| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00175/И |
| Дугаар | 103/ШШ2017/00189 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2017/00189
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******8 дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж учирсан хохирол 3*******0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 04 дүгээр сарын *******2-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай 20*******4 оны 7 дугаар сард сургууль төгссөн ангийн хүүхэд маань ирээд найз Б.Сүххуяг газар авч өгч байгаа, би хоёр газар хямдхан авсан. Танд газрын хэрэг байгаа бол би танд яриад хэлээд өгье гэхээр нь би зөвшөөрөөд тэр өдрөө утсаар ярьж *******т биш өөр газар хямд үнэтэй газар авч өгч чадах уу гэж асуухад чадна гэсэн. Тэр өдөр би Сүххуягийн дугаарыг нь авч үлдээд хэд хоногийн дараа залгаад газрын тухай асуухад тэр асуудалгүй ээ, хаана газар авна гэлээ гэж асуухаар нь би Цонжинболдогийн наана ходоодны рашааны харалдаа ар талын модтой уулын бэлд газар авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгэхэд Сүххуяг нь манай ах дүүргийн газрын албанд ажилладаг, би таны хэлсэн газрыг олж өгч чадна гэж хэлсэн. Тэгээд нийт төлбөр *******.500.000 төгрөг болно. Та эхлээд 500.000 төгрөг өгчих газрын гэрчилгээ гарахаар үлдсэн *******.000.000 төгрөгөө өгчих гэж байсан. 20**************.08.04-ний өдөр санал болгосон газрыг Б.Сүххуяг өөрийн биеэр очиж үзээд энэ газрыг авч болох юм байна, би очоод үзчлээ гэсэн. Та одоо 500.000 төгрөгөө өгчих гэсэн. Би 20*******4.08.**************-ны өдөр Сүххуяг нь манайд ирж 250.000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулаад бэлэн тоолоод авсан. 20*******4.08.*******8-ны өдөр би 250.000 төгрөгийг 57879 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгө авсны дараа нөгөө газар чинь нийтдээ 2.500.000 төгрөг болох юм байна. Та мөнгөө яаж өгөх юм бэ гэсэн би гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл мөнгийг зээл аваад бөөнөөр нь өгнө гэсэн. Тэгэхэд за тэгж тохиролцъё гээд ярьсан. 20*******4 оноос хойш өнөөг хүртэл газар олж өгөөгүй. Ярихаар болгоно, бүтээнэ гэсээр байгаад сүүлдээ ах маань ажлаасаа халагдчихлаа, авгай маань төрөөд би завгүй байна, боломжгүй байна, удахгүй өгнө одоо явууллаа та дансаа өгчих гэж хуурсаар *******40.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Үлдэгдэл 3*******0.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй ба утсаар ярьж хэлэхэд тэр шүүхдээ өгөхгүй юу гэж илт басамжлан хохироож байна. Иймд гэрээний урьдчилгаа 3*******0.000 төгрөгийг Б. гаруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сүххуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Б.д 3*******0.000 төгрөгийг өгөх нь үнэн болно. Төлбөрийг 20*******7.05.*******5-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б. худалдах худалдан авах гэрээнээ татгалзаж учирсан хохирол 3*******0.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Б.Сүххуяг нь “...Б.******* нэхэмжилсэн 3*******0.000 төгрөгийг 20*******7.05.*******5-ны өдөр төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Б.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сүххуягт холбогдох худалдах худалдан авах гэрээнээ татгалзаж учирсан хохирол 3*******0.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************.450 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 5725 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б. 5725 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА