Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

  

******* ******* сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч З.Алтансолонго,  

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х овогт Г.Э-д холбогдох эрүүгийн ******* тай хэргийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ******* Шүүхийн - , д жолоочоор ажиллаж байсан, ******* аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................... регистрийн тай, Х овогт Г.Э,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Г.Э нь ******* аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 сарын 20-ны өдөр 04 цагийн үед иргэн Э.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа Э.Дгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, хама

р хэсэгт зулгаралтууд, хамар хэсэг болон духны зүүн хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны урд дээд хэсэгт цус хуралт, баруун цавины хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Э мэдүүлэхдээ: Би цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байх хугацаандаа болсон үйл явдлын талаар мэдүүлэгээ өгсөн ямар нэгэн маргаан байхгүй, өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

          Эрүүгийн ******* тай хавтаст хэргээс:

          1. Гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

          2. Хохирогч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

          3. Шинжээчийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 30 тай дүгнэлт /хавтаст хэргийн 21-р хуудас/,

          4. Яллагдагч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32-р хуудас/,

          5. Яллагдагч Г.Э-гийн 2021 оны 02 сарын 02-ны өдөр ******* аймгийн Прокурорын т хэргийг хялбаршуулсан журмаар лүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 58-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Г.Э нь ******* аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 сарын 20-ны өдөр шөнийн 04 цагийн үед  хохирогч Э.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдох явцад хохирогчийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралтууд, хамар хэсэг болон духны зүүн хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны урд дээд хэсэгт цус хуралт, баруун цавины хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Үүнд:

Хохирогч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1981 оны 06 сарын *******-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суудаг, ын / “... 2*******5 онд манай эхнэрийн бага дүүтэй гэрлэсэн цагаас нь эхлэн таньдаг болсон ...Бид хоёр нэг айлын эгч, дүүсийг авч суусан базууд байгаа юм.  ...Миний нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн, хэсэг ухаан алдаад сэрээд дахиад зодолдсон бөгөөд тухайн үед миний зүүн гуяны дотор хэсэг болон тэр орчимд хэд хэдэн удаа өшиглөсөн. Баз болох ийнх руу явж байх замд дахин маргалдаад намайг унахад миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн.  ...Миний зүүн нүд хөхөрч хавдсан, хамар хугарч хавдсан байсан. Мөн зүүн гуяны дотор тал болон цавь хэсэгт хөхөрч өвчин орсон байсан. Одоо миний хамрын гэмтлээс бусад нь эдгэрсэн байгаа. тухайн үйл явдлаас хойш намайг байнга эргэж тойрч эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Мөн удаа дараа уучлалт гуйсан тул би уучилж хоорондоо эвлэрсэн байгаа. Надаас ямар нэгэн эмчилгээний төлбөр мөнгө гаргуулаагүй. Гарсан бүх зардлыг Э өөрөөсөө гаргасан. Ойролцоогоор 800000 орчим мянган төгрөг болсон байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

Гэрч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 сарын 20-ний шөнийн ******* цагийн үед ******* аймгийн Жаргалант сумын Бичигт багт байх найз болох гийн гэрт 2 сав 2,5 литрийн пиво хувааж уугаад сууж байтал манай баз болох надруу залгаад “хаана байна, Бямбоцогтийнд очъё” гэхээр нь би байгаа газраа хэлээд ирээд хэсэг хугацааны дараа Жаргалант сумын ойролцоо ирчихлээ гэхээр нь би гараад очтол “худлаа хэлээд пиздаа чинь” гэхээр нь “чи яахаараа намайг пиздаа гэдэг юм бэ” гээд өөдөөс нь яваад очтол миний нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа ухаан ороход намайг татаад босгож байсан. Тэгээд “чи яахаараа намайг зоддог юм бэ”  гээд дахиад барилцаж аваад зодолдсон. Тэгтэл миний утсыг аваад гэрэл тусгаж байгаад миний төмсөг орчим болон зүүн гуяны дотор хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Хамар хугарч хавдсан байсан. Мөн зүүн гуяны дотор тал болон цавь хэсэгт хөхөрч өвчин орсон байсан. Одоо миний хамрын гэмтлээс бусад нь эдгэрч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

Шинжээчийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 30 тай “ 1. Э.Д-гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Э.Д-гийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралтууд, хамар хэсэг болон духны зүүн хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны урд дээд хэсэгт цус хуралт, баруун цавины хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Э.Дгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3. Э.Д-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Э.Д-гийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-р хуудас/,

Яллагдагч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 сарын 20-ны шөнө 00 цагийн үед би баз болох Д рүү залгаад “хаана байна” гээд асуутал “ийнд байна” гэсэн, тэгэхээр нь би “яваад очъё” гэтэл “тэг” гэхээр нь Домбот хотхонд байх ийн гадна очоод Д руу залгаад би ирчихлээ гэтэл “Би очоогүй байна. Жаргалант сумын энд байна” гэхээр нь “Тэгвэл би очоод авах уу” гэтэл “тэг тэг” гэсэн.  ...Тэгээд Д машинтай ирээд суусан. Тэгэхээр нь “яагаад энд тэнд байна гэж худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлээд таксины жолоочийг “яваач пиздаа минь” гээд зандрангуй хэлтэл Д намайг “буугаад ир” гэж хэлээд машинаас түрүүлээд буусан. Тэгэхээр нь би араас нь буугаад машины ар талд яваад очтол Д миний нүүр хэсэгт гараараа самардаад цохиод авахаар нь би зөрүүлээд зодолдсон. ...Замдаа захын дээд талд алхаж байхад Д миний араас дагз хэсэгт гараараа цохитол би унасан. Тэгээд Д бид хоёр дээр ноцолдож байгаад босоод дахин цаашаа алхсан бөгөөд нэг такси зогсохоор нь бид хоёр суугаад Домбот хотхонд байх гэх базындаа иртэл эхнэр нь уурлаад цагдаа дуудсан.  ...Нүүр хэсэгт нь 1 удаа мөргөж, 1 удаа гараараа цохисон, 2 удаа хөл рүү нь өшиглөсөн. Аль хөл рүү өшиглөж байснаа санахгүй байна. Тэгээд бид хоёр дээр доороо ороод нэлээн ноцолдсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

          Яллагдагчийн Г.Э-гийн 2021 оны 02 сарын 02-ны өдөр ******* аймгийн Прокурорын т гаргасан “Г.Э миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан лэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Хэрэгт цугларсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баз нь болох Э.Д-тэй “худлаа хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчтой харилцан зодолдож, түүний биед нь гэмтэл учруулсан, хохирогч нь мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогч Э.Д-гийн биед учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралтууд, хамар хэсэг болон духны зүүн хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны урд дээд хэсэгт цус хуралт, баруун цавины хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2*******4 оны 12 сарын 05-ны өдрийн 216/422 “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

          Шүүгдэгч Г.Э-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж, улмаар зодож түүний биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралтууд, хамар хэсэг болон духны зүүн хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны урд дээд хэсэгт цус хуралт, баруун цавины хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Г.Э-г хохирогч Э.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

        Мөн шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 17.2 зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан лүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан лэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Г.Э нь хохирогчтой маргалдаж улмаар түүний толгой хэсэгт цохиж, мөргөж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэнхэрэг учрал болох үед шүүгдэгч болон хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 800000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, мөн хохирогч нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Г.Э урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 26-р хуудас/ тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий йн 6.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Г.Э-гийн хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз их нийтэч, хүнтэй харилцаа сайтай, эв зүйгээ олохдоо маш сайн, найз, нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнд тусархаг, ажилсаг залуу байгаа юм.  Ам бүл 6-уулаа өссөн байх. Айлын бага залуу бөгөөд дээрээ 3 эгчтэй. ******* ******* Шүүхийн - , д жолооч ажилтай.” гэх мэдүүлэг, гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй байх. Тийм зүйл сонсогдож байгаагүй. ...******* аймгийн ******* суманд 10 жилийн дунд сургуульд сурч төгсөж үргэлжлүүлэн ******* аймгийн Политехникийн коллежид гагнуурчин мэргэжлээр сурч төгссөн.” гэх мэдүүлэг, Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 17-19-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, ийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж лэх нь зүйтэй байна. 

          Иймд шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.3 зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг байгууллагад даалгаж лэв.

          Мөн эрүүгийн ******* тай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан лэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 800000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХОА улсын тай “Тоёота Алион” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн 17 тай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан лэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж лэлээ.

Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 зүйл, 36.8 зүйлийн 1, 2, 4, 5 хэсэг, 36.10 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.3 зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай йн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Г.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

          3. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* ******* Шүүхийн - , д даалгасугай.

          4. Эрүүгийн ******* тай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан лэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 800000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХОА улсын тай “Тоёота Алион” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн 17 тай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК