Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан Х аймгийн Б. сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Н.Г-д холбогдох ........ тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг .. дугаар хороо, Х- 99-11/Б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл

-Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Б. овогт Н.Г. /РД: ........./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Г.нь согтуугаар 2021 оны 01 сарын 23-ны орой Х. аймгийн Б сумын 1 дүгээр баг 51 дүгээр байрны гадаа тавьсан иргэн Н.О-ын эзэмшлийн “Дэлика” маркийн 95-37 УББ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Х аймгийн сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

-Шүүгдэгч Н.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Н.О-ын “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед найз Энхжаргал танихгүй залуутай хамт орж ирсэн. Гэрт ирэхээр нь би Хараа нэртэй нэг шил apxи хувааж уугаад манай гэрт хоносон. ...Би гэрлүүгээ орох үедээ 51-р байрны үүдний зогсоол дээр машинаа орхиод орсон. Гэртээ ирэх үед тэр хоёр хоёулаа гэрт байсан. Тэгээд бид гурав "Цагаан" нэртэй архинаас 1 ширхэгийг задлаад  гурвуулаа уусан. Ууж дуусаад би унтсан. Унтаж байгаад сэрээд харсан нөгөө танихгүй залуу байхгүй, Э бид хоёр сэрсэн. Тэгж байгаад машиныхаа түлхүүрийг харсан доторх түлхүүрийг нь үлдээгээд гадна удирдлага нь байхгүй, ...машинаа харсан машин байхгүй байсан. ...Тэгэхээр нь өөрөөр нь заалгаад машин дээрээ ирсэн. Машин дээрээ ирсэн төмөр замын презерийн баруун талын замын хажуу руу хазайлгаад орхичихсон, түлхүүрийг нь суудал дээр тавьчихсан хаалганууд нь цоожгүй байсан. Машин маань бараг л цаашаа унах гэж байсан.Машинаа асаах гэсэн асахгүй байхаар нь доогуур нь харсан тос, масло нь гоожчихсон кропны касчер хагарчихсан байсан. Тэгээд машинаа цоожилж орхиод сумын төв орж чирэгч аваад буцаж очоод чирч тэгш газар гаргасан шууд бензин нь доошоо гоожчихсон. Бензин банк нь цоорсон байсан. Машины эвдрэлийг зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Гар утсаа гэрээсээ олсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-13 дугаар хуудас/

-Гэрч Ч.Б-н “...Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн үед найз Н-ын хамт "Дэлика" маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн Даланжаргалан сум яваад дэлгүүрээр орж "Цагаан" нэртэй архинаас 12 ширхэгийг аваад буцаж ирсэн. ...Гэртээ байхад 15 цаг өнгөрөөгөөд Н.О танихгүй дугаараас залгаад миний архи, машин, утас байхгүй байна гэсэн... Би яваад очъё гээд гэрт нэг залуу байсан юм тэр унтаж байх хооронд аваад явчихсан юм шиг байна гэсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар  хуудас/

-Гэрч Ж.Э-ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн байранд Э гэдэг төрсөн ахынхаа гэрт очсон. Тэдний гэрт очих үед Н.Г гэх залуу тэр хоёр байсан. Тэднийд сууж байгаад архи уух санаатай Н.Оай утсаар яриад гэрт нь Н.Гын хамт ирсэн. ...Бид гурав нэг шил архи хувааж уугаад унтацгаасан. Унтаж байгаад 01 сарын 23-ны өглөө унтаж байхад Н.О Даланжаргалан сум явлаа гээд яваад ирсэн. Ирэхдээ "Цагаан" нэртэй 0.75 литрийн савлагаатай 10 ширхэг архи авч ирсэн. Тэгээд бид гурав тэр архинаас нэг ширхэгийг задалж уусан. Архиа задалж уучихаад Обид хоёр унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад сэрсэн Н.Г байхгүй байсан. О утас, хайрцагтай архи байхгүй, ...бас машин нь байхгүй байсан. О-ын өмдөнд нь өлгөөтэй байсан түлхүүр нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 дугаар  хуудас/

-Гэрч Т.Х-ын “...Гэганцаараа Дэлика маркийн тээврийн хэрэгсэлтэй уурхай дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

-Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...нэг ухаан ороход Н.О-ын Дэлика тээврийн хэрэгсэлтэй ажил дээрээ ганцаараа ирчихсэн байсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 2021/ШД77 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийн 4.2-т “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зэх зээлийн үнэ, жиших ажил үйлчилгээний аргаар хйиж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд автомашины сэлбэг зах зээлийн үнэлгээг 1.690.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх” дүгнэлт  /хх-ийн 40-41дүгээр хуудас/,

-“Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн  55 дугаар хуудас/

-“Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57, 59-65 дугаар хуудас/

-Зөрчлийн шийтгэл оногдуулсан шийтгэвэр /хх-ийн 71-72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь согтуугаар 2021 оны 01 сарын 23-ны орой Х аймгийн Б сумын 1 дүгээр баг 51 дүгээр байрны гадаа тавьсан иргэн Н.О-ын эзэмшлийн “Дэлика” маркийн 95-37 УББ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

        Дээрх гэмт хэргийн шинж нь хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор автотээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж, жолоодон явснаар төгсөх бөгөөд завших зорилгогүй байдгаараа хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс яллагдах тул шүүгдэгч Н.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Г-ыгАвтотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Г- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт  хэргийн улмаас хохирогч Н.О-ын 95-37 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд 1690.000 /нэг сая зургаан зуун ерэн мянга/ төгрөг авсан болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-13ху/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр:Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г- нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г- нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Н.Ою-ын гэрээс 10 шил архи хулгайлсан зөрчилд тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ЗШ/41 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж,  мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0899476 дугартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5,  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Н.Г-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Н.Г-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Н.О-т 1690.000 /нэг сая зургаан зуун ерэн мянга/ төгрөг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ