Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

улсын яллагч З.Алтансолонго,  

шүүгдэгч Г.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н овогт Г.А-т холбогдох эрүүгийн ******* дугаартай 178/2*******1/0047/Э/ индекстэй хэргийг 2*******1 оны ******* дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, 2*******1 оны ******* дугаар сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..................... регистрийн дугаартай, Н овогт Г.А,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.А нь 2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын  нутаг дэвсгэрт байхдаа “ ” гэх хэрэглэгчийн нэртэй facebook хаягнаас интернет сүлжээ ашиглан facebook орчинд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулан 1240000 төгрөгийн ашиг олж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цагдаагийн байгууллагад өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн. Үүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Юм мэдэхгүйгээсээ болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй гэв.

Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:

1. Яллагдагч Г.Аын мөрдөн шалган ажиллагаанд  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

3. Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2*******1 оны ******* дугаар сарын 15-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

4.  Яллагдагч Г.А түүний өмгөөлөгч ******* нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Г.А нь ашиг олох зорилгоор Ховд аймгийн ******* суманд оршин сууж байхдаа 2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд гар утсаараа “ ” гэсэн фейсбүүк хаяг /facebook account/ ашиглан фейсбүүк /facebook/ олон нийтийн сүлжээнд хөзөр, цаасан шоо ашиглан үр дүнг урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Техас”  /покер/ нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 1240000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ХААН банкны 5852*******7514 дансанд 2 удаа хийж 13 тоглоом тоглосон. Тухайн үед 13 тоглоомыг тоглох гэж хийсэн. 2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5000 төгрөг “ 5к  bgaa xiisen” гэсэн утгатай мөнгийг манай нөхөр Лхагва хийсэн юм. ...Би 4 удаа цахим тоглоом тоглосон юм. Би тус мөрийтэй тоглоом тоглохдоо Дөргөн сумаас тоглосон юм. Нэг удаа тоглохдоо 5 хүн тоглодог юм. Нийт хэдэн хүн тоглож байхыг мэдэхгүй байна.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2*******1 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “ ” гэх фейсбүүк хаягаас “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан юм. Тэгээд би гурван удаа 5000 төгрөг шилжүүлээд тоглосон юм.  ...Би 5852*******7514 гэх дугаартай данс руу мөнгө хийсэн юм. Мөрийтэй тоглоом тоглох зорилгоор нийт 15000 төгрөг шилжүүлсэн. Г.Аыг танина. Манай сумын иргэн.  ...Гэртээ сууж байгаад өөрийнхөө “ ” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар Г.Аын явуулж байсан лайв руу орж тоглосон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн “Samsung galaxy A10” маркийн гар утасанд үзлэг хийсэн талаархи “...Г.Аын эзэмшлийн “Samsung galaxy A10” маркийн гар утасанд үзлэг хийсэн бөгөөд уг гар утас нь гадна талд хар өнгийн резин гэртэй, хар өнгийн гар утас байв. ...Уг гар утасны дэлгэцийг Г.Аын өөрөөр нь онгойлгон фейсбүүк хэсэгт нэвтэрч ороход “ ” гэсэн нэртэй бор өнгийн дээлтэй, өвлийн малгай өмссөн байдалтай Г.Аын өөрийнх нь зурагтай аккаунт байв. Фейсбүүк хаягийн friends хэсэгт 17******* найзтай байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн талаархи Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...Дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд 2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2*******1 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийт 248 удаа цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж орлого олсон байх ба 1 удаа мөрийтэй тоглоом зохион байгуулахад 6 хүн нийт 30000 төгрөг байршуулан тоглосон байна.  ...2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 13-ны хооронд 40 удаа 15000 төгрөгийг,  ...135 удаа 20000 төгрөгийг, ...13 удаа 10000 төгрөгийг, ...36 удаа 25000 төгрөгийг ...12 удаа 40000 төгрөгийг, 6 удаа 50000 төгрөгийг, ...3 удаа 45000 төгрөгийг, 3 удаа 30000 төгрөгийг тус тус “оеndoo” гэсэн утгатай ... дансанд шилжүүлсэн байв. ХААН банкны 5852*******7514 тоот дансыг Г.А ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулан нийт  7440000 төгрөгөөр 248 удаа мөрийтэй тоглоом тоглуулж, 6200000 төгрөгийг мөрийтэй тоглоомд оролцож хожсон хүмүүст буцаан шилжүүлж үлдэгдэл 1240000 төгрөгийн ашиг олсон нөхцөл байдал тогтоогдлоо.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 33-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Ааас 52 ширхэг хөзөр, 1-6 хүртэл дугаарласан цагаан өнгийн цаасан шоо 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар хурааж авсан талаарх Эд зүйл хураан авсан тухай 2*******1 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас/,

Яллагдагч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2*******1 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан асуудал байгаа. Өөрийн эзэмшлийн “ ” гэсэн фейсбүүк хаягаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Би өөрийн эзэмшлийн ХААН банкны 5852*******7514 дугаарын данс ашиглаж тоглосон.  ...2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 248 удаа мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглосон. 1 удаа тоглоход 6 хүн тоглодог. Нийт 7440000 төгрөг авснаас тоглоом тоглоод хожсон хүмүүсийн данс руу 6200000 төгрөг буцааж хийсэн. Миний олсон ашиг 1240000 төгрөг болсон.  Нийт 6 хүн оролцох бөгөөд хожсон 1 хүн бусад оролцсон 5 хүний бооцооны мөнгийг авах ба зохион байгуулсан хүн 1 хүний бооцооны мөнгийг авах зарчмаар тоглодог. Доод тал нь 5000 төгрөг байршуулж тоглодог.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 тоот  дансны 2*******0 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 72-98 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 тоот  дансанд иргэн ээс мөнгө шилжүүлсэн талаарх түүний ХААН банкин дахь тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 101-1******* дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 тоот  дансанд иргэн оос мөнгө шилжүүлсэн талаарх түүний ХААН банкин дахь тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 1*******-104 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 тоот  дансанд иргэн эс мөнгө шилжүүлсэн талаарх түүний ХААН банкин дахь тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 105-109 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 тоот  дансанд иргэн аас мөнгө шилжүүлсэн талаарх түүний ХААН банкин дахь тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 тоот  дансанд иргэн ээс мөнгө шилжүүлсэн талаарх түүний ХААН банкин дахь тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 113-119 дүгээр хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

Яллагдагч Г.А түүний өмгөөлөгч ******* нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Г.А миний бие Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөр байна. Би урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд өөрийнхөө “ ” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр, цаасан шоо ашиглан “Техас” /покер/ нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглолтод оролцох хүсэлттэй тоглогч нараас өөрийнхөө эзэмшлийн ХААН банкин дахь 5852*******7514 тоот дансанд 5000 төгрөгийн мөрийг шилжүүлэн авч тоглолтод оролцуулан, улмаар 6 хүн 1 тоглолтод оролцож хожсон хүн бусад 5 хүний мөнгийг, зохион байгуулагч нь 1 хүнийг мөнгийг тус тус авах журмаар тоглуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хугацаанд шүүгдэгч нь 7440000 төгрөгийг олж, үүнээс 6200000 төгрөгийг  хожсон тоглогч нарт мөрий хэлбэрээр  буцаан шилжүүлж, нийт 1240000 төгрөгийн ашиг олсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулахаар хуульчилжээ.  

Иймээс шүүгдэгчийн гар утсаараа “ ” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 5000 төгрөг шилжүүлэн авч хөзөр, цаасан шоо ашиглан “Техас” /покер/ гэх мөрийтэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж, зохион байгуулан 7440000 төгрөг олж, үүнээс хожсон тоглогчдод 6200000 төгрөгийг мөрий хэлбэрээр буцаан шилжүүлж, 1240000 төгрөгийн ашиг олсон үйлдлийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь 2*******0 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2*******1 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд мөрийтэй тоглоом зохион байгуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгчийн ашиг олох зорилгоор гар утсаараа “ ” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд  шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр, цаасан шоо ашиглан “Техас” /покер/ гэх мөрийтэй тоглоом зохион байгуулж  1240000 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Аыг мэдээллийн технологи буюу гар утсаараа олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь ашиг олох зорилгоор гар утсаараа олон нийтийн цахим сүлжээг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн ба иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг  байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Мөн шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч Г.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.А нь эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Хөдөө мал маллаж амьдардаг. Эхнэр С.Наранцэцэг мөн адил малчин. Манай хүргэн ах Г.А Ховд аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийг 2 дугаар анги хүртэл сурч байгаад сургуулиасаа гарсан. Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдарч байгаа. 2008-2009 оны хооронд Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.А нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч, сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүн байгаа юм. Манай баз Г.А Ховд аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр эмнэлэгт төрсөн. Архи, тамхи хэрэглэдэггүй. Одоо Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Усны эх” гэх газарт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2*******1 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлаа  /хавтаст хэргийн 25, 59, 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох  ялаар шийтгэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1240000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ болон торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу ялын төрөл, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаархи прокурорын саналтай яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь танилцаж зөвшөөрөхдөө хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар санал гаргаагүй байх тул   “гэмт хэрэг үйлдэж олсон ашгийг  1 жилийн дотор төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 52 ширхэг хөзөр, 1-6 хүртэл тоогоор дугаарласан цаасан шоо 1 ширхгийг тус тус устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгчийн дансыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч тухайн дансан дахь мөнгөөр торгох ялыг биелүүлэх хүсэлттэй байгаа” гэх саналыг харгалзан  шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5852*******7514 тоот дансан дахь 450000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 2*******1 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай “Эд мөрийн баримт битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

          Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт Г.А-т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Г.А-аас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1240000 /нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

          4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 52 ширхэг хөзөр, 1 ширхэг цаасан шоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын эзэмшлийн ХААН банкны 5852*******7514 тоот дансан дахь 450000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2*******1 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Г.А-т оногдуулсан торгох ял, хөрөнгө,орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ө.БАХЫТБЕК