Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 1572

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

: Монгол улсын иргэн ЙР83043070 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, туул 10 гудамж, 196 тоотод оршин суух Чойжин овогт Зэснээгийн Мөнгөнхуяг,

: Монгол улсын иргэн ЙР83051218 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, тоосго 6 гудамж, 96 тоотод оршин суух Тайчууд овогт Санжаагийн Мөнхбаяр нарын ,

: Монгол улсын иргэн МЭ67123012 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх , 1 дүгээр хороо, 12 дугаар хороо, 14 дүгээр байр, 52 тоотод оршин суух Монгол овогт Юрагийн Энхболдод холбогдох,

25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мөнхбаяр, нэхэмжлэгч З.Мөнгөнхуяг, хариуцагч Ю.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Мөнхбаяр болон миний найз болох З.Мөнгөнхуяг бид Ю.Энхболдтой 2015 оны 05 дугаар сарыг 15-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг хөрөнгө оруулснаас хойш 6 сарын дараа үр ашигаа өгөх байдлаар гэрээ байгуулж гарын үсэг зурж 2 талаас баталж тамга дарсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Ю.Энхболд нь ямар нэгэн байдлаар тодорхойгүй алга болж өнөөг хүрч байна. Иймд гэрээний 7.1, 7.2-д заасны дагуу хөрөнгө оруулсан үндсэн болох 20.000.000 төгрөгийг нэмэлтээр өгсөн 5.000.000 төгрөгийг нийт 25.000.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ю.Энхболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оноос эхлэн улсад хайгуулын ажил эрхэлсэн. Хөрөнгө мөнгө байхгүй байсан учраас үйл ажиллагаагаа явуулахаа зогсоосон. Манай хамаатны дүүгээр дамжуулан нэхэмжлэгч нар надтай хамтран хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар болсон. Нэхэмжлэгч нар 20.000.000 төгрөгийг бөөнөөр нь өгч чадаагүй, цувуулж өгсөн. Орж ирсэн мөнгөөр ажил хийж байсан боловч дахин мөнгөгүй болж зогссон. Тухайн үед компани хооронд гэрээ хийж, ажил дээр очиж юу хийж байгаа, хөрөнгө мөнгө юунд зарцуулагдаж байгааг, 4-5 хүн ажиллаж, тэдгээрийн цалин хөлс, хоол унданд хэдэн төгрөг хэрхэн зарцуулагдаж байгаа, өрмийн машин байхгүй учир түрээсэлж ажиллуулж байсныг нэхэмжлэгч нар харж байсан. Өөрсдөө хэрхэн ажил хийгдэж байсан тухай мэдсэн. Бид компани хоорондын гэрээ хийсэн. Хамт ажиллаж байсан учраас шүүхэд хандана гэж бодоогүй, иргэн хүний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрье гэдэг санал тавьсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. Нэхэмжлэлд дурдсан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ нь Жи Пи Эл Си ХХК болон ЭШША ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байх тул иргэн Ю.Энхболд би хариуцах боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Мөнхбаяр, З.Мөнгөнхуяг нар нь хариуцагч Ю.Энхболдод 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, 25.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш, тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д Хуульд заасан боловч заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэнэ гэж заасан.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Жи Пи Эл Си ХХК, ЭШШЭ ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг, гэрээний агуулга болон зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ бус, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээр дурдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, баталгаа, мэдэгдэл нь худал эсхүл алдаатай болох нь тогтоогдсон бол нөгөө тал нь гэрээг цуцалж, өөрт учирсан бүх хохирлоо шаардах эрхтэй, 7.2-т ... аль нэг үүргээ ноцтойгоор зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, эсхүл үр дүн гарахгүй нь тодорхой болсон бол нөгөө тал нь гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тохиролцсноор гэрээ цуцалж, хөрөнгө оруулалтад өгсөн 25.000.000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар гэрээнд Жи Пи Эл Си ХХК-ийг төлөөлж С.Мөнхбаяр, С.Мөнгөнхуяг нар, ЭШШЭ ХХК-ийг төлөөлж Ю.Энхболд гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгчээс Жи Пи Эл Си ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь С.Мөнхбаяр би өөрөө тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, түүнчлэн хөрөнгө оруулалтын 25.000.000 төгрөгийг Ю.Энхболдын хувийн дансанд шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан бөгөөд хэдийгээр хөрөнгө оруулалтын 25.000.000 төгрөгийг иргэн Ю.Энхболдын хувийн дансанд шилжүүлсэн боловч Жи Пи Эл Си ХХК нь, ЭШШЭ ХХК-нд Хэнтийн аймгийн Батноров сумын нутагт байрлах Дожир уул нэртэй нутаг дэвсгэрт байрлах Жоншны уурхайд зориулж тодорхой мөнгөн хөрөнгийг зээлийн зорилалтаар шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлжээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ... нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь Ю.Энхболд гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл С.Мөнхбаяр,З.Мөнгөнхуяг болон Ю.Энхболд нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул Ю.Энхболдоос 25.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчЮ.Энхболдоос 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Мөнхбаяр, З.Мөнгөнхуяг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 282.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийгзөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ