Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00020/И |
Дугаар | 00251 |
Огноо | 2017-02-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00251
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хас банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум 7-р баг Дэнжийн 2-р байр 31 тоотод оршин суух Өндөр шарга овгийн Гүррагчаагийн Ууганбаяр /ИЦ:80041977/, Монгол овгийн Баярбатын Баяржаргалд /ФД:81121208/ нарт хариуцагдах зээлийн төлбөр 42,405,948 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, хариуцагч Г.Ууганбаяр, Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ууганбаяр нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хас банктай 1500007794 дугаар зээлийн гэрээ, 50-834 дугаар баталгаат ипотекийн гэрээ, 1500007794 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж, 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авсан. Энэ гэрээнд Баярбатын Баяржаргал нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 1.Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, Хабитат 4а гудамжны 10 тоот хаягт байрлах Ү-2101014586 улсын бүртгэлийн дугаартай, 58 м.кв талбайтай, амьдран суух зориулалттай хувийн сууц;2.Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, Хабитат 4а гудамжны 10 тоот хаягт байрлах Г-2101005864 улсын бүртгэлийн дугаартай, 750 м кв талбайтай, 130104820 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхтэй газар;3. 81-21 УБП улсын дугаартай, DAEWOO маркийн автобус.
Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2014 оны 12-р сарын 12-ны өдрийн ЗЭУХ-н /Зээлиин Эрсдэлиин Удирдлагын Хэлтэс/ 120-р тоот шийдвэрээр 2015 оны 1,2,3,4,5 дугаар саруудад зээлийн хүү төлөх, зээлийн гэрээний хугацааг 12 сараар буюу 2018 оны 03-р сард дуусахаар болгон, нөхцөл өөрчилсөн. Мөн зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2015 оны 07-р оарын 07-ны өдрийн ЗЭУХ-н 2015 оны 07-р сарын 07-ны өдрийн 327"Р тоот шийдвэрээр 2015 оны /,8,9,10,11,12 дугаар саруудад зээлийн хүү төлөх, үлдсэн бусад саруудад үндсэн төлбөрииг тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр болгон, дахин нөхцөл өөрчилсөн. Г.Ууганбаяр, Б.Баяржаргал нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлиин төлбөрииг төлөх үүрэгтэй боловч 1500007794 дугаар зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 18-наас хойш огт төлөлгүй 300 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Зээлдэгч Г.Ууганбаяр, хамтран үурэг гуйцэтгэгч Б.Баяржаргал нарт гэрээний үүргээ биөлуулэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгуй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгуй зээлийн гэрээний 3.2.1-т заасан уургээ биелүулэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Г.Ууганбаярын гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал:Үндсэн төлбөр 33,423,281төгрөг,Зээлийн хүү8,650,477 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 332,190 төгрөг ,нийт 42,405,948 төгрөг.
Иймд 1500007794 дугаар зээлийн гэрээний 3.1.6, 5.1.1,50-580 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7, 1500007794 дугаар барьцааны гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 42,405,948 /Дөчин хоёр сая дөрвөн зуун таван мянга есөн зуун дөчин найман/ төгрөгийг зээлдэгч Г.Ууганбаяр, хамтран үүрэг гуйцэтгэгч Б.Баяржаргал нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дзэр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргиин гүицэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярлах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Хариуцагч нарыг хүүгээс чөлөөлөх боломжгүй. Банк хадгаламж эзэмшигч нарын мөнгийг зээл болгон гаргадаг тул хүүг чөлөөлөх боломжгүй байдаг.Банк хариуцагч нарын хүсэлтээр гэрээний нөхцөлийг 2 удаа өөрчилж хүү хүү төлж явсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоосон байгаа. Шүүхийн шийдвэр гарсаны дараа төлөх хугацааны тухайд ярьж тохирох боломж бий гэжээ.
Хариуцагч Г.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Ууганбаяр миний бие нь 2014 оны 3 сарын 17-нд өдөр Хас банкнаас 38,0 сая төгрөгийн зээлийг автобус худалдаж авах зориулалтаар авсан. Уг автобусыг тендерт оруулж хот хооронд явуулах зорилгоор авсан боловч дрэн тендерт орж чадалгүй нилээд хугацаа алдсан. Уг автобусыг аваад нэг төгрөгийн орлого олж чадаагүй. 2014 оны 9 сард уг автобусыг 4 сая төгрөгийн зардал гарган засч янзлан анх худалдаж авсан Билэг-Өрнөхөд буцааж өгсөн боловч мөнгөө авч чадалгүй 1 жил 7 сар гаран болсон. Энэ хугацаанд мөнгөө олж авах гэж нилээд хөөцөлсөн. Билэг-Өрнөх “автобус зарахаар өгнө, тендерт явж байгаа, компани нь худалдаж авна гэсэн удахгүй мөнгө гаргаж өгнө гэсэн” гэж явсаар их удах шинжтэй болоод аргагүй эрхэнд автобусаа буцааж авсан. Энэ хугацаанд Стана маркийн машинаар хот хооронд хүн тээвэрт явж автобусны болон байрны зээлээ арай гэж төлж байсан. 2016 оны 03 сард автобусаа буцаан авч 05 сард Цэцэнпүрэв компаны захирал Эрдэнэцогт гэдэг хүнд 40,0 сая төгрөгөөр зарахаар тохирч автобусаа өгсөн. Эрдэнэцогт мөнгө орж ирэхээр өгнө түр хүлээ гэсээр өдий хүрлээ. Банкинд нийт зээлийн хүүнд 16 533 328 төгрөг, үндсэн зээлээс 4 576 719 төгрөг, нийт 21 110 47 төгрөг төлсөн бөгөөд учир байдлаа удаа дараа банкинд хэлж байсан. Хариуцсан эдийн засагчдаа учирлаж автобус зарах талаар тусламж хүсэж байсан. Би одоо хот хооронд Станаагаар хууль бус тээвэрт явж амьжиргаагаа залгуулж баина. Явахад улам бүр хэцүү болж байнга торгуулж , машинаа .журамлуулж одоо явах аргагүй болж байна. Бид 2 Хас банкнаас сарын 1,8 хувийн хүүтэй орон сууцны зээлтэй. Энэ зээлээ одоо арай ядан төлж байна. Автобус авахад хадам аавынхаа хашаа байшинг барьцаалсан. Хадам аав тус дэм болох гэж бид 2-т найдаж барьцаанд хөрөнгөө тавьсан. Хадам аав, ээж , хадам дүү маань эхнэр 2 хүүхэдтэйгээ одоо тэнд амьдардаг. Би банкнаас авсан зээлээрээ зориулалтын дагуу автобус авсан. Гэхдээ миний амьдралд тус дэм болж чадсангүй. Гэхдээ би зээлээ төлөх гэж хичээсэн. Одоо энэ автобус зарсан мөнгөөр зээлээ төлөхөөс өөр аргагүй байдалд хүрээд байна. Байрны зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байна. Эхнэр нь одоо 5 сартай жирэмсэн. Удахгүй жирэмсний амралтаа авна. Тэгэхээр манай гэр бүлийн орлого хүрэлцэхгүйд хүрч байгаа тул миний энэ учир байдлыг харгалзан үзэж хүү, алдангиас чөлөөлж өгнө үү. Үндсэн төлбөр болох 33,4 сая төгрөгийг 2017 оны 06 сарын 1 гэхэд автобусны мөнгөө авч бүрэн төлж барагдуулна.” гэжээ.
Хариуцагч Б.Баяржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Баяржаргал миний бие 2014 оны 3 сарын 17-нд нөхөр Ууганбаярын Хас банкны 38,0 сая төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон. Би тухайн үед ажилгүй байсан ба 2014 оны 06 сард "Ухаа сэрвэн" банк бус санхүүгийн байгууллагад ажилд орсон. 400,0 мянган төгрөгийн цалинтай байсан. Цалингаасаа байрны тог цахилгаан, байр хоол унд болон байрны зээлээсээ төлөлцөж байсан. Одоо би 5 сартай жирэмсэн. 2017 оны 05 сард жирэмсний амралтаа авна. Бид 2 Хас банкны сарын 1.8 хувийн хүүтэй орон сууцны зээлтэй. Уг зээлээ арай гэж төлж байна. Автобусны зээл хүүгээ төлөх үнэхээр орлого боломжгүй байгаа тул хүү алдангиас чөлөөлж өгнө үү. Үндсэн зээлээ автобусны мөнгөөр бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрч байна.Үнийн дүнд маргаангүй.Бид автобусаа хүнд зарсан байгаа.5 сарын 1 гэхэд мөнгө өгнө гэсэн тул хугацаа өгөх боломж байна уу гэж хүсэх байна гэжээ.
Хариуцагч Б.Баяржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төлбөрийн үнийн дүнд маргаан байхгүй.Зөвшөөрч байга.Гэхдээ хүү алдангиас чөлөөлөх боломж байна уу гэж хүсэж байна.Бид 16 сая төгрөгний хүү төлсөн байгаа үүнийг харгалзан үзэх боломж байхгүй юу?Барьцааны хашаа байшин бол манай аавын хашаа байшин юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Г.Ууганбаяр, Б.Баяржаргал нараас зээлийн төлбөр,хүү, нэмэгдүүлсэн хүү 42,405,948 төгрөг гаргуулах,зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүн,зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй зөвшөөрсөн,барьцааны гэрээ байгуулсан талаар мөн маргаагүй.Харин зээлийн төлбөрийн хугацааны талаар нэхэмжлэгч талд хандаж хүсэлт гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байх тул зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн төлбөр,хүү нэмэгдүүлсэн хүү 42,405,948 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ууганбаяр, Б.Баяржаргал хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 369 980 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 369 980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ