| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/143 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Жамба,
Шүүгдэгч ************, ************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************, ************нарт холбогдох эрүүгийн 2138000000149 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************, ************нар нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр сумын төвд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ************хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бичлэг хийж байсан гар утсыг булааж, бичлэгийг устгах, заамдах зэргээр биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************, ************нар нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр сумын төвд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ************хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бичлэг хийж байсан гар утсыг булааж, бичлэгийг устгах, заамдах зэргээр биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000149 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…************гаднаас орж ирээд намайг байхгүй байхад яасан их эхнэр дээрэлхдэг юм бэ гээд надтай маргалдсан. Тэгж маргалдах үедээ утсаараа бичлэг хийгээд байсан. Энэ үед ************ хэсгийн төлөөлөгч Бадамдоржтой маргалдсан. ************ маргалдаж байхдаа утсыг нь авчихсан байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…************гаднаас орж ирээд намайг байхгүй байхад яасан их эхнэр дээрэлхдэг юм бэ гээд Мэргэнтэй маргалдсан. Тухайн үед ************утсаа гаргаад бариад байсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…************ ************ хоёрын байгаа газар очтол ************ Мэргэн хоёр архи уучихсан согтуу байсан. Тэгээд би Мэргэн ************ хоёрт “яагаад архи уучхаад агсам согтуу тавьж танхайраад яваад байна гэхэд чи одоо юу вэ? Чамайг ална шүү гэж хэлээд хэл амаар доромжилж, намайг ************ ************ хоёр заамдан авч хууль ёсны шаардлага эсэргүүцээд байхад нь утсаа аваад бичлэг хийтэл ************ миний гарт байсан утсыг булаан авч, хийсэн бичлэг устгасан юм. Би ************т яагаад миний утсыг булааж аваад бичлэг устгаж байна гэхэд чи бичлэг хийх эрхтэй юм уу? гэж хэлээд надтай барилцаж аваад байж байтал Мэргэн зугтаад явсан... Би тухайн үед ************ын уусан архи нь гарч эрүүл болохоор нь гэр рүү нь явуулсан. Тухайн үед Мэргэн нь миний мөрдсийг гэрийн гадаа ноцолдож байхдаа миний мөрдсөнөөс татаж мөрдсийг унагаасан, ойр хавьд нь хайсан боловч олдоогүй ээ. Тэр хоёр гудамжаар архи ууж согтуу агсам тавьсан гэх дуудлагыг хүлээн аваад гаргасан зөрчлийг нь арилгуулахаар очсон юм. Гэтэл миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэсгийн төлөөлөгч ************таарч Мэргэний байгаа газар очтол Мэргэн ************ хоёр Ганбаа гэх айлд согтуу архи уусан байсан. Хэсгийн төлөөлөгч ************ ************ хоёрт яагаад архи уугаад гудамж талбайд танхайраад яваад байна гэтэл хэсгийн төлөөлөгчийг ************ ************ хоёр ээлжлэн заамдан авч тавьсан шаардлагыг эсэргүүцээд байсан. Мөн хэсгийн төлөөлөгч, бичлэг хийтэл ************ гараас нь утсыг булаагаад авчихсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч ************тай маргалдаад ноцолдож байхад Мэргэн яваад өгсөн юм. Тэгээд ************ыг цагдаагийн хэсэг рүү дагуулж явсан. Би тэгээд гэртээ очиж амарсан. Мэргэн болон ************ нар архи уусан, их согтуу байсан тул хэсгийн төлөөлөгчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж заамдаж бариад ноцолдоод байсан. Тэр ************ гэдэг залуу нь бүр гар утсыг нь булааж аваад утсан дээр бичсэн бичлэгийг нь хүртэл устгаж танхайрч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мэргэн тавьсан шаардлагыг нь эсэргүүцэх үед ************утсаа гаргаж ирээд бичлэг хийж байсан боловч хамт байсан ************ гэдэг залуу хэсгийн төлөөлөгчөөс гар утсыг нь булааж аваад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд гэрээс гарахад ************ гар утсандаа бичсэн бичлэгийг нь устгасан тухай яриад байсан. Мэргэн хэрэлдэж байхдаа хэсгийн төлөөлөгч ************ чи архи уудаг биздээ. Чам шиг цагдаа байдаг юм уу. Би чамайг ална шүү гэж заналхийлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************ыг кабон руу авчрах үед эсэргүүцээд чи намайг амжихгүй, чамайг хаа яваа газар чинь ална гээд байсан. Миний нүднээс далд юу болсон талаар мэдэхгүй. Ямар ч байсан орой ирэхэд нь нэг мөрдөс нь байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************, ************ Ганбаатарын төрсөн дүү Даваасүрэн, Ганболдын Ууганбаяр, хэсгийн төлөөлөгч ************нар байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч тэр хүмүүстэй маргалдсан бололтой мэргэнтэй барилцаад авчихсан байсан. Мөн тухайн үед яагаад бичлэг хийгээд байгаа юм гээд хоорондоо маргалдаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч ************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************ ************, хэсгийн төлөөлөгч ************гурав муудалцаад байгаа юм уу гэлтэй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-р хуудас),
Хохирогч Ө.************нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 97-р хуудас),
Шүүгдэгч ************ий хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 61-71-р хуудас),
Шүүгдэгч Д.************ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73-81-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000149 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ************, ************нар нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр сумын төвд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ************хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бичлэг хийж байсан гар утсыг булааж, бичлэгийг устгах, заамдах зэргээр биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ************, ************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ************(хх-ийн 17-18-р хуудас), гэрч ************(хх-ийн 23-24-р хуудас), гэрч ************(хх-ийн 27-28-р хуудас), гэрч ************(хх-ийн 34-р хуудас), гэрч ************(хх-ийн 38-39-р хуудас), гэрч ************(хх-ийн 43-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Ө.************нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 97-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ************, ************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг шүүгдэгч ************, ************нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ө.************нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 97-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************, ************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************ нь урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 68-71-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч ************, ************нар нь ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт авагдсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000149 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ************, ************ нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тухай албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох тухай албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ************, ************нарт хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2138000000149 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР