн зодоон болсоноос хойш намайг 3 удаа эмнэлгийн байгууллагад аваачиж үзүүлж, шаардлагатай эм тариаг тухай бүр авч өгч байсан. Мөн надаас буруугаа хүлээж уучлал хүссэн байгаа ба бид хоёр хооронд ямар нэгэн хохирлын тооцооны талаар маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
Гэрч Н.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн Жаргалант сумын багт байх гийн гэрт очсон. Тэгээд гийнд орсон бөгөөд ганцаараа байсан. Тэгтэл араас Э.Б орж ирээд д хандаж “манай эхнэр намайг өөр хүнтэй явалдсан гэж танай эхнэрээс сонссон байна тийм зүйл болсон үгүйг чи мэдэж байгаа манай эхнэрт хэлээд өг” гэж ярьж байгаад ”энэ муу пизда сая манай эхнэртэй машинтай зугатлаа” гэж хэлээд миний хамар болон уруул хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгтэл би хойшоо саваад ширээ шкаф хоёрын дундуур хавчуулагдаад унасан. Унасны дараа намайг босож амжаагүй байтал Э.Б үргэлжлүүлэн хэд хэдэн удаа нүүр болон цээж хэсэг рүү өшиглөж мөн хэд хэдэн удаа гартаа барьж байсан бахиараа толгой болон нүүр хэсэгт цохисон Тэгтэл Э.Бийн эхнэр ******* орж ирээд Э.Бийн араас “боль” гээд таттал цаашаагаа эргээд эхнэрийгээ зодоод эхлэхээр би гараад зугтаасан. Тэгээд гэртээ очоод хамаатныхаа дүүгээр дуудлага өгүүлсэн юм. ...Би дээрх хүмүүстэй 3 шил 0.75 литрийн архи болон 3 сав 2.5 литрийн пиво хувааж уусан байсан. ...Цохихоос өмнө ил харагдах ямар нэгэн шарх, сорви, бэртэл, гэмтэл байгаагүй. Цохисны дараа дух хэсгээс нь бага зэрэг цус гарч харагдсан. ...Одоогоор өвдөж зовиурлаж байгаа зүйл алга. Надад гомдол, санал алга байна. Э.Б намайг эмнэлгээр дагуулж үзүүлж харуулаад гарсан бүх зардлыг өөрөө төлж байгаа..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24-р хуудас/
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* гол дээр гарч үргэлжлүүлэн архи уусан. Тэгээд манай нөхөр хүн амьтантай маргалдаад эхлэхээр нь би машинаа унаад явах гэтэл манай нөхөр цонхоор машинд орж ирээд түлхүүр булаагаад явсан. Тухайн үед би зорчигийн урд суудал дээр Уугий машины хойд суудал дээр суучихсан байсан. Тэгтэл Уугий бид хоёрыг хардаад шууд авч яваад Ховд аймгийн Жаргалант сумын багт байх гэх найзынхаа гэрт авчирсан бөгөөд очих замдаа миний гар нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа, Уугийгийн толгой болон нүүр хэсэгт мөн хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд гийн гэрт ороод Уугийг бахь барьчихаад цохиод өшиглөөд байсан /яг хаана нь хэдэн удаа юугаар цохьсон талаар нь сайн анзаараагүй, юу ч гэсэн цохиод байсан/. Тэгэхээр нь би салгах гэтэл барьж байсан бахиараа миний дух хэсэгт цохиж гэмтээсэн. Тэгтэл Уугий гараад зугтсан юм. ... Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад гийнд ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудуултал гараад явсан юм. ...Би тодорхой хэмжээгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч болсон үйл явдлыг санаж байна. ...Манай нөхөр Уугий бид хоёрыг хардаад цохиж, зодсон юм, ...Зодуулахаас өмнө ямар нэгэн ил харагдах шарх, сорви, бэртэл гэмтэл байгаагүй. Манай нөхөр болох т зодуулсны дараа толгойн зүүн хэсэгт хагарсан, зүүн нүд хавдсан байсан. ... гийн гэрт ирээд , Уугий бид хоёрыг зодоход гэрийн эзэн байсан. Өөр хүн байгаагүй, ...шар өнгийн бариултай бахь байсан. Одоо өөрт нь байгаа байх. ” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 16-ны 14 цагийн үед 2 найзтайгаа 2 шил 0.75 литрийн архи уучхаад 16 цагийн үед гэртээ ирээд унтаж байтал манай гэрт өөрийн эхнэр болох Цагаанцэцэг, нарын хамт орж ирээд маргалдаад байсан. Тухайн үед миний бие өвдөөд бөөлжүүлээд түргэн дуудчихсан байсан болохоор би тэд нарын хэрүүл маргаанд оролцох сөхөө байгаагүй. Буруу харж хэвтэж байгаад нэг харахад г гэрийн баруун хатавч хэсэгт унагаачихсан дээрээс нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд маргалдаж байгаад гараад явчихсан. Би өөрөө зүрх муутай болохоор тухайн үед архи ууснаас болсон юм уу яасан юм бүр бөөлжүүлээд үхчих гээд байсан болохоор тэд нарыг сайн анзаарч харч чадаагүй юм. Тэгээд тэд нарыг гараад явсаны дараа түргэн тусламжийн машинтай эмч нар ирж надад шингэж хийж өгөөд явсан. Удалгүй цагдаа нар ирж байсан. ..., Цагаанцэцэг, нар орж ирсэн. Би өвчиндөө зовиурлаад тэд нарыг сайн харж чадаагүй. Нэг харахад гэрийн баруун хатавч хэсэгт хойшоо юм налаад толгойгоо дарчихсан нь дээрээс өшиглөж байгаа харагдсан. Өөр надад харсан үзсэн зүйл байхгүй. ...Шар иштэй бахь барьчихсан байсан. Тэрүүгээрээ хүн цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,
Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаартай " 1. Н.Пгийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Н.Пгийн биед зүүн талын нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн чамархай хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын таславчийн муруйлт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Н.Пгийн биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3. Н.Пгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Н.Пгийн учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-р хуудас/,
Яллагдагч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан байгаа. ...Тухайн үед гийн гэрт ороод Н.Пг барьж байсан бахиараа болон гар хөлөөрөө нүүр, толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон санагдаж байна. Маргаашаас нь эхлээд би эмнэлгийн байгууллагаар дагуулж үзүүлж харуулсан. Тухайн үед нүд нь хавдаж, зүүн талын чамархай хэсэгт нь шарх үүссэн байсан. Тухайн гэмтлийг би учруулсан. Би хийсэн үйлдэлдээ их харамсаж байна. Тийм зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас болж Н.Пг өөрийн эхнэр *******тэй хардаад ийм зүйл болчихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
Яллагдагч Э.Бийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ овогтой миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн. овогтой миний бие нь шүүх хуралд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно. Иймд миний хүсэлтийг хүлээн авч надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 99-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Баярсайханы гэрт эхнэр *******ийг хардаж хохирогч Н.Птэй маргалдаж улмаар түүний толгой, нүүр хэсэгт гартаа барьж байсан бахиар цохиж, өшиглөж зодсон, хохирогч мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн үед гэрт Г.Баярсайхан, шүүгдэгчийн эхнэр *******, хохирогч Н.П нар байсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогч Н.Пгийн биед учирсан зүүн талын нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн чамархай хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын таславчийн муруйлт, духны дунд дээд хэсгийн зулгаралт, духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Бийн хохирогч Н.Птэй маргалдаж, улмаар бахь хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Бийг хохирогч Н.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Б нь хохирогчтой маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хувийн таарамжгүй харилцаа, хардалт зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Пгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн “...Миний хохирлыг бүрэн барагдуулсан, мөн надаас уучлалт гуйсан тул надаад цаашид Э.Бээс нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 20-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Б урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дуагар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол, мөн тус шүүхийн 2019 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 53, 81-93-р хуудас/ тус тус тогтоогдож байна.
Тус шүүхийн 2019 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялтан Э.Б эдэлж дууссан тул Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19/152 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Бийн хувийн байдлын талаар гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Б нь айлын том залуу бөгөөд дороо 2 дүүтэй. Архи, согтууруулах ундааг хааяа нэг хэрэглэдэг. Тухайн үедээ зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй, зүгээр л санагддаг. Урд нь хэрэг зөрчилд холбогдож байсан талаар бол мэдэхгүй байна. Одоо өөрөө хувьдаа “Майти” автомашинтай түүгээрээ хөлсөнд явдаг. Одоо эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.” гэх мэдүүлэг, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Б нь даруу төлөв зантай, цайлган цагаан сэтгэлтэй, харин сүүлд энэ эхнэртэйгээ сууснаас хойш янз бүрийн ааш авир гаргадаг болсон гэж дуулсан. Айлын том нь бөгөөд дороо хоёр дүүтэй. ...Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар сургуулийг 20******* онд төгссөн. Дараа нь жолооны курст сурч жолооч мэргэжил эзэмшлсэн байгаа. 20******* онд Улаанбаатар хотод 032 дугаар ангид цэргийн алба хаагаад хугацаа дуусч халагдаж байсан.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 38-39, 40-41, 68, 71-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бахь 1 ширхгийг устгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дансан дахь 600000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал, дүгнэлт гаргаж шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст далгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансан дахь 600000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдэрлэлээ.
Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.Б-т сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Б-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бахийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансан дахь 600000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 03 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК