Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн НУ62061221 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монел 23 гудамж 515 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдашийн Рагчаасүрэнгийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Рагчаасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийнбичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Рагчаасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1979 оны 9 дүгээр сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд бригадад саальчинаар орж 1992 оны 1 дүгээр сарын 28-нд тарж 1992 оны 1 дүгээр сарын 28-нд Туяа ХКомпани болж саальчинаар орж 1992 оны 12 дугаар сарын 31-нд ажлаас гарсан. Гэтэл би өндөр насны тэтгэвэрт орох гэсэн чинь Төв аймгийн архив шүүсэн чинь 1984, 1985 оны 1986 оны ээлжийн амралт 1989 оны тэтгэмжтэй чөлөө авсан баримт, 1992 онд Туяа ХКомпани болж шимтгэл төлсөн баримт архиваас олдож 1979, 1981,1982, 1984 онд шагнуулсан баярын бичиг, 1979, 1980, 1981, 1982, 1984, 1985, 1986, 1987,1988 онд үйлдвэрийн батлахаар шимтгэл төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр Туяа ХК шимтгэл төлсөн баримтыг үндэслэж надыг 1979 оны 9 дүгээр сарын 1-ээс 1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Эрдэнэ сумын Туяа нэгдэл бригадад саальчинаар 1992 оны 1-р сарын 28-ны өдрөөс Туяа ХК-д саалчинаар 1992 оны 12-р сарын 31 хүртэл ажиллаж байсныг тогтоож өгч туслана уу гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыгшинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч П.Рагчаасүрэн нь ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Рагчаасүрэн нь 1979 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэл, Туяа ХК-нд тус тус саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаар Төв аймгийн Эрдэнэ сумын Монгол-Унгарын найрамдалын нэрэмжит Туяа нэгдлийн зөвлөлийн даргын Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар Төв аймгийн Эрдэнэ сумын Монгол-Унгарын найрамдалын нэрэмжит Туяа нэгдлийн зөвлөлийн даргын Цалинтай чөлөө, ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаарТөв аймгийн Эрдэнэ сумын Монгол-Унгарын найрамдалын нэрэмжит Туяа нэгдлийн зөвлөлийн даргын Тэтгэмж, ээлжийн амралт олгох тухай тушаал, 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1979 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Үйлдвэрчний эвлэлийн сайшаалын үнэмлэх, 1982 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн БНМАУ-ын Хөдөө Аж ахуйн яамны сайд н.Содномдоржоос олгосон сайшаалын үнэмлэх, 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн хүнсний үйлдвэрийн захиргаанаас олгосон баярын бичиг, 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн МХЗЭ-ийн төвийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэлээс олгосон хөдөлмөрийн алдар хүрэл медалийн үнэмлэх, 476255 дугаар Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа ХК-иас олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хавсралт, гэрч А.Ерөөлт, Ц.Батжаргал нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, түүнийг 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд саальчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа ХК-д саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Пүрэвдашийн Рагчаасүрэнг 1979 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд саальчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа ХК-д саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, 㺺 эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсн 㿿 хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ