| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01924/И |
| Дугаар | 1587 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 1587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ДЭ70022211 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 16-216 тоотод оршин суух Бүргэд овогт Цэрэнбалжирийн Ган-Очир,
Монгол улсын иргэн ХМ73012907 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 16-216 тоотод оршин суух Боржигин овогт Шарын Баярмаа нарын хүсэлттэй,
Гэрлэлт сэргээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ган-Очир, Ш.Баярмаа нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Баярмаа миний бие Ц.Ган-Очиртой 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэж 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.Мөнх-Ундрал, 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Г.Ганбаяр нарыг төрүүлсэн. Таарамжгүй байдлын улмаас 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 0185 дугаар гэрлэлтээ цуцлуулсан боловч 2008 оноос хойш өнөөг хүртэл хамт амьдарч 2 хүүхдээ өөрсдийн асрамжид өсгөж байна. Бидний хооронд ямар нэгэн маргаангүй байгаа тул гэрлэлтийг сэргээж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Ц.Ган-Очир, Ш.Баярмаа нар нь 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлээ батлуулж хамтран амьдарч байгаад 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч 2007 оноос гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрч Ш.Бат-Өлзийгийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрлэлтээ цуцлуулснаас хойш Ц.Ган-Очир, Ш.Баярмаа нарын хэн аль нь дахин гэрлэлтээ бүртгүүлээгүй, хэн аль нь гэрлэлтээ сэргээлгэх хүсэлтэй, гэрлэлт сэргээхэд харшлах зүйлгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэр бүл цуцалснаас хойш гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар зэргээр тогтоогдож байна гэж үзэв.
Монгол улсын иргэн ДЭ70022211 регистрийн дугаартай, Бүргэд овогт Цэрэнбалжирийн Ган-Очир, Монгол улсын иргэн ХМ73012907 регистрийн дугаартай, Боржигин овогт Шарын Баярмаа нарын гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын иргэн ДЭ70022211 регистрийн дугаартай, Бүргэд овогт Цэрэнбалжирийн Ган-Очир, Монгол улсын иргэн ХМ73012907 регистрийн дугаартай, Боржигин овогт Шарын Баярмаа нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ