| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00174/И |
| Дугаар | 103/ШШ2017/00181 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2017/00181
| 017 оны 05 сарын өдөр | Дугаар 10*******/ШШ017/00181 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймгийн ******* хотод төрсөн, эмэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******, ээж, хүүхдийн хамт, Улаанбаатар хот ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 198******* онд ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, овогт /8*******08*******77/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 017 оны 0 дүгээр сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие 005 онд гэр бүл болж улмаар 006 онд бид хоёр охинтой болсон. 01******* он хүртэл хамтран амьдарч байгаад 01******* оноос тусдаа амьдарсан. Учир нь нь намайг удаа дараа зодож байснаас болж би ээжийнхээ гэрт ирсэн. Үүнээс хойш миний нөхөр нь 015 оноос гэдэг хүнтэй ханилж улмаар тэр хоёрын аас 016 онд охин гарч одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул ******* миний бие болон бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин миний асрамжинд өгч, тэтгэлэг гаргуулж өгнө үү, энэ хүн өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон учраас эргэж эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 005 онд *******тэй гэрлэж 006 онд охинтой болсон 01******* оноос бид хоёр тусдаа амьдарсан. Салах болсон шалтгаан нь ******* нь гадуур хонож, байнга согтуу ирэх болсон. Согтуу ирээд агсан тавиад байхаар нь зодсон, гаргасангүй гэж уурлаад би чамаас саллаа гээд охиноо аваад ээжийнх рүүгээ явсан. Би 015 онд өөр хүнтэй суусан, 016 онд аасаа хүүхэдтэй болсон, эргэж амьдрах боломж байхгүй. Хайр сэтгэлгүй болсон. Бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө үү. миний бие охин ээжийнх нь асрамжинд өгнө, харин тэтгэлэг төлнө гэхэд хэцүү байна гэв.
Шүүхээс гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ГГЦСургуулийн захирлын тодорхойлолт, шүүхэд өгсөн тайлбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь 005 онд гэр бүл болж 006 оны 07 сарын 08-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа охин 006 оны 01 сарын 06-ны өдөр төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэн хамтран амьдарч байсан болох нь 6******* тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, байнгын хэрүүл маргаантай байсны улмаас 01******* онд салж жил тус тусдаа амьдарсан, хариуцагч нь 015 онд өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоон 016 онд аасаа хүүхэд болсон, одоо хамтран амьдарч байгаа, гэрлэгчид нь бие биенээ гэх хайр сэтгэлгүй, эргэж амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.-т зааснаар ******* сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй гэж үзэв.
Хүүхдийн насны байдал, ээжтэйгээ хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох хүмүүжих нөхцөл, бололцоо, эдийн засгийн боломж ,хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан охин эхийнх нь асрамжид үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1. дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг анхаарвал зохино.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.98 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5-д зааснаар хариуцагч гээс 190.98 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 015 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн А/9 тушаалаар тогтоосон 185.00 төгрөгөөр тооцов.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..1, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1. дэх хэсэгт зааснаар, овогт овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар овогтой эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1. дахь хэсэгт зааснаар 006 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг гээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.98 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9., 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ