| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00142/И |
| Дугаар | 103/ШШ2017/00168/ |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2017/00168/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны *******4 тоотод оршин суух, Харчин овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны *******4 тоотод оршин суух, Хатгин овогт ******* ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******7 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С*******, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би *******990 онд тай танилцаад *******99******* онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. *******99*******.08.*******5-ны өдөр том охин төрсөн, энэ үед нийгэм ч гайгүй байсан, бид хоёр залуу ч байсан, нөхөр нь ямар нэгэн ааш араншин гаргадаггүй байсан. *******999.07.-ны өдөр хоёр дахь охин Номин маань төрсөн. Түүнээс хойш нөхөр архи ууж гэртээ агсам тавьж, эд зүйлээ эвдэж сүйтгэж эхэлсэн. нь 7 хоногийн 2 өдөр л эрүүл байдаг, бусад үед нь согтуу байдаг. Архи ууж ирэхээрээ хашгирч орилоод, хана нүдэж, хүүхдүүдээ унтуулахгүй, хөөж туудаг. Биднийг шөнөжин унтуулахгүй агсам тавьж олон жилийг ийм байдалтай өнгөрүүлсэн. Би ийм араншинг тэвчиж өдий хүртэл толгойг нь илж байсан нь миний буруу. зүгээр болчих байх, гайгүй болчих байх гэж гаруй жил итгэж найдаж хүлээлээ. Гэвч засарсангүй. Одоо миний охидууд том болж байгаа, би төрсөн ахынхаа өнчин охиныг өөр дээрээ авч өсгөж байгаа, олон охидуудтай амьдардаг болохоор цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон. Гэрлэлт цуцлах шалтгаан ганц архины асуудал биш юмаа, архи уухаас гадна охидуудаа янз бүрээр оролдох болсон. Манай охидууд аавыгаа согтуу ирлээ гэхэд гэртээ очихгүй, манай ажил тарахыг хүлээж байгаад надтай хамт харьдаг. Ийм байдал улам даамжирч өнөөдрийг хүртэл сэтгэл зүйн дарамтанд олон жил явлаа. Миний хувьд охидууддаа бэлгийн дарамт үзүүлж байна гэж бодож байна. Манай охидууд жаахан, биеэ хамгаалах чадваргүй, би ч гэсэн өөрийгөө хамгаалж чадахгүй шүү дээ. Ийм их айдас түгшүүртэй амьдарч байгаа учраас би ас салахаар шийдсэн. Эд хөрөнгийн хувьд тай ярилцаж тохиролцоод ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны *******4 тоот ******* өрөө байрыг том охиндоо өгөхөөр тохиролцсон. Энэ байрыг анх надад манай байгууллагаас өгсөн юм. Прусс, Бонго маркийн 2 авто машиныг ******* өгөхөөр бид хоёр ярилцаж гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч О. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би архи ууж, агсам тавьж, шил цонх хагалдаг нь үнэн. Би Нямдуламтай *******990 онд танилцаад *******99******* онд гэр бүл болсон. Том охин *******99******* онд, бага охин *******999 онд тус тус төрсөн. *******999 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлж архи уудаг гэж ярьж байна. Дандаа ийм байгаагүй. Би өнгөрсөн хугацаанд Солонгост болон хөдөө гадаа хэдэн сараар ч хамаагүй ажиллахаар явдаг байсан. Тэр үедээ архи уухгүй байдаг. Хойшид архи уухгүй байж чадна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. Байраа том охиндоо өгөхийг зөвшөөрч байна. 2 машиныг би өөрөө авахаар Нямдуламтай ярилцаж тохиролцсон байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч С******* нь хариуцагч О.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт “гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заажээ.
Хариуцагч О. нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэж гэр бүлийн бусад гишүүддээ сэтгэл санааны, бие махбодийн хүчирхийлэл үйлддэг болох нь гэрч Б. мэдүүлэг, О. захиргааны зөрчлийн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн зүй бус үйлдэл, харьцаа нь насанд хүрээгүй эмэгтэй хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжилд ноцтой хохирол учруулж байгаа, цаашид гэрлэлтийг цуцлахгүй байх нь хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.******* дэх хэсэгт “.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан байна. Иймд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах дээрх хуулийн заалтанд нийцнэ гж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, хэн нэгнээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн хувьд хуульд заасан эдгээр үүргээ биелүүлээгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар Харчин овогт ******* Нямдулам, Хатгин овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар *******999 оны 07 дугаар сарын -ны өдөр төрсөн охин эх С.******* асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2 дахь хэсэгт зааснаар *******999 оны 07 дугаар сарын -ны өдөр төрсөн охин *******8 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Хатгин овогт ******* ас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны *******4 тоот байрыг охин өмчлөлд шилжүүлэхээр, - БРА дугаартай Приус маркийн машин, - БРА улсын дугаартай Бонго маркийн авто машиныг хариуцагч О. өмчлөлд үлдээхээр тус тус эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******40.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, **************.768 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА