| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2019/0020/З |
| Дугаар | 00022 |
| Огноо | 2019-08-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00022
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.И, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г нар:
“Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалаа цуцалж, нэхэмжлэгч Х.И-ийг инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 5 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, 6 дугаар сарын 492094 /дөрвөн зуун ерэн хоёр мянга ерэн дөрвөн/ төгрөгийн цалин, нийт 984188 /есэн зуун наян дөрвөн мянга нэг зуун наян найман/ төгрөгийн хөдөлмөрийн хөлс цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг зөвшөөрч, нэхэмжлэгч хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас цаашид дээрх үйлдэлтэй холбогдуулж гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” хэмээн тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.И-т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.