Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1590

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9-д оршин байх “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Монгол улсын иргэн ЖЙ87062172 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 03 дугаар хороо, 12 дугаар хороолол, 11б байр-39 тоотод оршин суух Бямбасүрэнгийн Даваахүүд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад,                                                     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Даваахүүтэй байгуулсан 1198641 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 180.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 90.000 төгрөг нийт 270.000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Даваахүүд холбогдох 270.000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчтай харилцан тохирч 270.000 төгрөгөөс 225.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч 45.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК хариуцагч Б.Даваахүүд холбогдуулан гэрээний үүрэгт 270.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгийн 45.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдсэн 225.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                                                  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 270.000 төгрөгийн 45.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Даваахүү нь 225.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Б.Даваахүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийн 50 хувь буюу 4375 төгрөгийг улсын төсвөөс, 4375 төгрөгийг хариуцагч Б.Даваахүүгээс гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

                                      

 

 

 

ШҮҮГЧ                                                Л.ЭНХЖАРГАЛ