Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2019/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүгч С.Сайнбилэг, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар -гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн -т холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Аймгийн төв захын ард байрлах “ ” эмийн санд ажилладаг. Миний эзэмшиж буй “ ” эмийн сангийн газар нь 235 мкв талбайтай. Манай газрын араар өргөн гудамжтай уг гудамжаар хогоо ачуулах, бохир гадагшлуулах, орох гарах хаалгатай байсан. Гэтэл нь уг гудамжийг хааж хашаа хатган, мухар гудамж болгосон. Үүнээс үүдэн: 2017, 2018 оны 7,8 саруудад орсон борооны үерийн ус манай хашаанд орж ирснээр манай байгууллагын жорлон, бохирын цооногт эвдрэл гарч багагүй хэмжээний хохирол хүлээсэн. Арын гудамж хааснаар хогоо ачуулахад бэрхшээлтэй болсон. 2019 онд манай байгууллага барилгаа өргөтгөх, бохирын цооногийг томруулж шинэчлэх, жорлон шинээр барих зэрэг ажил төлөвлөсөн ч дээрхи гудамжийг нээхгүй бол эдгээр ажил явагдах боломжгүй болоод байгаа. Энэ талаар иргэн т хэлсэн боловч манай газар гээд тоохгүй байсан.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга т удаа дараа мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн боловч мөн зохих арга хэмжээ аваагүй.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар уг гудамжийг өөрийн газар дээрээ нэмүүлж эзэмшилдээ авсан болохыг 2018 оны 9 сарын 20-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтан архиваас уг захирамжийг гаргаж үзүүлсэн. Би хуулбарыг гуйж аваад шүүхэд хандаж байна. Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн -т холбогдох хэсэг нь нийтийн эзэмшилийн газрыг бусдад эзэмшүүлэхээр шилжүүлсэн, бусдын эзэмшил газрын орц гарцыг хаасан буюу Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийг зөрчсөн акт байна.

Иймд дээрх захирамжийн -т холбогдох хэсэг нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, болон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус акт тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн -т холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Нэмэлт төлөвлөгөө батлах" тухай ******* дүгээр тогтоолыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл нь “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газарт нэвтрэх, дайран өнгөрөх” тухай зохицуулалт байна. Иймд -т олгосон ******* м.кв талбай бүхий газар нь -гийн эзэмшил ашиглалтанд байгаагүй нийтийн эзэмшлийн газар байсан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны ******* дүгээр тогтоолоор аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр орж улмаар төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмших эрх үүссэн -т Аймгийн Засаг даргын А/ дугаар захирамжаар нэмж эзэмшүүлсэн байна. Нэгэнт иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шиидвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэсэн заалтыг удирдлага болгон -т газар эзэмшүүлэхээр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар нэмж эзэмшүүлэх тухай” дүгээр захирамжаар газар нэмж эзэмшүүлсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны ******* дүгээр тогтоолыг үндэслэсэн бөгөөд манай зүгээс холбогдох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж өгсөн болно. Тиймээс хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг дарга д холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай захирамжийн -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан -гаас хүргүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны болон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтүүдийн агуулгаас харвал маргаан бүхий захиргааны актыг мэдсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас албан ёсоор мэдэгдээгүй зэрэг нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Баянхонгор аймгийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн худалдаа, үйлчилгээний зориулалттай 235 кв.м газрыг иргэн -д эзэмшүүлж, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгож байжээ. Үүний дараа Баянхонгор аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 156 дугаар захирамжаар “ ” ХХК эзэмшиж байгаад, улмаар дахин хүсэлт гаргаж иргэн аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дүгээр захирамжаар Баянхонгор сумын, ******* 1 дүгээр баг, ******* тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 235 кв.м газрыг эзэмшихээр болж, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.

Харин гуравдагч этгээд нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дугаар захирамжаар ******* м.кв газрыг “******* *******” ХХК-иас шилжүүлэн авч, эзэмшихээр болжээ. Өөрийн эзэмшиж буй газартай зэрэгцээ ******* м.кв газрыг нэмж эзэмших тухай хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар дамжуулан аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлжээ.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны ******* дүгээр “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, Аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар “Газар нэмж эзэмшүүлэх тухай” захирамжаар -т ******* м.кв газрыг нэмж эзэмшүүлсэн, хаалт хийсэн нь нэхэмжлэгч -гийн эзэмшлийн газрын орц гарцыг хаасан, төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрхийг зөрчсөн гэж үзэн, нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”-аар заасан. Хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтаас харвал Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны ******* дүгээр “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор төсөл сонгон шалгаруулах замаар маргаан бүхий ******* кв.м газрыг бусдад эзэмшүүлэхийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулж тогтоосон атал гуравдагч этгээд -т хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр шууд эзэмшүүлж, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй, хуульд заасан журмаар явуулаагүйг хууль бус гэж дүгнэв.

Учир нь Газрын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.

Хуульд заасан энэхүү журмыг хэрэгжүүлээгүй болох нь Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. Ийнхүү нээлттэй төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүйгээс нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулсан 2015 оны ******* дүгээр тогтоолын хэрэгжилт, газрыг хууль ёсоор эзэмших процесст оролцох нөхцөл үүсээгүй байна.

Харин нэхэмжлэгчийн Аймгийн Засаг даргын 2015 оны дугаар захирамжаар -т газар олгосон, мөн газраа хаалт хийсэн нь миний эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл гуравдагч этгээд -т газар нэмж эзэмшүүлсэн газартаа хаалт хийснээс үл хамааран эзэмшлийн газартаа өргөнтэй цементэн хашаатай, хойд хэсгээрээ орц, гарцгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч -гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар захирамжийн -т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН

ШҮҮГЧИД С.САЙНБИЛЭГ

                     Ц.НЭРГҮЙ